| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00177/И |
| Дугаар | 00201 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00201
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
биелүүлсэнийг батлах тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/-ны нэхэмжлэлтэй С.Батбаярт холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1117375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хулээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 23207703 тоот гэрээ байгуулан 99070715 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 1GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдпээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1117375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/ нь хариуцагч С.Батбаяраас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1117375 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч С.Батбаяр нь дээрхи төлбөрийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч С.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд харшлах зүйлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/-ны үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1117375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Батбаяр нь хүлээн биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/-наас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамж 15683 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 15683 төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго/-нд буцаан олгосугай.
3.Захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ