Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 5354

 

   Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй  болгох тухай

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9, Кодем ХХК-ийн байранд байрлах, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбийн гудамж, 7-162 тоотод оршин суух П.Амарбайгалд холбогдох

Гар утасны үлдэгдэл төлбөрт 369,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         нэхэмжлэлдээ: “П.Амарбайгал нь “Жи-Мобайл” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан U6 маркийн 310.000 төгрөгийн үнэтэй гар утасыг 12 сарын хугацаатай, урьдчилгаа төлбөрт 40.000 төгрөг төлж, сар бүр 22500 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Одоогийн байдлаар 247500  төгрөгийн гар утасны үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд П.Амарбайгалаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний үүргийн биелэлт болох гар утасны үлдэгдэл төлбөр 247500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 121770 төгрөг, нийт 369270 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагч П.Амарбайгал нар нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулжээ. Үүнд:

 “Жи-Мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 121,770 төгрөгөөс татгалзаж, үлдэх 247,500 төгрөгийг хариуцагч П.Амарбайгал нь төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч П.Амарбайгалд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөрт 369,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, П.Амарбайгалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  “Жи-Мобайл” ХХК нь 369,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 121,770 төгрөгөөс татгалзаж, үлдэх 247,500 төгрөгийг хариуцагч П.Амарбайгал нь төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, П.Амарбайгалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “Жи-Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,729 төгрөгийн 5,864. 5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 5,864. 5 төгрөгийг, хариуцагч П.Амарбайгалаас 5,864. 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Д.ЦЭРЭНДОЛГОР