Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 15-р хороо Жаргалантын 4-р гудамж 85 тоотод оршин суух,

 

Боржигон овогт Б.Э /РД:ГЮ89082308, утас:99789493/-ээс гаргасан

 

Хариуцагч: 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Хараагийн 53 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймаг Мандал сум 7-р баг Нарангийн 147 тоотод оршин суух,

 

Боржигон овогт Б.Г /РД:ЗФ89102116, утас:99814277/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантогоо, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие нь 2007 оноос хойш Б.Гтой хамт амьдараад 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Анужин төрсөн. Бид зан харьцаа таарамжгүй байсны улмаас 2011 оноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо бидний хэн хэн нь өөр гэр бүлтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Анужинг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урантогоо шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Энэ хоёр 2007 онд оюутан байхдаа Улаанбаатар хотод танилцсан. Манай охин Монгол дээд сургуульд сурдаг байсан. Эхэндээ хичээлдээ овоо явж байснаа сүүлдээ хичээлээ хүртэл хаяад байдаг болсон. Тэгээд хоорондоо болж бүтнэ, амьдарна гээд амьдарсан. Тэр үедээ жирэмсэн ч болчихсон байсан учраас би сумандаа аваачаад амьдруулсан. Дараа нь охиноо төрүүлээд гурвуулаа Зүүнхараад ирж амьдарсан. Харин 2010 оноос би охиноо сургуульд нь буцаан сургасан. Түүнээс хойш л хэл ам, хэрүүл болдог болсон шиг байна лээ. Охин маань хэлэхдээ сургууль дээр хүртэл ирж зодоод байх юм гээд хэлж байсан. Би эхэндээ сал гэж хэлдэггүй байсан. Сүүлдээ арга ядаад сал гэж хэлсэн. Нэг удаа охин маань над руу яриад ээжээ би таниас зөрсөөр байгаад энэ хүнтэй суусан. Гэхдээ би одоо үнэхээр хүнд байдалтай байна. Та намайг ирж аваач гэж утсаар яьсан. Би охиноо очиж аваад хотод сургуульд нь оруулсан. Тэгэхэд Г охиныг маань хайж манай суманд өвлийн хүйтэнд ирж байсан. Харахад өрөвдмөөр л юм билээ. Дараа нь би энд ирж охиныхоо шилжүүлгийг нь хүртэл хийлгүүлсэн. Энэ хоёрын хувьд хүүхэд гаргаад баталгаа л хийлгүүлсэн болохоос албан ёсоор гэрлэсэн зүйл байхгүй. Энд ирэхдээ нэг удаа аав ээжтэй нь уулзаж байсан. Охин нь 1 ой гарантай байхдаа л над дээр өссөн. Ээж нь ч гэсэн одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Энэ өвөл хүүхэд төрүүлнэ. 2011 оноос хойш эд тусдаа амьдарч байгаа. Одоо бол гэрлэлтийг нь цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр эцэгээс нь гаргуулах саналтай байна гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид хоёр 2008 оны 11 дүгээр сард танилцсан. Э 2010 онд манай Зүүнхараад ирж байсан. 2009 он гараад хичээлдээ яваагүй, хичээлээсээ завсардсан. Түүнээс хойш бид хоёр Зүүнхараад амьдарч байгаад 7 сард Бүрэгхангайд 01 сар л амьдарсан. Тэгээд буцаад Зүүнхараад ирсэн. Тэрнээс хойш дахиж Бүрэгхангай яваагүй. 2010 оны 10 дугаар сард охин маань төрссөн. Би энд модны ажил хийдэг. Хот Зүүнхараа хочрын хооронд их явдаг. Би Эг зодож байсан удаагүй. Архи ч хэрэглэдэггүй. Гэтэл сая эвлэрүүлэнд орохдоо чи намайг 2-3 удаа зодож байсан гэдэг. Намайг модонд явчихаад ирэхэд нэг шөнө миний толгойг галын дэгээ төмрөөр цоо хатгасан юм. Тэгэхэд л уурлаад нэг алгадсан. Хотод байхад миний танил охин Этэй нэг сургуульд сурдаг. Тэр хэлэхдээ Э та 2 салчихсан юмуу. Танай эхнэр өөр хүнтэй уулздаг гэж хэлэхээр нь би уурлаад 2, 3 удаа сургууль дээр нь очиж байсан. Тухайн үед би Зүүнхараад хэрэгт орсон байсан учраас хот Зүүнхараагийн хооронд явдаг байсан. Э надад хэлэхдээ ээж салаад ир гэж надад хэлсэн гэж зөндөө хэлдэг байсан. Тэгээд хэсэг бид 2 сургуулийнх нь байранд байр түрээслэж байсан. Нэг удаа очиход миний хамаг юмыг буулгаж хаяад өөрийнхөө юмыг аваад явсан. Би тэр үед Бүрэгхангай дах суманд гэрт нь очиход ээж нь энд ирээгүй гэсэн. Түүнээс би Эийн бичсэн шиг тийм өрөвдөлтэй байдалд оруулж байгаагүй. Одоогоор бол миний буруу л болоод байх шиг байна. Би Эийг зодож байсан тохиолдол байхгүй гэв.Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.Би одоо бас өөр хүнтэй хамт амьдарч байгаа.Хүүхэдээ ээж дээр үлдээх саналыг зөвшөөрч байгаа, харин хүүхдийн тэтгэлгийн асуудлыг сая шүүх хуралдаан дээр тохиролцоод 2017 оны 1 сараас эхлэн төлөхөөр тохиролцож байгаа тул үүнийг шүүх харж үзээд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Гоос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Г нар нь 2007 оноос эхлэн хамтран амьдарч  2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэгсэдийн дундаас 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Гн Анужин төрсөн болох нь зохигчдын өөрсдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хорооны засаг даргын тодорхойлолт болон хорооны эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Гэрлэгсэд нь цаашид хамтран амьдрах боломжгүй нь гэрлэгсэдийн тайлбараар нотлогдож байна.

Мөн зохигчид тусдаа амьдарч, хэн аль нь өөр хүнтэй хамтран амьдарч байгаа  /нэхэмжлэгч жирэмсэн төрөх дөхөж байгаа/ зэрэг бодит шалтгаан байгаа тул цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй нь тэдний шүүх хуралдаан дээрх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн халамж зэргийг харгалзан 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Гн  Анужинг төрсөн эх Б.Эн  асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Б.Г нарын гэрлэлтийг цуцалж, хуульд заасны дагуу эцэг Гс тэтгэлэг гаргуулахдаа нэхэмжлэгч , хариуцагч нар шүүх хуралдаан дээр тохиролцсоноор буюу 2017 оны 01 дүгээр сараас эхлэн хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт буцаан олгох нь зүйтэй ба зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.  

 Түүнчлэн гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Батчулууны Г, Боржигон овогт Баясахын Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Анужинг төрсөн эх Б.Эн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ганцогийн Анужинг 11 нас хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт Батчулууны Гс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргаж  нэхэмжлэгч Б.Эт  буцаан  олгосугай.

          

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгуулагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заадлах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

                             

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ