Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 214/МА2024/00013

 

 

Э.О*******ийн нэхэмжлэлтэй,

Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын

******* дугаар сургуульд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1*******2/ШШ2024/00147 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.О*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд холбогдох,

Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Э.Ц*******, хариуцагчийн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Э.О*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд 202******* оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдсон ба 202******* оны 11 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Э.О******* би ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлээгүй, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ёс зүйн хариуцлага алдсан удаа байхгүй. Гэвч Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирал Б.М******* нь хувийн ашиг сонирхлоор 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч 202******* оны 10 дугаар сарын 16-ны үед Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг шийдвэрлээгүй байхад 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан. Э.О******* намайг ажлаас халсан уг шийдвэрийг эс зөвшөөрч мөн дахин Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Ингээд миний сануулах арга хэмжээ авсан, ажлаас халсан дээрх 2 шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлуудыг хамтад нь 202******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас шийдвэрлэж чадаагүй гэх утга бүхий тэмдэглэл, шийдвэр гарсан.

Иймд Э.О******* надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 09 дүгээр сард Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуульд бичиг хэргээр ажилд ороод 11 сард сургалтын менежер болсон. 4 жил гаруй хугацаанд сургалтын менежер хийсэн. 202******* оны 05 дугаар сард уг сургуулийн захирлын орон тооны шалгалт зарлагдахад шалгалтаа өгч тэнцсэн. Тэгээд намайг томилохгүй байж байгаад 202******* оны 9 дүгээр сарын 04-ний өдөр захирлаар томилсон тушаал гарч ажлаа хүлээж авсан. 202******* оны 6, 7, 8 дугаар саруудын ажлын байрны дарамт бол надтай ямар ч хамааралгүй. Би тэр үед захирал байгаагүй, сургалтын менежер хийж байсан. Төсвийн төсөл дээр захирал нягтлан хоёр голлон сууж боловсруулдаг. Сургалтын менежер бол холбоотой мэдээллүүдээ өгдөг. Гэтэл нягтлан надаас төсвийн төслийг бүрэн хийхийг шаардсан. Тэгэхэд нь би наад ажлыг чинь Ганчимэг багш та хоёр хийх ёстой ажил шүү, би харин өөрийнхөө мэддэг зүйлээ хэлье, боломжтой бол танд тусалъя гэж хэлсэн. Тэгээд би захирлаасаа албан ёсоор 7 хоногийн чөлөө аваад явсан. Миний үүргээс хэтэрсэн зүйлийг надаас нэхсэн. Мөн намайг утсаар удаа дараа дарамталж мессеж бичсэн. 2,200,000 төгрөгийн гүйлгээ бол 2022 оноос Боловсролын яамнаас багш нарт хичээл практикийн зардал гэж хийгдэж эхэлсэн байсан. Гэрэлтуяа багш захирал байхдаа яамнаас ирсэн дүрэм журмынхаа дагуу намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Би ажлын хэсгээ хуралдуулаад дүрэм журмынхаа дагуу ямар багшид хэдэн төгрөг оногдох болохыг томъёоллоор гаргаж ирээд худалдан авалтаа хийгээд буцааж багш нарт түгээлтээ хийсэн. Үүн дээр Баяндалай гэх дэлгүүрээс бичиг хэргийн зардлаа авсан байсан. Өмнөх нягтланг тухайн үедээ гүйлгээгээ яаралтай хийгээрэй гэж хэлэхэд би ажлаа өгч байна, дараагийн нягтлангаараа хийлгээрэй гэж тайлбар тавиад гүйлгээгээ хийж өгөөгүй. Тэгэнгүүт бичиг хэргийн дэлгүүр өрөө нэхэмжилж эхэлсэн. О******* нягтлан ажлаа авангуут энэ гүйлгээг яаралтай хийгээрэй гэж хэлэхэд нярав орлого аваагүй гэж хэлээд хийгээгүй. Би нярав дээр очоод та яагаад орлогоо аваагүй юм бэ гэж асуухад би аваад нягтланд өгчихсөн байгаа, нягтлан худлаа яриад байна гээд бид хэдийн дунд үл ойлголцол үүссэн. Би хүнийг янз бүрийн үгээр огт доромжлоогүй, хүн амьтнаар ч дарамтлуулаагүй. Харин албан харилцаа үүсгэж харьцаж байсан. Нягтлан О*******ээс 2,200,000 төгрөгийн гүйлгээг яаралтай хийгээд өгөөч гэж зунжингаа гуйсан. Яагаад гэвэл дэлгүүр надаас өрөө нэхэмжлээд утасдаад байсан. 202******* оны 07 дугаар сард нягтлан О*******ийг томилсон гээд байна. Би тэр үед захирал байгаагүй тул надад хамаагүй асуудал байна. Намайг томилохгүй маш их удсан. Төсвийн төсөл 7 сард хийгддэг учраас би өмнө ажлаа авчихъя гэж хичээж холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаад асуудлаа ярьсан боловч томилохгүй байж байгаад 202******* оны 09 дүгээр сард тушаалаа гаргасан тул төсвийн төслийг хийх боломж нь олдоогүй юм. Манай сургууль алба хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг нь хангах үүднээс хоол хийж хямдралтай үнээр зардаг байсан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийе гэж нярав, нягтланд санал тавихад нягтлан болохгүй захирлаа, улсын тоног төхөөрөмжийг ашгийн төлөө ашиглаж болохгүй, та бид хоёр хэрэгт орно гэж хэлэхээр нь за тэгвэл болъё, өөр гарц гаргалгаа бодъё гээд нэг удаа яригдаад өнгөрсөн асуудал юм. Энэ асуудлаар дарамталсан гэж худлаа яриад гүтгээд байна. Байгууллагын чатанд алба хаагчид цалин удаж ордог гэж бухимдал үүсгэн захирал, нягтлан хоёроос нэхсэн асуудал гарсан. Тэгэхэд нь би нягтланг та алба хаагчиддаа ямар шалтгааны улмаас цалин орохгүй байгаагаа тайлбарлаад хэлчих гэж хэлэхэд би тайлбар хийхгүй, тайлбар хийх албагүй гэж хэлэхээр нь би тухайн үед нь тайлбар хийж уучлал гуйдаг байсан. Нягтлан бодогч хүний гол ажил бол анхан шатны баримтуудаа бүрдүүлэх байдаг. Би О******* нягтлангийн олон удаагийн гүйлгээг цуцалж, заавар зөвлөгөө өгч байсан. Та цахимаар илгээж байгаа гүйлгээндээ баримтаа хавсаргаарай гэж хэлэхэд би таньд цаасаар үзүүлчихсэн гээд надаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Баримтаа цахимдаа шивээрэй гэж амаараа хэлсэн, мессежээр хэлсэн, утсаар хэлсэн, сүүлдээ аргаа бараад албан тоот хүртэл өгсөн. Сүүлдээ намайг та санхүүгийн мэдлэггүй байна гэж хэлдэг болсон. Би төрийн сангийн санхүү, нягтлан бодох асуудал хариуцсан мэргэжилтнээс би буруу шаардлага тавиад байна уу, эсхүл нягтлан маань буруу ойлгоод байна уу гэж асуухад таны тавьсан шаардлага зөв, анхан шатны баримтыг бүрдүүлэхгүйгээр гүйлгээ хийнэ гэж байхгүй гэж хэлсэн. Үнэхээр л ажиллахад хүндрэлтэй хэцүү байсан бол надад хандах ёстой байсан. Гэтэл Боловсролын газар болон Нийгмийн бодлогын хэлтэс рүү очиж уулзан ажлаасаа гарах гээд яваад байсныг мэдээгүй, сонсоогүй юм байна. 202******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хамт олныхоо хурлыг хийгээд Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Энэ цагаас хойш Ёс зүйн зөвлөлд ажлын байрны дарамт үзүүлж байна, харилцаа хандлага нь ямар ч ёс зүйгүй байна гэсэн утгатай өргөдөл, гомдол 7 хүнээс ирсэн гээд Ёс зүйн зөвлөл хэлэлцээд нягтлан бодогч Э.О*******ийг ёс зүйн ийм ийм зөрчил, дутагдал гаргасан байна, холбогдох арга хэмжээ авна уу гэх дүгнэлтийг надад өгсөн. Би уг дүгнэлтийг үндэслээд сануулах арга хэмжээ авсан. Мөн уг арга хэмжээнээс хойш болон өмнөх ажлуудаа хариуцлагагүй хийснээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ажил үүргээ цаашид гүйцэтгэхэд хүнд хэцүү болсон. Жишээ нь: Бичиг хэргийн дэлгүүр рүү гүйлгээ хийх гээд нэг гүйлгээг би 5 удаа цуцалсан байгаа. Сүүлдээ нярав маань бичиг хэргийн хэрэгслүүдээ авч чадахаа больж, танай байгууллага өрөө өгөхгүй байна гэснээс үүдэлтэй холбогдох алба хаагчид хувиараа бичгийн цаас болон бас бус эд зүйлсийг худалдаж авахад хүрсэн. Миний хувьд О******* нягтлантай хувийн өш хонзон болон ажлаас нь хална гэсэн санаа, сэтгэл, бодол огт байхгүй. Би албан харилцаагаар харилцаж, бид хоёрын хооронд ажлын холбогдолтой маргаан гарч, хариуцсан ажлаа муу хийж, ёс зүйн алдаа гаргасан тул арга хэмжээ авсан. Би нягтлантай хамтран ажиллах гэж маш их хичээсэн. Дээд шатны албан тушаалтныхаа тавьж байгаа хүсэлт, хууль ёсны шаардлагад ямар нэг шалтаг хэлж, эсэргүүцээд биелүүлдэггүй. 202******* оны 10 дугаар сарын *******1-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар О******* нягтланд асуудлуудыг танилцуулж тайлбарлахад намайг маш ихээр доромжилсон. Тэр хуралдааныг 1, 2 хүн орхиж гарсан. Бүгд гарсан мэтээр худлаа яриад байна. 9 дүгээр сард 7, 8, 9 дүгээр сарын үр дүнгийн урамшууллыг цалин хамт өгнө гэж захирал тушаал гаргасан. Гэтэл нягтлан 9 дүгээр сард олгохгүй, 10 сард олгоно гээд хийгээгүй. Үүнээс болоод алба хаагчдаас гомдол ирсэн. Мөн зарим нэг багш нараас бас гомдол орж ирсэн. Нийгмийн даатгал төлөгдөөгүй байна, эмнэлэг, банкаар явж ажил хөөцөлдөхөөр болохгүй байна гэсэн. Ямар учраас хэн гэдэг хүмүүсийн нийгмийн даатгал төлөгдөөгүй болохыг нягтлангаас асуухад юм хэлээгүй. Мөн 202******* оны 09 дүгээр сард 4 алба хаагчийн цалинг өгөлгүй үлдээсэн байсан. Үүнийгээ хүний нөөцийн системээс шалтгаалсан гээд байгаа. Гэхдээ тэр 4 хүний 2 нь сургуульд олон жил тасралтгүй ажилласан хүмүүс байсан тул хүний нөөцтэй хамааралгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд ороход надтай хамааралгүй асуудал ярьж гүтгэсэн асуудал гарсан. гэжээ.

 

*******. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О*******ийг Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 4******* дугаар зүйлийн 4*******.2.7-д заасныг баримтлан Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинд 8,719,810 /найман сая долоон зуун арван есөн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О*******д олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 154,467 /нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Э.О*******ийн нэхэмжлэлтэй, Б******* аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Б.М*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ба Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд.

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О*******ийг ажилд нь эрүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэгчид олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай гэснийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь шүүх шийдвэртээ эдгээр үндэслэлээс үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т, харин удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Э.О*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангах байжээ гэж дүгнэсэн.

4.2. Гэтэл Э.О*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд зөрчил тус бүрийг тусгасан ба түүнд хамаарах хууль болон дүрэм журмын заалтыг нэг бүрчлэн заасны сацуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасныг үндэслэл болгосон байхад тус заалтыг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангах байжээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн ажилтан ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаархи салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан боловч тухайн байгууллагад үүрэг чиглэл бүхий комисс байгаа эсэхийг тогтоогоогүй байдаг ба удирдлагаас өгч буй дүгнэлт үнэлгээг хэрхэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байдаг.

Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ нэхэмжлэгчийг ...удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтаас өгсөн үүрэг даалгавар шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ...ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарлан холбогдох баримтуудыг гаргасан боловч ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлүүд нь ажлаас чөлөөлөгдөхөд хангалттай гэж үзэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь буруу юм уу, эсхүл тухайн зөрчлүүд нь ажлаас чөлөөлөхөд хамаарахгүй юу гэдэг талаар тодорхой тайлбарыг хийгээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь тушаалд дурдагдаагүй заалтыг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.*******. Түүнчлэн шүүх шийдвэрийг танилцуулахдаа зөрчил тус бүр сахилгын шийтгэл оногдуулсан цаг хугацаанд хамаарч байна гэж тайлбарласан боловч харин ажлаас халагдсан цаг хугацаанд үйлдсэн яг ямар зөрчил нь тухайн цаг хугацаанд хамаарч байгаа болон хамаарахгүй байгаа зэргийг тодорхойлоогүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн маргаан бүхий Б/116 дугаар тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.7, 42.2.9, 4*******.1.1, 80.1.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн **************.*******.2, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4.2.1, 7.4.1, 7.7, 7.9 дахь заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш ажилчдын мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.*******.7, 4.4.5, 4.4.9, 4.4.10-т заасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгааг огт тайлбарлаагүй ба тухайн заалтууд Э.О*******ийн гаргасан зөрчилтэй нийцэж байгаа болон нийцэхгүй байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

4.4. Э.О*******ийн гаргасан зөрчил үргэлжлэн үйлдэгддэг бөгөөд зөрчил гаргаж байгаа үйлдэл нь удаа дараа давтагдаж энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг илтэд зөрчсөн байдаг. Удирдлагаас түүнд амаар болон бичгээр удаа дараа зөрчил арилгахаар үүрэг даалгавар өгсөн боловч хэрэгжүүлэхгүй байгаа нь ажлаас халагдах ноцтой зөрчил болсон байхад тухайн зөрчил тус бүр дүгнэлт хийгээгүй байна. Мөн тухайн зөрчлүүдийг сахилгын сануулах арга хэмжээнд хамааруулан тайлбарлаж дан ганц А/105 дугаартай тушаалыг шийдвэрлэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзэж байна.

4.5. Э.О*******ийн хувьд ёс зүйн хувьд илтэд доголдолтой энэ нь ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэх явцад нь илэрч байгаа ба тухайн зөрчлийн талаар Б./116 дугаар бүхий ажлаас халсан тушаалд тусгасан байдаг. Гэвч ёс зүйтэй холбоотой зөрчлийг зөвхөн сануулах арга хэмжээ авсан тушаал болох А/105 дугаар тушаалд хамааруулсан ба хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн бүрэн гүйцэт харьцуулан шинжлэн судлаж шийдвэрлээгүй байдаг. Тухайлбал Э.О******* нь бусдыг өргөдөл бичсэнийх нь төлөө нууцаар бичлэг хийдэг, бусдыг өдөөн турхирдаг, захирлын үүрэг чиглэл өгөх явцад бичлэг хийж баримтжуулдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг эсэргүүцэж ёс зүйгүй авирладаг гэх зэрэг үйл баримтууд хавтас хэрэгт авагдсан байдаг.

Иймд Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгч Э.О*******ийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэгчид олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даагасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Бумбага овогтой М******* нь Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.

5.2. Түүнчлэн шүүхийн шийдвэрт ажил олгогч нь А/116 дугаар тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан хугацааг баримтлаагүй гэж дүгнэсэн. Гэвч нягтлан бодогчид 2024.10.*******1-ний өдөр үүрэг даалгавар өгч, ажлаас чөлөөлөгдөх хэмжээний зөрчил гаргасан болохыг танилцуулахад 2024.11.01-ний өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй. Тиймээс 2024.10.*******1-ний өдөр өдрөөс хойш ажилдаа ирээгүй тул түүнд *******0 хоногийн хугацаанд мэдэгдэх боломжилт нөхцөл байдал олгогдоогүй байна. Мөн сонсох ажиллагааны үед Э.О*******ийг тайлбар, хэлэх үг байна уу гэж асуухад, тухайн нөхцөл байдлын талаар ярилгүйгээр шууд доромжилж эхэлсэн. Хэрвээ алдаа дутагдалаа залруулан ажиллах тухай ярьж, тайлбар мэдээлэлээ өгсөн бол ажлаас чөлөөлөхгүй байх боломжтой байсан.

5.*******. Э.О******* нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санхүүгийн доголдолд хүргэсэн, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл тус бүрийг ялгаж салгаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.4. Иймд А/116 дугаартай тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчигүй болгож өгнө үү. гэв.

 

6. Нэхэмжлэгч Э.О******* шүүх хуралдаанд тайлбар байхгүй гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* тайлбартаа: ...Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны 147 дугаартай шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна гэж миний зүгээс харж байна. Б******* аймгийн Б******* сумын ЕБС ******* сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн Б/105 дугаартай тушаалаар Э.О*******д сануулах арга хэмжээг авсан. Энэ тушаалыг хүчингүй болгохыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ тушаал нь өөрөө гарчигаас авахуулаад хууль зөрчиж эхэлсэн. Үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд сануулах арга хэмжээ гэж авахгүй, өмнө 1992 онд батлагдсан хуулинд сануулах арга хэмжээ гэж байсан. Сануулах арга хэмжээ авсан тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 12*******.2.1, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсорлын тухай хуулийн 29.1 дүгээр зүйл, Сургуулийн дотоод журмын 5а-г баримтлан сануулах арга хэмжээ авсан. Үүний нэгдүгээр хэсэг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, алдаа дутагдал гаргаж, хамт олноос гомдол санал ирсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар шаардлага зөвлөгөөг эсэргүүцэж, төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм, сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсорлын сургуулийн сургалтын байгууллагын багш ажилтны ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйл заалтыг зөрчсөн тухай сургуулийн ёс зүйн зөвлөлын дүгнэлт гарсан тул ёс зүйн сахилгын сануулах арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авах талаар зохицуулалт байгаа, сануулах арга хэмжээ гэж байхгүй ба энэ нь өөрөө хуульд заасан хэлбэрийг зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал ажил олгогч ажилтанд сануулах арга хэмжээ авах гэж байгаа бол 12******* дугаар зүйлд заасан 5 арга хэмжээний аль нэгийг нь сонгон хэрэглэж ингэж хэрэглэхдээ хуульд заасан арга хэмжээний аль нэгийг нь авах ёстой болохоос биш зөвхөн сануулах арга хэмжээ авахаар тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Сахилгын арга хэмжээ 2 хэлбэртэй болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, 12******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах гэсэн 2 хэлбэртэй байна. Гэтэл энэ 2 арга хэмжээний аль хэлбэрээр нь авч байгаа нь тодорхой бус байна. Мөн дээрх сануулах арга хэмжээ нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар зөрчлийг дурдаад байгаа нь тодорхойгүй энэ нь хавтаст хэрэгт болоод хариуцагчаас гаргасан тайлбар дээр тодорхой байдаггүй. Хэдэн хүмүүсийн өгсөн өргөдөл гомдлыг хавтаст хэрэгт өгсөн байдаг. Э.О******* сахилгын зөрчил гаргасан эсэх нь ямар нэгэн актаар нотлож тогтоогдож байгаа нь хавтаст хэрэгт авагдаагүй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн сануулах арга хэмжээн дээр дурдсан байдаг. Гэтэл дээрх хуульд хууль зөрчсөн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Мөн хуульд нягтлан бодогчид хүлээх хариуцлагын талаар зохицуулсан зохицуулалт байдаггүй. Энэ хууль нь сургууль, сурагч, багш нарын талаарх зохицуулалттай. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь шийдвэрт нөлөөлж нэхэмжлэлийн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон... Үүнд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сануулах арга хэмжээ авах тухай захирлын Б/105 тоот тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг оруулж өгөөч.

Хоёрдугаарт нэхэмжлэглийн 2 дахь шаардлагын хувьд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Б/116 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7, 9 дэх заалтыг анхан шатны шүүх тодорхой тайлбарласангүй гэж хариуцагчийн өмгөөлөгчөөс дурдаж байна... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д зохигч болон тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хариу татгалзал тайлбарыг өөсдөө нотлох үүрэгтэй, түүнээс хариуцагчийн гаргасан хариу татгалзал тайлбарыг нэхэмжлэгч нотлох үүрэг хүлээхгүй... Мөн тус сургуулийн дотоод журмын 7.5.2 дахь хэсэгт багш ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай заалт байгаа ба мэргэжил эрүүл мэндийн хувьд гүйцэтгэлгүй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдож холбогдох байгууллагын тодорхойлолт гарсан тохиолдолд ажлаас хална. Гэтэл өнөөдөр ямар нэгэн мэргэжлийн ур чадвар болон мэргэжлийн түвшин нь О*******ийг ажилдаа тэнцэхгүй байгаа ганц ч байгууллагын тодорхойлолт огт гараагүй. 7.6 дугаар хэсэгт хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, мэргэжлийн ур чадвар шаардлага хангахгүй болсон, алба хаагчийн хариуцлагагүйн улмаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж заасан. Хариуцагч байгууллагад их хэмжээний хохирол учруулаад бичиг хэргийн материалаа авч чадаагүй гэх ч хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 0*******/109 дугаартай албан бичигт Б******* сумын Ерөнхий боловсорлын ******* дугаар сургуулиас 202******* оны 09, 10 дугаар сард гүйлгээ байхгүй, төсөв хүрээгүй хийгдээгүй гүйлгээ Хонгорцэцэг дээр 815,000 төгрөг байна, хавтаст хэрэгт байхгүй боловч гүйлгээ хийгээд сургуулийн захирал гүйлгээг батлаагүй удаасан гүйлгээнүүд байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 1 дээр хөдөлмөрийн дотоод журам ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйд тооцно гэсэн. Хариуцагч өөрийн гаргасан няцаалтан дээр үндэслэл бүхий тодорхойлолт хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт сануулах арга хэмжээ авах тухай Б/105 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц******* тайлбартаа: Б******* өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Ажлаас чөлөөлсөн болон сануулах арга хэмжээ авсан 2 тушаал гарсан байгаа. Уг 2 тушаал хууль зөрчсөн болон хуульд заасан эрх зүйн актын хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Үүнийг Б******* өмгөөлөгч тайлбарласан. ЕБС-ийн ******* дугаар сургуулийн Б/116 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Дээрх зүйл заалтад мэргэжил мэргэшил ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажлын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн хуулийн заалтыг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн. Хариуцагч хавтаст хэрэгт авагдсан тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж байгаа хариу тайлбартаа 80.1.2 дахь заалтад заасан арга хэмжээ авсан. Гэвч тушаалын утга нь сахилгын зөрчил гаргасан мэтээр тайлбарладаг боловч 80.1.2 дахь заалт нь сахилгын зөрчлийн улмаас ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалт биш. О*******ийг ажлаас чөлөөлсөн асуудлын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал нотлогдож тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөр эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх зөвлөмжийн 2.2 болон Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 0******* өдрийн ************** дугаартай тогтоолоор хөдөлмөрийн эрх зүйн маргааныг тайлбарласан. ************** дугаар тогтоолын 15.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдэг нь эрх бүхий байгууллага буюу комиссын дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэвч хавтаст хэрэгт О*******ийн ямар нэгэн энэ ажил тэнцэхгүй болсон гэсэн шийдвэр гараагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх заалтад зааснаар *******0 доошгүй хоногт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэтэл 202******* оны 10 дугаар сарын *******0-ны өдөр сонсох ажиллагаа хийсний маргааш буюу 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гарсан. Мөн ажлаас чөлөөлөх үндэслэлтэй давхардуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 12*******.7 дэх заалтад заасныг зөрчиж тушаал гаргасан нөхцөл байдал тогтоогдож байна. Сануулах арга хэмжээ авсан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгөөч гэсэн өмгөөлөгч Б*******ын саналыг дэмжиж, үлдсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн саналтай байна. Анхан шатны шүүхэд буцаах нь нэхэмжлэгч О*******ийн хөдөлмөрлөх эрх нь олон хоногоор ноцтой зөрчигдөхөөр байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.О*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

*******. Нэхэмжлэгч Э.О******* нь Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаар, 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бол,

4. Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* Би 2019 оны 9 дүгээр сараас тус сургуульд бичиг хэргээр ажилд орж, сургалтын менежер хийж байгаад 202******* оны 5 дугаар сард сонгон шалгаруулалтанд орж тэнцээд 202******* оны 9 дүгээр сарын сарын 4-ний өдөр захирлаар томилогдсон. 202******* оны 6, 7, 8 дугаар саруудын ажлын байрны дарамт надтай хамааралгүй, харин ч албан харилцаа үүсгэж харьцаж байсан. Байгууллагын чатад цалин удаж ордог гээд бухимдал үүссэн. Энэ талаар тайлбарлаад хэлчих гэхэд би тайлбар хийх албагүй гэдэг, анхан шатны баримтуудаа бүрдүүлэхгүйгээр гүйлгээ хийх гэснийг би цуцалдаг, бичиг хэргийн дэлгүүр рүү гүйлгээ хийхгүй удаасанаас албан хаагчид хувиараа бичгийн цаас болон бусад эд зүйлсийг худалдан авахад хүрсэн. Би албан харилцаагаар харилцаж, ажлын холбогдолтой маргаан гарч, хариуцсан ажлаа муу хийж, ёс зүйн алдаа гаргасан тул арга хэмжээ авсан. Хамтран ажиллах гэж хичээсэн, удирдлагаас тавьсан хүсэлт, хууль ёсны шаардлагад ямар нэгэн шалтаг хэлж эсэргүүцээд биелүүлдэггүй, албан хаагчдаас гомдол ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.О*******ийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй, Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар Э.О*******ийг тус сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Э.О*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох, 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн ******* сар сарын цалин хөлсөөр тодорхойлвол /5,112,999 : ******* сар = 1,704,************** төгрөг : 21.5 ажлын өдөр= 79,271 төгрөг, 79,271 төгрөг х 110 ажилгүй байсан хугацаа/ = 8,719,810 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгч 5 шаардлага гаргасан байхад нэг бүрчлэн шийдвэрлээгүй, Э.О*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд зөрчил тус бүрийг тусгасан ба түүнд хамаарах хууль болон дүрэм журмын заалтыг нэг бүрчлэн заасны сацуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-т заасныг үндэслэл болгосон байхад мөн хуулийн 80.1.4 дэх заалтыг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангах байжээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ажилтан ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаархи салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан боловч тухайн байгууллагад үүрэг чиглэл бүхий комисс байгаа эсэхийг тогтоогоогүй байдаг ба удирдлагаас өгч буй дүгнэлт үнэлгээг хэрхэн шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, ажил олгогч ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ нэхэмжлэгчийг ...удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ...ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарлан холбогдох баримтуудыг гаргасан боловч ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь тушаалд дурдагдаагүй заалтыг тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн зэрэг шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн бүрэн гүйцэт харьцуулан шинжлэн судлаж шийдвэрлээгүй гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш *******0 хоногийн дотор, 154.8.-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Э.О******* нь Б******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 202******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гомдол гаргасныг 202******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.М*******д зөвлөмж хүргүүлж, 202******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гомдол гаргагч Э.О******* 202******* оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулсан болон ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо 202******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

8. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэсэн, ...байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т, харин удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлд хамаарах ба Э.О*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан.

Ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаархи салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгох ба хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал буюу ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин,ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэх байдал баримтаар тогтоогдоогүй. Үүнийг нэхэмжлэгч нотлох үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 тоот тушаал гарснаас хойш буюу сануулах арга хэмжээ авч анхааруулснаас хойш ажилтанд мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацааг олгоогүй гэж үзнэ.

 

8.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байхаар хуульчлагдсан байдаг. Уг үүргээ хариуцагч биелүүлээгүй, хуулийн зохих шаардлагыг хангаагүй байх тул Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалаар Э.О*******ийг тус сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй.

 

8.*******. Анхан шатны шүүх дээрхи байдлаар эрх зүйн актанд дүгнэлт өгсөн тул Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/116 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэж үзэхгүй, уг тушаалын үр дагаварыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу цалингийн тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

10. Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн захирлын 202******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/105 дугаартай тушаалыг дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******ын ...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хангаж шийдвэрлэсэн энэхүү тушаалыг хүчингүй болгоно уу гэсэн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

10.1. Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг оногдуулахдаа сануулах арга хэмжээг авах тухай гэж тодорхойлсон боловч эрх зүйн актын агуулга нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2.1 дэх хэсгийг баримталсан нь хууль зөрчөөгүй.

 

11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нэг бүрчлэн бүрэн гүйцэт харьцуулан шинжлэн судлаж шийдвэрлээгүй гэсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1*******2/ШШ2024/00147 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 154,470 /нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР

 

Л.АРИУНЦЭЦЭГ