Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 155

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

          улсын яллагч Х.Еркебулан,

          шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809054220082 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5 эцэг, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 30-258 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Э.Э /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Рашааны 7 дугаар гудамжны 421 тоот хашаанд хохирогч Д.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “нохой хулгайлж авсан" гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Э.Эыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Рашааны 7 дугаар гудамжны 421 тоот хашаанд хохирогч Д.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “нохой хулгайлж авсан" гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Рашааны 7 дугаар гудамжны 421 тоот хашаанд хохирогч Д.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “нохой хулгайлж авсан" гэх шалтгаанаар маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Д.Эрдэнэбаярын “2018 оны 12 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-421 тоот гэртээ байж байтал манай хашааны нохойг үл таних хүн авах гээд орж ирэхээр нь яах гэж байгаа талаар асуутал: “манай нохой байна, би энэ нохойгоо хулгайд алдчихсан юм” гээд бид хоёр маргалдан тэр хүн намайг зодсон юм. Миний толгой руу гараараа хоёроос гурван удаа цохисон...Яг зодоон болох үед ямар нэгэн хүн байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг Эрдэнэбаяр учруулсан...” гэсэн мэдүүлэг  /хх-13-15, 16/,

          хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14347 тоот актын “…Д.Эрдэнэбаярын биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, шарх, зулгаралт, зүүн шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хүзүүний зулгаралтууд, баруун хацрын шарх, зулгаралт, доод уруулын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт,

          Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би нохойгоо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр аавынхаа хашаанаас алдсан. 2018 оны 12 сарын 03-ны өдөр аавынхаа гэр рүү явж байтал энэ өргөдөл өгсөн залуу болох одоо мэдсэнээр  Эрдэнэбаярын хашаанд миний нохой уяатай байсан. Тэгээд би хашаанаас нь дуудтал Эрдэнэбаяр гарч ирсэн. Тэгээд би. “нохойгоо хулгайд алдсан юм гэж хэлтэл Эрдэнэбаяр "манай дүү сарын өмнө авч ирсэн" гэж хэлсэн. Тэгээд гинжийг нь тайлж байтал Эрдэнэбаяр намайг цохисон Тэгээд би цамцнаас нь барьж аваад цааш түлхтэл Эрдэнэбаяр хашаа мөргөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг бичиж, яллагдагч Э.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Эт 550 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

         

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР