| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05355/и |
| Дугаар | 5355 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 5355
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо Самбуугийн гудамж-47 “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Баянмонгол 414 дүгээр байр, 4 тоотод оршин суух /РД:ШЕ83121729/ Чинбаагийн Болортунгалагт холбогдох,
“Үйлчилгээний гэрээ” болон “IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 786,549 төгрөгийг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Болортунгалаг нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 94005169 дугаар дээр “Мобиком Корпораци” ХХК-тай “Үйлчилгээний гэрээ болон IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Iphone 5s” загварын гар утас худалдан авахын зэрэгцээ “IPhone 22000” багц үйлчилгээ авсан. Өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй тул гар утасны төлбөрийн үлдэгдэл 646,000 ярианы төлбөрийн үлдэгдэл 140,549 нийт 786,549 төгрөгийг Ч.Болортунгалагаас гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хариуцагч Ч.Болортунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 786,549 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч Ч.Болортунгалагт холбогдуулан “Үйлчилгээний гэрээ” болон “IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 786,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.Болортунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага 786,549 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрснийг баталж, Ч.Болортунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь “Үйлчилгээний гэрээ” болон “IPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 786,549 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг баталж, Ч.Болортунгалагт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,427 төгрөгийн 11,713.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 11,713.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР