Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00228

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Үтрэм 2-15 тоотод оршин суух улсын бүртгэлтэй /одоо Улаанбаатар хот 61-ийн гарам гэх газар түр оршин сууж байгаа/, Ажиндай овогт Бат-Оршихийн Батболд /РД:ИВ93040711, утас:99606600/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6-р баг, Улаанбаатарын гудамж 1 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, Боржигон овогт Соёлсайханы Чимэдлхам /РД:МЗ94041308, утас:99939662/ нарт холбогдох зээлийн төлбөр 11,044,043.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Бат-Оршихын Батболд, Соёлсайханы Чимэдлхам нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах Зүүнхараа ХААН банкны Төмөр зам тооцооны төвөөс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-14/259/1 тоот зээлийн гэрээгээр 16.8 % хүүтэй, 36 сарын хугацаатай, 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд зурагт, хөргөгч,угаалгын машин, мөлхөө стенк, ханын шкаф, буйдан барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.671.369,96 /дөрвөн сая зургаан зуун далан нэгэн мянга гурван зуун жаран есөн мянган төгрөг ерэн зургаан мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 2.491.462 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 5.387,26 /таван мянга гурван зуун наян долоон төгрөг хорин зургаан мөнгө/, нийт 7.168.219,22 /долоон сая нэг зуун жаран найман мянга хоёр зуун арван есөн төгрөг хорин хорин мөнгө/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2016 оны 02 дугаар сараас 167 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2016 оны 06 дугаар сарын 15-нд зээл төлөх мэдэгдэл өгч, удаа дараа утсаар ярьж, уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

  1. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-14/259/1 тоот дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,
  2. 2016 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,

Үндсэн зээлийн үлдэгдэл                                           10.328.630,04 төгрөг

Зээлийн хүүгийн төлбөрт                                           688.780,26 төгрөг

Торгуулийн хүү                                                 22.133,09 төгрөг

Нотариатын зардал                                         4.500,00 төгрөг

Нийт                                                                                11.044.043,39 төгрөг

  1. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:

Улсын тэмдэгтийн хураамж-191.654,69 төгрөг

 

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Б.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн төлөлтөө ойрын хугацаанд төлж барагдуулаад цаашид графикын дагуу сар, сард нь төлж байх болно гэжээ. 

 

Харицагч С.Чимэдлхам шүүхэд гаргасан тайлбартаа: Батболдын хамтран зээлдэгч нь үнэн болно. 2014 онд Хаан банкнаас зээл авсан. Зээлийн төлөлтөө ойрын хугацаанд төлж барагдуулж, цаашид графикийн дагуу төлнө гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн төлбөр 11,044,043.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батболд, С.Чимэдлхам нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч нарын бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн төлбөр 11,044,043.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батболд, С.Чимэдлхам нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 191654 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Батболд, С.Чимэдлхам нараас 95827 төгрөгийг,  төрийн сангийн 130400941 тоот данснаас 95827 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Батболд, С.Чимэдлхам нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ