Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00234

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл 3, ээж ахын хамт амьдардаг, хувиараа таксинд явдаг, Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг Спиртийн 1-1-3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор ээжийндээ амьдарч буй

 

Боржигон овгийн Ганзоригийн Б /РД:МЗ88022012, утас:99302866/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, ам бүл 4, ээж аав хүүгийн хамт амьдардаг, Москва их дэлгүүрийн нягтлан ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сум 2–р баг Спиртийн 1-1-3 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Улаанбаатар Сонигохайрхан 11 хороо Овоотын 4-117 тоотод оршин суух,

 

Бэсүд овгийн Рагчаабазарын А /РД:ЧА87090100, утас:95530814/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч                      Г.Б

                                          Хариуцагч                        Р.А

                                          Нарийн бичгийн дарга    С.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид хоёр арван жилд байхаасаа эхлэн үерхсэн. Тэгээд сургуулиа төгсөөд оюутан болоод хотод сургуульд явсан. Би нэг  жил сураад жилийн чөлөө аваад буцаж ирсэн. Хүү маань бид хоёрыг 2-р курст байхад төрж байсан. Түүнээс хойш би сургуулиасаа чөлөө аваад спиртийн үйлдвэрт ажилд орж байсан. А хотод сургуульдаа яваад би Зүүнхараад хүүгээ харж үлдсэн. Эхэндээ бид 2 нэг гэрт ороогүй аав  ээжийндээ ирэн очин амьдарч байгаад 2009 онд манай ээжийн байранд тусдаа гарсан. Энэ үед 2-лаа спиртийн үйлдвэрт ажиллаж байсан. 2013 оноос 2 талд амьдарч байгаа. Буцаж эвлэрээд хамт амьдарсан ч 8 сар болоод салсан. Үзэл бодол таарахгүй, санаа сэтгэл таарахгүйн улмаас л салсан. Хүүхдийн тал дээр яг би авна гэж булаацалдаад эвгүй байдалд оруулмааргүй байна. Хүүгийнхээ өөрийнх нь саналыг харна. Уг нь бол хүүгээ авах саналтай байна. Гэхдээ шүүхээр орохоор ээжид нь өгдөг гэж сонссон. Түүнээс хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа. Мөн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хэрвээ хүүхдээ өөр дээрээ авбал хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Р.Атай тохиролцож цаашид хүүгээ эхнэр дээрээ байлгах талаар хэлэлцэж тохирсон тул хуулийн дагуу хүүхдийн тэтгэлгийг төлнө гэв.

 

Хариуцагч Р.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Анх 1999 онд манайх хотоос Зүүнхараад нүүж ирсэн. Арван жилийн сургуульд байхаасаа эхлэн үерхдэг байсан. 2005 онд арван жилийн сургуулиа төгсөөд  хамт хот руу сургуульд явсан. Б эхний нэг жил сурчихаад дараа жил нь чөлөө аваад энд ажилласан. 2007 онд би хүүгээ төрүүлсэн. 2009 онд сургуулиа төгсөөд спиртэд ажилд орсон. Бид хоёр 2009 онд тусдаа гарсан. Тэрнээс хойш 2012 он хүртэл эв найртай байж байгаад 2012 онд салсан. 2013 онд буцаж нийлээд нэг их удаагүй. Тэгээд би Улаанбаатарт ирж ажилласан. Одоо гэр бүлээ цуцлуулна. Хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж бодож байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ авсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

            Шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан дээр нөхөр Г.Бтай ярилцаад хүүгээ өөрийн асрамжинд авахаар тохиролцсон тул тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч  Р.А нар нь  2005 онд  танилцан үерхэж 2008 оны 02 дугаар сарын 15-нд гэрлэлтээ батлуулж, 2007  оны 08 дугаар сарын 14-нд хүү Б.Баяржавхлан төрж, 2013 оныг хүртэл хамт амьдарч байгаад 2013 оноос өнөөг хүртэл тусдаа амьдарч, нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж цаашид хамтдаа амьдрах боломжгүй зэргээр  цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн шүүх хуралдаан дээр тохиролцсон байдал болон хүү Б.Баяржавхлангийн саналыг үндэслэн хүү Б.Баяржавхланг эх Р.Агийн асрамжинд үлдээж, тэтгэлгийг хуулинд зааснаар гаргуулж, зохигч нарын дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна

 

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон

 

                                                            Тогтоох нь:

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигон овогт Ганзоригийн Б, Бэсүд овогт Рагчаабазарын А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д  зааснаар 2007  оны 08 дугаар сарын 14-нд хүү Б.Баяржавхланг эх Р.Агийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-дахь хэсэгт заасныг баримтлан 2007  оны 08 дугаар сарын 14-нд хүү Б.Баяржавхланг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /11-16 нас хүртэл / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч  Р.Ааас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Г.Бт олгосугай.

 

 6.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн бүртгэлийн тасагт хүргүүлсүгэй.  

 

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

                                               

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ