Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 214/МА2024/00010

 


Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй,

М.Б*******-*******д холбогдох

иргэний хэргийн тухай

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ер*******ий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132/ШШ2024/00144 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Б*******-*******д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-*******ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132/ШШ2024/00144 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.Б*******, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Т*******-******* нарыг гэснийг, 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б*******, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Т*******-******* нарыг гэж, 5 дахь заалтын Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг, хариуцагчийн ... гэсний дараа ...гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсгийг тодорхойлох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

Л.АРИУНЦЭЦЭГ