| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0133/Э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Ш.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0148 32105 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ш.Г, 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 41 дүгээр гудамж 2075 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 48 дугаар гудамж 1070б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дуламсүрэнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 48 дугаар гудамж 1070А тоот газрыг өөрийн газар гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ш.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хашаа зарна гэж 2.000.000 төгрөг авсан. Хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд маргах зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Дуламсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэхдээ: "...Г гэх хүн авах авахгүйгээ өөрсдөө гэж хэлээд өөр нарийн зүйл яриагүй. Би бичиг баримтыг нэхэхэд Гантулга “Кадастрын зураг байгаа” маргааш бичиг баримтыг шилжүүлээд өгнө шүү дээ гээд ундууцаад байсан. Тэгэхээр нь би бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч З.Хуланзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Г ах энэ газар тооттой, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 1070б тоот, кадастрын зурагтай, удахгүй гэрчилгээ гарна гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Х.Мэндсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2.000.000 төгрөгийг түрүүлж өгөөд, үлдэгдэл 500.000 төгрөгийг нь гэрчилгээ гарсны дараа өгчих гээд Г ах надаар дамжуулж хэслсэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 16:00 цагийн үед Дуламсүрэн охинтойгоо ирсэн. Тэгээд Гантулга ахтай уулзаж газрыг үзээд 2.000.000 төгрөгийг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч Д.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2014 оны 01 дүгээр сараас хойш Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо б хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 48 дугаар гудамж 1070а, 1070б тоот хаяган дээр Баатаржавын Хуягбаатар, Жамъянгийн Тунгалаг гэсэн айл өрх амьдардаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэрч Г.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 48 дугаар гудамж 1070б бүртгэл авсан болоюч газрын гэрчилгээ авсан гэсэн үг бишээ, 1070а тоот Сэлбэ голын дотоод мужид орж байгаа тул эзэмших гэрчилгээ олгогдохгүй. А/230/127 журам гарахаас өмнө эзэмших гэрчилгээ олгогдсон газар нь цаашид “эрх шилжүүлэх, хугацаа сунгах, өмчлөх гэрчилгээ авах боломжгүй”..." гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Яллагдагч Ш.Г-ын мэдүүлэг /хх-ийн 86-87/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-51/ хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дуламсүрэнд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 48 дугаар гудамж 1070А тоот газрыг өөрийн газар гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000.000 төгрөгийг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Г-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Г нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ш.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР