| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00193/И |
| Дугаар | 00207 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00207
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан болохыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би М.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Т.Батмөнхөд холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч М.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Мягмарсүрэн овогтой Отгонжаргал миний бие 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нөхөр бид хоёр уулзаж, ярилцаад эвлэрсэн тул би нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэлээ эгүүлэн татан авч байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь хариуцагч Т.Батмөнхөд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч М.Отгонжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтээ татан авах тухай хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасантай нийцэж байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь хариуцагч Т.Батмөнхөд холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ