Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00248

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Сэлэнгэ аймгийн Мандал сум 4-р баг Намгийн 40 тоотод оршин суух Бөртө овогт Болдын Шинэчимэг /РД:МИ83080906, утас:99672063/-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сум 4-р баг Эрдэнэтолгойн 31 тоотод оршин суух, Лхаваан овогт Даваажавын Батболд /РД:МЭ69100911, утас:99313766/-д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3,235,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Шинэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед 3 хүүхэд, ээж аавын хамт Хэрх тосгонд төв замаас туслах зам буюу гэрлүүгээ эргэхэд Хьюндэй грейс маркийн 8813 УБИ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Даваажавын Батболд гэх хүн хурд хэтрүүлэн араас ирж шууд мөргөж, замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөний улмаас машинд сууж явсан 6 настай Э.Хосбаяр, 10 настай охин Б.Оюунгэрэл нарын биед хөнгөн гэмтэл учирч миний машины эд ангийг эвдсэн. Тухайн үед замын цагдаа ирж үзлэг шалгалтыг хийж дүгнэлтээ гаргасан. Ингээд Д.Батболд нь ууялаарай мөнгө төгрөгийг нь өгч хохирол барагдуулна гэсэн боловч одоо болтол машиныг засаж янзэлж өгөхгүй хохирол барагдуулахгүй байна. Тухайн үед хоёр хүүхэд халуураад бие нь өвдөөд байсан учир Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсэн. Энэ хүний буруутай ажиллагаанаас болж бид сэтгэл санаа, эд материалаараа хохироод байна. Бид машин янзалж өг, үгүй бол мөнгө төгрөг өгөхийг хүсэхэд эхнэр нь та нар хоосон хүнээс юуг нь авах юм, мөнгө төгрөг байхгүй хуулиараа яваад ав гэсэн боловч өөрсдөө машинаа засаад унаад явж байна. Иймд машин эвдрэлийн үнэ 2.649.000 төгрөг, хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлсэн мөн үзүүлэхээр Улаанбаатар хот явахад гарсан зардал, шинжээчийн зардал зэрэг бүгд 3.235.750 төгрөгийг Даваажавын Батболдоос даруй гаргуулж өгөхийг хүсэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие нь иргэн Б.Шинэчимэгийн авто машиныг мөргөж хохирол учруулсан. Би хохиролоо төлнө. Би эрхэлсэн тодорхой ажилгүй тийм учраас хугацаа зааж төлөх боломжгүй байна. Би иргэн Б.Шинэчимэгт 600,000 төгрөг төлсөн байгаа гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Б.Шинэчимэгийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3.235.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батболд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Шинэчимэгийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3.235.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батболд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66730 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батболдоос 33365 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 33365 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Шинэчимэгт буцаан  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Батболд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ