Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00217

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

биелүүлсэнийг батлах тухай

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 12-р байр, Хатант констракшны 32 тоотод оршин суух Хойт овогт Борын Маасгай /РД:МЗ50020779, утас:99874653/-ын нэхэмжлэлтэй,

            Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 9-р байр 3-р орц 238 тоотод оршин суух Халх овогт Маналжавын Нэргүй /РД:МЗ57072877 утас:34360995/-д холбогдох 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Б.Маасгай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  М.Нэргүй нь 2015.12.18-ны өдрөөс 2016.03.18-ныг хүртэл 3 сарын хугацаатай 1000000 төгрөгийг хүүгүй зээлдэж, 450000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

            Нэхэмжлэгч Б.Маасгай нь хариуцагч М.Нэргүйгээс 550,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг шалгагдах явцад хариуцагч М.Нэргүй нь нэхэмжлэгчийн дансанд дээрхи төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн гаргаж өгсөн баримт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд хариуцагч М.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Маагайгаас гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Нэргүй нь хүлээн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Маасгайгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Нэргүйгээс улсын тэмдэгтийн хураамж 8575 төгрөгийг, төрийн сангийн данснаас 8575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Маасгайд буцаан олгосугай.

 

3.Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 ШҮҮГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ