Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01231

 

 

 

 

 

 

 

 

2024 06 10 210/МА2024/01231

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01861 дүгээр шийдвэртэй,

 

М.Бын нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие компани хоорондын гэрээний ажлын урьдчилгаа аваад гэрээний дагуу тухайн газар ажиллагаа хийгээгүйгээс болж урьдчилгаанд өгсөн 600,000,000.00 төгрөгийн өр надад үүссэн. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугээр сарын 11-ний өдрийн 101/Ш32022/04779 тоот захирамжаар Е ХХК, М.Б нараас 603,157,950.00 төгрөгийг гаргуулж Мс ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Наас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж гэр бүлийн дундын өмч болох ... тоотод байрлах 4 өрөө орон сууц, зоорийн давхарын 56, 57 тоотод байрлах авто зогсоолыг өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр, санал авалгүйгээр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу орон сууцыг 447,736,098.00 төгрөгөөр, авто зогсоолыг 30,500,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байх бөгөөд үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг үндэслэн шүүхэд гомдол гаргаж байна.

Тус орон сууц нь өнөөдрийн байдлаар Үнэгүй.мн сайтад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7366022 тоот зар дээр ижил орон сууц 562,000,000.00 төгрөг, 7137188 тоот зар дээр 578,000,000.00 төгрөг, 7162276 тоот зар дээр 622,000,000.00 төгрөгөөр үнэлсэн байна /авто зогсоол ороогүй үнэлгээнүүд болно/. Иймд, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц болон авто зогсоол үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дугээр сарын 11-ний өдрийн 101/Ш32022/04779 дугаартай захирамжаар Е ХХК, М.Б нараас 603,157,950.00 төгрөгийг гаргуулж Мс ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23380135 дугаартай тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч заасан хугацаанд төлбөрийн үүрэг биелэгдээгүй тул төлбөр төлөгч М.Бын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-2204032794 дугаартай Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо Их монгол улс гудамж 802 дугаар байр, 1001 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн ... дугаартай ... тоот хаягт байрлах авто зогсоол, ... дугаартай ... тоот хаягт байрлах овто зогсоолын зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23380135/03, 23380135/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 23380135/04, 23380135/05 дугаар тогтоолоор хураасан.

Ингээд 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4-187/11389 дугаар албан бичгээр талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд харилцан тохиролцож, үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч тал 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шинжээч томилж зах зээлийн үнийг гаргуулах тухай хүсэлт ирүүлсэн ба 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/255 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлгээг тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн 1001 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 508,736,098.00 төгрөгөөр,... болон ... тоот хаягт байрлах авто зогсоолыг тус бүрийг 30,500,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээг талуудад 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан тул үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 110.58 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаар байрны зоорийн давхарын... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дугаар байрны зоорийн давхарын ... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Б ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нын шинжээч Б ХХК нь нэхэмжлэгч М.Бын өмчлөлийн ... дугаартай, ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 110.58 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 447,736,098 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаар байрны зоорийн давхарын... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дугаар байрны зоорийн давхарын ... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 30,500,000 төгрөгөөр үнэлсэн.

Шинжээч Б ХХК-ийн үнэлгээчин нь орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагаар харьцуулалтын аргыг ашигласан гэв боловч үнэлж байгаа эд хөрөнгөтэй ойролцоо байх, ижил төстэй эд хөрөнгөтэй харьцуулан үнэлгээ гаргаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан бодитой байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М.Б, өмчлөгч С.Наранчимэг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь ойролцоо байрлалтай, ижил төстэй зах зээл дээр худалдан борлуулагдаж байгаа хөрөнгөтэй харьцуулахад орон сууцны м.кв-ын үнэ 5,000,000-5,500,000 төгрөгөөр, авто зогсоолын зах зээлийн үнэлгээ 35,000,000-40,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө байхад шинжээч нь хамгийн хурдан борлогдох магадлалтай гэж тооцож зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байна. Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр срын 08-ны өдрийн 101/ШШ2024/01861 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/04779 тоот захирамжаар Мс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 375,000,000.00 төгрөгөөс татгалзаж, Е ХХК, М.Б нар 600,000,000.00 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

3.1. Е ХХК, М.Б нар шүүхийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02829 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 110.58 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгө;

3.2. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаар байрны зоорийн давхарын... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

3.3. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дугаар байрны зоорийн давхарын ... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус зааснаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түдгэлзүүлж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, мөн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан ба энэ талаар гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй /х.х-ийн 69, 74-85, 87-90/.

 

4. Анхан шатны шүүхийн хариуцагч Н нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгч М.Б болон хамтран өмчлөгч С.Наранчимэг нарт дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн талаар санал ирүүлэх тухай мэдэгдлийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн талаар дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй /х.х-ийн 86, 91/.

 

Мөн төлбөр авагч Мс ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6/255 тоот тогтоолоор Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсон нь тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна. /х.х-ийн 94/.

 

5.Хөрөнгийн үнэлгээний Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Мөнхжаргалын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээний тайланд дурдсанаар төлбөр төлөгч М.Б болон хамтран өмчлөгч С.Наранчимэг нарын өмчлөлийн дараах үл хөдлөх эд хөрөнгийг нийт 508,736,098.00 төгрөгөөр үнэлжээ. Үүнд:

 

5.1. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 110.58 м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 447,736,098.00 төгрөгөөр;

5.2. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... дугаар байрны зоорийн давхарын... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 30,500,000.00 төгрөгөөр;

5.3. Эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... дугаар байрны зоорийн давхарын ... тоот хаягт байрлах авто зогсоолын зориулалттай 13.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 30,500,000.00 төгрөгөөр тус тус үнэлсэн байна /х.х-ийн 97-124/.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үзвэл хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

6.2. Нэхэмжлэгч М.Б нь төлбөр төлөгч этгээд болохын хувьд 110.58 м.кв талбайтай орон сууцыг 447,736,098.00 төгрөгөөс, түүнчлэн 13.5 м.кв талбайтай 2 ширхэг автозогсоолыг 30,500,000.00 төгрөгөөс өндөр үнэтэй гэж маргаж байгаа тохиолдолд үүнийг нотлох үүрэг хүлээх бөгөөд анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хянаад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасныг залруулна.

 

7.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н нь Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч М.Бод 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүргүүлсэн тухай тэмдэглэл үйлдсэн байна /х.х-ийн 129-131/.

 

7.2. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д тус тус зааснаар талууд үнэлгээний талаархи гомдлыг ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой байтал нэхэмжлэгч М.Б нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч нь үнэлгээний мэдэгдэлтэй 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шуудангаас авч танилцсан гэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар мэдэгдлийг шууданд шилжүүлснээр хүлээлгэн өгсөнд тооцно.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалданы шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/01861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР