| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2016/00238/И |
| Дугаар | 00245 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00245
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Зүүнхараагийн 26а тоотод оршин суух, Боржигон овогт Зандраагийн Отгонзаяа /РД:МЗ73050360, утас:99895652/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Шарын голын 55 тоотод оршин суух, Боржигон овогт Даваасамбуугийн Дуламжав /РД:МЗ93120661 утас:95391873/ нарт холбогдох зээлийн төлбөр 11,521,724.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Зандраагийн Отгонзаяа, Даваасамбуугийн Дуламжав нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах Зүүнхараа ХААН банкны Төмөр зам тооцооны төвөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-13/650 тоот зээлийн гэрээ, БГҮ-13/650 тоот барьцааны гэрээгээр 19.2 % хүүтэй, 60 сарын хугацаатай, 18.500.000 /арван найман сая таван зуун мянган/ төгрөгийн орон сууц худалдан авах зээл авсан. Зээлийн барьцаанд 26 мкв талбайтай амины сууц, хөргөгч, зурагт, угаалгын машин, мөлхөө стенк, плитка, буйдан барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7.186.772,85 /долоон сая нэг зуун наян зургаан мянга долоон зуун далан хоёр төгрөг наян таван мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 8.429.874 /найман сая дөрвөн зуун хорин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 9.719,39 /есөн мянга долоон зуун арван есөн төгрөг гучин есөн мөнгө/, нийт 15.626.366,24 /арван таван сая зургаан зуун хорин зургаан мянга гэрвэн зуун жаран зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2016 оны 03 дугаар сараас 95 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2016 оны 06 дугаар сарын 16-нд зээл төлөх мэдэгдэл өгч, удаа дараа утсаар ярьж, уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 11.313.227,15 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт 198.090,00 төгрөг
Торгуулийн хүү 2.907,76 төгрөг
Нотариатын зардал 7.500,00 төгрөг
Нийт 11.521.724,91 төгрөг
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч З.Отгонзаяа, Д.Дуламжав нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэгийг хүлээн авч танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. З.Отгонзаяа миний бие тус банкнаас 2013 оны 10 сард 18,500.000 төгрөгний амины орон сууцны зээл авсан нь үнэн. Үүнээс хойш буюу 2013 оны 10 сараас 201 боны 3 cap хүртэл зээлээ гэрээний дагуу төлбөрөө cap бүр хийж Хаан банканд нийт 15,626,366 төгрөгийг төлсөн. 2016 он гарч улс ороны хямрал дээр нь миний ажиллаж буй компани орлогүй цалин мөнгөө тавиаж чадахгүй нь улмаас эрхлэж байсан бизнес маань доголдож санхүүгийн хувьд хүнд болсон. Өнөөдөрийн байдлаар бага зэрэг оросруу наймаанд явж бага сагаар амьдрал 2 хүүхдээ тэжээж, наймаа арилжаа хөөн амьдарч байна. Би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх хүн орон гэрээ алдах талаар бодохоос ч надад үнэхээр хүнд байна. Хаан банкны хамт олноос ажилд чинь хүндрэл учруулсандаа уучлал хүсэж байна. Отгонзаяа миний энэ байдлыг та бүхэн ойлгож үндсэн зээлийн үлдэгдэл 1 1,3 13,227 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 198,090 төгрөг торгуулийн хүү 2907 төгрөг нийт 11,514,224 төгрөгийг хүлээн зөвшөөр ч байна. Энэ их мөнгийг бөөнд нь төлөх боломжгүйг маань бодолцож дараах саналыг та бүхэнд тавьж байна. Өнөөдөрийг хүртэл хугацаа хэтэрсэн зээл болох 1,362,000 төгрөгнөөс 485,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 20-нд төлсөн. Үлдэгдэл 877,000 төгрөгөө 2016 оны 8 дугаар сарын 28-ны дотор төлж зээлээ хэвийн байдалд оруулах болно. Амьдралын энэ байдлыг минь харгалзан үзээд дахин зээлийн гэрээ байгуулж үлдсэн төлбөрийг үлдсэн саруудад маань хувааж хуваарь гаргаж өгч туслаач. Эдгээр байдлыг минь харгалзан үзэж миний саналыг хүлээн авч шийдэж өгнө үү. Үүнээс хойш үүргээ ухамсарлаж зээлийн гэрээний дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж байна гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн төлбөр 11,521,724.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Отгонзаяа, Д.Дуламжав нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн төлбөр 11,521,724.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Отгонзаяа, Д.Дуламжав нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 199297 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.Отгонзаяа, Д.Дуламжав нараас 99648 төгрөгийг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 99648 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Отгонзаяа, Д.Дуламжав нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ