Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00247

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Сэлэнгэ аймгийн Мандал сум 1-р баг 36-р байрны 51 тоотод оршин суух Түмэн овогт Шийнэнгийн Чулуунчимэг /РД:МИ63090102, утас:99010937/-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум 6-р баг Депогийн 30 тоотод оршин суух, Боржигон овогт Равсалын Чимэдмаа /РД:ЖЮ80082101, утас:88044168/-д холбогдох 10,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Равсал овогтой Чимэдмаа нь 2013 оны 8-р сараас эхлэн мөнгөний чухал хэрэгцээ болоод байна мөнгө зээлээч гэж ирсэн .Ингээд цувруулж бүгд 12.240.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед таниас өөр найдвартай хүн алга та л надад тусал би таны мөнгийг хүүтэй нь найдвартай төлнө гээд гуйж, надад итгэл үнэмшил төрүүлсээр байгаад дээрх 12240000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгөө өгөхгүй байсан тул 2014-04-08-нд би гэрээ хийж авсан. Одоо дээрх мөнгөнөөс цувруулж 1470000 төгрөгийгөгөөд үлдэх 10.770.000 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл чирэгдүүлж байна. Удаа дараа мөнгөө өгөхийг шаардахад өгнөө, зээл аваад өгнө гэдэг боловч мөн л өгөхгүй байна. Иймд хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлье гэж бодож байна. Р.Чимэдмаагийн зээлж авсан 12.240.000 төгрөгнөөс өгсөн мөнгийг нэг бүрчлэн хасаж үлдэх 10.770.000 төгрөгийг нэхэмжлэж байна гэжээ.  

Хариуцагч Р.Чимэдмаа шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 2013 оын 08 дугаар сараас эхлэн Ш.Чулуунчимэгээс 2-3 удаа цувуулан 5,000,000 гаран төгрөг авсан. Энэ хугацаанд хүүг нь төлж байгаад сүүлийн 1 жил гаран хугацаанд хүүг нь төлж чадаагүйн улмаас авсан мөнгө маань хүүтэйгээ нийлээд 12,240,000 төгрөг болсон байсан. 2014 оны 04 дүгээр сараас үндсэн мөнгөн дээрээ хүүгээ бодож шинэ гэрээ хийсэн. Энэ хугацаанаас хойш увуулж, цувуулсан байдлаар 1,470,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 10,770,000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Үлдсэн мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын сүүл үеэс 4 сарын давтамжтайгаар төлөх болно гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн 10,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Чимэдмаа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгийн 10,770,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р.Чимэдмаа нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 187270  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Чимэдмаагаас 93635 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 93635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Чулуунчимэгт буцаан  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Чимэдмаа нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ