Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 129/2021/00249/и |
Дугаар | 211/МА2024/00015 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 211/МА2024/00015
211/МА2024/00015
У.Э нарын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаартай шийдвэртэй
Угалз овогт У.Угийн У.Л, Угалз овогт У.Угийн У.Н, Угалз овогт У.Угийн У.Э нарын нэхэмжлэлтэй
Монгол овогт У.Угийн У.Ч, Монгол овогт Уламбаярын У.О нарт холбогдох
нэхэмжлэгч У.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Н,
Нэхэмжлэгч У.Л
Нэхэмжлэгч У.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.П,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М /онлайн/,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н/ онлайн/,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Т /онлайн/, нарийн бичгийн даргаар Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.1: Д.У.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
-Бид эцэг эхээс зургуулаа бөгөөд А аймгийн Х суманд төрж өссөн. Бидний аав сум нэгдлийн жолооч, ээж минь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ тус тус гарсан. Аав, ээж хоёр минь сумын төвийн ажилчин байсан болохоор хувийн мал аж, ахуй байгаагүй бөгөөд 1990 оны мал хувьчлалаар 3 том хүүхэд болох У.Л, У.Б, У.Н бидний хувьчлалд авсан малыг аав, ээжийн хувьчлалд авсан малтай нийлүүлж, энэ үеэс эхлэн аав, ээж минь хөдөө мал маллаж тухайн үед нас биед хүрсэн ах, эгч нар бидний хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй болгон өсгөж үржүүлж бий болгосон хөрөнгө юм. Аав, ээж хоёр минь бүх хүүхдийнхээ малыг нийлүүлэн харж биднийг эхнээс нь айл өрх болгон тусад нь гаргаж, амьдрал ахуйд нь хүргэж, малаа өсгөж 2008 онд мянгат малчин болж, ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн ба мөн оны өвөл аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн. Ааваас хойш малын тоо ээжийн минь нэр дээр тоологдож явсан ба 2008-2012 он хүртэл бүх зүйл хэвийн байсан хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрд нь ээж өөрөө эм тэмдэглэгээ хийгээд явдаг байсан тул бид энэ талаар санаа зовж байгаагүй. 2011 оноос ээж минь элэгний өвчнөөр өвдөж хүнд хүчир ажил хийж чадахгүй, мал харах боломжгүй болсон тул мөн оны сүүлээр У.Н дээр нүүж ирсэн. Ийнхүү ирэхдээ У.Чын хоёр хүүхдийг сургуульд сургахаар ээж минь дагуулж ирсэн. 2011 оноос ээж маань элэгний өвчнөөр өвдөж охин У.Н, У.Э нараар асруулж байгаад 2014 оны 07 сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед ээж минь амьсгал хураахаасаа өмнө ах дүү бид зургааг цуглуулж аавын нас барахдаа захиж хэлсэн захиас буюу “хүүхдүүд минь та нар минь хоорондоо эвтэй ахаа ахчилж, эгчээ эгчилж, аавын үгүйд орлох том ах, ээжийн үгүйд орлох том эгчийнхээ үгэнд орж ээж, аавынхаа өсгөж үржүүлсэн мал ахуйг буюу үлдээсэн хөрөнгө болох нийт малыг ах дүү бид зургааг тэнцүү хуваан аваарай” гэж захисныг бидэнд хэлсэн. /бид зургааг гэрт дуудан ээж минь захиас хэлж байсныг хүргэн бэрүүд гэрчилнэ/. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явсан ба 2008-2011 он хүртэл ээж маань хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрд эм тэмдэглэгээ хийдэг байсан ба ээжийг минь хот руу явснаас хойш малын эм тэмдэглэгээ огт хийгдээгүй. Энэ тухай ээж минь амьд сэрүүн байхдаа хөдөө 2 удаа яваад ирэхдээ бидэнд хэлж байсан. Аав, ээжээ өнгөрсний дараа Монгол уламжлал ёсоор айлын отгон хүү болох У.Чт эцгийн гал голомтыг болон бурхан тахилаа түүний гэрт үлдээж, эхний жил малаа хувааж хотоо харлуулалгүй аав ээжийн буян тогтог гээд (У.Чт) үлдээгээд явсан. Энэ хооронд бас л аав, ээж минь байгаа юм шиг л хөдөөгийн том, том ажлуудаа бид хамт нугалсаар малаа маллаж байгаа юм чинь гээд дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү У.Ч мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ногдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ах дүү бид зургаа бүгд цугларч нийт малынхаа тоог гаргасан. Тэр үед хонь, ямаа нийлээд 1649 толгой, үхэр 58 толгой, адуу 182 толгой нийт 1889 толгой мал байгааг тоолж У.Ч түүний эхнэр У.О нарт бичиж өгөн нэг хувийг нь өгөөд ээжийн минь хэлж байсан тооноос бага байна, гэхдээ бид одоо хэрүүл, маргаан хийхгүй, эцэг, эхийнхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болголгүйгээр тоолсон нийт малаа үлдээгээд явсан. 2017 оны 12 сарын 24-ний өдөр У.Б, У.Н, У.Б, У.Э ах дүү дөрөв өвлүүлсэн хөрөнгөө У.Чаас авахаар очсон боловч түүний хүсэлтээр авалгүй үлдээсэн. Бид У.Чыг хот руу дуудан ирүүлж У.Бын гэрт цуглаж өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах тухай тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Аав ээж 2 минь амьд сэрүүн байхдаа жил бүрийн мал тооллогын А дансанд өөрсдийн нэр, эсхүл 4 хүүгийнхээ нэр дээр хуваан тоолуулдаг байсан. Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1524 тоо толгой мал тоолуулсан байдаг. Сүүлийн А тооллогоор буюу 2019 онд 1501 тоо толгой болж буурсан үзүүлэлттэй бүртгэгдсэн боловч бодит байдал түүнээс олон тооны мал байгаа болно. Эцэг эхээс өв болгон үлдээсэн уг тооны мал одоогийн байдлаар бага дүү У.Чын эхнэр У.Оын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний шалтгаан нь дүү У.Ч нь Ө аймгийн Х сум руу шилжсэн бөгөөд А аймгийн Х суманд мал ахуйгаа үлдээсэн тус аймаг суманд бүртгэлтэй У.Чын эхнэр У.Оын нэр дээр эцэг эхээс минь өвлөн үлдээсэн малыг тооллогод оруулж, бүртгүүлсэн байдаг. Иймд У.Оын нэр дээр бүртгэлтэй уг мал нь У.Оын мал биш ах дүү бид зургаагийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарын аль нь ч эцэг эхээс үлдсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч байгаагүй. Бид зургаан хүний нэр дээр болон өөр хэн нэгний нэр дээр мөн адил өвлөх эрхийн гэрчилгээ нотариатын танхимаас гаргаагүй бөгөөд талийгаач нарын хууль ёсны өв залгамжлагч нь бид болохыг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүснэ. Бидний хувьд ах дүү зургаан иргэн нь эцэг, эхээс үлдээсэн гэх хөрөнгийн талаар маргаантай бөгөөд мөн хөрөнгийн хувьд бүгд адил тэгш, эрхтэйгээр өвлөх, өвлүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.
1.2: “Д.У.У, Д.Гуүнаацэрэн” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгчдэд ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд:
Бидний аав ээжээс өвлөгдсөн адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн адуу-160, Үхэр-46, хонь-910, ямаа-385, нийт 1501 тоо толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зорилгоор 2020 оны 04 сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-иар дээрх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар
1. Адуу-160
Нийт 111,500,000 /нэг зуун арван нэгэн сая таван зуун мянга/
2. Үхэр-46
Нийт 37,700,000 /гучин долоон сая долоон зуун мянга/
3. Хонь-910
Нийт 113,490,000 /нэг зуун арван гурван сая дөрвөн зуун ерэн мянга/
4. Ямаа-385
Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/
Нийт 291,800,000 /хоёр зуун ерэн нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гэж үнэлэгдсэн. Бидний аав ээжээс үлдээсэн 1501 тооны адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн эдгээр өв хөрөнгийг 6 хуваан тооцвол нэг хүнд:
Тооцоолол хийсэн арга: А дансанд тоологдсон малын тоо толгой хуваах нь өв залгамжлагчийн тоо үржих нь хөрөнгийн үнэлгээ хийсэн үнийн дүн)=нэг хүнд ногдох хэсэг
1. Адуу-160
Нийт 18,583,331 /арван найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг/
2. Үхэр-46
Нийт 6,283,332 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун гучин хоёр төгрөг/
3. Хонь-910
Нийт 19,589,999 /арван есөн сая таван зуун наян есөн мянга есөн зуун ерөн есөн есөн төгрөг/
4. Ямаа-385
Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/
Тухайн малын тоо өв залгамжлагчдын тоо /6/-нд хуваагдах боломжгүй, нас, хүйсээрээ үнэлгээний үнийн дүн өөр өөр учраас хөрөнгийн үнэлгээний дүнг хуваах замаар гаргахад нэг хүнд 48,633,333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг ногдож байна. Мөн У.Ч, У.О нар нь эхнэр, нөхөр бөгөөд маргаан бүхий хөрөнгийг өөрсдийн эзэмших, ашиглах эрхэнд байлгаж байгаа тул тэднийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа болно. Цаашлаад маргаан бүхий хөрөнгө нь 2019 оны мал тооллогоор У.Оын нэр дээр буюу түүний А дансанд тоологдсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан болно. Түүнчлэн хариуцагч тус бүрээс хэчнээн хэмжээний төгрөгийг шаардаж байгаа талаар тодорхойлон тусгаарлах боломжгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч У.Ч нь мөн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгохыг хүссэн байгаа болно. Иймд ах дүү У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч бид нарыг “Д.У.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг болох 48,633,333 төгрөг, нийт 145 900 000 /нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Нийн “В” ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146 483 000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч У.Ч, У.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй танилцав. Миний төрсөн ах , эгч нар бага дүүгийнхээ болон түүний гэр бүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний мал, эд хөрөнгө нэхэмжилж бурхан болсон аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж шунахай, сувдаг сэтгэлдээ автаж ийм үйлдэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Аав ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн билээ. Ингээд ээж минь 2014 онд хүнд өвчний улмаас Х суманд байрлах гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ноогдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Лийн том хүү Л.Х 80 гаруй толгой мал таслан авч сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин ах У.Б, У.Б нар өөрт ноогдох малаа им, тамгаар нь үлдээж манайд харж байгаач гээд үлдээгээд явсан бөгөөд одоо хүртэл тэдний малыг манайх харсаар байгаа билээ. У.Н, У.Э нар нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эцэг эхийнхээ гал голомт сахиж үлдсэн бага хүү У.Ч миний гэрт байсан аав ээжийн минь бурхан тахилыг гэр эзэнгүй байхад хулгайлан авч явсан бусармаг үйлдэл гаргаж байсан. Үүнээс гадна ах У.Л нь миний эзэмшлийн пад тракторыг хүртэл авчхаад өгөхгүй байгаа үйлдэл байсаар л байгаа. Мөн өвөг, дээдсээс минь уламжлагдан ирсэн аавын минь шүрэн толгойтой хаш хөөргөө миний дунд ах болох У.Бод өвлүүлсэн боловч миний эгч У.Н нь өгөхгүй байгаа үйлдэл гарсаар л байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалууд нь хаанаас хэрхэн яаж авсан эх сурвалж нь тодорхойгүй, миний хувийн мал хөрөнгийн талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулан авсан, хуурамчаар үйлдсэн байх өндөр магадлалтай байна. У.Ч би эхнэр У.Отай 1999 онд гэр бүл болж эцэг эхийн үлдээсэн мал хөрөнгийг өсгөн үржүүлж маллахаас гадна жил бүр буянт малынхаа үр шимийг мал хөрөнгө арвижуулах, нэмэгдүүлэхэд ашиглаж өдий хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж хөдөлмөрлөж ирсэн билээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай малын тооллогын дүнг үндэслэж үнэлгээ хийлгэж түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар нь ээж ааваас үлдээсэн өөрт ногдох мал, хөрөнгөө 2015 онд хувааж аваад явсан байдаг. Мал хөрөнгөө хувааж авсан талаарх үйл явдлыг ах У.Б, У.Б нар гэрчлэх бөгөөд холбогдох баримтыг хавсаргах болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч У.Н анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бид эцэг эхээсээ зургуулаа. Аав ээж 2 маань сумын төвд амьдарч байгаад 1990 онд насанд хүрсэн У.Л, У.Б, У.Н гэсэн 3 хүүхдийнхээ өмч хувьчлалд авсан мал болон өөрсдийнхөө өмч хувьчлалд авсан мал дээрээ нэмж мал аваад анх хөдөө гарч мал маллаж байсан. Анх мал өмч хувьчлалаар авахад манай хамгийн бага дүү У.Ч нь 12 настай байсан. Аав, ээж маань үр хүүхэд биднийгээ эхнээс нь авхуулаад айл өрх болгон тусад нь гаргаж үр хүүхдүүдээ амьдрал ахуйд нь хүргээд 2007 онд аав минь мянгат малчны болзол хангаж хөдөлмөрөө үнэлүүлж байсан. 2008 оны 10 сард аав минь өөд болж ээж минь үлдсэн. Ээж маань үлдэж байгаа болохоор аав маань үр хүүхдүүддээ санаа зовохгүй, ээжийг маань хүүхдүүдээ зохицуулаад учрыг нь олчихно, ээжийг маань хүүхдүүддээ өмч хөрөнгөө тэнцүү хуваагаад өгчих байх гэж бодоод ямар нэг зүйл захиж хэлээгүй байдаг. Ингээд ааваас хойш ээж минь эрүүл саруул байсан учраас амьдрал минь хуучнаараа үргэлжлээд, хамгийн бага дүү маань малаа маллаад ах, дүүс нар нь амьдралд нь туслаад, ээждээ дэм болоод явж байсан. 2010 оны өвөл ээж минь хүндээр гэнэтхэн өвдсөн. Ээж маань эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учир миний бие том охины хувьд гэртээ авчирч эмчлүүлсэн. Ээж маань манай хаяг дээр шилжин ирж амьдарсан. Ээжийгээ хоёр охин нь асарч байгаад 2014 онд ээж маань хүнд өвчний улмаас нас барсан. Ээж маань У хотод эмчилгээ хийлгэж амьдарч байх хугацаандаа хавар мал төллөх үеэр хөдөө ирж очдог байсан. Аав маань нас барахаасаа өмнө бүх хүүхдүүддээ малыг нь хуваагаад им хийгээд өгсөн байсан учраас бид нарт мал хуйгаас болж ямар нэг маргаан гардаггүй байсан. Тэгтэл ээж маань бие муу байх үедээ хөдөө буюу Х суманд ирчхээд буцаад У хотод очоод бид нарт “За та нар ээжийгээ амьд байгаа дээр өөр өөрсдийнхөө малыг авсан нь дээр шүү” гэж хэлж байсан. Бид учрыг нь асуухад “Сая ээж нь очоод харахад намайг У хот руу ирснээс хойш огт им тамга хийгдсэн зүйл алга. У.Чыг малаа тоолъё гэхээр уурлаад ерөөсөө тоолж өгсөнгүй, тэгэхээр та нар ээжийгээ амьд байгаа дээр хэдэн малаа салгаад авбал яасан юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид нар та тэрэнд санаа зовоод яах вэ, бид төрсөн ах дүүс учраа олоод авчихна, та эрүүл мэнддээ л санаа зов гэж хэлж байсан. Тэгээд ээжийгээ нас барсны дараа бид 2015 онд ирээд бүх малаа тоолж үзсэн. Ээж маань байх үед бид тоолж үздэггүй байсан. Хэний мал хэд болоод төл хэдийг авсан талаар мэдэхгүй байж байгаад 2015 онд бүгд ирээд тоолоод бүртгэл хөтөлсөн. Уг бүртгэлийг хөтлөөд 1 хувийг нь У.Ч, У.О хоёрт өгч байсан. Өгөхдөө ээжийн хэлж байсан малын тооноос нэлээн цөөрсөн байна. Байхгүй малын ардаас хэрүүл уруул хийгээд яах вэ, одоо миний 2 дүү байгаа малаа цааш нь өсгөж үржүүлээд үхсэнийг нь үхсэнээр нь сэхсэнийг нь сэхсэнээр нь бичээд тэмдэглээд явж байгаарай гээд хэлж байсан. 2015 оны 7 сарын 27-ны өдөр тоолоход хонь 1073, ямаа 576, адуу 280, үхэр 78, нийт 2007 толгой мал байсан. У.Ч, У.О нар миний тухайн үед бичиж өгч байсан мал тооллогын бүртгэлийг одоо ч шүүхэд гаргаж өгдөггүй. Учир нь би 2015 онд тоолсон бүртгэлийн дэвтрээ огт олохгүй байсан. Намайг дэвтрээ олохгүй байгааг У.Б, түүний эхнэр н.Буянжаргал хоёр мэдээд У.Ч, У.О хоёрт очиж хэлсэн юм шиг байна лээ. Миний бодлоор У.Ч, У.О, н.Буянжаргал 3 нийлээд мал тооллого болон малын цайруулалт зэрэг дээр хууль бус зүйлээ хийж эхэлсэн гэж би харддаг. Аав маань нас барсны дараа аавын нэр дээр тоологдож байсан 1000 гаран тооны толгой мал ээжийн нэр дээр тоологдох ёстой байтал энэ хүмүүс ээжийг цайруулалт хийлгүүлэхгүйгээр өөрсдөө очиж цайруулж байгаа гээд ээжийн нэр дээр мал тоолуулдаггүй байсан юм шиг байгаа юм. Ээжийн нэр дээр 2 жил дараалаад 280 толгой мал л тоолуулсан байдаг. Тухайн 280 толгой малаа бид хэдэд хуваагаад нэг хүний 40 толгой мал өгчихсөн гээд гүрийгээд гүтгээд байдаг. Өнөөх 2007 толгой малыг нэг ч тоолуулаагүй. Тэр байтугай У.Ч 2011, 2012 онд өөрийнхөө нэр дээр нэг ч мал тоолуулаагүй байдаг. Би сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох газруудаар явж байгаад эдгээр хүмүүсийн малын А дансны баримтыг гаргуулж авсан байдаг. Гэтэл энэ хүмүүс намайг хүний данс бүртгэлийн баримтыг гаргуулж авах эрхгүй гээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Би эрх бүхий албан тушаалтнуудад малаа хувааж авах гэж байгаа талаараа хэлээд хууль ёсных нь дагуу гаргуулж авсан. Намайг мөн хуурамч баримт гаргаж өгсөн гэж хэлдэг. Сүүлд шүүгчийн захирамжаар гаргуулж авахад миний гаргаж өгсөн баримт болон шүүгчийн захирамжаар гаргуулж авсан баримтууд хоорондоо таарч байдаг. 2017 онд манай нагац талын ургийн баяр болсон. Бид ургийн баяртаа оролцчихоод нэгэнт ирсэн дээрээ гээд малаа дахин тоолоод авч явах нь аваад явъя гэж ярилцаж байсан. Өмнө нь У.Ч 2 ахдаа би малаа дийлэхгүй хэцүү байна, та хэд малаа авах нь аваарай гэж хэлсэн байсан. Тэгэхээр бид нар бүгдээрээ 2017 онд очиж малаа тоолоод авах нь аваад үлдээх нь үлдээгээд явъя гээд очоод тоолох гэтэл У.Ч, У.О нар шал согтуу “та нар муусайн юмнууд худлаа бурхан дээрээ ирж байгаа гэж энүүгээр доншуучлаад битгий ирээд бай” гээд бид нар луу өтөг цацаад, хүүхдээрээ адуу үхрээ хол туулгуулаад, бид нарыг гэртээ ч оруулаагүй. Бид хэд маргааш нь малаа тоолоод явъя гээд айлын байранд хоноод маргааш нь бүх малаа хашиж байгаад эхнээс нь нэг нэгээр нь гаргаж им тамгаар нь ялгаад тоолсон. Тэгээд тоолсон малаа ялгаад өөр өөрсдөө аваад явах гэсэн чинь У.Ч, У.О нар хүүхдүүдийнхээ хамт согтуу ирээд та нарын мал юм уу? гээд агсам тавьсан. Бид нар хотын хүмүүс учир тухайн үед малаа шууд аваад явж чадаагүй. Тоолоод тоогоо тэмдэглэж аваад л явсан. Харин Л.Х аав ээж маань тэтгэвэртээ гарчихсан юм чинь би эмээгийн надад өгсөн малыг аваад явна гээд өөрийнхөө хэдэн тооны малыг авсан. У.Э бид хоёр хүүхдийн сургалтын төлбөрт гээд би 17 хонь, У.Э 15 хонь нийт 30 гаран тооны малыг Л.Хын малтай хамт авч явсан. Уг нийт 60 гаран тооны малыг Л.Х сумын төв рүү туугаад явсан. У.Э бид хоёр хүүхдийн сургалтын төлбөрт авсан малаа хот руу ачуулах гэсэн боловч унаа тэрэг олдоогүй. Тэгээд У.Л ахынд үлдээгээд явсан. Бид хэдийг явсны маргааш нь У.Ч, У.О нар хүү Ч.Х ирээд У.Э, У.Н эгч нар үлдээсэн малаа буцаагаад ав гэсэн гэж хэлээд аваад явчихсан байсан. У.Ч бид хоёртой огт тийм зүйл яриагүй. Тэгээд буцаагаад туугаад аваад явсан малаа өгчихсөн гэж хэлээд байдаг. Би том эгчийн хувьд энэ хүмүүстэй учир зүйгээ олоод сайхан байя гэхээр энэ хоёр хүн тэр үеэс эхлэн бид хэдээс холбоогоо тасалсан. 2017 оны 12 дугаар сард том ах У.Л нь У.Ч, У.О нар нэлээн олон тооны хонь ачаад Х руу явж байна, тухайн хонь дунд нь танай имтэй хонь явж байна лээ шүү гэж манай нутгийн хүн хэлж байна шүү гэж хэлсэн. Тэгээд энэ хүмүүс угаасаа бид нарын хамаг юмыг зараад дуусгаж байгаа юм байна гээд ерөөсөө У.Чыг дуудъя гээд дуудаж уулзсан. У.Ч аав ээжийг нас барснаас хойш маш их архи уудаг болсон. Эхнэр нь ч гэсэн хамт архи уудаг, хоёулаа сумын төвөөр архидаад явж байдаг гэж нутгийн хүмүүс ярих болсон. Бид У.Чыг У.Бынд дуудаад У.Бод за чи архи уулгачихваа байлгаж байгаарай, бид хоёр орой ажил тарахаар яваад очъё гэж захиад үлдээсэн. Орой У.Э бид хоёр ажлаа тараад очиход энэ хэд бүгд байсан. Тэгээд У.Чт үнэн байдлаа хэлээд “Хамгийн бага дүү ах нарыгаа ахчлахгүй, эгчийгээ эгчлэхгүй чи ийм том толгойтой, эхнэртээ толгойгоо мэдүүлээд бид хэдийн амыг арчихаар шийдсэн юм байна, тийм учраас одоо бид нар чамтай тулж ярихаас өөр арга алга” гээд сууж бай гэж байгаад ярьсан. У.Чт “чи мал өгөхгүй, би л харсан, би л үржүүлсэн гээд байна, бид нар чамайг аав ээжийн бидэнд тасалж өгсөн малыг хараад байж байгаарай л гэж хэлсэн. Түүнээс чамд аав ээжээс өгсөн малыг авах гээгүй. Харин ч том гурван ах эгч нарын чинь өмч хувьчлалаар авсан мал чинь төдий зэрэгтээ өссөн учраас чамд бид нартай адилхан мал ээж аав 2 хуваагаад өгчихсөн байна. Тэгэхэд чи яагаад ийм ааш гаргаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “ах, эгч нар минь намайг уучлаарай, дүү нь согтуудаа та нарыгаа гомдоосон байна. Одоо энэ хаврыг аятайхан шиг өнгөрөөгөөд тэгээд хэдүүлээ малаа хувааж авъя” гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргана гээд гараараа бичсэн байсан нэхэмжлэлээ уншуулахад та шүүхэд битгий нэхэмжлэл гаргаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг эхнэрийнхээ толгойгоор яваад байна гэж мэдээд чи 2 ахыгаа очиход нь зарж зарчхаад та нар юу хийсэн юм гээд загнаад явуулдаг биз дээ. Чамтай ингээд амаараа яриад болчихгүй, чи юу ч хамаагүй бичиж өг гээд тохиролцооны бичиг хийсэн. Тухайн тохиролцооны бичигт хэн хэн байсан талаар болон хүн болгон У.Чт хоёр хонь өгөхөөр болсон. Мөн тухайн малаас олж байгаа ашиг шимийг энэ хүмүүс авдаг. Бид хотод байдаг болохоор за муу хоёр дүү минь яршиг зовж байгаа хүмүүс гээд л нэг сав сүү ч авч үзээгүй. Тэгээд тохиролцооны бичгийг бичээд У.Чт уншуулаад гарын үсэг зуруулсан. Тэгээд хавар хэдэн малаа хувааж авахаар тохиролцсон. Тэгээд У.Ч явсан. Тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа шал согтуу хадмынхаа хүнд зодуулаад малгай, толгой, хөөрөг хамаг юм аа хаяад гэртээ харьсан байсан. Энэ талаар би У.Бын эхнэрээс сонссон. У.Ч гэртээ хариад эхнэртээ манай ах, эгч нар намайг шүүх цагдаагаар явна гэж айлгаж байгаад бичиг бичээд гарын үсэг зуруулсан, малаа авах гээд байх шиг байна гэж хэлээд эхнэртэйгээ нийлээд бид дөрвийг цагдаад өгье гээд Х сумын цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан. Энэ талаар бид юу ч мэдээгүй. Гэнэт нэг өдөр хүн залгаад А аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч байна. Та дөрвөөс мэдүүлэг авах гэсэн юм. Би Б дүүргийн цагдаагийн газар дээр ирчихсэн байна. Та 4 өдөр 2 цаг гэхэд Б дүүргийн цагдаагийн газарт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би дүү У.Б, У.Б, У.Э нарыг аваад Б дүүргийн цагдаагийн газарт очсон. Тэгээд очоод уулзахад У.Ч, У.О нар энэ хүмүүс бид нарыг айлган сүрдүүлж байгаад бид нарыг малыг нь авах гээд байна гэх утга бүхий өргөдөл гаргасан байсан. Бид 4 ороод тухайн үед болсон бүх зүйлийг хэлээд явсан. Дараа нь тэр хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдсан шүү гэж хэлж байсан. Тэгээд тэр асуудал дууссаны дараа 2017 оны хавар бид хэдийг дуудах байх гээд хүлээгээд байж байсан боловч энэ хүмүүс таг чиг болсон. 2017 оноос хойш 2020 он хүртэл таг алга болсон. У хотод ирэхээрээ хадмуудынхаараа ирчхээд явдаг байсан. У.Оын эгч н.Ариунаа надад энэ хоёр ирээд 22-ын товчоон дээр малаа зарчхаад буцаад явдаг, би хоол хийж аваачиж өгдөг гэж надад хэлж байсан. Тухайн н.Ариунаа гэх хүүхэнтэй бид нар төрөл, миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэдтэй суусан, манай бэр юм. Тэгээд энэ бүхнийг сонсоод энэ хүмүүс бид хэдийг дуудаад малаа хуваана гэдэг худлаа юм байна гэж бодоод А аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь У.Чын хаягийг тогтоох гээд хайгаад үзсэн чинь Б аймгийн нутаг руу отор хийгээд явчихсан байсан. Тэгэхээр нь за тэгвэл отроосоо ирэхээр нь болъё гэж бодсон. Тэгээд дараа нь нэхэмжлэлээ гаргах гээд багийн Засаг даргаас нь тодорхойлолт авах гэсэн чинь би гэртээ байхгүй байгаа, манай эхнэр байгаа, эхнэрээс очоод тодорхойлолт хийлгүүлээд авчих гэж хэлсэн. Гэрт нь очоод эхнэрээс нь тодорхойлолт хийлгүүлээд авах гэтэл У.Оын нэр дээр бидний бүх мал тоологдсон байсан. Тэгээд гайхаад өрхийн тэргүүн нь үхээгүй байхад яахаараа эхнэр дээр нь мал тоологддог юм бэ гэхэд У.О эгчийн нэр дээр ч гэсэн тодорхойлолт гаргаж болно гэхээр нь У.Оын нэр дээр тодорхойлолт гаргуулж авсан. Тэгээд У.Ч одоо хаана байгаа юм бол гээд асуухад У.Ч Х сум руу шилжсэн, яагаад шилжсэнийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд сураглаад явсан чинь У.Ч Х сумын Н гэх газарт тоологдсон байсан. Гэхдээ У.Чын нэр дээр ямар ч мал байхгүй, ганцаараа нэг өрх гэж тоологдсон байсан. Энэ асуудлаар өмнөх шүүх хуралдаан дээр У.Ч хэлэхдээ манай байр Х сумын нутагт баригдсан, байраа ав гээд байсан учраас ганцаараа шилжиж очсон гэж хэлдэг. У.Оаас шүүгч мөн энэ талаар асуухад шилжих гэсэн чинь багийн Засаг дарга мянгат малчин өрхөө явуулмааргүй байна гээд байхаар нь би малаа авч үлдээд У.Ч шилжсэн гэж хэлдэг. Одоо У.Ч Х сумаас шилжээд ирнэ, тэгээд нэр дээр нь тоологдоод явна гэж хэлдэг. Тэгээд бид тохиролцооны бичгээ аваад шүүхэд гаргах нэхэмжлэлээ бичээд У.Б, У.Б нараар гарын үсэг зуруулах гэсэн чинь У.Б, У.Б нар бид нар шүүх цагдаа гэж явахгүй, У.Чаас хоолныхоо хэдэн юмыг залгуулаад явж байвал болоо, та хэд тэр шүүхээрээ явбал яв гэж хэлсэн. Тэгээд У.Л, У.Э бид гурав нэхэмжлэл гаргасан. Тэгээд хэрэг шүүх дээр явж байгаад шүүх хуралдаан болж байсан чинь шүүхээр явахгүй гээд байсан нөгөө У.Б, У.Б хоёр чинь гэнэтхэн гэрчээр ороод ирсэн. Шүүх хуралдаанаас өмнө гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч тал гаргаагүй байсан. Тухайн үед шүүх хурал дээр шууд хүсэлт гаргаад шүүх хуралдаанд оролцуулж болдог талаар өмгөөлөгчөөсөө сонссон. У.Б, У.Б нар шал согтуу шүүх хуралдаанд орж ирсэн. Бид нар төрсөн ах дүүс нар нэг нэгнийхээ эрүүл согтуу байгааг хараад ялгаж чадна. У.Бг гэрчийн мэдүүлэг өгөх үү гээд шүүгч асуухад У.Б өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл У.О Батаа ах дүлий юм байгаа юм аа гэж хэлээд дахин дахин асуулгаж байгаад мэдүүлэг өгүүлэхээр болгосон. Тэгээд сүүлдээ тэр хоёр хүнээс У.Н энэ бүхнийг хийлгүүлсэн гэсэн мэдүүлгийг өгүүлсэн. Зурсан гарын үсгүүд биднийх биш, У.Н өмнөөс зурсан гэх мэт мэдүүлгийг өгүүлсэн. Тэгээд бид өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад тухайн У.Б, У.Б нарыг худал мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Тэгээд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Тэр хоёр хүнийг худал мэдүүлэг өгөхөд хүргэсэн хүн бол У.Ч. Нөгөө хоёр нь одоо нэхэмжлэл гаргах ч эрхгүй, малаа авах ч эрхгүй болсон. Мөн сая цагаан сараар хоёр ах нь У.Ч руу залгасан чинь хоёр гуйлгачин минь битгий хуцаад олон дахин юм яриад наашаа залгаад бай гэж хэлсэн байсан. Тэр хоёр хүн У.Чаас болоод мал ч үгүй, юу ч үгүй болсон. Миний хувьд аав, ээжийнхээ үлдээсэн малыг дүү нартайгаа ярилцаж тохиролцоод хуваагаад авчхаж болно гэж бодож байсан ч сүүлдээ шүүх цагдаа дээрээ тулсан. Одоо 2017 оны тооллогоор тоологдсон малаа хариуцагчаас гаргуулж авах хүсэлттэй байна. Дараа нь тусдаа алдагдсан боломж, өөр юу байдаг юм тэр болгоноо нэхэмжилнэ. Сая хариуцагчийн өмгөөлөгч тохиролцооны бичигт ноос ноолуур, малын ашиг шимийг өгөхөөр тохиролцсон гэж бичсэн байсан гэж хэлж байна. Тухайн тохиролцооны бичигт тийм зүйл байхгүй, зүгээр өмнө нь өгдөг байсан гэдэг утгаар л бичсэн байгаа. Мөн У.Ч би аавыг мянгат малчин болгосон гэж хэлээд байна. Тэр хүн чинь өөрөө амьд байсан. Өөрөө малаа маллаад хэдэн хүүхдэдээ хэдийг яаж хуваарилж өгөх вэ, им тамгаа өөрөө хийж өгчхөөд ээжид хамаг юмаа хариуцуулаад л явсан хүн. Мөн ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирсэн, цэргийн албаа хааж чадаагүй ирсэн гэж хэлж байна. Тухайн үед У.Чыг цэрэгт явсан үед У.Б аав, ээжтэй малыг нь харалцах гээд хамт байж байсан. У.Ч өөрөө цэрэгт байж чадахгүй юм байна гээд халагдаад буцаад ирж байсан. Энэ хүний ярьсан болгон нь худлаа байна. У.Э бид хоёрын тухайд худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Мөн бид хоёрыг өөрийг нь гутаан доромжилсон гэж яриад байна, гутаан доромжилсон зүйл байхгүй. Үнэн байдал, энэ хүний муу зан чанарыг л бид хэлж байгаа. Энэ хүн эхнэрийн хамт Булган аймаг руу отор хийж очоод хажуудаа байсан айлынхаа малаас хулгай хийгээд ирсэн байдаг, нөгөө айлынх нь хүү араас нь ирээд үхлүүт болтол нь зодоод явсан байсан. Энэ бол үнэн зүйл. Өмгөөлөгч нарын хувьд үйлчлүүлэгчээ тал бүрээс нь л өмгөөлөх байх. Үүн дээр надад хэлэх зүйл алга. Хавтаст хэрэгт У.О, Ч.Х нарын дансны хуулга авагдсан байгаа. Тухайн дансны хуулгыг харахаар махны үнэ, адууны үнэ, үхрийн махны үнэ гэсэн гүйлгээний утгатай хэчнээн зуун сая төгрөг орсон байдаг. Үүнээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бусдын өмчид халдаад тэр мөнгөө охинтойгоо нийлээд идэж уугаад залилан хийгээд яваа хүмүүс. Би энэ хүмүүсийг ингэж л харж байгаа. У.О нь У.Чт би малаа танайханд өгөхгүй, өгдөг юм аа өгчихсөн гэж хэлээд энэ нь урдаас нь юу ч хэлж чадахгүй байгаа байх. У.Ч нь сүүлийн жилүүдэд ямар ч мэдэл байхгүй болсон болох нь энэ хүний дансны хуулгаар харагдана. Өөрийнх нь дансанд нэг ч төгрөг ороогүй, өөрийнхөө нэр дээр “ХААН банк”-ны данс нээлгээд л орхичихсон. Аав, ээжээс минь үлдсэн бидний өмч хөрөнгө У.Оын гараар ороод л дуусаж байгаа. Энэ хоёр хүнтэй очоод уулзахаар У.Ч ална шүү, хядна шүү гэж хэлдэг. Яах вэ миний дүүд сайн чанар байгаа. Малд сайн, сайн малчин. Гэхдээ У.Чыг өсгөхөөс өмнө тухайн мал чинь өсөж, үржээд тодорхой хэмжээний болсон. Тухайн малыг өсгөж үржүүлсэн бид нарын хөдөлмөр байгаа. Аав, ээж маань байхдаа малаа өсгөөд үржүүлээд бүх хүүхдүүддээ им тамга хийж өгөөд хуваагаад өгсөн. Бид нар дүүгээ хараад бас өрөвддөггүй биш өрөвддөг, дүү маань өөр хүний толгойгоор яваад байгаад нь гомдоод байгаа. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар У.Лийг 70 гаран тооны мал аваад явсан гэдгээ шүүх хурал дээр хэлсэн гэж тайлбарлаж байна. Тухайн 70 гаран тооны мал нь Л.Хын мал, мөн У.Э бид хоёрын мал байсан. Ээж маань 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Аав маань 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Өв нээлгэх талаар нотариат болон сум багийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.У.У гэх айлын бага охин, У.Чын эгч. Нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг манай эгч сая дэлгэрэнгүй ярьсан. Аав, ээж маань өөрсдийн малаа нас барахаасаа өмнө 6 хүүхэд болон ачдаа хувааж өгсөн. Миний гурван ах У.Чт маш их тусалдаг. Мал нь дүү дээр нь байгаа учраас хадлан тэжээл авах, намрын бүх ажил болон байр саваа нүүлгэх, зайлуулж барих гэх мэт бүх зүйлд нь тусалдаг. Миний гурван ах юу ч хэлэхгүй тусалдаг учир энэ хүний эхнэр миний гурван ахтай нохойтой харьцаж байгаа юм шиг харьцаж загнадаг. Нэг удаа миний нүдэн дээр хамгийн том ахыг маань нохой шиг аашилж загнаад байхаар нь би У.Чын эхнэртэй барьцалдаж авч байсан. Тэр хүүхэн хүнийг хайрлах хүндлэх сэтгэл огт байхгүй, би энэ айлд юутай ирлээ, манай нөхрийн ах эгч нар шүү гэж огт боддоггүй. Энэ нь ч эхнэртээ тийм зүйлийг нь ойлгуулчих толгой байхгүй. Ийм ч учраас өнөөдөр ийм асуудал үүсээд явж байгаа байх. Бид нар малтай малгүй болно, малаа орхиё гэж ярилцаж байсан ч том эгч маань үгүй ээ тийм зүйл гэж байхгүй, намайг амьд байгаа цагт хэдүүлээ эцэг эхээсээ үлдсэн малаа тэнцүү хуваагаад авна. Учир нь тэр хоёр хүнээс биднийг гэсэн сэтгэл гарахгүй байна, ухаан гарахгүй байна. Тийм учраас авах ёстой юм аа авъя гэж хэлсэн. Эгч бид хоёртой биш юм аа гэхэд энэ хүн гурван ахтайгаа учраа олоод явж болно. Гурван ахдаа 5 малаасаа тасдаад өгч болно. Гэтэл энэ хоёр хүнээс тийм ухаан гарахгүй байгаа учраас би эгчийн минь зөв юм байна гэж ойлгож, эгчтэйгээ хамт нэхэмжлэл гаргасан. Миний хамгийн том ах У.Л одоо 60 гарч яваа хүн. Тэгэхэд У.Ч дуртай үедээ очоод л том ахыг минь зоддог. Нэг удаа зодоод шүд, эрүүг нь жигтэйхэн болгочихсон байсан. Нөгөөх нь том ах нь юм болохоор дүү нь ирээд зодно гэж бодоогүй байх ард нь уйлаад л үлддэг. Гэрт нь очоод л аав, ээжээс минь үлдсэн зүйлсийг нь энэ чинь минийх гээд л авчихдаг. Гэрт нь хуучин радио байсан тэрийг нь ч аваад, гадаа нь намар болохоор өвс тэжээл татдаг трактор байсан чинь энэ ч гэсэн минийх гээд машин авч ирээд ачаад аваад явчихсан. У.Ч бол хүн чанар байхгүй гэхэд арай л дэндүү хүн чанаргүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаад би У.Б, У.Б ах нар дээр гарын үсэг зуруулах гээд очиход шүүх цагдаа гээд яах вэ, эцэг эхийнхээ нэрийг бодъё. Миний аав ээж зүгээр нэг шороо хөдөлгөж өнөө маргаашийг бодож байгаад явчихсан хүмүүс биш шүү дээ хэдүүлээ ингээд яах вэ дээ, бидний аав А аймагтаа 2 удаа түрүүлсэн, аймгийн хурц арслан цолтой бөх хүн. Мөн аймгийнхаа нэрийг язгуур урлагаараа нүүр тахалж явсан олон медальтай хүн байсан. Тийм хүний үр удам байж шүүх цагдаа гээд яах юм бэ, гарын үсэг зурахгүй. Дүүтэйгээ учраа олоод хоолны шөлөө дүүгээсээ залгуулаад явж байхад болно гэж хэлсэн, тэгээд гарын үсэг зураагүй. Тэгтэл уг хоёр ах маань өмнөх шүүх хурал дээр гэрчээр орж ирсэн. Гэрчээр орж ирээд хоёулаа буруу зөрүү юм баахан яриад өөрсдийнхөө гар хөлийн үсгийг зурсныг зураагүй болгоод ярилцсан юмаа ярилцаагүй болгоод ярьсан. Сүүлдээ нөгөө асуудал нь явсаар байгаад хоёр ах маань эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2017 оноос хойш шүүх цагдаа гэж явснаас болоод би хоёр ах дээрээ очиж золгоогүй байж байгаад хоёр ах минь ямар надад буруу зүйл хийсэн биш дээ гэж бодоод энэ жил очиж золгосон. Тэгээд золгоод хууч хөөрөөд байж байхдаа цагаан сараас өмнө хоёр ах У.Чаас цагаан идээ болон айраг авъя гэхэд У.Ч “битгий хуцаад байгаарай пизда минь, чи зүгээр аятайхан байгаарай, алаад хаячихна шүү, би чамд өгөх албатай юу” гэж хэлсэн байсан. Тэгээд өнөөх хоёр ах нь гомдол тээчихсэн байж байсан. Энэ хүн 200 гаран адуутай, нутагтаа өөрийгөө чухам баян тарган гээд зарлаад яваад байдаг хэр нь төрсөн ах нартаа литр айраг ч өгч чадахгүй тийм л хүн. Хоёр ах маань угаасаа одоо болъё доо бид хоёрын мал гэх зүйл огт байхгүй болсон байна лээ. Имээр нь шүүгээд үзэхэд имтэй мал ч байхгүй байна лээ У.Чыг ухаарах юм болов уу гэж янз бүрээр л хэлж үзлээ нэмэр алга, бид хоёр чи одоо больчих, тэр хоёр эмэгтэйд нь юмыг нь өгчих гэж хэлэхэд үгүй, тэр хоёрт өгч байсан дор хаа хамаагүй гудамд явж байгаа хүнд өгсөн нь дээр, тэр хоёрт л юм өгдөггүй юм шүү гээд байна лээ гэж хэлсэн. Миний ах У.Б аав, ээжийг хөдөө байхад хамт хөдөө мал малладаг байсан. Тэр үед тодорхой хэмжээний нэлээдгүй малтай байсан. Аавыг нас барсны дараахан У хот руу орж ирсэн. У хотод орж ирэхдээ 200 гаран толгой малтай байсан. Тэгтэл саяхан У.Чынхаас имтэй малаа авахад 51 толгой мал л байсан гэсэн. Тэгээд тухайн 51 толгой малаа янзалж оруулж ирсэн байсан. Одоо У.Б ахын гэх өнчин ишиг ч үлдээгүй гэж байсан. У.Ч бол ингэж хүний юмыг бүгдийг нь цөлмөдөг, тэгээд архидан согтуурдаг, агсам тавьдгаараа хүнийг айлгачихсан. Ганцхан бид нарын малыг ч биш одоо гэрчээр мэдүүлэг өгөх Л.Хыг ч мөн хурим найраа хийхэд нь ээжийнх нь талын ах дүү нар мал өгсөн, тэр малыг ч гэсэн энэ У.Ч залгисан. Л.Х У.Чт нөгөө талын өвөөгийн өгсөн даага байгаа би тэр даагыг ч болтугай идшиндээ идье гэж хэлэхэд чамд юу байдаг юм гээд зодоод хөөгөөд явуулсан байсан. Энэ хүн ийм хүн чанаргүй, арчаагүй зан гаргаад байгаа болохоор бид нар нийлж нэхэмжлэл гаргаж байгаа. Тэгээд энэ хүн хүн чанаргүй, муу муухай байгаа дээрээ худлаа ярина, хулгай хийнэ. Эгч ярьсанчлан өмнө нь нэхэмжлэлээ өгөх гээд хаяг нь тодорхойгүй байхад Булган аймгийн нутаг руу отор хийх гээд явсан байсан. Буцаад отроосоо буухдаа тухайн нутгийн айлын малаас хулгай хийгээд ирсэн байдаг. Нөгөө хүмүүс нь араас нь ирээд У.Чыг нохой шиг зодчихоод явсан байдаг. Ингэж зодуулснаа бид нараас нуусан. Энэ угаасаа буруу ишилсэн сүх шиг хүн, хажуугаар нь муухай хулгай хийнэ, өөрийнхөө буруутай үйлдлийг өөрөө ч ухаардаггүй, хажуудах нь ч болохгүй гэж хэлдэггүй. Хоёулаа нийлээд л хүний мал хулгайлаад туугаад явдаг. Нутагтаа нэргүй болчихсон. Нөгөө н.У.Угийн бага банди гээд. н.У.У гэдэг нэр доор бид зургаа зургуулаа зангидагдаж байгаа. Энэ хүний муу муухай юм бүхэн хаа явсан газар дагаад явна. Ганцхан малын асуудал чухалдаа бид шүүхэд хандаагүй. Нутгийн хүмүүс болон аав ээжийн минь ах дүү нарт ах дүү 6 хүнийг хэрхэн зургаан тийш нь харуулж болдгийг энэ хүний эхнэр У.О яруу тодоор харуулж чадаж байгаа. Мөн нутагт байгаа ах дүү нарт өөрсдийнхөө зөв гээд ярьж хэлээд ойлгуулчихсан байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээр нь нэмээд хэлэхэд сая цагаан сарын дараа 2 ахтайгаа очиж золгосон гэж ярьсан. 2 ахтайгаа нүүр тулж очиж уулзаад та 2 оролцохгүй гарын үсэг зурахгүй яасан юм бэ, яагаад нөгөө талд гэрчээр орж ирэв гэж асуухад бид хоёр уг нь шүүх цагдаа гэж явахгүй, ямар нэг зүйл дээр гэрчээр орохгүй гэж бодож байсан ч У.Чын өмгөөлөгч гэж хүн залгаад та хоёр ирж мэдүүлэг өгөх ёстой, эрүүгийн хуульд зааснаар мэдүүлэг өгөх ёстой гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр өгөх ёстой юм байна гэж бодоод өгсөн гэж хэлдэг. Бид өөрийн гэсэн толгойгүй дүүдээ юм ойлгуулчих гээд л маргалдаад явж байгаа. Өөрийн гэсэн толгойгүй дүүдээ гомдож байна. Энэ хүн ухаантайнхан шиг байсан бол, эр хүн шиг байсан бол тодорхой хэмжээгээр эгч нарыгаа, ах нарыгаа гэдэг байсан бол бид өнөөдөр дүүтэйгээ хамт ярилцаж хэлэлцээд явах байлаа. Энэ хүн ухаан муутай байсан учраас өнөөдөр ийм газар ийм зүйлийг яриад явж байна. Сая хариуцагчийн өмгөөлөгч У.Чын хүүхдүүд хөлд орсон цагаасаа эхлэн аав, ээждээ туслаад малаа маллаж байсан гэж ярьж байна. Үүнийг бид мэдэж байгаа. Бид өнөөдөр У.Чын өөрийнх нь имтэй малаас авна гэж хэлээгүй. Аав, ээжээс өвлүүлж үлдээсэн малыг л авах хүсэлтэй байгаа. Түүнээс У.Чын имтэй малаас, У.Чын хүүхдүүдтэйгээ өсгөсөн малаас авах гээгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
5. Хариуцагч У.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд төрсөн. 1990 онд 7 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт хөдөө гарсан. Аав ээж маань А аймгийн Х суманд нэг нь ахуй үйлчилгээнд, нөгөө нь нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан. Аав, ээж маань өндөр насны тэтгэвэрт гараад өмч хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө гарсан. Би аавыгаа дагаад 7 дугаар ангиасаа мал дээр гарсан. 1990 оноос аав бид хоёр мал маллаж байгаад би 1995 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт явсан хугацаанд аав маань малаа маллаж байсан. Би ар гэрийн гачигдал гээд 6 сарын хугацаанд цэргийн алба хаагаад ирсэн. Энэ хүмүүс бүгд л хувь хувийн амьдралаа хөөгөөд явсан. Аав маань хөл гар муутай учир би л малаа харж өгсөж үржүүлдэг байсан. 2000 онд би гэр бүлтэй болсон. Аав маань бид хэдийг бүдгийг нь цуглуулаад аав нь та нарт тус тусдаа им хийгээд малыг чинь имнэчихсэн шүү гэж хэлж байсан. Тухайн үед манайх тийм ч их малтай байгаагүй, байсан хэдэн малаа бид хэдэд хуваасан. 2007 онд аав маань мянгат малчин болсон. 2005 оноос хойш аавын маань бие муудаж сүүлийн 2 жил малдаа гараагүй, гэртээ л байдаг болсон. Би миний болон ах дүү нарын мал байгаа юм чинь нийлүүлээд аавыгаа амьд сэрүүн байгаа дээр мянгат малчин болгочихъё гээд бид малаа нийлүүлж тоолуулаад 2007 онд аавыгаа мянгат малчин болгосон. 2008 онд мөн мянгатыг нь батлуулсан. 2009 онд дахин мянгат малчин болгох гэсэн боловч зуд дайраад цөөхөн хэдэн малтай үлдсэн. Тухайн үед их айхтар зуд болсон. Тухайн зуд 2 жил үргэлжилсэн. Тэр зуднаар хамаг малаа алдсан. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар мал гэдэг чинь байгаа газраа суурин байж байвал болчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ тийм зүйл байдаггүй. Би 40 жил мал маллаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа малчин хүн. Би хоёр эгчдээ өгөх юмыг нь өгчихсөн. Аав ээжийн тухайд аав маань бие нь муу хотод байсан. 2009, 2010 оны зуднаар ихэнх малаа алдаад ээж маань хотод суурьших гээд орсон. Түүнээс бие нь муудаад орсон зүйл байхгүй. Би хөдөө мал дээрээ үлдсэн. У.Б ахыг хот орохдоо мал ихтэй байсан гэж хэлж байна. Тийм байгаагүй, зудад бүх малаа үхүүлчхээд хот руу орсон. 2009, 2010 оны зуднаар би 100 гаран адуунаас 40 адуу, 1000 гаран хониноос 500 хоньтой, 6, 7 бяруутай л үлдсэн. Би 2011 оноос хойш отор хийж малаа маллаж байсан. 2014 онд ээж маань элэгний өвчнөөр нас барсан. Нас барахдаа хотод нас бараагүй, Ход миний хаяанд нас барсан. У.Н эгч зарим нэг зүйлийг худлаа яриад байна. Намайг малын эрэлд явсан хойгуур манайд ирсэн байсан. Намайг ирэхэд манай эхнэр ээж чамайг хүлээгээд байгаа юм шиг байна, чамайг хүлээгээд гурав хонолоо гэж хэлж байсан. Намайг ирсний маргааш ээж маань нас барсан. Тэгээд би ээжээсээ хойш малаа өсгөж өндийлгөөд маллаад явж байгаа. Энэ хүмүүсийн мал бүгд өөр өөрийн гэсэн имтэй, энэ хүмүүс өөрсдийн имтэй малаа аваад явсан. Би ямар ямар имтэй байсныг нь одоо ч хэлээд өгч чадна. Би энэ олон жил мал маллахдаа сайн ч хэлэгдэж явсан, муу ч хэлэгдэж явсан. Гэхдээ би хулгай хийгээгүй, худлаа яриагүй. Би хулгай хийж худлаа ярьж явсан бол өнөөдөр ингэж сайхан явахгүй байх. Би 2021 онд аймгийн сайн малчин цолыг авсан. Энэ хүмүүс ээжийг нас барснаас хойш малаа авна гээд ирээд хашаад тоолоод авах гээд байсан. Би ээжийн 280 толгой малыг тоолоод энэ хүмүүст хуваагаад өгсөн. Тэгтэл миний өөрийн өсгөж үржүүлсэн малыг манай эгч У.Н чиний мал гэж юу байдаг юм бүгд манай аав, ээжийн мал гэж хэлээд хаших гээд байсан. Би хашуулахгүй гээд очиход намайг зодоод миний толгойг хагалаад явуулсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд мэднэ. Тэр үед бүгд малаа ялгаж аваад явсан. У.Б ах, У.Б ах нар над дээр малаа үлдээгээд, У.Л ах, У.Э эгч, У.Н эгч, Л.Х энэ 4 малаа аваад явсан. 300 гаруй мал аваад явсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд гэрчилнэ. Энэ хүмүүс авчхаад юу ч аваагүй л гэж хэлээд байдаг. Энэ хүмүүс мөнгө байхгүй, юу ч үгүй ядуу зүдүү явдаг л юм бол хүүхдүүд нь хэрхэн Австрали явдаг юм. Тэр Австрали гэдэг нутгийг мань мэт зурагтаар л харах юм байна лээ. У.Н эгчийг Австрали явчхаад ирсэн гээд л ярьдаг, У.Э эгчийн тухайд У хотод 3-4 өрөө байранд амьдардаг, хүүхдүүд нь гадаад дотоодод л амьдардаг гэсэн. Би бол насаараа л мал хариулсан. Би хэдэн малаа өсгөөд хүний зэрэгтэй амь зуучих юмсан гэсэн бодол тээж яваа эр хүн. Энэ хоёр хүнд гомддоггүй. Гэхдээ энэ хоёр хүн ингээд яваад байхаар миний аав, ээжийн яс авсан дотроо хөдөлдөг байхдаа гэж боддог. Би хэдий ухаан муутай ч гэсэн аав, ээжтэйгээ хамт өссөн учраас үүн дээр их харамсаж байна. Нутгийн бүх хүн мэдэж байгаа зүйлийг энэ хүмүүс өнөөдөр худлаа гэж дайраад байдаг. Энэ хоёр хүн эцэг эхээс хоёулхнаа эмэгтэй нь. Магадгүй 5-6 эмэгтэй байсан бол би одоо яая гэхэв. Ооны эвэр шиг хоёрхон охин хүүхэд байж эцэг эхийнхээ ясыг өндөлзүүлээд байгаад нь гомдож байна. Би энэ хүмүүст өгөх зүйлээ өгсөн. Одоо надад өгөх юм байхгүй гэв.
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3, 527 дугаар зүйлийн 527.1, 527.3-т заасныг баримтлан У.Л, У.Н, У.Б, У.Э, У.Б, У.Ч нарыг Д.У.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрд ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилсэн 583,000 төгрөг, нийт 146,483,000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг хариуцагч У.Ч, У.О нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,264 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч У.Нийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:... А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-02-20-ны өдрийн № 129/ШШ2024\00093 дугаартай шийдвэрийг 2024-03-25-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй нь “Иргэний Хууль”-ийн 527-р зүйл, 527.1 дэх хэсэг, мөн хуулийн 528-р зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсгүүдийг, мөн ИХШХШТХ-ийн 44-р зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ үйлдэл нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дох хэсэгт заасантай нийцээгүй шийдвэр гарахад хүргэсэн гэж үзэж байна. Хэргийн оролцогчдын зүгээс гаргасан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ ИХХШТХ-ийн 37-р зүйл, 37.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч У.Н, У.Э, У.Ч нарын тайлбар , гэрч Л.Хын мэдүүлэг, тодруулбал: ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасанчлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэх ажиллагааг хуульд заасны дагуу хийж гүйцэтгээгүй болох нь“...нэхэмжлэгч У.Н, У.Э хариуцагч У.Ч болон У.Б, У.Б нарын хооронд 2017-12-24-ний өдөр хийсэн гэх “Тохиролцооны бичиг" /1-р х.х-ийн 33-т/ хэн нь хэдэн тооны мал/ хонь, ямаа, үхэр, адуу ямар байдлаар яаж авах талаар тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 44-р зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна” гэсэн дүгнэлтийг хийж, мөн “...Өвлүүлэгч Д.Ггийн өмчлөлийн 280 толгой мал 2011, 2012 онд мал тооллогоор тоологдож бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримт /1-р хх-ийн шийдвэр гаргасан асуудал нь маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн оролцогч хариуцагчийн ИХШХШТХ-ийн 4-р зүйл, мөн хуулийн 6-р зүйлд заасан эрхээ эдлэн оролцох хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Ээж Д.Г маань 2010 оноос эхлэн хүндээр өвдөж, 2011-2012 онд өөрийн гэрээ У хотод авчран барьсан бөгөөд охин У.Н, охин У. У.Э бид ээжийгээ өөрийнх нь гэрт асарч байсан. 2012 оны сүүлчээс эхлэн ээжийн маань биеийн байдал эрс муудаж өвчин нь хүндэрч хэвтэрт орсон учир У.Э У.Н бид ээжийнхээ “тусдаа анир чимээгүй, олон хүн холхихгүй тааваараа байхыг хүссэн” хүсэлтээр нь Б дүүргийн 7-р хороо, Дакогийн 1-р байр 9 давхрын 63 тоот орон сууцыг тусад нь хөлслөн асарч эмчлүүлж байгаад ээжийнхээ өөрийнх нь нутаг орондоо очих хүслээр нь 2014-07-01-ний өдөр өмнө нь гэрийг нь У хотоос нутаг оронд нь хүргүүлэн бариулсан байсан учир гэрт нь эгч дүү бид 2 үргэлжлүүлэн өргөж асрахаар ээжтэйгээ хамт очсон. Ээж маань нутагтаа очсоноос хойш 3 хоногийн дараа нас барсан учир “Иргэний хууль”-ийн 528-р зүйл, 528.1 дэх хэсэг зааснаар У.Н, У.Э бид “ээж Д.Ггийн хувьд өвийг нь хүлээн авах эрх бүхий өв залгамжлагчид мөн” учир анхан шатны шүүх өв залгамжлах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж илт үндэслэлгүй дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нотолгооны баримтын тухайд: нэхэмжлэгч нар “...Энэ хооронд бас л аав ээж маань байгаа юм шиг л хөдөөгийн том том ажлуудаа бид хамт нугалсаар малаа маллаж байгаа юм чинь гэж дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү У. У.Ч мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ноогдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017-07-27-ны өдөр ах дүү бид зургаа бүгд цугларч нийт малынхаа тоог гаргасан. Тэр үед хонь ямаа нийлээд 1649 толгой, үхэр 58 толгой, адуу 162 толгой, нийт 1889 толгой мал байгааг тоолж У.Ч түүний эхнэр У.О нарт бичиж өгөн нэг хувийг нь өгөөд ээжийн минь хэлж байсан тооноос бага байна, гэхдээ бид одоо хэрүүл маргаан хийхгүй, эцэг эхийнхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болголгүйгээр тоолсон нийт малаа үлдээгээд явсан. 2017-12-24-ний өдөр У.Б У.Н, У.Б, У.Э ах дүү 4 өвлүүлсэн хөрөнгөө У. У.Чаас авахаар очсон боловч түүний хүсэлтээр аваагүй үлдээсэн. Бид У.Чыг хот руу дуудан ирүүлж У.Бын гэрт цуглаж өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах тухай тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зуруулсан. Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1524 тоо толгой мал тоолуулсан байдаг У.Оын нэр дээр бүртгэлтэй уг мал нь У.Оын мал биш ах дүү бид 6-гийн эцэг эхээс маань өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарын аль нь ч эцэг эхээс үлдсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд нь авч байгаагүй. Бид зургаан хүний нэр дээр болон өөр хэн нэгний нэр дээр мөн мал өвлөх эрхийн гэрчилгээ нотариатын танхимаас гараагүй бөгөөд талийгаач нарын хууль ёсны өв залгамжлагч нь бид болохыг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүснэ....” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн нь ИХШХШТХ-ийн 37-р зүйл, 37.2 дох хэсэгт заасан нотолгооны ач холбогдолтой баримт болно. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн өгсөн хариуцагч У.Ч, У.О нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт ”Аав ээж маань амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ноогдох мал хөрөнгөө им тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн бтээ. Ингээд ээж маань 2014 онд хүнд өвчний улмаас Х суманд байрлах гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015-07-26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ногдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал У.Лийн том хүү Л.Х 80 гаруй тооны мал таслан авч сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.... ” гэсэн нь мөн 37-р зүйл, 37.2 дох хэсэгт заасан нотолгооны ач холбогдолтой баримт болно. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Л.Х, Ж.Б нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд хариуцагч У.Чаас авсан тайлбараар “ нэхэмжлэгч У.Л ч 130 гаруй тооны малыг хүү Л.Хаар дамжуулан аваагүй харин 78 тооны мал авсан, үлдэх малаа аваагүй байгаа, мөн нэхэмжлэгч У.Н, У.Э нарын авч явсан малыг буцаагаад хариуцагч У.Ч нь хүүгээрээ туулган явсан тухай” гэх мэт нотолгооны ач холбогдолтой тайлбар мэдүүлгүүд авагдсан байхаас гадна хариуцагч У.Ч нь нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт асуусан “ хэргийн материалд авагдсан Тохиролцооны бичгийг үйлдэх үед та хамт байсан уу ” гэх асуултад “ байгаагүй энэ хүмүүс намайг байсан гэж гүтгээд байдаг” гэж хариулсан боловч дараагийнх нь Б.Г өмгөөлөгчийн та 2018 онд Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэг өгөөд тухайн гомдол мэдүүлэгтээ намайг дарамтлаад байсан учраас би гарын үсэг зурсан гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай вэ” гэсэн ” гэх асуултад “ Сайн санахгүй байна” гэж хариулсан байдаг. Дээрх асуултад дурдагдаж байгаа 2018 онд хариуцагч У.Чын гомдлоор шалгагдаж байсан гэх Цагдаагийн байгууллагын шалгасан хэргийн материал энэ маргааны зүйлийг шийдвэрлэж буй хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа учир анхан шатны шүүх “Тохиролцооны бичиг”-ийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Тын хариуцагч У.Чаас шүүхийн хэлэлцүүлэгт “...У.Л, У.Б, У.Б нарын нэр дээр тоолуулаад байгаа мал энэ хүмүүсийн мал уу, эсхүл У.У гуайн мал уу” гэх асуултад хариуцагч У.Ч нь “Бидний өөрсдийн хөрөнгө,. ах эгч нарт хуваагаад өгсөн дор дорын мал байсан..” гэх хариултыг мөн өмгөөлөгч Э.Тын “....2008 он буюу аавыг тань нас барах хүртэл хугацаанд таныг мал маллаж байхад таны малладаг байсан мал дунд нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарын имтэй мал байсан уу... ” гэж асуусан асуултад У.Ч нь “ Байсан ” гэх харилтыг өгсөн байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүх хуралдаан даргалагчаас хариуцагч У.Чт тавьсан ”..У.Н, У.Э нарын мал хэний нэр дээр тоологдож байсан бэ” гэх асуултад хариуцагч У.Ч нь “...Энэ хүмүүс хотод байдаг байсан учир миний нэр дээр тоологдож байсан. Тэгээд энэ хүмүүс өөрсдийн малаа болон ээжийн нэр дээр тоологдсон малаа аваад явсан” гэх хариултыг өгчээ. Гэвч гэрчүүд болон хариуцагч У.Чын мэдүүлгээр У.Н, У.Э нарын авч явсан гэх малыг нь хариуцагч У.Ч нь өөрийн хүүгээр Л.Х буюу У.Лийнхоос эргүүлэн авсан тухайгаа мэдүүлснээс гадна У.Ч нь У.Н, У.Э нарт мал хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт хэрэгт авагдаагүй байдаг. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бусад “Мал тооллогын баримт ”-ууд, Хөрөнгийн Үнэлгээний “ В”ХХК-ний үнэлгээ, Ө аймгийн Х сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолтууд, У.Оын нэр дээр тоологдсон А данс, Мал тооллогын А дансны 2000-2016 он хүртэлх хугацааны түүвэр, А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын тодорхойлолтууд, Д.Ггийн У хот руу шилжсэн болон хүүхэд төрүүлсэн, нас барсны тодорхойлолт маягтууд, У.Лийн болон Д.Г нарын мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого, А аймгийн Х сумын малчин өрхийн мал тооллогын бүртгэл, Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа, А аймгийн Х сумын Цацрал нэгдлийн өмч хувьчлалын материалууд, 2018-01-11-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол”, Гэрч У.О, У.Б, У.Э нараас авсан гэрчийн мэдүүлгүүд, А аймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас албан тоотоор ирүүлсэн У. У.Ч, У.О нарын 2014-2020 оны хооронд тооллого хийлгэсэн малын А дансны хуулганууд, 2020 оны 4 сарын 24-ний өдрийн Б дүүргийн засаг даргын иргэний хуулийн 528 дугаар зүйчийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч У.Н, У.Э болохыг тогтоосон тодорхойлолт, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022-12-13-ны өдрийн № 321 тоот шийтгэх тогтоол, А аймаг дахь сум дундын Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023-01- 24-ний өдрийн №1 тоот магадал, ХААН, Төрийн, Хас, Голомт банкны хуулга, тодорхойлолтууд, У. У.Чын 2021-2022 оны малын А дансны хуулганууд, У.Лийн малын А дансны хуулганууд гэх мэт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40-р зүйл, 40.1, 40.2,40.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар зохих ёсоор үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 37-р зүйл, 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар бэхжигдсэн зохигчдын тайлбаруудтай харьцуулан үнэлсэн бол нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байсан. Анхан шатны шүүх “ ...Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанд эцэг Д.У.У, эх Д.Г нар нь өмч хувьчлалаар мал хувьчлан авч маллаж эхэлсэн ба үүнээс үүдэлтэй малыг эцэг Д. У.У нь 2006 онд хүүхэд тус бүртээ хувааж имнэж хуваарилсан гэж тайлбарладаг ба талууд үүнтэй маргадаггүй Харин 2008 онд эцэг Д.У.У нь нас барахад түүний өвлөгдөх хөрөнгө хуваагдаагүй, түүний хөрөнгө эхнэр Д.Гд өвлөгдөн үлдсэн нь
зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт “ өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвлөгч хүлээн авсан гэж үзэх, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэх, заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж хуульчилсан. Тодруулбал нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ өмнө нь гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч У.Н, У.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог ба дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд дээрх хуульд заасан хугацаанд хүсэл зоригоо илэрхийлээгүй тул шаардах эрхгүй болох бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг тодорхойлон дүгнэсэн нь илтэд хууль бус дүгнэлт болоод тогтохгүй ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй болох нь тогтоогдож, илт хууль бус шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна гэж үзэхэд хүргэж байна. Анхан шатны шүүх нь “нэхэмжлэгч У.Н, У.Э биднийг “Иргэний хууль”-ийн 520-р зүйл, 520.1.1 дэх хэсэг болон мөн хуулийн 528-р зүйл, 528.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг эхийн өвийг хүлээн авах эрхтэй өвлөгч нар гарцаагүй мөн бөгөөд У.Н, У.Э, У.Л биднийг хариуцагч У.Ч болон У.Б, У.Б нар нь эцгийн өвийг хүлээн аваагүй болох нь тогтоогдсон, эцэг Д.У.Угийн өвийг эх Д.Гг хүлээн авсантай маргаагүй’’ гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж болох үндэслэл бүхий дүгнэлт байсан атал энэ дүгнэлтээ үгүйсгэхдээ “....мөн нэхэмжлэгч нар аав ээжээс өвлөгдөн ирэх өөрийн им тамгатай малаа аваагүй гэж, хариуцагч нар нэхэмжлэгч нарт өөрийн гэсэн им тамгатай малыг бүгдэд нь хүлээлгэн өгсөн гэж маргаж байна өвлүүлэгч Д.Ггийн хүүхэд болох У.Л болон нэхэмжлэгч У.Лийн хүү нар Д.Ггийн өмчлөлийн 280 тооны малаас тэдгээрт оногдох хувийг хувааж авсан буюу “Иргэний хууль ”-ийн 528-р зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч эрхлэн удирдсан нь дээрх мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзэв’’ гэж дүгнэн нэхэмжлэгч У.Лид холбогдох хэсгийг нь илт үндэслэлгүй дүгнэлтээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэгч У.Н, У.Э бидний тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ "...нэхэмжлэгч У.Н, У.Э нар “ бид хамт сууж байгаад 2015 онд тоолсон мал дээрээ нэмж адуу, үхрээ тэнцүү хувааж авахаар тохиролцож, тохиролцооны бичиг хийж бүгд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч У.Н, У.Э, хариуцагч У.Ч болон У.Б, У.Б нарын хооронд 2017-12-24-ний өдөр хийсэн гэх “Тохиролцооны бичиг”/1-р хх-ийн 33-р хуудас хэн нь хэдэн тооны мал, хонь, ямаа, үхэр, адуу ямар байдлаар яаж хувааж авах талаар тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 44-р зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “Тохиролцооны бичиг“ нь 2000 оноос 2016 он хүртэл хугацаанд Д.У.У, У.Ч, У.Л У.Б, У.Б нарын Малын А дансны түүврийг хийсэн байх ба мөн хариуцагч У.Ч нь “...нэхэмжлэлд дурдагдаагүй мал дээрээ 2017 оны төлөө нэмж адуу үхрээ 6 тэнцүү хувааж малаа авахаар тохиролцсон” гэж маш тодорхой заасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 44-р зүйлд “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх зэргээр хууль тогтоогчийн хуульчилсан заалт байх ба энэ заалтад нийцүүлэн гаргаж өгсөн баримт учир анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх эсэх тухайд дүгнэлт хийх үүрэгтэй байсан. Иймд анхан шатны шүүх дээрх баримтыг “хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнэж үнэлээгүй нь илт нэг талд үйлчилсэн шийдвэрийг гаргахын тулд хийсэн үйлдэл гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор үнэлгээний төлбөрт мөнгө гаргуулахыг мөн хэрэгсэхгүй болгосон нь мөн үндэслэлгүй шийдвэр болно.
Анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн дээрх бүх байдлууд нь анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон болохыг нотолж байна гэж үзэж байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. Жич: Гомдол хэлэлцэх шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах тул хурлын товыг мэдэгдэнэ үү...гэжээ.
Нэхэмжлэгч У.Н давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бид нарын маргаан яг юунаас эхэлдэг юм гэхээр 2017 оны 7 сарын 27-нд бид зургаа ургийн баярт ирээд хамгийн сүүлд малаа тоолоод малаа авах нь аваад малаа үлдээх нь үлдээгээд явъя гээд тохирсон чинь У.Ч малаа, хотоо харлуулж ингэж явж байхаар дүү нь ах эгч нарынхаа малыг хуучин байсан шигээ өсгөж үржүүлээд явна гэж хүсэлт гаргасан учраас бид нар хүсэлтийнх нь дагуу малаа үлдээгээд явсан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ нотлох баримтыг ерөөсөө үндэслээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр, анхан шатны шүүхийн шийдвэрийн хурлын тэмдэглэл цаг хугацаандаа гараагүй.. Хурлын тэмдэглэлтэйгээ танилцаж амжаагүй байтал давж заалдах шатны гомдол гаргах хугацаа нь болчихсон. Тэгээд давж заалдах шатанд гомдол гаргах хугацаандаа хурлын тэмдэглэлтэйгээ танилцсан. Тэгэхэд хурлын тэмдэглэлд миний ярьсан зүйл, бид нарын ярьсан зүйлийг ерөөсөө огт бичээгүй, хоёрт бид нарын ярьсан зүйлийн утгыг нь бүүр өөрчлөөд биччихсэн. Мөн өмгөөлөгчийн хууль зүйн талаас нь тайлбарласан тайлбар, ярьсан зүйлээс нь 20-30 хувийг бичээд бараг ихэнх талыг нь хурлын тэмдэглэлд тусгаагүй явчихсан байсан. Мөн А дансны талаар, бид нарын ярьсан энэ тохиролцооны бичиг болон дансны талаар хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт нэг ч үг, өгүүлбэр тусгаагүй явчихсан байсан. Тийм учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр бид нарын гомдлыг хэлэлцэж бид нарын эрхийг ерөөсөө хамгаалаагүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Дүүгээ бид нарын малыг өгөхгүй өөрөө л ийм авир гаргаад байна гэсэн чинь шүүхээр явж байх энэ 4 жилийн хугацаанд бид нарын малыг ар хударгаар нь У.Чын эхнэр У.О зарж борлуулан охиныхоо дансаар мөнгө угааж 400-аас 500 сая төгрөгийн гүйлгээ орсон байдаг. Үүнийг танай бэр чинь Х дээр их мал зарж байна, У.О, У.Ч 2 мал их зарж байна гэж нутгийнхаа хүмүүсээс, ах дүүгийнхээ улсуудаас сонсоод шууд шүүхэд хүсэлт гаргасан. У.О, Х нарын дансны хуулгыг авч өгөөч гэсэн хүсэлт шүүхэд гаргасан. Шүүх уг хүсэлтийг хангаад У.О, Х нарын дансны хуулгыг шүүхээр татаж авч өгсөнтэй танилцахад энэ их хэмжээний мөнгө энэ 2 хүний дансаар явчихсан байсан. Бид нар анх эхлээд 2017 онд тоолсон малаа л одоо авъя гэж байсан чинь нөхцөл байдал бүүр эсрэгээр эргээд бид нарын малыг ерөөсөө шинээр төллөснийг нь өөрийнхөө эмээр эмнээд илүү том болсон төлүүдийг нь зараад мөнгө болгосон нөхцөл байдал шинээр үүссэн учраас бид нар цагдаад хандсан. Энд ерөөсөө бид нарын бодоод байсан бид нарын шүүхээр шийдвэрлүүлэх гээд яваад байсан нь талаар нэг боллоо. Бид нарын малыг өгчихсөн гэж гүтгээд дээрээс нь бид нарын малыг зараад өчнөөн 100 саяар нь дансандаа дансалчихсан ийм үйлдэл гарсан учраас бид нар цагдаад хандчихсан ингээд явж байгаа. Цагдаа нь болохоор бид нараас мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд явж байна. Тэгээд энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна гэхээр У.О, У.Ч хоёр анхнаасаа ээжийг бие нь муудаад хот руу явсан цагаас эхлээд л малын дансыг будилуулж эхэлсэн. Малын А дансыг яаж будилуулсан юм гэхээр 2010 оноос эхлээд будилуулж эхэлсэн байгаа юм. Энэ 2010 оноос ээж минь өвдөж яг хот руу ирэн очин явдаг болсон цаг үеэс эхлээд ингээд 2008 онд аав минь өөд болсон, 2009 онд А дансанд аавын нэрийг хасаад бүх малыг уул нь аавын нэр дээр байсан бол ээжийн нэр дээр шилжээд явах ёстой байтал У.Ч өөрийнхөө нэр дээр бүгдийг нь тоолуулчихсан байсан. Тэгээд ерөөсөө ээжийн нэр ор тас байхгүй. Ингээд аав минь 2008 онд мянгат малчин болоод 2009 онд 1199 толгой малыг тоолуулахдаа 418 мал болгоод тоолуулчихсан. Ингээд 600 гаруй тооны малыг огт дансанд бүртгэлгүй, байхгүй болгоод хаячихсан. Ингэснээ явж байгаад 2016 онд огцом У.Ч өөрийн нэр тоологдож байсан 133 толгой малыг 659 болгоод өсгөөд тоолуулчихсан. Ингээд 2010 онд ээжийг өвдөөд хот руу явсан хойгуур, аав нас бараад 2 жил болчихсон муу аавын минь нэрийг гэнэтхэн оруулж ирээд 69 толгой мал гээд цөөхөн мал тоолуулчихсан. Ингээд У.Ч малаа өөр дээрээ тоолуулаад явж байгаад 2010, 2011 онд У.Чын нэр дээрээ бүүр огт мал байхгүй болчихдог. Би Х сумын Тамгын газраас хүсэлт гаргаад авхуулсан дансаар л яриад байгаа. Энэ бол шүүхийн анхан шатанд энэ дансыг У.Н хуурамчаар гаргуулж авсан байна, бид нар ахиж хүсэлт гаргана гэж байгаад хариуцагч тал гаргуулсан. Энийг шүүх миний гаргасан баримттай тулгаж үзээд хэлэлцээд бүх тоо нь тохирч байгаа гэж үзээд энэ шүүх хурал үргэлжлээд явсан байгаа. Ингээд 2011, 2012 онд У.Чын нэр дээр огт мал байхгүй байж байснаа 2013 онд гэнэтхэн 1018 мал гээд оруулаад ирдэг. Ингээд энэ юу гэж хэлээд байна вэ гэхээр малын А дансыг будилуулаад ээж, аав 2-ын нэр дээр ерөөсөө бараг мал байхгүй. Дараа нь эд нар ээж аав 2-ыг өнгөрсний дараа малаа хувааж авна гээд дайрна. Тийм учраас энэ малыг нь бүр санаатайгаар бүр 2010 оноос эхлээд аав ээж 2-ыг нас бараад 2 жил болчихсон хүний нэрийг буцааж оруулаад аав минь өнгөрөөд 4 жил болж байхад гэнэтхэн Д.Г гэж оруулж ирэнгүүтээ ээжийн нэр дээр 280 хонь тоолуулаад тэр 280 хонь яасан гэхээр 2011, 2012 онд 280 хонь ингэж тоолуулангуутаа 2011 онд 280, 2012 онд Д.Гд 280 гээд ерөөсөө нөгөөх 280 хонь нь үхдэггүй, үрэгдэггүй. Нөгөө 280 тооны хонио 2 жил дараалаад тоолуулчихсан. Манай өмгөөлөгчийн зүгээс 2011, 2012 онд У.Чт ямар ч мал байхгүй байхад 2013 онд гэнэтхэн 1018 мал гараад ирэв ээ гээд ярингуут шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2011, 2012 онд малтай байсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж хавтаст хэрэгт хүргүүлсэн. Анхан шатны шүүх хурал дүгнэлт хийгээгүй, тэр талаар ерөөсөө шинжлэн судлуулаагүй явчихсан байдаг. Хавтаст хэргийн 243, 244 дүгээр хуудсанд хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн баримт нь байгаа. Мөн Засаг дарга хариуцагч талаас гэрчээр ирэхдээ А аймгийн Х сумын Тамгын газарт хүсэлтээ гаргаад тодорхойлолт гаргуулаад төрийн сангийн мэргэжилтэн гэдэг нь компьютерээсээ гаргаж өгсөн байхад Б.У.Н хуурамчаар бичиг баримт үйлдсэн байна гэж үзээд ахиад гэрчээр Бат-Эрдэнийг оруулж ирдэг. Би анх 2020 онд шүүхэд хандахдаа Х сумын захиргаанд хүсэлтээ гаргаад багийн Засаг даргаас малын А дансны тодорхойлолтыг гаргуулах гээд очтол энэ Бат-Эрдэнэ тодорхойлолтыг гаргаж өгөхдөө би хөдөө хувийн ажлаар явж байна, манай авгайгаас очоод гаргуулчих гэсэн. Тэгээд гэрт нь яваад очсон чинь авгай нь бид нарын бүх малыг У.Оын нэр дээр 1501 мал байна гээд тодорхойлолт бичээд гараад ирсэн. Гэрийн эзэн нь үхээгүй байхад яагаад бид нарын бүх мал бэр У.Оын нэр дээр тоологдчихдог юм бэ гэсэн чинь У.Чын нэр дээр ч гэсэн бичээд гаргаад ирж болно шүү дээ гээд гаргаад ирдэг. Ингээд би энэ бүгдээс юу гэж хэлэх гэж байна гэхээр А дансыг анхнаасаа эд нар будилуулж багийн Засаг даргатай хуйвалдаж, хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн учраас энийг нь цагдаад гомдол гаргаад энэ талаар шалгаад явж байна. Хоёрт 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр очиж малаа тоолчхоод буцаад 2015 онд малаа бүгдээрээ байж байгаад тоолоод ээжийн аавын хэлж байсан тооноос маш бага байна, одоо миний 2 дүү энэнээс хойш үхсэнийг нь үхсэнээр нь сэхсэнийг сэхсэнээр нь бичээд яваад байгаарай гээд дэвтэр гаргаж өгөөд ирж байсан гэв.
Нэхэмжлэгч У.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхээр эхний ээлжид энэ шүүх болохоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглээд тохиролцооны бичиг гэсэнтэй холбоотой баримтыг буруу үнэлчихсэн байдаг. Энэ тохиролцооны бичиг гэдэг нь үндсэндээ Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн. Яагаад гэхээр 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч У.Ч У хотод очоод энэ хүмүүс 2015 онд тоологдсон мал тооллогын үнийн дүн дээр энэнээс хойших төлүүдээ авна, хуваая аа гэсэн ийм бичиг хийдэг. Энэ бичгийг болохоор анхан шатны шүүх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байна гэж тайлбарлачихсан байдаг. Гэтэл энэ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичгийн нотлох баримтыг эх хувиар нь буюу эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаардахаас биш тэр нотлох баримт нь тохиролцоо бичиг дотор байгаа агуулгыг заавал нотлох баримтад тодорхойлон тусгана гэсэн ийм заалт бол байхгүй. Тэгэхээр энэ 44 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээр талуудын хоорондын бичгээр хийх хэлцэл 39.1, 41.1, 42.1 43.2.1-д зааснаар бүгдээрээ хүсэл зоригоо илэрхийлээд бичиг баримт үзээд гарын үсэг зурчихсан байдаг. Тэгэхээр бичгээр хийх хэлцэл хийгдсэн. Энэ болохоор Иргэний хуулийн 43.3-д зааснаар өв хүлээн авах хүсэлтээ, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг, У.Ч хүлээн авснаа илэрхийлээд өөрийн гарын үсгийг тогтолцооны бичигт зураад тодорхой үйлдлээр илэрхийлсэн учраас уг хэлцлийг бодит үйлдлээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэстэй. Мөн анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 10-т тогтолцооны бичилт, хэн нь хэдэн тооны мал, хонь, үхэр, адуу ямар байдлаар яаж авах талаар тодорхой тусгаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж тайлбарладаг. Мөн шүүхийн шийдвэрт нэгдүгээр хавтаст хэргийн 33 дугаар талд гэж байгаа байхгүй. Хавтаст хэргийн 21 дүгээр талд тодорхой биччихсэн байгаа. Тэгэхээр 2015 онд 1889 мал тоологддог юм байна лээ. Гэтэл А дансаар тооцохоор У.Чын нэр дээр 1391 мал тоологдсон байгаа. Тэгэхээр энэ У.Чын гаргаж байгаа тайлбар нь нэг хүнд ноогдох 40 мал хуваасан гэсэн энэ тайлбартай зөрчилдөөд байдаг. Мөн анхан шатны шүүх Иргэний хэргийн 528 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг үндсэндээ буруу тайлбарлан хэрэглэдэг. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт У.Н, У.Э нар нь эцэг У.Уг 2005-аас 2008 он хүртэл асарсан. У.Н өөрийнхөө эзэмшлийн Б дүүргийн 6 дугаар хороо К104-32 тоотын хаягт байрлах гэртээ асардаг. Харин эх Д.Г 2010 онд өвдсөн учраас 2014 оны 7 сар хүртэл бол У.Н, У.Э нар асарч байдаг. У.Нийн дээрх хаягт асардаг. Энэ хооронд бэр, хүргэн, эд нар нь байсан учраас байрлах талбай багатай байсан. Тэгэхээр энэ хүн элэгний хүнд өвчтэй, асраад хүнд байсан болохоор ээжийнхээ хүсэлтээр эрүүл мэндийн байдлаар олон хүнтэй газар байлгахгүй, тусад нь асарна гээд У.Э, У.Н Б дүүргийн 0 дугаар хороо, Д 0 дүгээр байрны 0 давхрын 0 тоот хаягт байрлах орон сууцыг түрээслээд тэр орон сууцдаа ээжийгээ асарч байдаг. Иргэний хуулийн 528.1-д зааснаар нас барах хүртэл нь асарч хамгаалсан. Ямар нэгэн хүсэлт санал гаргахгүйгээр хууль ёсны өвлөгч байх ёстой. У.Э, У.Н бол яалт ч үгүй ямар ч хүсэлт гаргах шаардлагагүйгээр өвлөгч болчихсон байх ёстой. Тэгэхээр энэ У.Н, У.Э нарыг хариуцагч У.Ч болоод У.О нар эцэг, эхийгээ асарч байгаагүй гэдгийг ерөөсөө тайлбарладаггүй, үүнийг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Жишээлбэл шүүхийн шийдвэрийн 14 дүгээрт аавыгаа амьд сэрүүн байхад нь хотод эмчлүүлж байгаад нас барсан. Ээж нь У хотод байж байгаад насны эцэс болохоосоо хэдхэн хоногийн өмнө нутаг орондоо ирээд манай гэрийн гадаа гэрээ бариад нас барсан юм аа. Ээж, аав нь удаан хугацаагаар өвддөг. 2010-2014 оны дотор дандаа У хотод байсан. У.Ч бол асарч хамгаалж байгаагүй.Тэгэхээр энэ хүн 2 заавал ч үгүй тэр Иргэний хуулийн 528.1-д зааснаар бид нар өвөө хүлээж авах ёстой юм гэсэн тийм хүсэлтийг гаргах шаардлагагүй. Энэ үнэхээр хууль ёсны үл залгамжлах ёстой. Тэгэхээр үүнийг болохоор У.Ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх энийг болохоор Иргэний хуулийн 528.1-д зааснаар өвлөх хүсэлтээ гаргаагүй байна гэж дүгнээд байгаа нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэх үндэстэй. Нэгдүгээр хавтаст хэргийн 28 дугаар талд асарч хамгаалж байсантай холбоотойгоор баримт байгаа. Энэ болохоор Б дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2020 оны 4 сарын 24-ний өдрийн Тамгын газрын тодорхойлолтод Иргэний хуулийн 528.1 дэх хэсгийн дагуу өмчлүүлэгчийн нас барах хүртэл У.Н, У.Э нар хамт тухайн үед амьдарч байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт байна. Тэгэхээр энэ хүн чинь тухайн үед одоо энэ өвчнөө эмчлүүлэх, эмчид эмнэлгийн хяналтад байхын тулд харьяаллаа шилжүүлээд оччихсон байсан. Тэгэхээр энэ хүн тухайн хорооныхоо Засаг даргад хүсэлт гаргаж байсан байна гэж үзэх бас нэг үндэслэл тогтоогдож байгаа. Мөн А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 6 сарын 7-ны өдрийн 129/01754 дугаартай энэ нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу энэ захирамж 1 дүгээр хавтаст хэргийн 162-оос 165-д байна. А аймгийн Хотон сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 7 сарын 30-ны өдрийн 0/51 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар талд авагдсан албан тоотын хавсралтаар У.Чын малын А дансны тооллогын баримт 173-аас 174 дүгээр талд авагдсан байна. У.Чын дансны тооллогын баримтууд авагдсан байдаг. Гэтэл энэ У.Ч 2014 онд 1492 мал тоолуулсан, мөн 2015 онд 1393 мал тоолуулсан гэсэн ийм баримт байдаг. Тэгэхээр энэ У.Чыг нэхэмжлэгч нар ерөөсөө өв залгамжлагч нар биш гэж маргадаггүй. У.Ч нэхэмжлэгч нар бол ерөөсөө өв залгамж биш гэж маргадаггүй шүү дээ. бүгдээрээ хуваагаад авъя, тэнцүү хувааж авъя гэдэг. Гэтэл У.Ч гэдэг хүн Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.1 хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг бусад өмчлөгчдийн эрхийг хүлээхгүйгээр, эсхүл өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил хүртэл хугацаа хүлээлгүйгээр захиран зарцуулах, бэлэглэх ямар эрхтэй байх уу. 2014 онд 1492 мал тоолуулсан байхад 2015 онд энэ малын тоо 1393 болчихсон. Ингээд байж байгаад У.Чын Хаан банкны энэ дансыг нэхэмжлэгч нар хүсэлт гаргаад шүүхээс авхуулдаг юм байна лээ. Тэгэхэд 2014 оны 7 сарын 28-наас 8 сарын 11-ний өдрийг хүртэл 1,400,000, 800,000, 2,000,000, 120,000, 150,000 төгрөгийг тухайн үеийн 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд малуудаа зараад орлого олоод байдаг. Тэгэхээр үндсэндээ өвөө хуваалцахгүйгээр санаатайгаар Иргэний хуулийн 531 дэх хэсгийг зөрчсөн гэж ойлгогдох ийм нөхцөл байдал үүсээд байгаа. Ерөөсөө энэ нэхэмжлэгч нар болохоор мэдээж зөрчигдсөн эрхээ сэргийлгэх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн хамгаалалт хүссэн. Шүүх эрх зүйн хамгаалалтыг хүлээж аваад хэрэг үүсгээд энэ ажиллагаа бол хийсэн. Гэтэл энд болохоор Иргэний хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар талууд хэн аль нь бүгдээрээ хуульд заасны дагуу эрх үүргээ үнэн ч шударгаар хэрэгжүүлэх л үүрэгтэй. Энэ хэрэгт авагдсан баримтуудаар У.Ч гэх хүний шүүхэд гаргаж байсан У.О, У.Ч нарын анх нэхэмжлэл гаргаж байхад гаргаж байсан тайлбарууд, бусад баримтууд бол ерөөсөө энд үгүйсгэгдчихдэг. Одоо гэрч У.Б, У.Б нараар гэрчийн мэдүүлэг авхуулдаг. Тэд нарын ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсээд худлаа мэдүүлэг өгсөн, ямар нэгэн байдлаар ятгасан тал дээр эрүүгийн хэрэг үүсээд худлаа мэдүүлэг өгсөн хуулийн хариуцлага хүлээчихсэн байгаа Тэгэхээр У.Ч, У.О нар өөрийнхөө нотолгооны хэрэгслийг нотлох үүргээ нотолгооны хэрэгслээр биелүүлж чадаагүй байна гэж үзэх үндэстэй. Өмнөх шүүх хуралдаан дээр болохоор хариуцагч нарын өмгөөлөгч нар Гэр бүлийн тухай хуульд зааснаар хамт амьдарч байсан гэдгийг хамт амьдарч байсан нь тогтоогдохгүй гээд яриад байдаг. Гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д зааснаар У.Чын хувьд нэхэмжлэгч нар бүгдээрээ садан төрлийн хүмүүс. Энэ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хүүхэд эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. 63.1.3, 63.1.5-д зааснаар асран хамгаалагч байх хүн нь эцэг эх нь мөн харгалзан дэмжих хүн нь У.У буюу Д.Г нарыг асран хамгаалж, харгалзан дэмжиж байжээ. Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар эцэг У.У, Д.Г нарыг асран хамгаалагч, харгалзан дэмжигч У.Нийн гэр бүлд амьдрах эрхтэй хуульд зааснаар мөн Д.Гг тав тухтай асрах зорилгоор түрээслэн авсан байранд нь ч амьдрах эрхтэй. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч бол У.Н, У.Э нар юм. Харгалзан дэмжүүлж байсан эцэг, У.У, Эх Д.Г нар нь хоол, хүнс болоод орон сууцаар хангах, асран сувилах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлчихдэг. Мөн хуулийн 69.1.5-д зааснаар У.Н, У.Э нар асран дэмжих үүргээ биелүүлсэн гэж гэж үзэж байгаа. У.Н, У.Э нар Гэр бүлийн тухай хуулийн 70.1.4-т “асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, мөнгөн хадгаламж, үнэт цаас, үнэт зүйлийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах” гэж заасан байхад ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тэгэхээр энэ үйлдлийг хэн хийсэн гэхээр У.Ч хийгээд байдаг. Эцгээ нас барсны дараагаар эхийгээ асарч байх хооронд ч дансны хуулгуудаар тогтоогддог юм билээ. Их хэмжээний малыг зардаг, дансных нь гүйлгээгээр өөрийнхөө болон охин Хандмаагийнхаа нэрээр дансны гүйлгээ хийсэн байдаг. Ингээд энэ үйлдлийг нэхэмжлэгч нар хийгээгүй, харин хариуцагч У.Ч бол хийсэн. Тэгэхээр хариуцагч У.Ч би цорын ганц өв залгамжлагч юм аа. Би эцэг, эхээ асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан, би хамгийн сүүлд хамт амьдарч байсан хүн гэдгээ ерөөсөө баримтаар нотолж чадахгүй байгаа. Мал, эд хөрөнгө У.Чын хариулгад байсан гэдгийг үндэслээд хуулийн дагуу өв хүлээж авсан. Харин асарч хамгаалж, дэмжиж байсан У.Н, У.Э, одоо бусад У.Б, У.Б, У.Л нар бүгдээрээ энэ У.Чт зөвхөн мал хариулахаас бусад бүх хадлан тэжээл бүх нөхцөл байдлаар хангаж өгч байсан. Малынхаа үр шим, хариулгын хөлстэй холбоотой У.Чт ч хэлдэг, У.От ч хэлдэг. Бид нар хариуцагч этгээд биш гэж хэлээд байгаа боловч өөрсдийн гаргаж байсан тайлбарууд болон бусад баримтуудаар тогтоогдоод байна. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуулийн 73.2.6-д зааснаар У.У бол 2008 онд нас барсан эх Д.Г 2014 онд нас барснаар У.Н, У.Э нарын асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болжээ. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд болохоор өнөөдөр эцэг эхээ асран хамгаалсныхаа хүчинд яриад байгаа ямар нэгэн байдлаар энэ хэрэг шүүх дээр ирээд зарим нэг баримт нь дутуу явчхав гэхээр төрсөн ах дүүс болохоор бие биедээ гомдол тээдэг юм уу, хурал дээр ярьж байгаа тайлбар бол голцуу тэр гомдлынхоо тухай дурдаад байдаг болохоос биш энэ асуудлаа бас нарийн тодорхой хэлж дурдаагүй, сэтгэл санаа хямардаг юм уу яадаг юм энэ байдлыг нотлох баримтаар нотлоогүй гэж үзэх үндэслэл байхгүй байна шүү дээ. Хавтаст хэргийг шинжлэн судалсан байдаг юм байна лээ. Шинжлэн судлахад жишээлбэл энэ шийдвэрийн 15 дугаар талд 2017 оны 12 сарын 24-ний өдрийн тогтолцооны бичгийг хавтаст хэргийн 33-т буруу биччихсэн байдаг юм байна лээ. Д.Г 2014 онд У хот руу шилжсэн тухай иргэний үнэмлэх болон шилжсэн тухай тодорхойлолт гээд нэгдүгээр хавтаст хэргийн 37 дугаар талд заачихсан байна. Мөн У хотын Б дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2022 оны 4 сарын 24-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан. Д.Г 2014 оны 7 сарын 17-нд нас барсан гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа 1 дүгээр хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан. Үүнээс хойш мал тооллогын баримтыг бүгдийг нь бичээд авсан байдаг юм. Тэгэхээр хариуцагч нар юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ У.Лийн хүү Л.Х, У.Лийн өөртөө ноогдох хэсгийн малыг У.Э, У.Н нар өөрт ноогдох хэсгийн малаа аваад явчихсан гэдэг. Энэ малыг авч яваагүй, буцаагаад, эргүүлээд туугаад аваад ирсэн гэдгийг У.Ч өөрөө хэлдэг. У.Э, У.Н хоёр юу ч авч яваагүй. Тэгэхээр хариуцагч нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ У.Лийн хүү Л.Х ерөөсөө эмээ, өвөө дээрээ өсчихсөн. Өвөө, эмээгээ өвчтэй, зовлонтой байхад нь хажууд нь гэртэй нь аваачиж очоод асарч хамгаалж байсан. Мөн У.Н, У.Э нарыг асарч хамгаалж байхад мөн хажууд нь байсан. Тэгээд хамгийн сүүлд эмэг эх Д.Ггээ У хот руу авчрахад гэр орныг нь ачиж авчраад гэр орон нь тусдаа байсан ч гэсэн яагаад хамт амьдрах болсон юм гэхээр гэрт амьдрах боломжгүй болсон. Маш их өвчин нь хүндэрсэн. У.Нийнд байхад хүртэл Л.Х асарч, сувилж байсан. Энэ бол 7 хүний өмчийн маргаан юм. 7 хүнд өвлөгдөх ёстой байгаа юм. Үүнд Л.Х нэмэгдэнэ, яагаад гэхээр бага наснаасаа эхлүүлээд эмээ, өвөөтэйгөө мал ахуйгаа асардаг, эмээ өвөөдөө тусалдаг ажлыг хийдэг байсан. Энэ хүмүүс өмч хувьчлалаар авсан малаа мөн У.Л, У.Э, У.Н, У.Б өмч хувьчлалаар авсан малаа нийлүүлчихсэн байсан.Тэгэхээр энэ нь дан ганц миний мал биш юм аа. Ээж, аавынх нь өмч хувьчлалаар авсан мал дээр У.Н, У.Л, У.Б 3-ын мал нэмэгдсэн. Тэгэхээр бид нар аавыгаа мянгат малчин болгохын бүх малаа нийлүүлж тоолуулсан гэхээр эцэг У.Угийн нэр дээр мэдэгдэнэ. Тэрний дараа эцэг нь нас бараад эх нь удалгүй хүнд өвчтэй байсан. Тэгэхээр эд нар чинь эцгийгээ ч асарч байсан, эхийгээ ч асарч байсны хувьд тэргүүн ээлжинд ямар нэгэн шалгуургүйгээр хаана ч хүсэлт гаргахгүйгээр шууд өв залгамжлагч байхад үүнтэй холбоотой асуудлаар шүүх зөрөөтэй дүгнээд мөн бид нар хүсэлт гаргаж байгаагүй гэж үүнийгээ буруу тайлбарласан байгаа байхгүй. Бид асарч байсан учраас өв залгамжлагч мөн гэж хэлээд байгаа боловч биш байна аа гэж үзэх тийм боломжгүй шүү дээ. Тэгэхээр анхан шатны шүүх мэдээж хэрэг хэрэгт авагдсан бүх баримтуудаас гадна талуудын тайлбар хамгийн гол нь бичгийн нотлох баримт л үндэслэх ёстой. Гэтэл бичгийн нотлох баримт, тэр тохиролцооны бичгийг эх хувьд У.Ч гарын үсгээ зурчихсан У.Чын гарын үсэг биш байна ч гэдэг юм уу ямарваа нэгэн тийм баримт гараагүй, ерөөсөө ямар ч баримт тогтоогдоогүй. Энэ баримт эцсийн бид нар өв залгамжлагч мөн юм. Одоо тэгэхээ хэн аль нь хүсэлт гаргаагүй байсан ч гэсэн бүгдээрээ өвөө хүлээж авъя гээд хоорондоо бичгээр хийсэн хэлцэл байхад энэ хэлцлийг үндсэндээ хүлээж аваагүй анхан шатны шүүх ерөөсөө хуумгай дүгнэлт хийчихсэн. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Сая У.Нийн яриад байгаа Хаан банкны дансны хуулгыг гаргуулъя гэсэн хүсэлт байдаг юм байна лээ. Тэр хүсэлт дотор У.Чын охин Хандмаа мөн У.Чын өөрийнх нь данснууд байгаа. Үүнийг хэдийгээс хойш юунд захиран зарцуулсан бэ гэдгийг шүүхэд нэгэнт баримт үзүүлээд тэр баримтыг тодорхой хэмжээгээр судалж үнэлэх л ёстой. Тэрийг бүхэлд нь л хянах үүрэгтэй. Тайлбарууд нь аль баримтаар үндэслэж байна, аль баримт нь нотлох баримтаар тогтоогдох юм гэдгийг ялгаж салгах ёстой. Тэгэхээр бүүр зориудаар Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглээд энэ чинь нэг ёсны урьдаас хөтөлбөргүй, үнэн гэсэн нотлох баримт байж болохгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн хариуцагч талын тайлбарын тодорхой нэг жижигхэн хэсгийг өлгөж аваад л ийм шийдвэр гаргачихсан нь үндэслэлгүй. Тийм болохоор анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод нэг ёсны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн ажиллагаа бүрэн хийгдээгүй байж байхад энэ хэргийг хэлэлцсэн нь бол буруу. Тэгэхээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод анхан шатын шүүхийн энэ шийдвэрийг хүчингүй болгоод хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь маргааны зүйлийг нэг бүрчлэн шийдэх ач холбогдолтой гэсэн байр сууриас оролцож байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нэлээн тодорхой ярьчихлаа. Тэгэхдээ энд нэг зүйлийг нэмж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь энэ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх тэр шаардлагыг огт хангаагүй. Өөрөөр хэлэх юм бол хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг, тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлээд шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлага хангагддаг.Гэтэл анхан шатын шүүх шийдвэртээ юу тусгасан байдаг юм бэ гэхээр баахан хэрүүлийн чанартай энэ хүмүүсийн хэлж байгаа үг, өгүүлбэр, шаардлагатай нөхцөл байдлын талаар бараг бичдэггүй, баахан юм бичиж бичиж байснаа үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоё гэсэн. Өөрөөр хэлэх юм бол Иргэний иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нас барагчийн хөрөнгийг адил тэнцүүгээр өвлөх эрхтэй. Энэ өвлөгдөх хөрөнгөөс ингэх нь зүйтэй гэсэн зүйл зааж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гээд 3 зүйл зүйлчлэлийг бүхэлд нь бичээд тэгэнгүүтээ үүний дагуу энэ хүмүүс өвлөхөөс одоо татгалзсан гэж үзсэн гэж хуульчилсан гээд энэ хуулийг гаргаад биччихсэн. Өөрөөр хэлэх юм бол хуулийг ингэж бүүр санаатайгаар 528.1 дэх хэсэг нь тухайн эд хөрөнгө, одоо өвлөгдсөнөөс хойш тухайн нэг жилийн хугацаа өнгөрснөөс хойш хамт амьдарч байсан нас барагчийг нас барах хүртэлх хугацаанд хамт байсан тэр этгээдүүд 3 сарын дотор өвлөхөөс татгалзаагүй л бол тэр хүн өвлөгч. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1т заасныг бичиж байгаа бол У.Э юм уу, эсвэл У.Н ч юм уу, энэ Л.Х ч юм уу бүгд энд хамаарах ёстой. Энийг бичиж байгаа бол тэр хамаарч байгаа тэр нөхцөл байдлыг нь тодруулах ёстой. Харин У.Чын хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528..2-т заасан тухайн нэг жилийн хугацаан дотор нь эд хөрөнгийг эзэндээ авсан этгээд гэдэгт хамаарна. Тэгэхээр хуулиа зөв зүйтэй нэг бүрчлэн шийдвэрлэх ёстой байтал оновчтой зөв хэрэглээгүй нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж хэлье. Хоёрт хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр судлан шинэчлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шүүхийн шийдвэр бол үндэслэл бүхий байх тэр шаардлагыг хангана. Гэтэл энэ хэрэг 2 билүү 3 хавтас болчихсон. Энэ дотор маш олон баримтыг гаргаад ирсэн. Үүнийг шинжлэн судлах асуудалтай холбоотой асуудлыг нь харахаар бүгдийг нь уншчихсан. Тэр олон тооны дансыг авчирсан асуудал, тэр данснууд ч гэсэн өнөөдөр хууль ёсны дагуу яг үндэслэл журмаараа энэ хавтаст хэрэгт авагдчихсан. Тэр дансыг нь уншаад явчихсан. Энийг шинжлэн судлагдсан л гэж үзнэ. Тэгэхээр ийм нөхцөл байдлууд судлагдсаар байхад бүүр санаатайгаар энэ одоо үйл баримтыг үндэслэл бүхий байх нөхцөлөөр хангах боломжгүйгээр хамаарал бүхий энэ хуульд заасан арга хэрэгслээр олж авсан энэ нотлох баримтуудыг нөгөө 40.1-д зааснаар огт үнэлээгүй, үнэлэхийг хүсээгүй. Тэгэхээр нэгэнт шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн нотлох баримт туйлын үнэн буюу хөтөлбөргүй байх, одоо тэр шийдвэр гарахаас өмнө гаргаж ирсэн нотлох баримт туйлын үнэн буюу хөтөлбөргүй байх шаардлагагүй байлаа ч гэсэн энэ баримтуудыг хууль ёсны дагуу авчраад энэ хүн үнэлүүлээд яриад ингээд энэ асуудлаар бүрэн дүүрэн яригдчихсан ийм нөхцөл байдлууд байгаа. Бүүр шүүх хуралдааны танхим дотор У.Ч эдний маргаад байгаа маргаан буюу энэ У.Н, У.Э чинь яасан муухай юм бэ, энэ 2 шиг муу хүмүүс байхгүй, эцгийнхээ ясыг, эхийнхээ ясыг өндөлзүүлээд өнөөдөр хүртэл ийм хачин юм яриад ёстой аймшигтай хүмүүс гээд л түрүүчийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгч нар тиймэрхүү дүгнэлт гаргаад яриад байх шиг байсан. Үнэхээр яачихсан муухай хүмүүс вэ гэхээр тийм болов уу гэсэн чинь өнөөдөр шүүх нэг зүйл болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан шүүх хуралдааныхаа тэмдэглэлийг огт үзүүлээгүй харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ шүүх хуралдааны тэмдэглэлийг 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаанд оролцогч хэн нэгнийх нь санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засварлалт хийх энэ тухай тэмдэглэлд тусгаад шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно” гэж заасан. Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад гомдлын дараа нөгөө тэмдэглэлийг нь сонссон чинь бүүр үнэхээр У.Нийн хэлээд байдаг тэр үндэслэл агуулга бүүр тэр чигтээ байж байдаг. Яагаад гэвэл тэмдэглэлийг нь бүрэн гүйцэт бичээгүй, үг өгүүлбэрийг буруу дутуу бичсэн. Өнөөдөр У.Ч “харин тийм ээ, тэр малыг нь аваад явчихсан юм, би буцаагаад авчихсан юм” гээд өөрийнхөө амаар шүүх хуралдааны үед хэлчихсэн үгийг гаргаагүй. Тэгэнгүүт одоо ямар тайлбар юм гаргаад байдаг юм гэвэл аль хэдийн аваад явчихсан эд хөрөнгөө аваагүй гээд өвлөгч болно гээд байгаа нь үндэслэлгүй, бидний эд хөрөнгө манай гэр бүлийн эд хөрөнгө рүү дайраад байгаа нь үндэслэлгүй ээ гэдэг тайлбарыг гаргуулчхаж байгаа байхгүй. Энэ чинь өөрөө нөгөө хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг үнэхээр хангаагүй ийм шийдвэр байх ямар ч боломжгүй ээ гэдгийг харуулж байна. Тэгэхээр уншуулаад баахан яриулаад яг хэн байсан юм бэ, хэзээ ирсэн юм бэ, хэдий хүртэл энэ хүмүүстэй хамт байсан юм бэ гээд ингээд яриулаад байхаар аавыгаа 3 жил, ээжтэйгээ 3 жил хамт амьдраад яг өөрсдийнх нь хүсэл зоригоор аав нь ямар ч байсан биеийн байдал сайжрахгүй юм чинь бусдын гэрт биш өөрийнхөө гэрт ямар ч байсан сүүлийнхээ мөчийг өнгөрөөе өө гээд нэг гэрийг нь авчирч бариад гэрт нь орсон. Ээж нь нэгэнт болохоо болилоо, би өөрийнхөө гэрт ямар ч байсан нутагтаа ясаа тавья аа гэхээр нь хүүхдүүд нь нутагт нь гэрийг нь бариад оруулаад үр хүүхдээ авчраад аав чинь ингэж хэлсэн шүү, ээж нь ингэж хэлж байна шүү гээд сүүлийнхээ үгийг хэлээд энэ нас барсан энэ үйл баримтыг нь хэзээ, хаана яаж нас барсан нь тодорхойгүй гэдэг. У.Ч болохоор манай гэрийн хаяанд байж байгаад өнгөрчихсөн тэр хаяанд байх хүртэл хаана байсан бэ У.Ч гэдэг асуудлыг ч гэсэн шүүх тодруулаагүй. Тэгэхээр ийм нөхцөл байдлаар гаргасан энэ шийдвэр өөрөө хууль ёсны ба үндэслэл бүхий байх энэ шаардлагыг огт хангаагүй учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргийнхээ дагуу хянаад энэ анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаагаад өгөөч ээ гэсэн энэ давж заалдах гомдлуудыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ....Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэг хэмжээгээр ашиг сонирхолтой этгээд байхыг үгүйсгэхгүй учраас шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч талтай ямар хууль зүйн ашиг сонирхолтой этгээд вэ гэдгийг нь харгалзан үзлээ гэж байгаа юм. Түүнээс заавал гэрчийн мэдүүлгийг үнэлэх шаардлага байхгүй. Энэ агуулгаар нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг нэгдүгээрт нь хангаж байгаа. Эдгээр үндэслэл ерөнхийдөө болбол харагдаж байгаа. Тийм учраас 280 толгой мал улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Үүнийг хуваагаад авчихсан байна гэдэг талаасаа шүүх зөв дүгнэсэн. Хоёрдугаарт Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан өвлөх эрхийн татгалзах журам, өвлөх эрхийн татгалзах журмыг шүүх барьж шийдсэн буюу нэг жилийн дотор хэн алинд хүсэлт гаргаагүй. Энэ дээр урьд нь хүсэлт гаргаагүй гэдэг агуулгыг яриад байгаа. Тэгэхээр тухайн эд хөрөнгийг хүлээж аваад 10 жил маллачихсан. Мал маллана гэдэг нь хөдөлмөр юм. Учир нь малчин түүнийг маллаж байж өсгөдөг ийм ойлголт байгаа шүү. Шүүх хуралдаан дээр У.Нээс ч тэр, У.Эээс ч тэр ядаж нэг өдөр энэ малуудыг өөрийн хэрэгцээ шаардлагад ашиглаж малыг маллаж байсан тохиолдол байгаа юу гэж асуусан байхгүй ээ гэсэн. Тийм учраас өвлөх эрхийн агуулгаар ч тэр хөөн хэлэлцэх ажиллагааны агуулгаар ч тэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч У.Нийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө. Бусад нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжилсэн төлөөлөгч нь гомдол дурдаагүй асуудлыг дурдсан байхыг эцэст нь хэлье ээ. С.Т өмгөөлөгч эрүүгийн хэргийн талаар нэмэлтээр товчхон хэлэх байх... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Хэлэх зүйл байхгүй, С.Т өмгөөлөгч тайлбарлана... гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Тын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:...Ц.М өмгөөлөгчийн гаргасан тайлбартай давхцуулахгүйгээр тайлбараа гаргая. Анхан шатны шүүх У.Б, У.Б нарын гэрчийн мэдүүлэгт үндэслэж түүнийг үнэлж шийдвэр гаргаагүй. Хоёрдугаарт У.Б, У.Б нарыг шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлсэн гэж байна. Шүүх түүнийг үнэлж шийдвэр гаргаагүй. Өөрийнх нь гаргасан гомдолд байдаггүй юм. Энэ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол байгаа. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолын үндэслэл нь 2017 онд У.Ч, У.О нарын шүүхэд хандъя гэдэг нэхэмжлэл гаргахын тулд хэлэлцсэн итгэмжлэлээр гарын үсэг зурсан, зураагүйтэй холбоотой гарсан ийм худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой шүүхийн шийтгэх тогтоол байдаг гэм буруутайд тооцсон. Тэгэхээр У.Б, У.Б нарыг Т миний хувьд худал мэдүүлэг өгүүлсэн ийм нөхцөл байдал байхгүй. Шүүхэд хүсэлтээ гаргаад гэрчийг орлуулах хүсэлт гаргаад 2021 оны 10 сарын 1-ний өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу шүүх хуралдаанд гэрчүүдийг оруулж асуусан байдаг. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Хоёрдугаарт малын А данстай холбоотой Х сумын Г багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэдэг асуудал яригддаг. Мөн 2021 оны 10 сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргасны дагуу Х сумын Засаг дарга Б гэрчээр мэдүүлэг өгсөн. Ингэж мэдүүлэхдээ У.Нт малын А дансны тодорхойлолтыг гаргаж өгч байгаагүй, миний албан бланк биш байна. Миний гарын үсэг биш байна, хэрэглэхээ больсон албан бланк дээр гарсан тодорхойлолт байна гэдгээ л өөрөө мэдүүлдэг. Энэ асуудлын хувьд сүүлийн 2 сард болсон шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдээгүй. Тэгэхээр энэ дүгнэлт ойлголтуудыг хэлэх нь зүйтэй байх. Бусад тайлбарын хувьд Ц.М өмгөөлөгчтэй адил саналтай байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Нийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
Нэхэмжлэгч У.Н, У.Э, У.Л нар хариуцагч У.Ч, У.О нарт холбогдуулан У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, “Д.Г, Д.У.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн “В” ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байна.
Хариуцагч У.Ч, У.О нар “…Аав ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн. Ээж минь 2014 онд бурхан болсны дараа жил буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ноогдох малаа авч явсан. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Лийн том хүү Л.Х 80 гаруй толгой мал таслан авч, сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай малын тооллогын дүнг үндэслэж үнэлгээ хийлгэж, түүнийгээ 6 хувааж, миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй....” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.0-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил тэнцүүгээр өвлөх эрхтэй, нэхэмжлэгч У.Н, У.Э нар өв хүлээн авах хүсэлтээхуульд заасан хугацаанд гаргаагүй, нэхэмжлэгч У.Л өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч У.Н “...Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв хөдөлбөргүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, өв залгамжлах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нар хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э болон У.Б, У.Б, У.Ч нар эцэг.Д.У.У, эх Д.Г нарын хүүхдүүд бөгөөд зохигчид энэ асуудлаар маргаагүй.
Тэдний эцэг Д.У.У нь 2008 онд нас барж, түүний хөрөнгийг эхнэр Д.Г өвлөн авсан байна.
Харин эх Д.Г 2014 онд нас барсантай холбоотой өвийн асуудлаар зохигчид маргаж, хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.
Нэгэнт У.Л, У.Н, У.Э, У.Б, У.Б, У.Ч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгчид мөн бөгөөд тэдний хэн нэгнийг хууль ёсны өвлөгч биш гэж маргасан асуудал байхгүй тул тэднийг хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоох шаардлагагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
2.“Д.Г, Д.У.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн “В” ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Н, У.Э нарыг өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй, хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өвлүүлэгч Д.У.У, Д.Г нар А аймгийн Х сумын төв дээр амьдарч байгаад 1990 онд хөдөө гарч өөрсдийн болон насанд хүрсэн хүү У.Л, У.Б, охин У.Н нарын өмч хувьчлалаар авсан малыг маллаж, өсгөж үржүүлсэн, үр хүүхдүүддээ тус бүрт нь мал хувааж өгч, имнэсэн, хүү У.Ч 7-р ангиасаа гарч эцэг эхийн хамт мал маллаж байгаад 2000 онд тусдаа гарсан ч эцгийнхтэйгээ айл амьдарч, ах, эгч нарынхаа малыг хамт маллаж байсан, 2007 онд үр хүүхдүүд нь өөрсдийн малыг эцэг Д.У.Угийн нэр дээр тоолуулан, эцгийгээ мянгат малчин болгож байсан, 2008 онд эцэг Д.У.У, 2014 онд эх Д.Г нар нас барснаас хойш ч бага хүү У.Ч, эхнэр У.Оын хамт малаа малласаар байгаа талаар зохигчид тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүхийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийж, хуулбарлан авч, хэрэгт хавсаргасан нотлох баримтаар /4-р хх-ийн 222-227/ зохигчид 2015 оны 07 сарын 27-нд өвлөгч бүрийн хувиарт малыг тоолон, дүү У.Чт үлдээсэн, 2017 оны 12 сарын 24-нд У.Н, У.Э, У.Б, У.Б, У.Ч нар У хотод уулзаж, тохиролцооны бичиг үйлдэж, 2015 онд тоолсон мал дээрээ 2017 оны төлөө нэмж, адуу, үхрээ 6 тэнцүү хувааж авахаар тохиролцож, гарын үсгээ зурсан / 1-р хх-ийн 21/ үйл баримт тогтоогдож байна.
Өвлүүлэгч Д.Г 2011 оноос эхлэн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан У хотод охин У.Н, У.Э нарын асрамжинд байж байгаад 2014 оны 07 сард нутагтаа ирж, удалгүй нас барсан болох нь хэрэгт авагдсан Б дүүргийн 6-р хорооны шилжин ирсэн тухай тодорхойлолт /1-р хх-ийн 25/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн29/, зохигчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар мөн тогтоогджээ.
Иргэний хуулийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч У.Н, У.Э нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа зохих этгээдэд мэдэгдээгүй тул тэднийг өв хүлээн авсан гэж үзнэ.
Өвлүүлэгч Д.Ггийн хөрөнгө болох 280 толгой мал болон бусад өвлөгчдийн имтэй мал, өөрийн малыг монгол уламжлалын дагуу хариуцагч У.Ч маллаж байсан бөгөөд нэхэмжлэгч У.Н, У.Э нар У хотод оршин суудагтай холбоотой өвлөгдөх хөрөнгийг эзэмдэн авах боломжгүй учир 2015 онд бүх малыг тоолон, хариуцагч У.Чт үлдээжээ.
Харин хууль ёсны өвлөгч У.Л, У.Б, У.Б, У.Ч нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргах байтал гаргаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч У.Н, У.Э нар эх Д.Ггийн хөрөнгийг өвлөхөөр шаардах эрхтэй.
Гэхдээ нэхэмжлэгч нар бидний аав ээжээс өвлөгдсөн адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн нийт 1501 тоо толгой малыг 6 хуваах, малын тоо нас, хүйсээр 6 хуваагдах боломжгүй тул хөрөнгийн үнэлгээний дүнг 6 хуваах замаар, нэхэмжлэгч нэг бүрд ноогдох хэсэг болох 48.633.333 төгрөг, нийт 145.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Учир нь 2019 онд тоологдсон 1501 толгой мал хариуцагч У.Оын нэр дээр тоологдсон, эдгээр 1501 толгой малын хэд нь У.Ч, У.О нарын мал болох, хэд нь өвлөгдөх мал болох талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нар дээрх шаардлагаа нотолж чадаагүй байна.
Өвлүүлэгч Д.Ггийн нэр дээр 2011, 2012 онуудад үхэр 5, хонь 166, ямаа 109, нийт 280 толгой мал тоологдсон болох нь Д.Ггийн малын А данс /1-р хх-ийн 55-57/-аар тогтоогдож байгаа, хариуцагч У.Ч өвлүүлэгчийн мал 280 толгой байсантай маргаагүй тул үхэр 5, хонь 166, ямаа 109, нийт 280 толгой малыг нэхэмжлэгч У.Н, У.Э нар өвлөхөөр шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч У.Н хариуцагч У.Оын нэр дээр тоологдсон 1501 толгой малын зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-иар хийлгэсэн, үнэлгээний хөлсөнд 583.000 төгрөг төлсөн байх ба хариуцагч У.Ч, У.О нар манай малын тооллогын дүнг үндэслэж малын үнэлгээ хийлгэж, түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргаснаас үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргаагүй, хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ий үнэлгээний тайлангаас өөр үнэлгээ хэрэгт авагдаагүй, өвлүүлэгчийн нэр дээр 2011, 2012 онд тоологдсон 5 үхэр, 166 хонь, 109 ямаа нь тус тусдаа ямар насны, ямар хүйсний мал байсан нь тодорхойгүй, анхан шатны шүүхэд 2021 оны 03 сарын 15-нд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч, хэт сунжирсан зэргийг харгалзан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, нэхэмжлэл гаргаж байсан үеийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж, хөрөнгө өвлөгдөх үеийн малын нас одоо цагт гүйцсэн гэсэн агуулгаар үхрийг 1.100.000 төгрөгөөр, хонийг 150.000 төгрөгөөр, ямааг 100.000 төгрөгөөр үнэлэн, нийт 280 толгой малын үнэ 41.300.000 төгрөгийг нэхэмжлэгч нарын нэхэмжилсэнчлэн үнэлгээний дүнг хуваах замаар хариуцагч У.Ч, У.О нараас малын үнэ 41.300.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 583.000 төгрөг, нийт 41.883.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Нт 21.233.000 төгрөг, У.Эт 20.650.000 төгрөг олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч У.Л нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй, өргөдөл гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлоогүй тул энэ үндэслэлээр түүний хариуцагч У.Ч, У.О нараас 48.633.333 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч У.Нийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Н улсын тэмдэгтийн хураамж илүү авсан талаар шүүх дүгнээгүй гэжээ.
Нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хангаснаас шалтгаалж улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилдаг тул анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжилсэн дүн тус бүрд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг тус тусад нь төлүүлсэн нь зөв болно.
Анхан шатны шүүх хэрэг давж заалдах шатны шүүхэд ирсний дараа нэхэмжлэгч У.Н, У.Э, У.Л, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Т, Б.Г нарын хамтран гаргасан, нэхэмжлэгч У.Н, У.Л нар гарын үсэг зураагүй, хуульд заасан шаардлага хангаагүй давж заалдах гомдлыг хүлээн авч, программаар шилжүүлээгүй атал албан тоотоор ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбарыг бүрэн бичээгүй, үг, өгүүлбэр орхигдуулсан талаар гаргасан нэхэмжлэгч У.Нийн тайлбар үндэслэлтэй байх ба энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хуулийн зохицуулалтгүй, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг архивт хадгалагдаж, нотлох баримтаар ашиглагдах боломжтой, зөрчлийг арилгуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулж, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэхээс өөр ач холбогдолгүй болохыг мөн дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 129/ШШ2024/00093 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-т заасныг баримтлан хариуцагч У.Ч, У.О нараас 21.233.000 /хорин нэгэн сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Нт, 20.650.000 /хорин сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Эт тус тус олгож, У.Л, У.Н, У.Б, У.Э, У.Б, У.Ч нарыг Д.У.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, хариуцагч У.Ч, У.О нараас 48..633.333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Лийн, 27.983.333 /хорин долоон сая есөн зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Н, У.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.206.264 /нэг сая хоёр зуун зургаан мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ч, У.О нараас 264.115 / хоёр зуун жаран дөрвөн мянга нэг зуун арван тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Нт, 261.200 /хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Эт олгосугай.“ гэж тус тус өөрчилсүгэй.
2. Хариуцагч У.Нийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404.032 төгрөгөөс нэхэмжлэл хангагдсан хэмжээнд оногдох 264.115 төгрөгийг, давж заалдах гомдол гаргаагүй атал улсын тэмдэгтийн хураамж төлсөн нэхэмжлэгч У.Лийн 401.117 төгрөг, У.Эийн 401.117 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД В.Ц
Б.Н