Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг
шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Д.Мөнхтогоо,
хохирогч, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх,
хохирогч, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарыг оролцуулан
тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Х.Б нарт
холбогдох эрүүгийн 1809005610265 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны
өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 06-ний өдөр Улаанбаатар хотод
төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаан банкны аюулгүй
байдлын ажилтан ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6
дугаар хороо, Тоосгоны 10 дугаар гудамжны 189 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
Б.Г /регистрийн дугаар /,
2.Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод
төрсөн, 27 настай, эрэгтэй, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “Сихө Гоулд Филд” ХХК-
нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,
2А байрны 21 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х.Б
/регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 20-аас 21-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв ХААН банкны үүдэнд
2
иргэн Х.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-аас 21-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв ХААН банкны үүдэнд
иргэн Б.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ганпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг
үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би банкны аюулгүй
байдлаа бодож гадагшаа гараад “за юу болсон бэ” гэсэн чинь Билгүүн гэгч залуу шууд
миний нүүр рүү цохисон. Би цохиулангуутаа зөрүүлээд цохиод газар унагаагаад нуруу руу
өшиглөсөн. Тэгээд би дотогшоо орж шуурхай бүлэг рүү утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг
/хх-33/,
Шүүгдэгч ХБ шүүхийн хэлэлцүүлэгт “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч
байна,..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “…Би хуульд заасан
эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-38/,
Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг
үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн хохирогчоор мэдүүлсэн: “…Тэгтэл 00 цагийн үед согтуу 4-5 залуус
АТМ-аар үйлчлүүлэхдээ үүд хаалга эвдчих гээд байхаар нь манай гэрээт харуул
хамгаалалтын ажилтан Отгон очоод аятайхан үйлчлүүлээд эндээс гаръя гэтэл манай
хамгаалагчийн ажилтан Отгонтой муудалцсан. Тэгээд манай хамгаалагчийг зодох гээд
дайрахаар нь би очоод юу болов яав гээд очсон чинь Билгүүн нь миний нүүр рүү нэг удаа
гараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд шанаа руу нь 2 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг
/хх-ийн 13/,
Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардал, ажлаас
чөлөөлөгдсөн зардлыг гаргуулах хүсэлтээ байна...” гэв.
Түүний мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...Хаан банкны АТМ-ээс
найзуудтайгаа мөнгө авах гээд орох гэтэл цаанаас хамгаалагч нь гарч ирээд ямар нэг
шалтгаангүйгээр оруулахыг хориглосон. Тэгэхээр нь “оръё” гэтэл оруулахгүй байсан.
Тэгээд 2-3 удаа “мөнгө авъя” гэхэд шалтгаангүйгээр нүүр рүү 1 удаа гараараа цохиод чирч
байгаад хавирч унагаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-12/,
3
Гэрч Ц.О “...Төв Хаан банкин дээр хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байх үед
согтуу 3 согтуу хүн үүдний АТМ дээр ирсэн. Төв хаалга өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би
гараад очсон. Би та та нар согтуу байна аятайхан үйлчлүүлээд мөнгөө авчих гэсэн. Тэгсэн
чинь тэд нар над руу дайраад уурлаад дотор АТМ руу үйлчлүүлэх гээд байсан. Энэ үед
хамгаалагч Ганпүрэв ирсэн. Ганпүрэв та нар согтуу байна аятайхан үйлчлүүлчхээд гэсэн
чинь тэд нар бид нар согтуу ч гэсэн үйлчлүүлэх эрхтэй гэсэн. Тэгээд тэр гурвын нэг нь
Ганпүрэвийг цохисон. Ганпүрэв түүнийг зөрүүлээд нэг цохисон. ...Ганпүрэвийн уруул нь
бага зэрэг хавдсан. Нөгөө залуугийн хамарнаас цус гарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх-
ийн 16/,
Гэрч Б.Б “...Төв Хаан банкинд Билгүүн Чандмань бид гурав очсон. Бид
нар мөнгө ээлжилж мөнгө авч байх үедээ би шилэн хаалгыг нуруугаараа налаад жоохон
маазраад инээлдэж хөхрөлдсөн чинь хөгшин хамгаалагч ах ирээд шилэн хаалганы
цаанаас гарцгаа та нар гэж зандрангуй хөөсөн. Тэгээд гүйлгээгээ хийгээд гараад явсан. Би
Революшн рестораны үүдэнд тамхи татаад зогсож байх үедээ банк руу хараад зогсож
байсан. Гэтэл гэнэт зодоон эхэлсэн. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь Билгүүний нүдний шил
хагарчихсан нүүр нь цус болсон байсан” /хх-ийн 19/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1792 тоот актын “…Х.Билгүүний
биед тархи доргилт, зүүн, баруун нүдний зовхи, уруул зүүн бугалга, баруун гаранд цус
хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөг, духны
зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, үзүүр, уруулд зулгаралт, доод уруулд шарх цус
хуралт, баруун сарвуунд зулгаралт, хамрын хянга ясны хугарал, таславчийн мурийлт
гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд
байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-27/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1942 тоот актын
“…Б.Ганпүрэвийн биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу
мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг
болно...” гэсэн дүгнэлт /хх-28/,
Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹893 тоот
актын “…Урьд хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹1942 дугаартай дүгнэлт
үндэслэлтэй байна. ...Шарх гэмтэл нь арьс салстын бүх давхаргыг хамарсан бүтцийн
эвдрэлт өөрчлөлт үүсгэдэг тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д
хамаарахгүй. ...Б.Ганпүрэвийн биед тухайн үед дээд уруулын шарх гэмтэл учирсан байх
4
ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт
/хх-124/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн
байцаасан тэмдэглэл /хх-17/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43, 69/,
оршин суугаа газрын тодорхойлолт /хх-44, 70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-41, 67/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-45-66, 70-88/, шүүгдэгч, хохирогч
Х.Билгүүний хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-99-103/, Мөрдөн байцаалтын
ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид
танилцуулсан тэмдэглэл /хх-142-143/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж
тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,
хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Ганпүрэв нь 2018 оны 01 дүгээр сарын 20-аас 21-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв ХААН банкны үүдэнд
иргэн Х.Билгүүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр
дурдсан хохирогч Х.Билгүүн, гэрч Ц.Отгон, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, камерын
бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №1792
тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Ганпүрэвийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн
мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан
бичгийн бусад нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Х.Билгүүн нь 2018 оны 01 дүгээр сарын 20-аас 21-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв ХААН банкны үүдэнд
иргэн Б.Ганпүрэвийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр
дурьдсан хохирогч Б.Ганпүрэв, гэрч Ц.Отгон, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, камерын
бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ¹1942, ¹893 , шүүгдэгч Б.Ганпүрэвийн сэжигтэн,
яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх
хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус
нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Ганпүрэвийн хохирогч Х.Билгүүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулсан, мөн шүүгдэгч Х.Билгүүний хохирогч Б.Ганпүрэвийн эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг
зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5
Иймд шүүгдэгч Б.Ганпүрэв, Х.Билгүүн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийн 1-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт
хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь
зүйтэй хэдий боловч шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа
бөгөөд уг гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс 21-ний өдөр шилжих
шөнө үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан
“энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар
тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага
хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн
өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж
тус тус заасан байна.
Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч Б.Ганпүрэв, Х.Билгүүн нарт
холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд шүүгдэгч Б.Ганпүрэв, Х.Билгүүн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн
хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Х.Билгүүн нь шүүгдэгч Б.Ганпүрэвээс гэмт хэргийн улмаас учирсан гэм
хорын хохирол гэж баримтаар 1.207.050 төгрөг нэхэмжилснээс шүүх “Мед траума”
эмнэлэгт үзүүлсэн баримт 120.000 төгрөг, “Нандин-Эрдэнэ” сувилалд хэвтэж эмчлүүлсэн
баримт 447.000 төгрөг нийт 567.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ганпүрэвээс гаргуулах нь зүйтэй
гэж үзлээ.
Харин хохирогчийн эмнэлэг үзлэгийн үед идсэн хоолны үнэ 21.000 төгрөг, ажилгүй
байсан хугацааны цалин 619.050 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлээс
хоолны үнэ 21.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин ажилгүй байсан хугацааны цалин
619.050 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр хэрэгт авагдсан баримт болох хохирогч Х.Билгүүний нийгмийн
даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос харахад түүнийг 10 хоног
ажилгүй байсан гэж үзэх боломжгүй байгаа хэдий боловч тэрээр шүүх хуралдаанд
“...Нийгмийн даатгал шимтгэл дутуу төлөгдөх, тасалдах гээд байсан болохоор компанийн
захирлаас гуйж байгаад нийгмийн даатгалын шимтгэлээ бүтэн төлүүлсэн юм. Миний бие
10 хоног цалингүй байсан нь үнэн. Энэ талаарх баримтаа иргэний журмаар гаргаж
нэхэмжилнэ. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул иргэний журмаар
нэхэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн тул хохирогчийн энэхүү хүсэлтийг
хүлээн авч хохирогч Х.Билгүүний цаашид гарах эмчилгээний зардал болон бусад
6
хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Ганпүрэвийн тухайд энэ хэрэгтээ холбогдуулан шүүгдэгч Х.Билгүүнээс
гэм хорын хохирол нэхэмжлээгүй хэдий боловч түүний гэм хорын хохирлын талаарх
баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэх эрхийг мөн адил нээлттэй үлдээх нь
зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах
хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг
дурьдсугай.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн
1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт
хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Г холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
дууссан үндэслэлээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Х.Б холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа
дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г, Х.Б нарыг
эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д
зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1
ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
4.Шүүгдэгч Б.Г, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт
битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тусдурдсугай.
5.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-ээс
567.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Б (РД: )-д олгосугай.
7
6.Хохирогч Б.Г, Х.Б нар нь гэм буруутай этгээдээс цаашид гарах
эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар
жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд
зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан
буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах
шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г, Х.Б нарт урьд
авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР