| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00147/И |
| Дугаар | 00200 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00200
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Энхтайваны 63 тоотод оршин суух
Тайжууд овгийн Данзангийн Т /РД:МЗ89071360/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 433 дугаар ангид хянагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг Энхтайванын 63 тоотод оршин суух,
Еншөөбүү овгийн Энхбаатарын Б /РД:ТБ90112070/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т
Хариуцагч Э.Б
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүхээс биднийг эвлэрэн хэлэлцүүлэхээр өгсөн нэг сарын хугацаанд бид хоёр хоорондоо сайтар ярилцаад наашдаа эвлэрлэе гэсэн саналтай байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд ч гэсэн адилхан саналтай байгаа. Цаашид үр хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээ сайхан авч явах болно. Иймээс бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Э.Бс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авч 1 сарын хугацаагаар хэргийг түдгэлзүүлсэн ба зохигч талууд эвлэрсэн нь тэдний шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 132 дугаар зүйлийн 132.3-г удирдлага болгон
Захирамжлах нь:
ДАРГАЛАГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ