Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00246

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Баруун-Өлөнтийн 108 тоотод оршин суух, Боржигон овогт Гэрэлийн Мөнх-Оргилд /РД:МЗ88072710, утас:99000736/-д холбогдох 89060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Г.Мөнх-Оргил нь Жи мобайл ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98112440 дугаарын хэрэглэгч болсон. Г.Мөнх-Оргил нь одоо байдлаар манай компанид 2013 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 50.533 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын ярианы төлбөр 38.840 төгрөг, нийт 89.373 төгрөгний хэрэглээний өртэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч одоог хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй болно. Иймд Г.Мөнх-Оргилын ярианы төлбөр 89.373 төгрөгнөөс барьцаанд байршуулсан 30.000 төгрөгийг хасч тооцон 59.373 төгрөг, алданги 29.687 төгрөг, нийт 89.060 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохирол болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Мөнх-Оргил шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Гэрэл овогтой Мөнх-Оргил нь Жи-мобайл компаний өмч болох дараа төлбөртийн 98112440 дугаарыг барьж байсан нь үнэн тул маргах зүйлгүй хохиролыг барагдуулж дуусгана. Хохирол болох 89500 төгрөгийг төлөх нь үнэн гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны 89060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнх-Оргил нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны 89060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Мөнх-Оргил нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Оргилоос 2275 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-нд буцаан  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Мөнх-Оргил нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ