Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00227

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3-р хороо 69-102 тоотод оршин суух, Шагайт овогт Гантөмөрийн Байгалмаа /РД:СЩ66012708, утас:88600406, 98800127/-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг 2-р хэсэг 11-4 тоотод оршин суух, Боржигон овогт Баасанжавын Батбилэг /РД:МБ81102813, утас:99235272, 89232272/-т холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Г.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батбилэг нь өөрийн ахын эхнэр С.Тунгалагжаргалаар зуучлуулж 2013 оны 12 дугаар сарын 18-нд 3,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 06-нд 3,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 07-нд 4,000,000 төгрөг 2014 оны 08 дугаар сарын 29-нд  3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ бичгээр хйиж авсан. С.Тунгалагжаргал 2 хувийг зуучлалын хөлсөнд авдаг байсан. 2015 оны 02 дугар сар хүртэл хүүг төлж байсан ба түүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэл 3,800,000 төгрөгийг цувуулж өгсөн. Иймд үндсэн зээлийн 13,000,000 төгрөг, түүний хүү болох 17,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг Батбилэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Г.Байгалмаагаас 13 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээр авч 2014 оны 04 дүгээр сараас 2015 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 10 сарын хүүд 13,596,000 төгрөг төлж өгсөн байгаа. Мөнгө зээлэх болсон шалтгаан гэвэл бид тус сумынхаа нутаг Бортолгой хэмээх газарт, сум орон нутгийн төрийн бус байгууллагаас нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж, бичил уурхайн аргаар, гар аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулж 2013 оноос эхлэн дээрхи Бортолгойд ухсан нүхний алтны судлыг 2016 оны 02 дугаар сарын сүүлчээр олж, алтаа олборлож эхэлсэн боловч 2016 оны 03 дугаар сард Сэлэнгэ-минералс гэдэг компани бидний үйл ажиллагааг зогсоож, тээлд нүх ухсан зардлын тооцоог гаргаж өгөхөөр биднээс албан ёсны тооцоо гагуулж авсан боловч, 2016 оны 08 дугаар сарын 15-ны үед ажилаа эхлэхээр бидний нөхөн олговрыг өгөхөөр хариу өгсөн тул бид хүлээж байгаа болно. 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор 30,000,000 төгрөгөө төлж барагдуулна гэжээ.

 

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Г.Байгалмаагийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батбилэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Байгалмаагийн 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батбилэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбилэгээс 153875 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 153875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Байгалмаад буцаан  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Батбилэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ