| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 185/2019/0330/Э |
| Дугаар | 319 |
| Огноо | 2019-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.Х/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909007130258 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.Х
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Хнь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 473 тоот гэрт нь айл андуурч орж ирсэн хохирогч Ж.Нармандахыг “чи яахаараа манайд орж ирдэг юм” хэмээн заазуураар биеийн зүсэж эрүүл мэндэд нь эрүү, духанд шарх, зүүн хацрын шонтонд зурагдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Хнь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ххолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Х-г 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 473 тоот гэрт нь айл андуурч орж ирсэн хохирогч Ж.Нармандахыг “чи яахаараа манайд орж ирдэг юм” хэмээн заазуураар биеийн зүсэж эрүүл мэндэд нь эрүү, духанд шарх, зүүн хацрын шонтонд зурагдал бүхий хөнгөн хохирол учруулж хохирогчийн бие эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч Ж.Нармандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Х холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Х-гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн 1909007130258 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.Нармандахын “...айл хайж явж байгаад 13 дугаар хорооны Рашааны 9-473 тоотод айлын хашаа цохиод хүн гарж ирэхгүй байхаар нь байшинд ороод мэнд ус асуугаад “Оожоо гэх айлынх мөн үү, тэднийх хаана байдаг юм бэ” гэж асуутал 30-40 орчим насны залуу “чи намайг хэн гэдгийг мэдэх үү, чи яахаараа манайд орж ирдэг юм бэ” гээд гэнэт “чамайг ална” гээд дайрахаар нь гараад зугтаасан чинь миний араас гарч ирээд уяатай байсан нохойгоо тавиад нөгөө нохой нь миний зүүн хөлнөөс хазаж хашааны үүдэн дээр унагаасан, тэгээд босох гэтэл нөгөө залуу миний дээрээс дараад баруун гартаа заазуур барьчихсан “ална, чамайг гүйцээчхий” гээд дайрсан би “хөгшөөн айл хайж явна, өөр зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад миний эрүү хэсэг, зүүн хөмсөг, дух, нүүр хэсэгт заазуураараа сийчээд намайг үсдээд газар мөргүүлээд хэд хэд цохиж авсан. ... эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн 560.000 төгрөг авсан, гомдол саналгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-22, 24, 26 дугаар хуудас/,
Шинжээч Ц.Ганболдын “... зүүн гуяны цус хуралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Нармандах нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдлыг харуулсан гэрэл зураг /хх-ийн 08 дугаар хуудас/,
Б.Х нь хохирогч Ж.Нармандахын 5042120798 дугаартай дансанд хохирлын мөнгө гэж 560.000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.Нармандахын биед эрүү, духанд шарх, зүүн хацрын шонтонд зурагдал, зүүн гуянд цус хуралт тогтоогдлоо, гэмтэл нь ирмэгтэй зүйлийн гурван удаагийн, зүүн гуяны цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1909007130258 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Ял шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, амьжиргааны түвшинг тогтоосон баримт /хх-ийн 57 дугаар хуудас/, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Х-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.
Хохирогч Ж.Нармандах “Б.Х-тэй эвлэрсэн, хохирлын хувьд маргаангүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.