Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00221

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

биелүүлсэнийг батлах тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй Х.Бямбад холбогдох 53226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Хэрэглэгч Х.Бямба нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид хөдөлгөөнт интернетийн үйлчилгээ үзүүлэх” 376912 тоот гэрээ байгуулан 98679727 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2012 оны 2, 3 дугаар саруудын интернетийн төлбөр болох 35.484 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Хэрэглэгч Х.Бямбаас төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн интернетийн төлбөр 35.484 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 1373 хоногийн алданги 17.742 төгрөг, нийт 53.226 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Үндэслэх нь:

          Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Х.Бямбаас 53226 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч Х.Бямба нь дээрхи төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч Х.Бямба нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-наас гаргасан 53226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Бямба нь хүлээн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бямбаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 2275 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд буцаан олгосугай.

 

3.Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ