Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 214/МА2024/00011

 

 

М.М*******-*******, Б.Э******* нарын нэхэмжлэлтэй,

Д.З*******од холбогдох иргэний хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн таимд хийсэн шүүх хуралдаанаар

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн Ер*******ий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.М*******-*******, Б.Э******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.З*******од холбогдох,

Д.З*******, З.М*******сүлд нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******-*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э-О, З.М*******сүлд нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******-*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. М.М*******-******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.М*******-******* нь Б.Э*******, З.М*******сүлд нарын төрсөн хүү болж 2005.06.18-ны өдөр төрсөн. Ээж, аав хоёр маань 2004.05.23-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Миний охин дүү М.Э-О 2013.03.09-ний өдөр төрсөн. Аав З.М*******сүлд нь өөр хүнтэй болсон гэх шалтгаанаар 2021 оноос тус тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах үедээ бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Б******* аймаг, Б******* сумын 5 баг, 3 гудамж, 106-р байрны 3-20 тоот 40 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнаас ээж Б.Э*******, хүү М.М*******-*******, охин М.Э-О нарыг өмчлөгчөөр тогтоож, ногдох хөрөнгийг аавд өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг. Тухайн орон сууцанд миний аав болон ээж хоёр гал голомтоо үүсгэсэн ба ээж аав хоёрыг гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд маргаж байх үед миний өвөө Д.З*******ын нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг түр шилжүүлсэн байсан тул өвөөгийн өмчлөлөөс миний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр болж талууд тохиролцсон учир ээж Б.Э******* нь нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрч хурлыг дуусгасан.

Ингээд би 18 нас хүрээд, өөрийн өвөө Д.З*******од хандсан бөгөөд өвөө Д.З******* нь орон сууцыг шилжүүлэн өгнө гэж хэлсэн боловч, хэд хоногийн дараа миний төрсөн аав М.М*******сүлд, эмээ С.Ц нар маргаан үүсгээд байна гэх шалтгаанаар шилжүүлж өгөх эсэх нь тодорхойгүй болсон. Миний ээж Б.Э******* нь өвөө Д.З*******, эмээ С.Ц нар руу ярьж хүүгийээ байрыг шилжүүлж авъя гэтэл өвөө эмээ 2 өгөхгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн.

Би ээж Б.Э******* болон дүү охин М.Э-Огийн хамт өөрийн гэсэн орон гэргүй, эмээгийндээ амьдарч байгаа бөгөөд Улаанбаатар хотод ДХИС-д суралцдаг. Манай сургууль оюутны байр байхгүй учир хагас жилийн хугацаанд өвөөгийндөө амьдарч байсан. Байрны асуудлын маргаанаас болж эмээ С.Ц намайг намар ирэхээр гэртээ байлгахгүй гэсэн.

Миний бие хүүхэд байхаасаа өсөн торнисон орон гэр маань болох өөрийн орон сууцаа шилжүүлж авах хүсэлтэй байх тул Б******* аймаг Б******* сумын 5 баг 3 гудамж 106-р байрны 3-20 тоот орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

1.1. М.М*******-******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие хүүхэд байхаасаа өсөн торнисон орон гэр маань болох өөрийн Орон сууцандаа амьдрах хүсэлтэй байх тул Б******* аймаг Б******* сумын 5 баг 3 гудамж 106-р байрны 3-20 тоот орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Гэвч өвөө Д.З*******, түүний төлөөлөгчийн тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Манай гэр бүл 2008 онд тус орон сууцанд амьдарч эхэлсэн ба ээж аав маань хэд хэдэн удаа бүрэн засвар хийж байсан, орон сууц зээлийн барьцаанд байна гэх шалтгаанаар хожим 2018 онд манай аав З.М*******сүлдийн нэр дээр шилжүүлсэн юм. Гэтэл гэр бүлийн маргаан үүссэн гэдгийг сонсоод гэх шалтгаанаар орон сууцыг өвөө Д.З******* өөрийн нэр дээр буцаан шилжүүлсэн авсан гэх тайлбар гаргасан байх ба гэр бүлийн гишүүдийээ эрх ашгийг хохироосон шийдвэрийг зориуд гаргаж байсан аавдаа үнэхээр гомдолтой байна. Би 2008-2022 он хүртэл уг орон сууцанд амьдарсан, оюутан болох үед аав өөр эмэгтэйтэй амьдрах болсноор ээж дүү бид гурав гэнэт орох оронгүй болсон билээ. 2008 оноос өмнө бид өөрийн гэсэн гэр оронтой байсан ба 2011 онд орон сууцтай болсон шалтгаанаар гэрээ зарж, зарсан мөнгөөрөө байраа засч, машин унаатай болж байсныг би сайн мэднэ. Иймд бусдын өмч хөрөнгийг хууль бусаар ээж аав нь салсан гэх шалтгаанаар намайг болон ээж Б.Э*******,төрсөн дүү М.Э-ог маань орох оронгүй болгосон үйлдэл хийсэн байх тул 2022.10.24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч М.М*******-*******, хамтран нэхэмжлэгч Б.Э******* нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад оруулсан өөрчлөлтдөө: ...Б.Э******* нь З.М*******сүлдтэй 2003 онд танилцаж улмаар 2005 онд гэр бүл болсон. 2005 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүү М.М*******-*******, 2013 онд охин М.Э-О нар төрсөн. Тухайн орон сууцад хүүхдүүд маань өсөж, торнисон. 2020 оноос З.М*******сүлдээс тусдаа амьдрах болсон. Учир нь З.М*******сүлд гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсныг машинтай явж байгаад хамт осолдоход нь мэдсэн. Үүнээс хойш би 2 хүүхдээ авч, өөрийн ээжийнд амьдрах болсон. Тухайн үед З.М*******сүлдийг уучлалт гуйгаад ирэх байх гэж бодож байсан боловч ирээгүй. Улмаар 2022 онд шүүхэд гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид байлгаж, дундын хөрөнгө болох тухайн орон сууцны ногдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хуралдаан болохын өмнө шүүгчийн туслахаас тухайн орон сууцыг З.М*******сүлд өөрийн аав болох Д.З*******од өгсөн байсныг мэдсэн. Тухайн орон сууцыг шилжүүлэхэд надад болон 2 хүүхэд дээ мэдэгдээгүй. Биднээс асууж тодруулахгүйгээр өөрөө дур мэдэж, мэдэгдэхгүйгээр өөрийн аав болох Д.З*******од шилжүүлсэн байдаг. Гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаан болох гэтэл З.М*******сүлд өөрийн үүрэг хариуцлагаас зугтааж, Бүгд Найрамдах Солонгос улс руу гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнтэйгээ хамт явсан байсан ба Солонгос улсаас өөрийн дүү болох З.Ит итгэмжлэл олгож, явуулсан. Солонгос улс руу явахдаа 2 хүүхэдтэйгээ уулзахгүй, хэлэхгүй явсан. Шүүх хуралдаанд З.Ил хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, энэ байртай хэн ч маргалдахгүй, М.М*******-*******ийг 18 нас хүрэхэд шилжүүлж өгнө гэх зүйл ярьсан. Хүүхдээ 18 нас хүрэхэд өгөхгүй шүүхдээд аваарай гэх зүйл ярьсан. Тухайн үед шүүгч М.М*******-*******ийг 18 хүрэхэд тухайн орон сууцыг шилжүүлж өгнө гэж байна гэхэд би нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ үйлдэл нь миний алдаа байж, хүүг минь 18 нас хүрэхэд хадам аав болон ээжтэй ярихад тэр байрыг өгөхгүй, та нар шүүхдээд аваарай гэх зүйлийг ярьсан. Би аргагүй болоод шүүхэд нэхэмжлэл өгсөн. Миний хүү М.М*******-******* Цагдаагийн академийн 2 дугаар курсийн оюутан. Хэдий төлбөргүй сургууль боловч төлбөртэй сургууль мэт хэрэгцээ шаардагддаг. Миний охин М.Э-О 11 настай 5 дугаар ангид суралцдаг боловч хүүхдийн хэрэгцээ маш өндөр зардалтай байдаг. Би одоогийн байдлаар тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Ээж болон охины хамт амьдарч байна. Хүү минь оюутны байранд амьдардаг. З.М*******сүлд эцгийн зүгээс үүрэг хариуцлага ухамсарладаггүй, хүүхдийн тэтгэмжийн хувьд нэхүүлж байж өгдөг. 2024 он гарсанаас хойш хүүхдийн тэтгэмж ерөөсөө өгөөгүй, хүүхдүүдтэйгээ ерөөсөө холбоо барьдаггүй. Д.З*******, З.М*******сүлд нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******-*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э-О, З.М*******сүлд нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******-*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.З******* шүүхэд ирүүлсэн үндсэн хариу тайлбартаа: Миний бие Д.З******* нь 1996 онд Гурванбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож тэнд 4 хүүхдийн хамт амьдрах болсон. Энэ 1 өрөө байрыг 2000 онд а худалдаж авсан. Миний бие 2001 онд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгож, манайх аймгийн төвд шилжин ирж энэ байрандаа суурьшсан. Тухай үед энэ байранд ам бүл зургуулаа амьдарч байсан. Том охин З.У нь 2007 он хүртэл хамт амьдарч байгаад, хүнтэй сууж тусдаа гарсан.

Дунд охин 3.М*******наран 2010 он хүртэл амьдарч байгаад тусдаа гарсан. Бага хүү 3.И дунд сургуулиа төгсөөд 2011 онд оюутан болоод хот явсан. Тиймээс энэ байранд миний хүү 3.М*******сүлд, Б.Э******* нар 2004 онд гал голомтоо үүсгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, үндэслэлгүй юм. Миний хүүхдүүд гэрчилнэ. Тухайн үеийн багийн Засаг дарга болон хүн амын тооллогын бүртгэлээр нотлогдоно. Хүү З.М*******сүлд эхнэр болох Б.Э*******г дагуулж ирж, орж гардаг л байсан. 2005 онд том хүү М.М*******-******* төрсөн, тухайн үед гэр хороололд ээжийндээ байдаг байсан. Тэгээд Орхон аймгийн гал командад хүү ажиллах болсон тул гэр авч өгч өрх тусгаарлан тэндээ амьдарсан. Тэнд амьдарна гэхээр нь гэр хороололд байшингийн торх авч өгөөд, газар авч, хашаа барьж өгсөн. Төвөөсөө хол зайтай газар амьдрахгүй гээд л амьдраагүй, зарсан, сарын дараа нь тэнд дүүрэн айл болоод одоо урдуур нь засмал зам явсан байгаа. Мөн хүү 3.М*******сүлдэд хэд хэдэн машин авч өгсөн, эвдээд, үрэн таран хийгээд л юу ч үгүй болсон. Миний хувьд хүү, бэр хоёрыоо амьдрал ахуйд маш их саүүгийн дэмжлэгүүдийг эцэг хүний хувьд үзүүлж байсан. Миний эхнэр С.Ц санаачлан 2004 оноос 1 өрөө байрнаасаа 7х7 хэмжээтэй үйлчилгээний зориулалт бүхий өргөтгөлийг шинээр барьж зөвшөөрөл аван 2007 оноос "БИ " дэлгүүрийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2008 онд З.М*******сүлд, Б.Э******* нар аймагт эргэн ирцгээж өөрсдөө эрхэлсэн ажилгүй учраас манай дэлгүүрээс олсон орлого, тэтгэврийн мөнгөөр тэжээлгэн манайд хамтран амьдарч байсан. Бага хүү З.И Цагдаагийн сургуульд оюутан болж хүүтэйгээ хамт хотод байхаар болж дэлгүүр ажиллуулах хүнгүй болсон учраас энэ хоёрыг дэлгүүрт түр ажиллуулж гэртээ амьдруулсан. Дэлгүүрт эргэлтийн бараа бага учраас ашиг багатай байна, зээл авч бараагаа хангалттай татмаар байна, банкнуудаас асуулаа, эрхэлсэн тодорхой ажилгүй ч гэсэн өөрийн нэр дээр хөрөнгөтэй бол зээл авч болно, бид хоёрт өөрийн гэсэн хөрөнгө байхгүй болохоор та хоёрын энэ байрыг тавьж зээл авах гэсэн юм гэцгээсэн. Тухайн үед хүүхдүүд дургүйцэж байсан ч бид 2 ярилцаж байгаад тус дэм больё доо гээд 2018 оны 7 сарын 16-ны өдөр Б.Э*******д итгэмжлэх хийлгээд хамтран эзэмшигч хүүхдүүдийээ нэрийг хасуулсан 2018 оны 8 сарын 20-ны өдөр хүү З.М*******сүлдын нэр дээр шилжүүлж өгсөн. Энэ нь хүүгийээ бизнесийг дэмжих өрхийн орлогын нэмэгдүүлэхэд тусалъя гэсэн утгаар хүүдээ түр шилжүүлж өгсөн болохоос тэдний өмч болгож шилжүүлж өгөөгүй юм. Хэрэв бид хүүхдүүддээ өмч болгож өгсөн бол гэр бүлийн бүх гишүүдийг оруулан албажуулж өгөх байсан. Гэр бүлийн маргаан үүсгэсэн гэдгийг бид дуулаад өөрийн өмчөө шилжүүлж авсан. Миний бие М.М*******-*******ийг сургуулиа төгсөөд, айл гэр болоход нь өөрийөө гал голомтыг өгнө гэж хэлж байсан. Би энэ байрыг аваад үхэхгүй. Гэтэл 2023 оны 06 сарын 18-ны өдөр 18 насанд хүрсэн өдрөө өвөө байраа авъя гэж нэхсэн. Тэгэнгүүт эхнэр Ц руу залгаж байраа авъя гэж хэлж байна гэж хэлэхэд Ц уурлаад юу яриад байгаа юм бэ сургууль төгсөхөөр нь өгнө гэж хэлж байсан. Б.Э*******тай ярьж чи одоо байрыг нь авч яах гээд байгаан бэ? гэсэн чинь зарж, өөрийн гэсэн гэр орон авна гэсэн. Тэгэхээр нь чамаар гал голомтоо заруулж, тоглуулахгүй гэсэн. Одоо бол би маргаантай байгаа учраас өөрийн өмчлөлийн байраа өгөхгүй. Аав нь БНСУ-д ажиллаж амьдарч байна. Ээж нь Орхон аймагт ажиллаж байна. Аав, ээж 2 нь өөрсдөө үүргийээ дагуу хүүхэд дээ орох орон авч өгөх байх. М.М*******-******* 2022 оны 9 сард Дотоод хэргийн их сургуульд элсэн орж манайд 2023 оны 7 сар хүртэл амьдарсан. /казармд хэсэг хугацаанд байсан./ Одоо ч манайд очсон байгаа. Хувцас, хунар нь байгаа. Миний хувьд миний ач хүү учраас байраа өгнө гэж ярьж байсан болохоос би эд нарын хөрөнгийг булааж авчихаад байгаа юм биш. Б*******ыхан тэр дундаа 10, 11-p байрныхан /36-ийан/ хэн хэзээнээс амьдарч байсан бэ гэдгийг захын хүн нь хэлээд өгнө. Би одоо нас 71 нас хүрч байна. Би олон жил чихрийн шижин гэдэг өвчний оноштойгоор биеийн байдал тааруу байгаа, насаараа Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, насны эцэст орох оронгоо алдах гээд шүүхэд дуудагдаад сууж байгаа нь харамсалтай байгаа тул Монгол улсын шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэж найдаж байна. Хатуухан хэлэхэд миний хүү З.М*******сүлд, эхнэр Б.Э******* 2 хүүхдийээ хамт олон жил хөгшин бид хоёроор тэжээлгэж амьдарсан. Өөрсдөө улсад ажил хийгээгүй. Иймд миний ач хүү М.М*******-*******ийг Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, Ж******* Х******* М*******, 3 гудамжны 306 дугаар байрны 3 дугаар орцны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагч Д.З******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тайлбартаа: М.М*******-*******ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: Манайх 1 өрөө байраа худалдаж авснаас хойш 1 жилийн дараа аймгийн төвд нүүж ирсэн. Хүү З.М*******сүлд эхнэр болох хүнээ 2004 онд дагуулж ирсэн 2005 онд том хүү М.М*******-******* мэндэлж ам бүл нэмэгдэж олуулаа болсон учраас тусдаа гарч аймгийн төвийн 3 дугаар багт гэр барьж өрх тусгаарлан хадам ээжтэйгээ хамт амьдрах болсон юм. Хүү З.М*******сүлдийн ажил өөрчлөгдөж, Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллах болсон учраас нүүж гэр бүлээрээ хадам ээжийээ хамт Эрдэнэтэд амьдрах болсон. Энэ хоёрыг тэнд амьдарч байх хугацаанд нь нэмэр болох зорилгоор бид торх /байшингийн/, газар авч хашаа барьж өгсөн. Иймээс анаасаа манайд амьдарч гал голомтоо бадраасан мэт худлаа тайлбар гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёр: Д.З******* би 2001 онд тэтгэвэртээ гарсан байсан учраас дэлгүүрээ ажиллуулдаг, эхнэр С.Ц тэтгэвэртээ гараагүй байсан юм. З.М*******сүлд Орхон аймагт ажиллаж байсан ажлаасаа гэмтэл авч өвчний улмаас ажлаасаа гараад Эрдэнэтээс буцаж Б*******д амьдрахаар ирсэн. Хүү З.М*******сүлд гэр бүлийн хамт ирээд миний авч өгч тусад нь гаргасан гэрээ айлын хашаанд барьж амьдарч байгаад хүүхэд нь бага байсан учраас бид өөрсдийн байрандаа амьдруулсан юм. Хүү З.М*******сүлд, бэр Б.Э******* хоёр маань тухайн үед хоёулаа ажилгүй, орлогогүй байсан учраас манай байрны дэлгүүрийг ажиллуулж орлого олж аж амьдралаа залгуулж байг гэж бодоод тэднийг дэлгүүрээ ажиллуулахыг зөвшөөрсөн. Эцэг хүн хүүгээ ажилгүй ядарч явахад нь дэлгүүрээ ажиллуулж орлого олж амьдралаа авч явахад нь туслахаас өөр аргагүй шүү дээ, Энэ үед олсон орлогоо нэмэгдүүлж чадахгүй бараа татах мөнгөгүй болох зэрэг саүүгийн асуудлууд байнга гарч байсан. З.М*******сүлд зээл авах гэхээр түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаагүй, барьцаанд бариулах хөрөнгөгүй байсан юм. Манай байрны гэрчилгээ олон хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба барьцаанд тавих гэхээр гэрчилгээн дээр байгаа бүх хүмүүс Б******* аймагт байхгүй болохоор болохгүй байсан тул 2018 онд зөвхөн хүүгийээ нэр дээр гэрчилгээ гаргаж өгч зээл, төсөл хөтөлбөрт хамрагдаж дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулах орлогын эх үүсвэртэй болоход нь туслах зорилготой бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөгчөөр З.М*******сүлдийн нэр дээр бүртгүүлсэн.

Гурав: Хүүхдүүдийг салж сарниж байгаа гэдгийг бид 2 мэдээгүй, Хүү З.М*******сүлдийн байрыг хууль бусаар аваагүй. Анаасаа байр бидний хүч хөдөлмөрөөр бий болсон бидний хөрөнгө юм. 2011 онд гэрээ зарж байрыг засч байсан гэдэг мөн л худлаа. Би хүүгийээ гэр бүлийг дэмжиж 2 удаа тээврийн хэрэгсэл авч өгч тусалж байсан. Үндсэндээ энэ гэр бүлийг 18 жил тэжээж, хооллож, хувцаслаж, дутууг нь нөхөж дундыг нь дүүргэж өдийг хүрсэн. Өндөр настай бидэнд баярлаж явах учиртай байтал орон гэрийг маань булааж авахаар нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв М.М*******-******* орох оронгүй байгаа бол бид 2 дээр ирээд хамт амьдарч болно. Бид ач хүүгээ гэр орноосоо хөөгөөгүй. Харин энэ шүүхийн асуудлыг Б.Э******* л үүсгэж маргаан болгоод байна. Өндөр настай болсон хойноо ач хүүдээ өөрийн хүч хөдөлмөрөөр авсан гэр орноосоо хөөгдөнө гэж бодохоор сэтгэлд буухгүй юм. Энэ нэхэмжлэл, өргөдөл нь миний ач хүү болох М.М*******-*******ийн хүсэл биш байх гэж найдаж байна.

Дөрөв: Д.З******* би Б.Э*******, З.М*******сүлд нарын гэрлэлт цуцалж байх үед нь М.М*******-*******өд 18 нас хүрэхээр нь гэр орноо өгнө гэж хэлээгүй, миний өмнөөс хэн ийм асуудал гаргаад байгааг гайхаж байна. Миний бие эхнэрийн хамт өндөр настай хүмүүс орон гэргүй болчихоод хаана амьдрах билээ. Артерийн даралт ихсэх, зүрх томорсон, сахарын өвчтэй олон хавсарсан өвчтэй бөгөөд өөрөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах болно.

Иймээс М.М*******-*******ийн нэхэмжлэлийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарын мэдэлд байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө а бий болсон түүх нь хариуцагч Д.З*******, түүний эхнэр С.Ц нарын хүч хөдөлмөрөөр бий болсон. Нэхэмжлэгч Б.Э*******, З.М*******сүлд нарыг гэрлэхээс өмнө авчихсан байсан хөрөнгө, тухайн эд хөрөнгийг авч, бий болгосны дараа хариуцагч нь хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч болон З.М*******сүлд нар ажилгүй байсан учраас З.М*******сүлд эхнэр Б.Э*******гийн хамт тухайн орон сууцад байрлах Сумо хүнсний дэлгүүрийг ажиллуулах хүсэлтэй байна гэх хэлцлийн дагуу ажиллуулах зөвшөөрөл олгосон. Сумо хүнсний дэлгүүрийг ажиллуулж, амьдарлаа дээшлүүлж, үйл ажиллагаа явуулах зорилготойгоор тухайн орон сууцыг ашиглаж эхэлсэн. Бусад хамтран өмчлөгч нар нь оногдох хэсгээ Б.Э*******д итгэмжлэл өгсний үндсэн дээр итгэмжлэлийн дагуу шилжүүлсэн. Б.Э******* нь тухайн хэлцлийн дагуу үл хөдлөх хөрөнгийг олж авсан. Тухайн орон сууцыг хэрхэн бий болсон талаарх асуудлыг авч хэлэлцэхгүйгээр, дэргэдэх дэлгүүрийг ажиллуулах зорилгоор тухайн орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, банкнаас дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах орлоготой холбоотой буюу саүүгийн эх үүсвэрээ шийднэ гэж авсан байдаг. Өөрсдөд нь өмчлөх эрх үүссэн мэтээр тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж, тухайн орон сууцыг бэлэглэхийг хүсээгүй, шилжүүлэхийг хүсээгүй, хөрөнгөгүй мэт дүр үзүүлсэн байдлыг бий болгосон гэх зүйл ярьж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Э*******г бэр болохоос өмнө Д.З*******ын гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө байсан болох нь нотлогдож байна. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудал нь гэр бүлийн бусад гишүүд нь татгалзаж, Д.М*******сүлдийн нэр дээр шилжсэн. Банкнаас зээл авахад зориулагдсан хэлцэл байсан болохоос З.М*******сүлдийн гэр бүлд бэлэглэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч М*******-*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад мэдээ орсон цагаас эхлээд энэ байранд амьдарсаар байсан тухай тайлбарласан байдаг. Энэ нь огт үндэслэлгүй худлаа зүйл. Нэхэмжлэгч М*******-******* а төрсөн цагаасаа хойш тухайн орон сууцад амьдарч байгаагүй. З.М*******сүлд, Б.Э******* нар нь Орхон аймагт байрлах өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулаад, ажил төрөлгүй байна гэх шалтгаанаар тухайн орон сууцад үнэгүй амьдарч, хариуцагчийн зүгээс дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг олгосон байна. Үүнийг далимдуулж өөрийн өмч хөрөнгөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Э*******гийн нэхэмжлэлтэй З.М*******сүлдэд холбогдох иргэний хэргийг шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн заасны дагуу татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийгээ шүүгчийг буруу мэтээр тайлбарлаж, шүүгч түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой байсан мэтээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад М.М*******-*******ийг 18 нас хүрэхэд Д.З******* нь Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, 106 дугаар байрны 25 тоотод байрлах орон сууцыг шилжүүлэн өгнө гэсэн үндэслэлээр татгалзлыг баталлаа гэсэн байна. М.М*******-*******ийн өвөөгийн зүгээс тухайн орон сууцыг өгнө гэсэн амлалтыг хэрэг хянан шалгах ажиллагаанд оролцоогүй учраас тухайн тайлбарыг бол гаргаагүй. Д.З******* нь тухайн хэргийн оролцогч нь байгаагүй учраас орон сууцыг өгнө гэх асуудлыг З.М*******сүлдийн итгэмжилсэн төлөөлөгч нь хэлсэн байдаг. Хэрэв орон сууцыг өгнө гэх зүйл ярьсан бол М.М*******сүлдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудал байна. Д.З******* нь Б.Э*******тай гэр бүл болоогүй, Д.З*******ын хүүхэд болох М.М*******сүлдтэй Б.Э******* нь гэр бүл болсон байна. М.М*******сүлд Б.Э******* нар нь дундаасаа хүүхэдтэй болсон байдаг. Хүүхэд нь тухайн орон сууцыг нэхэмжилж байгаа нь утгагүй байна. Д.З******* нь өөрөө бие дааж эрх зүйн харилцаанд оролцдог. С.Ц гэх эхнэртэй, Б.Э******* гэх эхнэр байхгүй. Д.З*******ын хувьд М.М*******сүлд, Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарыг тэжээн тэтгэх, орон сууцаар хангах үүрэгтэй хүн биш, Монгол уламжлалын дагуу орон сууц, машин тэрэг авч өгсөн боловч тухайн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.Э******* болон Д.З*******ын хүү болох З.М*******сүлд нар нь зарж дууссан байдаг. Аавыаа байрыг авах ёстой мэтээр асуудал гаргаж М.М*******сүлдийн хуулиар хүлээсэн үүргийг ёс бус шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн тухай хуулиар гэрлэгчид болон өөрсдийн дундаас төрсөн хүүхэд, хүүхдийээ өмнө гэрлэгчид нь адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх тухай заасан байгаа. М.М*******-*******ийг орон сууцаар хангах ёстой бол хуулиар хүлээсэн Б.Э******* болон М.М*******сүлд нарын үүрэг юм. М.М*******-*******ийг орон сууцаар хангах, амьдрах газрыг нь шийдэж өгөх асуудал нь түүний өвөө болох Д.З*******ын үүрэг, хариуцлагын асуудал биш. Д.З******* нь өнөөдрийн байдлаар харвачихсан бие муутай байгаа. Одоогийн байдлаар сахиуртай хүндхэн байдалтай эмчилгээ хийгдэж байна. Орон сууцаас нь амьд сэрүүн байхад нь хүүгий нь хүүхэд болох ач нь хөөж гаргаж байгаад орон сууцыг нь булааж авна гэх асуудал гарч байгаа юм. Хуульд үндэслэсэн шаардлага байхаас гадна тухайн нэхэмжлэл нь хуулиар хэний хүлээсэн үүргийг хэн хариуцах эсэх асуудлыг тодруулах ёстой байна. М.М*******-******* болон Б.Э*******гийн өмнө Д.Зорилт нь ямар нэгэн орон сууцаар хангах үүрэг хүлээхгүй. М.М*******сүлд эцэг хүнийхээ хувьд үүрэг хариуцлага хүлээх ёстой асуудал байдаг бол хуулийаа дагуу хариуцаж, шийдвэрлэх ёстой. З.М*******сүлд нь хүүхдийн тэтгэлэг хааяа нэг төлдөг гэх зүйл ярьж байна. Хүүхдийн тэтгэлэг олгох, төлөх, хүүхдийээ амьдрал ахуйд туслах нь З.М*******сүлдийн үүрэг болохоос Д.З*******ын үүрэг биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн асуудлын хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдөж бүртгэгдсэн байдаг. Тухайн орон сууц а Д.З*******ын гэр бүлийн дундын хөрөнгө нь З.М*******сүлд Б.Э******* нар гэр бүл болохоос өмнө З.М*******сүлдийн нэр дээр улсын бүртгэл үүссэн. Д.З*******ын гэр бүлийн дундын хөрөнгө нь М*******сүлдэд үлдэж, бусад гишүүд нь татгалзаж бэлэглэлийн гэрээний журмаар шилжүүлсэн байна. З.М*******сүлд ашиглаж байсан орон сууцыг банкны барьцаанд тавьж, зээл авахын тулд хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулахаар шилжүүлж авсан орон сууцаа буцааж шилжүүлж өгөх замаар асуудал шийдэгдэж байна. Б.Э*******, М.М*******-******* М.Э-О нарт улсын бүртгэл хийгдэж байгаагүй. Тухайн эд хөрөнгийг З.М*******сүлд, Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарын дундын хөрөнгө гэж үзэж байсан бол үнэ бүрдүүлэлт, үр дүнг хүргэх, хөндөхтэй холбоотой асуудлаар улсын бүртгэлийг үнэн зөв байлгах, худлаа бичигдсэнийг зөв болгох шаардлага гаргах эрх нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 1, 183.3-д зааснаар улсын бүртгэл худлаа хийгдсэн байна гэх асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандах байдлаар маргах ёстой байсан. Тухайн орон сууцыг а бий болгох үед Б.Э******* Д.З******* гэх айлын гэр бүл байгаагүй, М.М*******-******* төрөөгүй байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглаж зээл авч, дэлгүүрийн үйл ажиллагаа явуулъя гэж хүссэний дагуу өгсөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийг З.М*******сүлдэд шилжүүлсэн байсан учраас З.М*******сүлд тухайн үл хөдлөх хөрөнгийг буцааж, гэр бүл, өрхийн тэргүүн, тухайн эд хөрөнгийг бий болгосон Д.З*******од буцааж өгсөн байна. Д.З******* нь төрийн тусгай албанд насаараа ажилласан. Түүний хурааж хуримтлуулсан хөрөнгийг ач хүү нь авах талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хэрэв гэр бүлийн дундын хөрөнгө байсан бол Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О, З.М*******сүлд нар бүртгэгдсэн байх ёстой. З.М*******сүлдэд холбогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд З.М*******сүлд нь аавыаа орон сууцыг бусдад өгөх эрхтэй эсэх талаар нэхэмжлэгч тухайн үед өөрөө шийдвэрлээд үзэх боломжтой байсан. Д.З******* нь хэргийн оролцогч биш Д.З*******ын нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг З.М*******сүлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бусдад шилжүүлж өгөх үүрэг хариуцлага, боломж нөхцөл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхгүй байсан нь тодорхой байна. Гуравдагч этгээдээр З*******ыг татаж оролцуулаагүй байна. Д.З*******ын өмнөөс З.М*******сүлд тайлбар гаргачихсан мэтээр эсвэл З.М*******сүлдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар гаргасан мэтээр төөрөгдүүлсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан гэр бүлийн дундын хөрөнгийн зохицуулалт байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэхээс өмнө бий болсон. З.М*******сүлд буцаад орон сууцын жиэнэ өмчлөгч болох аав Д.З*******ын нэр дээр бүртгэгдсэн нь гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй байна. Улсын бүртгэлд М.М*******-*******, М.Э-О, Б.Э******* нар бүртгэгдэж байгаагүй. Жиэнэ өмчлөгч нь бодитоор байх ёстой гэдэг асуудал ярьж байсан бол үүнийг өмнө нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д зааснаар шийдвэрлэх боломж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э******* шүүх надад зөвлөгөө өгөөгүйгээс боллоо гэх асуудал ярих нь зохимжгүй байна. Шүүх бол зөвлөгөө өгдөг байгууллага биш, хэрэг маргааныг тасалдаг байгууллага юм. Нэхэмжлэгч шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын явцад бий болсон зүйл биш, хамтын амьдралаас өмнө бий болчихсон байсан хөрөнгө байгаа учраас тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж тогтоох, бэлэглэлийн гэрээг байгуулсан хүмүүс нь байхгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

3. Аан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан З.М*******сүлд, Д.З******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь  З*******ын М*******сүлд Батбаярын Э******* ,  М*******сүлдийн М*******-******* ,  М*******сүлдийн Э-О  нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******-*******, Б.Э*******, М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тус тус тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437 750 төгрөгийг Төрийн сангаас, хариуцагч Д.З*******оос 210 600 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С нар давж заалдсан гомдолдоо болон хариуцагчийн өмгөөлөгч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Аан шатны шүүхийн шийдвэрийг гардаж аваад дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй, бэлэглэгчийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болдог нэг талын гэрээ юм. Бэлэглэгч З.М*******сүлдийн хүсэл зоригийг бэлэг хүлээн авагч Д.З******* нь хүлээн авч Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулж, хариу төлбөргүйгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Тус гэрээний хүчин төгөлдөр бус байдлын талаар бэлэглэгч болоод бэлэг хүлээн авагч хэн аль нь гомдол, санал гаргаагүй бөгөөд тус гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Бэлэглэгч З.М*******сүлд бэлэг хүлээн авагч Д.З******* нар нь Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөхөөр буюу үр дагавар үүсгэх зорилгоор байгуулсан байдаг. Гэтэл аан шатны шүүх гэрээний оролцогч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад тус иргэний хэргийн оролцогч, зохигч этгээд биш болох З.М*******сүлдийн хариуцагчаар өөр иргэний хэрэг дээр өгсөн хариу тайлбарыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо талууд гэрээг байгуулах хүсэлт зориг, эрмэлзэл байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.

4.2. Шүүх шийдвэртээ...гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах нь нэгэнт тодорхой болсны дараа 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүтгэлийн Ү- 0405000056 тоот гэрчилгээнд Д.З*******ыг өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна... гэх ганц дүгнэлтээр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй байна гэх дүгнэлтийг хийсэн. Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, ямар нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэх зэргийг шүүх, хариуцагч, зохигч хэн аль нь урьдчилан мэдэх боломжгүй юм. Маргаан бүхий орон сууцыг өөрийн эцэг эхийн байр гэж мэдэж байсан З.М*******сүлдийн хувьд Б.Э******* ямар нэхэмжлэл гаргахыг бүүр ч урьдчилан мэдэх боломжгүй байсан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахыг мэдэх ёстой байсан цаашлаад ямар нэхэмжлэлийн шаардлага гаргахыг мэдэж ёстой байсан мэтээр дүгнэлт хийсэн аан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

4.3. Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжөөр ... шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах нь үндэслэлгүй юм гэж тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч М.М*******-******* нь З.М*******сүлдийн хүү, нэхэмжлэгч Б.Э******* З.М*******сүлдийн эхнэр байсан боловч дээд шүүхийн зөвлөмжөөс үзвэл хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах эрхгүй этгээдүүд юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байтал аан шатны шүүх нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй сонирхогч этгээд гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт аан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Гэтэл Иргэний хуульд 56 дугаар зүйлийн 56.2.1 гэх хуульд байхгүй заалтыг баримтлан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Хоёр. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох тухай, М.М*******-*******, түүний эх Б.Э******* охин дүү М.Э-О нарыг тус үл хөдлөх эл хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.2.1. Аан шатны шүүх ...З.М*******сүлд, Б.Э******* нар нь тухайн орон сууцанд 2008 оноос хойш хүнсний дэлгүүр ажиллуулж, 2 хүүхдийн хамт 2021 он хүртэл оршин сууж байсан үйл баримт зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийг З.М*******сүлд, Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоох нъ зүйтэй... гэж дүгнэсэн байна. Шүүгчийн дээрх дүгнэлтээс үзвэл З.М*******сүлд, Б.Э******* нараас ч олон жил тухайн орон сууцанд амьдарч байгаа, тухайн орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан хариуцагч Д.З******* харин ч эргэлзээгүй тус маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох ёстой байна. Тодруулбал Хавтас хэрэгт авагдсан Б******* аймгийн Б******* сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03/35 дугаар албан тоотоор ирүүлсэн Б******* аймгийн 5 дугаар баг, 3 гудамж, 306 дугаар байрны 3-20 тоот орон сууцанд 2001-2022 оны хооронд амьдарч байсан өрхийн тодорхойлолтоор хариуцагч Д.З******* нь 2001 оноос өнөөдрийг хүртэл 23 жил тасралтгүй тус орон сууцанд амьдарч байгаа болно. Иймд аан шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2.2. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр үүсдэг. Хариуцагч Д.3******* нь 0 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн ба бүртгэл одоо ч хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Улсын бүрттэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж хуульчилсан. Б******* аймаг, Б******* сум, 5-р баг, Ж******* Х******* М*******, 3 гудамж, 306 байр, 3 дугаар орцны 20 тоот хаягт байршилтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг бүртгэлийн байгууллагад ямар ч этгээд гаргаагүй юм. Иймд улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх ёстой атал тухайн орон сууцанд оршин сууж л байсан бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ёстой мэтээр дүгнэсэн аан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2.3. Аан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн. Б******* аймаг, Б******* сум, 5-р баг, Ж******* Х******* М*******, 3 гудамж, 306 байр, 3 дугаар орцны 20 тоот хаягт байршилтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.З******* нь 2000 онд өөрийн хөрөнгөөр худалдаж авсан болох нь хавтас хэргийн 30 талд авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогддог. Ингээд З.М*******сүлд нь зээл авах гэхээр түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байгаагүй, барьцаанд тавих хөрөнгөгүй байсан тул 2018 онд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээний дагуу өмчлөгчөөр З.М*******сүлд нь бүртгэгдсэн байдаг. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжааны үр дүнд олж авсан эд хөрөнгө мөнгө хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөнд хамаарахаар хуульчилсан. Нэгдүгээрт З.М*******сүлд нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан, Хоёрдугаарт тухайн үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэх талаар хэн ч тохиролцоогүй юм. Иймд дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь З.М*******сүлдийн хуваарьт хөрөнгө байсан бөгөөд өөрийн хуваарьт хөрөнгөө хууль ёсны дагуу бэлэглэлийн гэрээгээр Д.З*******ын өмчлөлд шилжүүлсэн нь хууль ёсны дагуу явагдсан хэлцэл юм. Гэтэл аан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Д.З*******, түүний эхнэр С.Ц нар нь 2006 онд 1 өрөө байрандаа өргөтгөл хийж тусгай зөвшөөрөл аван хүнсний дэлгүүр ажиллуулж эхэлсэн бөгөөд тухайн дэлгүүрийг цаашид З.М*******сүлд, Б.Э******* нар нь ажиллуулж байсан нь зохигчдын тайлбараар нотлогддог. Гэтэл аан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ...Аан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн гэрээнд орсон хүмүүсийн тайлбар татгалзал авахын тулд хариуцагчаар оролцох зохих этгээдийг оролцуулаагүй буюу маргааны үйл баримтыг зөв чиглүүлээгүй байна. З*******, М*******сүлд нарын хооронд хийгдсэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэдэг шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байгаа боловч хариуцагчаар М*******сүлдийг оролцуулъя гэсэн хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Гэрээ хийгээд байгаа талуудын тайлбар татгалзлыг авч байж энэ гэрээ хүчин төгөлдөр эсэхэд бүрэн дүгнэлт хийх боломжтой гэж харж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дүр эсгэсэн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагчийг оролцуулах ёстой байсан. Энийг хийгээгүйгээс маргаан бүрэн гүйцэт явагдаагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдагдаад байгаа М*******сүлд, Э*******, М*******-*******, Э-О нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг М*******-*******, Э******* нарыг хангаж шийдсэн. М*******сүлд гэдэг хүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй мөртлөө гэр бүлийн дундын хөрөнгөтэй болж байна. М*******-*******, Э*******, Э-О нарын үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй болохыг тогтоох гэж байгаа. Гэр бүлийн хамтран өмчлөгчөөр М*******сүлд 2 дахь нэхэмжлэлийн шаардлага дээр тогтоогдсон мөртлөө 3 дахь нэхэмжлэлийн шаардлага дээр М*******-*******, Э*******, Э-О нарын үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй болохыг тогтоож гэж шийдэхээр М*******сүлдийн хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөөд үлдэж байна. М*******сүлд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсэг нь байхгүй болчихож байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийн хамтран хариуцагчаар татаж оруулж болно гэж заасан. Хэргийг харахад шүүхээс М*******сүлдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах санал санаачлага гаргаагүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: Э*******, М*******сүлд нарын хувьд гэрлэлт цуцлуулах өргөдлийг 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Эвлэрэн зуучлагчид хандаж цаашид эвлэрэх боломжгүй учраас гэрлэлт цуцлуулах дундын эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн асрамж тэтгэлэгийн асуудлаар маргаж эхэлсэн. орсон. Нэхэмжлэл гаргахаас өмнө 1 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч хамт амьдрах талаар хэлсэн боловч М*******сүлд зөвшөөрөхгүй гэр бүлээс гадуурх харилцаатай хүүхэнтэйгээ гадаад улс руу явсан. Явахаасаа өмнө гэр бүлийн дундын эд хөрөнгө болох маргаан бүхий байрыг эцэг З*******ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгсөн үйл баримт тогтоогдсон. З*******, М*******сүлд 2 гуравдагч этгээд буюу Э*******г шаардах эрхгүй гэж яриад байна. Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор биш тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгодог. М*******сүлд аавыаа нэр дээр шилжүүлээгүй бол гэр бүлийн дундын өмч гээд хуваах нь ойлгомжтой байсан. Энийг М*******сүлд урьдчилан мэдээд аавыаа нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэ асуудлыг аан шатны шүүх зөвөөр дүгнэсэн. Хариуцагчийн гомдол дээр ганцхан дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. 2022 оны 12 дугаар сард гаргасан нэхэмжлэлийг шийдсэн шийдвэр нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан 97 дугаар шийдвэр дээр З*******ын нэр дээр байгаа эд хөрөнгийг хүү М*******-*******ийг 18 нас хүрэхээр өвөө нь ямар нэгэн маргах зүйлгүйгээр нэр дээр нь шилжүүлж өгнө гээд харилцан тохиролцсон байдаг. Харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан уу гэж шүүгч асуухад татгалзах ёстой юм байна гээд татгалзсан. Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 900 дугаар тогтоол дээр гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болох тул эдгээр асуудлаар зохигчид эвлэрэн хэлэлцэж тохиролцсон тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэж болохгүй гэж заасан. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.4-т хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших ашиглах талаар зохицуулалт байгаа. Иргэний хуулийн 128.4-т гэрлэснээс хойш эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Энэ заалтын дагуу Э******* М*******-******* нар нэхэмжлэл гаргасан. Аан шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжийг дурдсан байдаг. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг хэрэв гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй үзэж байгаа эсвэл гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж тайлбарласан. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар гэрлэгчид хэн нэгнээсээ зөвшөөрөл аваагүй бол иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцно. Гомдлын 4 дэх хэсэгт шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1-т заасан Иргэний хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн гэж байна. Энэ техникийн шинжтэй алдаа гаргасан байна. Нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаад Б******* аймгийн Засаг даргын архиваас улсын иргэний бүртгэлээс лавлагаа авсан. М*******-*******, М*******сүлд, Э*******, Э-О нар энэ байран дээр амьдарч байсан талаар баримт авагдсан. Э******* 2 хүүхдийн хамтаар уг байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж аан шатны шүүхийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоох нь зүйтэй гэсэн нь үндэслэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр эсэхийг улсын бүртгэлийн байгууллага тогтоох эрхгүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор З*******ын өмчлөл биш харин өмчлөгч нар нь М*******сүлд, М*******-*******, Э*******, Э-О нар гэдгийг тогтоож байгаа нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар хуулийг буруу хэрэглэсэн гэсэн гомдол гаргасан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ. Энэ хөрөнгө нь хуваарьт хөрөнгө биш а З*******, М*******сүлд болон 4 өмчлөгч нь М*******сүлдийн нэр дээр бэлэглэлийн гэрээ хийгээд шилжүүлсэн. Энэ байрандаа амьдарч байсан. М*******сүлдийн хувьд гэр бүлийн гадуурх харилцаа байсан нь баригдаж салах шалтгаан болдог. Гэрлэгчдийн дунд энэ хөрөнгө байсан гэдэг нь тогтоогддог. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй аан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 115 дугаар зүйл, 116 дугаар зүйлд заасан бодит байдалд нийцсэн хуулийг зөв тайлбарласан. Тийм учраас аан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* тайлбартаа: М*******-*******ийг 18 нас хүрэхээр нь энэ байрыг өгнө гэсэн. Тухайн үед өмгөөлөгчтэй байсан бол эвлэрлийн гэрээ байгуулах ёстой байсан юм байна лээ. 2 хүүхдийээ нэр дээр шилжүүлж аваад явах юм бол дэлгүүрээ ажиллуулаад амьдрах хүсэлтэй байгаа гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, аан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.М*******-*******, Б.Э******* нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Б.Э*******, З.М*******сүлд нар нь 2004 оны 05 сарын 23-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. ...З.М*******сүлд өөр хүнтэй болсон гэх шалтгаанаар 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Гэрлэлт цуцлуулах үед бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, 3 дугаар гудамж, 106 дугаар байрны 3-20 тоотод байрлах 40 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр Б.Э*******, хүү М.М*******-*******, охин М.Э-О нарыг тогтоолгох, ногдох хөрөнгийг З.М*******сүлдэд өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд маргаж байх үед Д.З*******ын нэр дээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. ...Тиймээс Д.З*******, З.М*******сүлд нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 1483 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.М*******-*******, түүний эх Б.Э*******, дүү М.Э-О, З.М*******сүлд нарын гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгох, М.М*******-*******, Б.Э*******, М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоолгоно гэж,

 

3. Хариуцагч Д.З******* нь ...бэлэглэлийн гэрээгээр шилжсэн үл хөдлөх хөрөнгө нь Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарын мэдэлд байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгө а бий болсон түүх нь хариуцагч Д.З*******, эхнэр С.Ц нарын хүч хөдөлмөрөөр бий болсон. Нэхэмжлэгч Б.Э*******, З.М*******сүлд нарыг гэрлэхээс өмнө авчихсан байсан хөрөнгө, тухайн эд хөрөнгийг авч, бий болгосны дараа хариуцагч нь хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл Б.Э*******г бэр болохоос өмнө Д.З*******ын гэр бүлийн гишүүдийн дундын өмч хөрөнгө байсан болох нь нотлогдож байна. Гэр бүлийн бусад гишүүд татгалзаж, Д.М*******сүлдийн нэр дээр шилжсэн нь банкнаас зээл авахад зориулагдсан хэлцэл байсан болохоос З.М*******сүлдийн гэр бүлд бэлэглэсэн зүйл байхгүй. Б.Э*******гийн нэхэмжлэлтэй З.М*******сүлдэд холбогдох иргэний хэргийг шийдвэрлээд нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн заасны дагуу татгалзаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийгээ шүүгчийн буруу мэтээр тайлбарлаж, шүүгч түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ёстой байсан мэтээр тайлбарлаж байна. Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад М.М*******-*******ийг 18 нас хүрэхэд Д.З******* нь Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, 106 дугаар байрны 25 тоотод байрлах орон сууцыг шилжүүлэн өгнө гэсэн үндэслэлээр татгалзлыг баталсан тул Б.Э******* энэ асуудлаар дахин маргах эрхгүй. Тухайн орон сууц нь З.М*******сүлдийн гэр бүлийн гишүүдийн хамтын амьдралын явцад бий болсон зүйл биш, хамтын амьдралаас өмнө бий болчихсон байсан хөрөнгө учраас тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж тогтоох, бэлэглэлийн гэрээг байгуулсан хүмүүс нь байхгүй байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

4. Аан шатны шүүх З.М*******сүлд, Д.З******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь З*******ын М*******сүлд , Батбаярын Э*******, М*******сүлдийн М*******-*******, М*******сүлдийн Э-О нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******-*******, Б.Э*******, М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо талууд гэрээг байгуулах хүсэлт зориг, эрмэлзэл байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй, хуулийн байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

6. Нэхэмжлэгч Б.Э******* нь З.М*******сүлдтэй 2004 онд гэр бүл болон хамт амьдарч, 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдний дундаас 2005 оны 06 сарын 18-ны өдөр хүү М.М*******-*******, 2013 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин М.Э-О нар төрсөн. Гэрлэгчид Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 132/ШШ2023/00097 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан ба хүүхдүүдийн асрамжийг эх Б.Э*******д үлдээж, эцэг З.М*******сүлдээр тэжээн тэтгүүлэх, хүү М.М*******-*******ийг 18 насанд хүрэхээр өвөө З******* нь Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, 306 дугаар байрны 20 тоот орон сууцыг шилжүүлж өгнө гэсэн үндэслэлээр дээрх байрны өмчлөгчөөр 2 хүүхдээ тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэжээ. /1хх 5-7 хуудас/

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул нэхэмжлэгч Б.Э*******, З.М*******сүлд нарын гэрлэлт, хүүхдүүдийн төрсний байдалд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй.

6.2. Маргаан бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д.З*******, З.М*******сүлд, С.Ц нар өмчлөлдөө 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2002 оны 7 сарын 31-ний өдөр З.М*******сүлд нь Б******* аймаг дахь үл хөдлөх хөрөнгийг бүртгэх товчоонд өргөдөл гаргаж, худалдан авснаас хойш засан сайжруулсан тул хөрөнгийн үнэлгээг шинэчлэн тогтоолгож дахин гэрчилгээ авахаар өргөдөл гаргасан байх ба 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Д.З*******, С.Ц, З.И, З.У, З.А нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн ба өөрийн гэр бүлийн гишүүдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, хамтран өмчлөгч Д.З*******, С.Ц, З.И, З.У, З.А нар өөрт ногдох хэсгээ З.М*******сүлдэд бэлэглэж, тэрээр тухайн хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээгээр аав Д.З*******од шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 109-136 хуудас/

 

7. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна гэж, мөн хуулийн 127.1.1-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх, 127.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө гэж хуульчилсан байх ба 127 дугаар зүйлийн 127.2-т Гэр бүлийн гишүүн хуваарьт эд хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй болохыг зохицуулсан.

7.1. Б.Э*******, З.М*******сүлд нарыг гэр бүл болохоос өмнө тухайн байрны өмчлөгчөөр З.М*******сүлд байсан ба 2007 оны хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр өөрийн эцэг, эх, төрсөн эгч дүү нарыг нэмж оруулсан атлаа гэр бүлийн гишүүд болох эхнэр Б.Э*******, хүү М.М*******-******* нарыг өмчлөгчөөр оруулаагүй байдал, дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй зэрэг нөхцөл байдлаас Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь З.М*******сүлдийн хуваарьт хөрөнгө бөгөөд захиран зарцуулах эрхтэй байх тул З.М*******сүлд, Д.З******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүл болоход зориулж З.М*******сүлд, Б.Э******* нарт шилжүүлэн өгсөн байдал нотлогддоггүй бөгөөд Б.Э*******, З.М*******сүлд нар Б******* аймаг, Эрдэнэт хотод ажиллаж амьдрах хугацаанд Д.З******* хашаа, гэр, машин бэлдэж өгсөн талаар маргадаггүй.

Иймд Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Ж******* Х******* М*******ын 3 дугаар гудамж, 306 дугаар байр, 3 дугаар орц, 20 тоотод байрлах 78,72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь З.М*******сүлд, Б.Э*******, М.М*******-*******, М.Э-О нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, М.М*******-*******, Б.Э*******, М.Э-О нарыг тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Гэрлэлт цуцлуулах шүүх хуралдаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хариуцагч Д.З*******од шилжсэн байсан болохыг мэдсэн байж түүний ач хүүгээ насанд хүрэхээр өгнө гэж хэлсэн үгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж Б.Э******* тайлбарлаж байх боловч Д.З*******ийн хүсэл зориг үнэхээр байсан эсэх, энэ талаар талууд тохиролцсон байдал тогтоогдоогүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй юм. Иймд аан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Аан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан нэхэмжлэгч нарын илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 437 750 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул Улсын тэмдэгтийн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлан олгохоор шийдвэрлэв.

 

10. Аан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1,... гэж хуульд байхгүй заалтыг хэрэглэсэн гэж хариуцагч талаас давж заалдах гомдол гаргасан байх ба энэ нь техникийн шинжтэй алдаа тул дахин гаргахгүй байхад ааарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 132/ШШ2024/00149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, М.М*******-*******, Б.Э******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 437 750 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч М.М*******-*******, Б.Э******* нарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 210 600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Л.АРИУНЦЭЦЭГ