| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00404/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 473
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар баг, Буур хээр, 1 дүгээр хэсэг, гудамжны 100 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбын Нарантуяа РД:/МЮ61090266/-гийн нэхэмжлэлтэй,
“Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
... Би 55 настай тэтгэвэрт гарах гээд Мод боловсруулах газар ажиллаж байсан жилээ тогтоолгох гэсэн юм. Улсын архиваар шүүлгэхэд 1987-1994 он хүртэл ажилласан жил маань гарч ирээгүй байгаа. Би 1984 оны 07 дугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Зорогдсон хавтангийн үйлдвэрт операторчнаар орж ажиллаж байгаад 1988 онд том охин Ариунжаргалыг төрүүлээд 1989 онд буцаад ажилдаа орсон юм.
Дээрх хугацааны ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдохгүй, тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа тул 1987-1994 онд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрт оператор, лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү!
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Нарантуяа нь “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Г.Нарантуяа нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын Зорогдсон хавтангийн үйлдвэрт 1987 оны 07 дугаар 19-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд операторчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үйлдвэр худалдааны ой мод нэгтгэлийн харъяа Сүхбаатар хотын Мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 431 тоот тушаал, гэрч Б.Нарангэрэлийн ... Миний бие 1986 онд Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт лаборантаар ажилд орсон. Ингээд намайг ажиллаж байх үед 1987 онд Г.Нарантуяа тус үйлдвэрт лаборантаар ажилд орж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Дунгармаагийн... 1987 оны 7 дугаар сард Г.Нарантуяа манай мод боловсруулах үйлдвэрт лаборантаар ажилд орсон. Би Г.Нарантуяатай 1989 оны 6 дугаар сар хүртэл ажиллсан ... гэх мэдүүлэг, гэрч Т.Зоригтийн.... Би 1988 онд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн зорогдсон хавтангийн цехэд хатаагч машины операторчнаар ажилд орсон. Тухайн үед Г.Нарантуяа манай ээлжийн цавууны операторчнаар 1994 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд Г.Нарантуяаг Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын Зорогдсон хавтангийн үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд “операторчин”-аар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Харин түүний 1990 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын Зорогдсон хавтангийн үйлдвэрт “операторчин”-аар ажиллаж байсан гэх баримт хэрэгт цугларсан бичгийн чанартай баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.