Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 00111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 561 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хөвсгөл аймаг дахь Прокурорт холбогдох

“Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын эд хөрөнгийг цаг хугацаанд нь битүүмжлэн хамгаалах ажиллагааг хийгээгүй болохыг тогтоолгох” тухай хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр, Ч.Бямбажаргал

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг бид Мөрөн сумын иргэн Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 34,8 сая төгрөгийг зээлдүүлж, зээлдэгч нар зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадахгүй тохиолдолд өөрсдийн эзэмшлийн Мөрөн сумын 6-р багийн 31 дүгээр гудамжны 04 тоот хашааны газар, түүн дээрх 24x8 хэмжээтэй, төмөр дээвэртэй, палкан байшин болон бусад хөрөнгийг авч, өгөлцөхөөр тохиролцсон юм. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нар нь залилан мэхлэх замаар бусдын их хэмжээний хөрөнгийг завшсан учраас 2006 оны 09 дүгээр сарын 08-нд хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нартай холбогдох эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад байхад тэдний эзэмшлийн Мөрөн сумын 6-31-04 тоотын 24x8 хэмжээтэй 192 метр квадрат талбай бүхий төмөр дээвэртэй палкан байшин, 500 метр квадрат талбай бүхий хашаа болон бусад хөрөнгийн талаар холбогдох арга хэмжээг авах, битүүмжлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад тухайн хэргийг мөрдөж байсан мөрдөгч Т.Ганхуяг, хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ёндонсамбуу нар нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.10-т заасан үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө битүүмжпэх буюу хамгаалах арга хэмжээ авах, 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “...эд хөрөнгийн хариуцлага хүлээх этгээдийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно” 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан Иргэний нэхэмжпэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжпэх үүрэгтэй, 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан Хүсэлтийг боломжтой бол шууд, боломжгүй бол түүнийг гаргаснаас нь хойш 5 хоногийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан Хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол түүнийг хангах ба бусад тохиолдолд хэрэгсэхгүй болгоно, 105.2-т заасан Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор. шүүх хүсэлтийг бүрэн болон хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол, захирамжийг гаргах... гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөнөөс шалтгаалан яллагдагч нарт өөрсдийн эзэмшлийн Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах 24х8-ын хэмжээтэй төмөр дээвэртэй палкан байшин, 500 м2 талбай бүхий хашааг бусдад хууль бусаар шилжүүлэх боломж олгон эрүүгийн хүнд гэмт хэргийн хохирогч бид нарыг хохирлоосоо барагдуулах боломжгүй болгосон юм. 2006 оны 05 дугаар сарын 15-нд буюу яллагдагч нар хөрөнгөө бусдад шилжүүлсэн шүүхийн шийдвэр гарсны дараа ажил хийсэн дүр эсгэн битүүмжилсэн бөгөөд үүний улмаас яллагдагч нарын хөрөнгө болох Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах хашаа байшин нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-нь өдрийн 137 тоот шийтгэх тогтоолд тусгагдаагүй юм. ...шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 8 жил гаруй хугацаанд шийдвэр огт биелээгүй нь мөн л Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын байгууллагын ажилтнууд тухайн үед эрх, үүргээ биелүүлж ажиллалгүй, яллагдагч нарт хөрөнгөө хууль бусаар бусдад шилжүүлэх боломж олгосонтой шууд холбоотой юм.

Иймд тухайн үед Мөрөн сумын иргэн Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан болон хяналт тавин ажиллаж байсан Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын байгууллагын мөрдөн байцаагч, прокурор нь хохирогч бидний хохирлоо барагдуулах байсан эд хөрөнгийг хамгаалалтанд авах, битүүмжпэх талаар холбогдох арга хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчдын зүгээс гаргасан хүсэлт, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй зэргээр хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Эрүүгийн хүнд гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эзэмшлийн хөрөнгө байхгүй болж, хохирлоо барагдуулах боломжгүй болж бидний эрх зөрчигдсөн нь Хөвсгөл аймгийн цагдаа прокурорын газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорууд хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйгээс шалтгаалсан гэж үзсэн учраас шүүхээр тогтоолгохоор гомдол гаргасан билээ. Шүүхээс Хөвсгөл аймгийн цагдаа болон прокурорын газарт бидний зүгээс гаргасан гомдлыг өөр өөр шаардлагатай байна гэсэн тул өмнө гаргасан хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг тогтоолгох гэж гомдол гаргасан нь учир дутагдалтай байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон өөрчлөхийг хүсч байна. Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 2005 оны 05 дугаар сарын 16-нд битүүмжилсэн гэдэг боловч битүүмжпэл хийлгэсэн Батсүхэд үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор барьцаалсан эрх үүсээгүй байдаг юм. Тэгээд энэ битүүмжпэл нь хууль бус байсны улмаас 2006 оны 02-р сарын 08-нд хүчингүй болсон байдаг. Тухайн битүүмжлэл нь эрүүгийн хэрэгт огт хамааралгүй. Мөрөн сумын 6-31-04 тоотын хашаа, байшин нь Зоос банкны барьцаанаас чөлөөлөгдсөнөөс хойш Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2006 оны 04-р сарын 17 хүртэл хэний ч барьцаанд байгаагүй болно. Тухайн үл хөдлөх Д.Жаргалсайхан болон түүний гэр бүлийн эзэмшилд байсан болох нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас цагдаагийн газарт 2005 оны 10-р сарын 04-нд ирүүлсэн 04/50 тоот хариунаас тодорхой байдаг. Эрүүгийн хэрэг үүссэн цагаас хойш хохирогчдын зүгээс яллагдагч, шүүгдэгч нарын хөрөнгийг олж илрүүлэх, байгаа хөрөнгийг битүүмжлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч цаг хугацаанд шийдвэрлээгүй болно. Хүсэлт гаргаж байсныг нь гэрчийн мэдүүлэг болон бидний зүгээс шүүхээр гаргуулан хэрэгт авахуулсан баримтууд нотолдог. Гэтэл хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах, битүүмжилж хамгаалалтанд авах боломжтой байсан боловч арга хэмжээг аваагүй байдаг. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүйг нотлох баримт бол Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2006 оны 04 дүгээр сарын 13-нд Захиргааны хэргийн шүүхэд хүргүүлсэн ...нарын мэдүүлгийг хүргүүлэв. Мөн Д.Жаргалсайханы хөрөнгийг бимүүмжлээгүй болно гэсэн 1/6 дугаартай албан тоот юм. Энэ албан тоот нь эрх бүхий албан тушаалтнуудын хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй эс үйлдэхүйг хангалттай нотолж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хийх ёстой ажлаа хийхгүй байсаар эрүүгийн хэрэг мөрдөгдөж эхэлснээс хойш 11 сарыг өнгөрүүлсний дараа уг тоотыг Захиргааны хэргийн шүүхэд гарган өгч хохирогчдын хохирлоо барагдуулах баталгаа байсан хөрөнгийг бусдад шилжүүлэх боломж олгосон юм. Эрүүгийн хэргийг 2005 оны 05 дугаар сарын 16-наас мөрдөж эхэлснээс хойш хөрөнгийг битүүмжлэх ажлыг хийлгүй байсаар 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бусдад шилжүүлсний дараа буюу 2006 оны 05 дугаар сарын 15-нд битүүмжилснийг хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийсэн гэж үзэх боломжгүй. Хэрвээ хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийсэн бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолд Мөрөн сумын 6-31.04 тоотын хашаа байшин тусгагдах ёстой байсан ба тусгагдаагүй байгаа нь хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйг давхар нотолдог. Иймд Хөвсгөл аймгийн Цагдаа болон Прокурорын газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Мөрөн сумын иргэн Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нараас Прокурор болон Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэх гомдлын шаардлагаа өөрчлөх тухай хүсэлттэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. 2005 оны 05 сарын 16-ны өдөр Д.Жаргалсайханд холбогдох 20519241 тоот эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148-3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан. Мөн хугацаанд Мөрөн сумын 5-2-6 тоотод оршин суух Д.Батсүхээс иргэний журмаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүгч Д.Доржханд 2005 оны 05 сарын 16-ны өдөр авч хэлэлцээд Д.Жаргалсайханы эзэмшлийн 6-31-4 тоотын өвлийн сууц зуны сууцтай хашаа зэрэг эд хөрөнгийг битүүмжлэх захирамж гаргасан байна. Сум дундын шүүхийн 2005 оны 05 сарын 27-ны өдөр 532 тоот захирамжаар хариуцагч Д.Жаргалсайхан сайн  дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсэн байна. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсан учир эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх боломжгүй байсан. Иргэний журмаар шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааны явцад иргэн Д.Жаргалсайханы хөрөнгийг битүүмжилсэн тул үүнийг дахин битүүмжлэх шаардлагагүй, шүүгчийн захирамжаас давсан шийдвэр гаргах боломжгүй байсан. Мөрдөн байцаагч хэргийг шалгах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэхь хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ" 95.4 дэхь хэсэгт Хуулийн хүчин төгөгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй ба энэ заалт шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгүй гэсэн заалтыг баримтлан ажилласныг тодорхойлж байна. Мөрдөн байцаагч нь Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа Д.Жаргалсайханы нэр дээр байгаа эсэх талаар 2005 оны 09 сарын 01-ний өдөр 1/2-671 дугаартай албан бичгийг үл хөдлөх хөрөнгийн газар хүргүүлсэн байдаг. Хариу нь 2005 оны 10 сарын 03-ний өдөр 4\50 дугаартай албан бичгээр ирсэн. Албан бичигт Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 532 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэн, хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн байна гэж хариуг өгсөн байна. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан үл хөдлөх хөрөнгийг Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Т.Долгорсүрэнгийн 2005 оны 10 сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр Жаргалсайхан Бурмаа нарын үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн Ү-1723002383 улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг газрын албаны улсын бүртгэгчид даалгасан байдаг. Дээрх байдлуудаас харахад эд хөрөнгийн маргаантай асуудалд захиргааны хэрэг үүсгэж 2005 оны 10 сарын 31 -ний өдрөөс эхлэж, шат шатны шүүхийг дамжсаар 2006 оны 04 сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн 12 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж Д.Жаргалсайхан. Л.Бурмаа нарын Ү-1723002383 дугаартай Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Болдоогийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд албан бичиг хүргүүлж Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Болд, Д.Жаргалсайхан, Д.Бурмаа нарын нэхэмжлэлтэй 13 дугаартай шийдвэр хүчинтэй эсэхийг тодоруулахад Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2006.07.03 дугаар 18, 2006.07.03 дугаар 1\2-618 дугаартай албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Болд, Д.Жаргалсайхан Д.Бурмаа нарын нэхэмжлэлтэй 13 дугаартай шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр ба тус хэргийн зохигч нар давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй болно гэсэн хариуг ирүүлсэн. Мөрдөн байцаагч 2005 оны 05 сарын 16-ны өдөр Д.Жаргалсайханд холбогдох 20519241 тоот эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллагдагч нарын нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх, хөрөнгийг битүүмжлэх талаар Хөвсгөл аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар, Хөвсгөл аймгийн банкны салбарууд, Хөвсгөл аймгийн газрын алба Захиргааний хэргийн шүүхэд албан бичиг хүргүүлэн шалгалтын ажиллагааг хэргийг эцэслэн шийдэх хүртэл хийж байсан нь хавтас хэргээс харагдаж байна. Иймд Мөрөн сумын иргэн Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нараас Цагдаа болон Прокурорын газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэх гомдлын шаардлага өөрчлөх тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбажаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-9-09 тоотод оршин суугч Цэнд-Очирын Эрдэнэ, Лувсандоржийн Содномхишиг нараас тус шүүхэд хандаж 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Гомдлын шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, Прокурорын газрын хяналтын прокурор нар нь хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийгээгүйгээс хохирол барагдуулах боломжгүй болсон тул тэдний эс үйлдэхгүйг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид урьд нь гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байсанчлан Ц Эрдэнэ Төмөрбаатар нараас Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдуулан гаргасан мөнгө залилсан гэх гомдлын дагуу 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд уг хэргийг 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нарыг бусдын онц их хэмжээний мөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Ц.Жаргалсайхан, Бурмаа нарт зохих ял шийтгэлийг ногдуулсан байна. Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч нараас Давж заалдах шатны шүүхэд болон Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасныг хянаад шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Хэргийг шалгаж эхлэх үед болон хэрэг шалгагдах явцад яллагдагч Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын хувийн байдал, эд хөрөнгийн байдлыг тогтоох талаар холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан байдаг. Гэвч Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын хувийн өмчлөлд байсан гэх Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах хашаа, байшин нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх үед Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Г.Доржхандын захирамжаар 2005 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2006 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд захирамжаар битүүмжлэгдсэн байсан болох нь тогтоогдсон байдаг. Мөн тухайн үед яллагдагч нарын эд хөрөнгийн байдал, хувийн байдал ямар байдалтай байсан нь хэрэг дээрээс тодорхой харагддаг бөгөөд цагдаагийн байгууллагаас 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандаж лавлагаа гаргуулан авах, мөн удаа дараагийн ажиллагаагаар Хас, Хадгаламж, Монгол шуудан, Хаан, Зоос зэрэг банкуудаас Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нар нь данс эзэмшдэг эсэх, дансанд мөнгөтэй байсан эсэх, ямар гүйлгээ хийж байсан зэргийг шалгаж лавлагаа, тодорхойлолт гаргуулж авсан байдаг. Л.Содномхишиг, Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн бичигтээ ...тухайн үл хөдлөх Д.Жаргалсайхан болон түүний гэр бүлийн эзэмшилд байсан болох нь ҮХХЭУБүртгэлийн газраас цагдаагийн газарт 2005.10.04-нд ирүүлсэн 04/50 тоот хариунаас тодорхой байдаг... гэжээ. Энэ үед дээрх хөрөнгө нь Жаргалсайхан нарын нэр дээр бүртгэлтэй боловч уг эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан, мөн өмчлөлийн талаар маргаж шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан байна. Энэ тохиолдолд Жаргалсайхан, Бурмаа нарт эд хөрөнгөө захиран зарцуулах, нуун дарагдуулах, өөр хүнд шилжүүлэх эрх байхгүй, мөн прокурор, цагдаагаас өмчлөл тодорхой бус, дараа нь өөр хүний /Болдоо/ өмчлөлд шүүхийн шийдвэрээр шилжсэн эд хөрөнгийг Жаргалсайхан нарын эд хөрөнгө гэж битүүмжлэх хууль зүйн үндэслэл боломжгүй байсан байна. Дээрхи байдлаас дүгнэж үзэхэд тухайн үед хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьж ажилласан прокурор нь хэргийг шалгагдах явцад хэрэгт хийгдвэл зохих ажпыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд Л Содномхишиг, Ц.Эрдэнэ нараас тухайн үед прокурор, мөрдөн байцаагч хийх ёстой ажлаа хийгээгүйгээс Жаргалсайхан, Бурмаа нарын хөрөнгө хууль бус этгээдэд шилжсэн, байхгүй болсон гэж үзэх ямар ч үндэслэлгүй, Ц.Эрдэнийн бусдад зээлүүлсэн мөнгөний хохирол төлөгдөөгүй гэх асуудалд прокурор, мөрдөн байцаагчийн буруутай эс үйлдэхүй байхгүй юм гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар 17-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын эд хөрөнгийг цаг хугацаанд нь битүүмжлэн хамгаалах ажиллагааг хийгээгүй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас 35100 төгрөг. Хөвсгөл аймаг дахь Прокурорын газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1-рт. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 142 дугаартай шийдвэрийн үндэслэл хэсэгт “...нэхэмжлэгч нар нь Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт мөнгө зээлүүлэхдээ бусад эд хөрөнгийг барьцаалсан гэх ба энэ үйл баримтыг шалгаж цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нь Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын 34,8 сая төгрөгийг залилан мэхлэж ашигласан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байхад зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадахгүй тохиолдолд өөрсдийн эзэмшлийн Мөрөн сумын 6-р баг 31-р гудамжны 04 тоот хашааны газар, түүн дээрх 24x8 хэмжээтэй, төмөр дээвэртэй, палкан байшин болон бусад хөрөнгийг авч өгөхөөр тохиролцсон боловч мөнгөө төлөөгүй тул \Барьцаалсан гэж ойлгохоор\ эрүүгийн, хэрэг үүсгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн үндэслэх хэсэгт “...Хөвсгөл аймгийн прокурор, Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нь Д.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015.05.16-ны өдөр үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байна ...." гэсэн нь утга найруулга алдаатай он сар зөрүү байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуулийн заалтыг зөрчиж байна.

2-рт Мөрөн сумын иргэн Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт мөнгө зээлдүүлэхдээ Мөрөн сумын 6-р баг 31-р гудамжны 04 тоот хашааны газар, түүн дээрх 24x8 хэмжээтэй, төмөр дээвэртэй, палкан байшин болон бусад хөрөнгийг барьцаалсан гэх гэрээг хэргийн материалд хаваргасан байгаа боловч уг гэрээг 2005 онд нөхөн хийж нотариатаар батлуулсан болох нь гэрч О.Нямдорж, яллагдагч Л.Бурмаа. Жаргалсайхан нарын мөрдөн байцаалтанд егсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Хуудас 126,134... Мөн 2004 оны 08 сарын 20-нд иргэн Ц.Эрдэнэ, Жаргалсайхан нарын байгуулсан зээлийн гэрээний нотариатын тэмдгийн оны 2005 гэсэн тооны сүүлийн 5-ын тоог 4 болгон зассан байна. Хэргийн 2-р хавтас ,67,68-р хуудас. Энэ талаар мөрдөн байцаагч тодоруулж байцаалт авсан байдаг. /Гэрч О.Нямдоржын би засаагүй гэх мэдүүлэг\

З-рт: Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Ц.Эрдэнэ. Л.Содномхишиг гарын гаргаж байсан хүсэлтүүдийн талаар тайлбарлаж, уг тайлбараа хавтаст хэрэгт хавсаргасан байхад анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн болно. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нараас нэг ч удаа хохирлыг барагдуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Тэдний Цагдаагийн газар гаргаж байсан хүсэлтүүд нь нэр бүхий хүнийг гэрчээр байцаалгах, Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өмгөөлөгч авах зэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг гаргасан байдаг.

4-рт Эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нар нь иргэн Б.Болдоотой гэрээ хийж мөнгө зээлж авсан бөгөөд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд Д.Жаргалсайханы өмчлөлийн Мөрөн сумын 6 дугаар багийн 31 дүгээр гудамжны 04 тоот байрлах хашаа байшинг Болдоо өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар харилцан тохиролцсон. Мөн Б.Болдоо, Д.Жаргалсайхан нар нь Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан” нэхэмжлэлийг гаргасан зэргийг гомдол гаргагч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар нь мэдэж байсан болох нь хохирогчоор өгсөн Л.Содномхишигийн мэдүүлэг, гомдол гаргагч нарын удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогддог. Мөн гомдол гаргагч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар нь маргааны зүйл болох хашаа байшинг Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэх нь өөрсдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэн Б.Болдоо, Д.Жаргалсайхан нарын Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийг эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байгаагүй зэргээр давхар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх “Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийи хэрэгг мөрдөн байцаагч, прокурор нь хохирогч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын гаргаж байсан хүсэлтийн дагуу хохирлыг барагдуулах зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа хийгээгүй” гэдгийг ямар нотлох баримтаар нотлосон болохоо шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаагүй нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байна.

5-рт: Шийдвэрийн үндэслэл хэсэгт “...2005.05.27-ноос 2006 оны 04 дүгээр 17 хүртэл хугацаанд хэн нэгний барьцаанд байгаагүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 04 сарын 08-ны өдрийн 1\478 дугаартай албан бичиг, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар нотлогдсон” гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь мөрдөн байцаагч Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа Д.Жаргалсайханы нэр дээр байгаа эсэх талаар 2005 оны 09 сарын 01-ний өдөр 1\2-671 дугаартай албан бичгийг үл хөдлөх хөрөнгийн газар хүргүүлсэн байдаг.Хариу нь 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4\50 дугаартай албан бичгээр ирсэн. Албан бичигт “Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн ‘2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өдөр 532 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэггэх Албанаас битүүмжилэн, хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн байна“ гэж хариуг өгсөн байна. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан үл хөдлөх хөрөнгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Т.Долгорсүрэнгийн 2005 оны 10 сарын 31-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр Жаргалсайхан Бурмаа нарын үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн Ү-1723002383 улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг газрын албаны улсын бүртгэгчид даалгасан байдаг. Дээрх байдлуудаас харахад эд хөрөнгийн маргаантай асуудалд захиргааны хэрэг үүсгэж 2005 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэж шат шатны шүүхийг дамжсаар 2006 оны 04 сарын 17-ны өдрийн Захиргааний хэргийн шүүхийн 12 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдэж Д.Жаргалсайхан Л.Бурмаа нарын Ү-1723002383 дугаартай Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлалтай үл ходлох хөрөнгийг иргэн Б.Болдоогийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Мөрдөн байцаагч Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхэд албан бичиг хүргүүлж “Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Болд, Д.Жаргалсайхан, Д.Бурмаа нарын нэхэмжлэлтэй 13-р шийдвэр хүчинтэй эсэхийг тодруулахад Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2006.07.03-ны дугаар 18, 2006.07.03-ны дугаар 1\2-618 дугаартай албан бичгээр Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б.Болд, Д.Жаргалсайхан, Д.Бурмаа нарын нэхэмжлэлтэй 13-р шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр ба тус хэргийн зохигч нар давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй болно“ гэсэн хариуг ирүүлсэн. Мөрдөн байцаагч 2005 оны 05 сарын 16-ны өдөр Д.Жаргалсайханд холбогдох 20519241 тоот эрүүгийн хэрэгт ЭХТА-н 148-р зүйлийн 148-3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллагдагч нарын нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх, хөрөнгийг битүүмжлэх талаар Хөвсгөл аймгийн үл хөдлөх хөрөнгийн газар, Хөвсгөл аймгийн банкны салбарууд, Хөвсгөл аймгийн газрын алба, Захиргааны хэргийн шүүхэд албан бичиг хүргүүлэн шалгалтын ажиллагааг хэргийг эцэслэн шийдэх хүртэл хийж байсан нь хавтас хэргээс харагдаж байна.

Мөн Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нар нь Д.Жаргалсайхан Л.Бурмаа нарт холбогдох гомдлыг 2005 онь 05 сарын 16-нд Цагдаагийн байгууллагад гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгах үндэслэл үүссэн гэтэл энэ өдөр СДШ-н иргэний хэргийн 2005 оны 05 сарын 16-ны өдрийн 198 тоот захирамжаар Д.Жаргалсайхан Л.Бурмаа нарын Мөрөн сумын 6-31-04 тоот байрлалтай эд хөрөнгийг битүүмжилсэн байсан. Уг захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан учир мөрдөн байцаагчийн хувьд дээрх хөрөнгийг дахин битүүмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

6-рт Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр үйл явдалтай холбоотой Цагдаагийн газрын 2005 оны 09 сарын 01-ний өдөр 1\2-671 дугаартай албан тоот, уг тоотын хариу Үл хөдлөх хөрөнгийн газрын 2005 оны 10 сарын 03-ны өдөр 4\50 дугаартай албан бичиг, Цагдаагийн газраас захиргааны хэргийн шүүхэд хүргүүсэн албан бичиг, Захиргааны Хэргийн шүүхийн 2006.07.03 дугаар 18, 2006.07.03 дугаар 1\2-618 дугаартай албан бичгийн хуулбарыг гаргаж өгсөн боловч шүүх бүрэлдэхүүнээс иргэний хэргийн материалд байгаа нотлох баримт байна шаардлагагүй гэж үзээд аваагүй. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна...” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

                                                  ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар нь хариуцагч Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газарт холбогдуулан “...Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг үүсгэн шалгах ажиллагааны явцад тэдний эзэмшлийн Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлалтай 24х8-ын хэмжээтэй 192 м2 талбай бүхий төмөр дээвэртэй палкан байшин, 500 м2 талбай бүхий хашаа болон бусад хөрөнгийг битүүмжлэх, хамгаалах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хийх ёстой ажлаа цаг хугацаанд шийдвэрлээгүй үйл баримтыг тогтоож өгнө үү” гэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар нь Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нартай 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 34.300.000 төгрөгийг 4 сарын хугацаагаар зээлдүүлэхдээ маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйл болгон барьцаалж аваагүй боловч тэрээр Д.Жаргалсайханд мөнгө зээлдүүлсэн тухай маргааны иргэний журмаар биш харин бусдад  залилан мэхлүүлсэн гэж үзэж улмаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт газарт гомдол гаргасны үндсэн дээр 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нар иргэдийн 56.238.000 төгрөг залилан мэхэлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 137 дугаар Шийтгэх тогтоолоор Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарыг гэм буруутайд тооцож, 25.200.000 төгрөг гаргуулж Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

 

  Маргааны зүйл болох Мөрөн сумын 6-р багийн 31-р гудамжны 04 тоотод байрлах Д.Жаргалсайханы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үндсэн дээр банк барьцаалсан ба 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр уг хөрөнгийг Зоос банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн мөн /хх-60 дугаар тал/ Сум дундын шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаар захирамжаар маргаж буй хашаа, байшинг битүүмжилсэн боловч мөн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон тул 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдөр битүүмжлэлээс чөлөөлсөн /хэргийн 1 дүгээр хавтас 108-109 дүгээр тал/,  түүнчлэн Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-1723002383 дугаартай бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэснийг Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хүчингүй болгож дахин Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх хэргийг 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, 12 дугаар шийдвэрээр Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-1723002383 дугаартай бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад  хийх ёстой ажлаа хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийг дахин битүүмжлэх боломжгүй, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа байшинг газрын хамт битүүмжилсэн, Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар шийдвэрийг үндэслэл болгож уг тогтоолыг аймгийн прокурорын газрын орлогч прокурор хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа ч маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Д.Жаргалсайханд эрүүгийн хэрэг үүсгэсэнээс хойш буюу 2005 оны 5 дугаар сарын ны өдрөөс 2006 оны 5 дугаар сарын 15–ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хамгаалах ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нар Д.Жаргалсайхан, Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэх үед өөрөөр хэлбэл 2006 оны 9 дүгээр сарын 8- ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэж эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээр  хохиролоо төлүүлэх  боломжгүй болсон гэж үзэхээр байна.

 

       Түүнчлэн хариуцагч Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газар нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг заавал нэхэмжлэгч нарын гаргасан “...эд хөрөнгө битүүмжлэх, хамгаалах” тухай хүсэлтийг үндэслэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хамгаалах ажиллагааг хийх шаардлагагүй ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. .

 

        Шүүх хариуцагч Хөвсгөл аймгийн Цагдаагийн болон Прокурорын газар нь Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад хохирлыг барагдуулах зорилгоор маргааны зүйл болох хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ   

 

                     ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

 

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ