| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0342/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч О.Сарангэрэл,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Тамир,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, А.Ундрах,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Одонтунгалаг,
Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, М.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Э.А, М.Н нарт холбогдох эрүүгийн 1802005190280 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бэсүд шанд овогт Б.Д
Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баяд овогт М.С
Монгол улсын иргэн, 1995 оны 09 сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт
төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хишигтэн овгийн М.Б
Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөх луу овогт Э.А
Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт М.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг “ЛСД”-ын агууламж бүхий 3 ширхэг
мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Сад худалдсан, мөн яллагдагч Б.Д нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар байрны 35 тоотод болон өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хатаасан “шавар” гэх нэршилтэй 15,8 грамм, “шавар” гэх нэршилтэй 2 хэсэг 0,9891 грамм жинтэй, бөөрөнхий жижиг “шавар” гэх нэршилтэй 0,0106 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид орсон “ЛСД” агууламжтай 1*1 см хэмжээтэй 15 ширхэг, гар утасны гэрний дотор талаас 2 ширхэг, биеэс хураан авсан 4 хэсэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн яллагдагч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 хэсэг “шавар” гэх нэршилтэй 0,0024 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр М.Сад өгсөн,
Шүүгдэгч М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны
11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар
хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх
бодисын тухай” конвенцид орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж
бүхий 2 хэсэг “шавар” гэх нэршилтэй 0,0024 грамм мансууруулах болон сэтгэцэд
нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид орсон “ЛСД” агууламжтай 3 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “ЛСД” агууламжтай 2 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Бт 170.000 төгрөгөөр худалдсан,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтсан “ЛСД” агууламжтай 2 ширхэг
мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль
бусаар Э.А, М.Н нарт өгсөн,
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5,1 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг “ЛСД”-ын агууламжтай 2 хэсэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр
сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
Элизабет хотхоны 15 дугаар байрны 402 тоотод болон өөрийн биедээ НҮБ-ын
1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид орсон дельта-9
тетрагидроканнабинолын агууламж бүхий 4,6 грамм мансууруулах болон сэтгэцэд
нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Би амьд хөгжим болон урлаг, шинжлэх ухаанд их сонирхолтой. 2018 оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр би Үйлдвэр нэртэй амьд хөгжмийн клубт тоглолт үзээд сууж байсан. Тэнд Баагий гэдэг хүн байсан. Мансууруулах бодис зардаг хүн байсан. Тухайн үед би мөнгөтэй байсан. Би дуу, европын соёлоос эл эс ти гэдэг мансууруулах бодисыг сонсож байсан. Баагий гэдэг хүн мөнгөний хэрэг байна гэхээр нь 400.000 төгрөгөөр эл эс тиг худалдаж авсан. Тухайн үед миний ирээдүйд болон надад ямар хор уршигтай болохыг ухамсарлахгүйгээр тэр зүйлийг худалдаж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Стай уулзаад 6 ширхэг ЛСД, шаврын хамтаар өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: Би өөрөө сониуч зантай. Элдэв мэдээллийг англи хэл дээр үздэг. Гадаадын томоохон компаниуд ярилцлага авахдаа элтин гэх зүйлийг бага хэмжээгээр өгч байгаад ярилцлага авдаг гэсэн мэдээллийг уншиж байсан. Надад ийм байдал тулгарч магадгүй гээд энэ зүйлийг сонирхож байсан. Би энэ тухай Дтай ярилцаж байсан. 2018.11.16-ны өдөр Дтай уулзаж тэр зүйлсийг авсан. Тэр бодисоос Бт худалдсан. Миний өөрийн мөнгө хүрээгүй байсан учраас Бт үнэтэй зарсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С над руу фэйбүүк чатаар эл эс ти гэж 85.000 төгрөгийн үнэтэй зүйл байна гэж чат бичсэн байсан. А бид хоёр бол багын найзууд юм.Тэгээд Ад эл эс тиний тухай хэлээд хэрэглэж үзэх үү гээд сониуч зан хөдлөөд бид хоёр хэрэглэж үзэхээр болсон. Бусад зүйлс бол бүгд үнэн. Утсаа ломбарданд тавиад А, Н хоёрыг танихгүй болохоор нь би аваад өгсөн нь үнэн. Би гэм буруугаа хүлээж байна. Миний үйлдэл ийм аймар зүйл гэдгийг мэдээгүй. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ийм хор уршигтай зүйл гэдгийг мэдсэнгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Д /1хх-ийн 120-121/, яллагдагч М.С /1хх-ийн 99/, яллагдагч М.Б /1хх-ийн 139-141/, яллагдагч Э.А /1хх-ийн 149-150/, яллагдагч М.Н /1хх-ийн 156-157/, гэрч Ц.Мөнхбат /2хх-81/, гэрч Б.Лхагватуяагийн мэдүүлэг /2хх-ийн 59/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3-35 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 8-12/, Б.Ды биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 17-18/, М.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20/, М.Сын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 21-22/, М.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 23-24/, М.Бын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 25-26/, Э.Аз-Эрдэнийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 27/, Э.Аз-Эрдэнийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 28/, 55-30 УНӨ улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-32/, М.Нн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 33-34/, М. Нгийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 35-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12345 дугаартай дүгнэлт /1хх-ийн 40-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12834 дугаартай дүгнэлт /1хх-ийн 44-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12339 дугаартай дүгнэлт /1хх-ийн 47-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12341 дугаартай дүгнэлт /1хх-ийн 52-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12340 дугаартай дүгнэлт /1хх-ийн 61-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12342 дугаартай дүгнэлт /1хх-ийн 64-65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12337 дугаартай дүгнэлт /1хх-ийн 67-68/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12347 дугаартай дүгнэлт /1хх-ийн 70-73/, шүүгдэгч Б.Ды эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 192/, шүүгдэгч М.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 197/, шүүгдэгч М.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 201/, шүүгдэгч Э.Аз-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 205/, шүүгдэгч М.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 209/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллага /цаашид НҮБ гэж товчлох/-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтанд орсон LSD /LYSERGIDE/-ын агууламж бүхий 3 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Сад худалдсан, мөн яллагдагч Б.Д нь 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар байрны 35 тоотод болон өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хатаасан “шавар” гэх нэршилтэй 15,8 грамм, “шавар” гэх нэршилтэй 2 хэсэг 0,9891 грамм жинтэй, бөөрөнхий жижиг “шавар” гэх нэршилтэй 0,0106 грамм жинтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд орсон LSD /LYSERGIDE/ агууламжтай 1*1 см хэмжээтэй 15 ширхэг, гар утасны гэрний дотор талаас 2 ширхэг, биеэс хураан авсан 4 хэсэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн яллагдагч Б.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 хэсэг “шавар” гэх нэршилтэй 0,0024 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр М.Сад өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч М.С нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны
11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар
хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх
бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 2 хэсэг “шавар” гэх нэршилтэй 0,0024 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд орсон LSD /LYSERGIDE/ агууламжтай 3 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд ордог LSD /LYSERGIDE/ агууламжтай 2 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Бт 170.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд ордог LSD /LYSERGIDE/ агууламжтай 2 ширхэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Э.А, М.Н нарт өгсөн гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.А нь 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд ордог дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 5,1 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1 дүгээр жагсаалтанд ордог LSD /LYSERGIDE/ агууламжтай 2 хэсэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,
Шүүгдэгч М.Н нь 2018 оны 10 дугаар сараас 2018 оны 11 дүгээр
сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
Элизабет хотхоны 15 дугаар байрны 402 тоотод болон өөрийн биедээ НҮБ-ын
1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд ордог дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 4,6 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 сарын эхэнд намайг “Үйлдвэр” гэх нэртэй амьд хөгжмийн тоглолт явуулдаг клубт очиход Баагий билүү, нэрийг нь сайн мэдэхгүй байна “ахад нь шавар байна, LSD байна, чи авах уу, ахад нь мөнгөний хэрэг болоод байна, 400.000 төгрөгт эд нарыг авах уу” гэж хэлээд эрхий хурууны дайтай шавар, 20 орчим ширхэг LSD үзүүлсэн. Би 400.000 төгрөгөөр тэд нарыг нь багцаар нь авсан. ...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С надаас “шавар байна уу, өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь “байгаа, чи хүрч ирээд зүгээр ав” гэж хэлсэн. Тэр өдрөө Стай Хүүхдийн Урлан бүтээх төвийн гадна уулзаад хумсны дайтай шавар өгсөн. ...Би нийт 25 ширхэг LSD худалдан авсан. 1 ширхэг, 1 талтайг өөрөө хэрэглэсэн. Би гэртээ 25 ширхэгийг хадгалсан байсан. Үлдсэн LSD-үүдийг биедээ хадгалаад аваад явж байхдаа цагдаа нарт баригдаад, бүгдийг нь хураалгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121/,
Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д гэх хүнтэй МУИС-ийн 5 дугаар байрны гадна уулзаад LSD буюу мансууруулах бодистой цаас 6 ширхэгийг худалдан авсан. 1 ширхэгийг 60.000 төгрөгийн үнэтэй худалдан авсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед Хүүхдийн Урлан бүтээх төвийн гадна Бтай уулзаад 3 ширхэгийг худалдсан. Ширхэгийг нь 75.000 төгрөгийн үнэтэй худалдаалсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 16 цагийн үед МУИС-н 4 дүгээр байрны урд талын РС тоглоомын газарт байхдаа Бтай уулзаад 2 ширхэгийг худалдсан. Гэхдээ өнөөдөр Бт 1 ширхэгийг нь 85.000 төгрөгийн үнэтэй худалдсан. Үлдсэн 1 ширхэг нь миний халаасанд байсан. Сая үзлэг хийхдээ хураалгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 99/,
Шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз А надаас LSD гэх зүйлийг яаж олох вэ гэж хэлж байсан. Тэгсэн дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С фэйсбүүкээр над руу 85.000 төгрөгөөр LSD байгаа шүү гэсэн чат явуулсан. Тэр үед нь А над руу утсаар залгаж таарсан. Би Ад LSD хүнд байна гэнээ гэж хэлсэн. Тэгсэн А танай гэр рүү очлоо гэж хэлсэн. Би яг гэрээс гарахад А манай орц руу орчихсон, ирж байсан. Бид хоёр орцонд тааралдаад хамт гарсан чинь Н Аз-Эрдэнийн унаж явсан машинд сууж байсан. А өөр хүний машин унаад явж байсан. Бид гурав машин дотор ороход А “манай найз гар утсаа ломбарданд тавиад мөнгөөр нь LSD авна” гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр очиж зогссон. Н, А нар хамт машинаас буугаад ломбарданд гар утсаа тавиад ирсэн. Би Стай 99009100 дугаарын утсаар холбогдож байгаа газрыг нь заалгаад МУИС-ийн 4 дүгээр байрны хажуу талд байдаг РС тоглоомын газарт очсон. Тэнд очиход Н, А нар надад 170.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь аваад РС тоглоомын газрын тамхины өрөөнд Стай хоёулахнаа уулзаад 170.000 төгрөгийг өгөхөд хааш хаашаа 1 см орчим хэмжээтэй дөрвөлжин, улаан эрээн өнгөтэй цаас 2 ширхэгийг өгсөн. Тэр хоёр цаас хоорондоо холбоотой байсан. Тэгээд би РС тоглоомын газраас гараад Аз-Эрдэнийн машинд ороод тэр хоёр ширхэг холбоотой цаасаа Ад өгсөн. Тэндээсээ 25 дугаар эмийн сангийн хойд талын автобусны буудал дээр очиж зогссон. ТҮЦ-ээс хайчийг нь түр аваад Аэс 2 ширхэг дөрвөлжин цаас аваад гурвалжилж 4 тэнцүү хуваасан. Хуваасан 4 ширхэг гурвалжин цаасыг Ад өгсөн. Тэгсэн А “андаа чи LSD олж өгсөн юм чинь жаахан авах юм уу” гэж хэлэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд А надад 1 ширхэг гурвалжин цаасыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 139-141/,
Шүүгдэгч Э.Аз-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б над руу “манай найзад LSD гэх мансууруулах бодистой хүүхэд байна, чи надаас асуугаад байсан биз дээ, 1 ширхэг нь 100.000 төгрөг, 2 ширхэг талтай байна, чи өөрөө олдох юм бол хэлээрэй гэсэн болохоор хэлж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед би эргээд яръя гэж хэлээд шууд Н руу залгаад гараад ир, гэрийн чинь гадаа яваад очъё гэж хэлсэн. Баянмонгол хорооллын хажууд найз Нгийн гэрийн гадна очиж утсаар дуудсан. Нгийн гар утсыг ломбарданд тавиад мөнгөөр нь LSD худалдаж авахаар болсон. Тэгээд ломбарданд Нгийн гар утсыг ломбарданд тавиад, Н ломбарднаас гарч ирэхдээ 120.000 төгрөгийг Бт өгсөн. Би дээр нь нэмж Бт 30.000 төгрөг өгсөн. Тэгээд Бын хэлснээр МУИС-н 4 дүгээр байрны хажууд байсан писи тоглоомын газарт очсон. Очих замд Б нөгөө хүнтэйгээ ярихад 170.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн. Тэгэхээд нь Н 20.000 төгрөг нэмж өгсөн. Ингээд Б 170.000 төгрөг аваад тэр писи тоглоомын газарт орсон. Б 5 минутын дараа гарч ирсэн. Ирэхдээ дөрвөлжин хэлбэртэй, алаг, эрээн өнгөтэй жижиг хэмжээтэй, хааш хаашаа 1 см хэмжээтэй цааснаас 2 ширхэгийг авчирсан. Замдаа ТҮЦ-ний хажууд зогсож тамхи авангаа нөгөө жижиг дөрвөлжин цаасыг хайчаар гурвалжин хэлбэртэй, 4 тэнцүү хуваасан. Надад 4 ширхэг гурвалжин цаасаа өгсөн. Би тэр 4 ширхэг гурвалжин цааснаас Нд 1 ширхэг гурвалжин өгсөн. Бт "миний найз LSD ож өгсөн юм чинь 1-ийг авчих гэж хэлээд 1 ширхэгийг өгсөн. Үлдсэн 2 ширхэг гурвалжинг би авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150/,
Шүүгдэгч М.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б, А бид гурав уулзаад Быг машинд суух үед А “Манай найз гар утсаа ломбарданд тавиад мөнгөтэй болно, нөгөө хүнээс чинь LSD худалдаж авъя” гэж хэлсэн. Тэгээд 25 дугаар эмийн сангийн хойд талынх нь автобусны хажууд байдаг “Лоолоо” гэсэн нэртэй ломбарданд Атэй хамт ороод, өөрийнхөө хар саарал өнгөтэй Айфоне-6 маркийн гар утсаа өөрийн нэрээр 160.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг 160.000 төгрөгнөөс 120.000 төгрөгийг Ад бэлнээр өгөөд, үлдсэн 40.000 төгрөгийг Аз-Эрдэнийн машинд бензин хийсэн, ойр зуурын ус, ундаа, тамхи авсан. Тэгээд Б, А бид гурав хамт машинтай нь Бын утсаар ярьсан хүнтэй уулзахаар МУИС-н 4 дүгээр байрны гадна очсон. Тэнд очиход Бт би нэмж 20.000 төгрөг өгсөн. А 30.000 төгрөг өгсөн. Тэгээд РС тоглоомын газар руу Б 170.000 төгрөг аваад ганцаараа орсон. Б авчихсан гэж хэлээд тугалган цаасанд боосон дотор нь хоорондоо холбоотой, улаан эрээн өнгийн жижигхэн цаас үзүүлсэн. ТҮЦ-ээс хайч аваад нөгөө 2 жижигхэн цаасыг хувааж гурвалжин хэлбэртэй 4 ширхэг цаас болгосон. Тэр 4 ширхэг цаасыг Б Ад өгсөн. Тэр цаасыг нь би аваад куртикныхаа халаасанд хийсэн. А надад тэр эрээн цааснаас 1 ширхэг гурвалжин хэлбэртэй, жижигхэн цаасыг өгсөн. А Бт LSD олж өгсөн юм чинь гэж хэлээд 1 ширхэг гурвалжин хэлбэртэй цаас өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157/,
Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Лоло ломбарданд ажиллаж байсан. Хоёр жаахан залуу ачуулах гээд байна машинаа гээд гар утсаа тавиад явсан. ...160.000 төгрөгөнд тавьсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 81/,
Гэрч Б.Лхагватуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Үйлдвэр баар нь 2018 оны 05, 06 дугаар саруудад алдаг оног ажилладаг байсан. 2018 оны 07 дугаар сараас хойш огт ажиллаагүй. ...Баагий гэх хүн байсан талаар мэдэхгүй байна. Баагий гэж сонсоогүй. Миний харснаар амьд хөгжим тоглодог хүмүүс ирж байсан. Тэр хүмүүсийг нь танихгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 59/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №12345 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.2.3. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Бор ногоон өнгийн шавар мэт зүйлээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/, алаг эрээн өнгөтэй, 1х1 см хэмжээтэй дөрвөлжин цаас мэт зүйлээс LSD /LYSERGIDE/ илэрч байна.
Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/, LSD /LYSERGIDE/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
4. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 15,7355 гр байсан ба шинжилгээнд 0,0224 гр-г, Алаг эрээн 15 ширхэг дөрвөлжин цаас мэт зүйлээс шинжилгээнд 1 ширхэгийг тус тус зарцуулсан.
Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 40-42/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №12834 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгөтэй уутнаас Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannibinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгөтэй уутнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-45/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны №12339 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Өмсөж явсан курткны гадна талын баруун халаасан дотроос шар өнгийн дөрвөлжин нугалсан цаасан дотор 4 хэсэг эрээн өнгийн жижиг жижиг цаас, Б.Ды гар утасны гадуур гэр дотор талд байсан гэх том 3 хэсэг 1 хагас эрээн цаас зүйл хэсэгт ЛСД /Lysergide-LSD/ илрэв.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 47-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны №12341 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин хэлбэртэй нэг тал нь цагаан өнгөтэй, нөгөө тал нь цэнхэр, шар, ногоон, улаан өнгийн судалтай цаасанд ЛСД /Lysergide-LSD/ илрэв.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 52-55/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27- ны №12340 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Тугалган цаасанд байх 2 хэсэг эрээн өнгийн жижиг цаасанд 2 жижиг эрээн цаасанд ЛСД /Lysergide-LSD/ илрэв.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 61-62/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27- ны №12342 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Лидокаин бичиглэлтэй бүтэн тарианд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Лидокаин /lidocaine/ илрэв. Лидокаин тариа нь хэсэг зарын мэдээ алдуулах үйлчилгээ үзүүлнэ.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 64-65/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27- ны №12337 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“Unitel” гэсэн бичигтэй сим картанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Энхмандах, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 67-68/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 23- ны №12347 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.
Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-73/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №91 тоот дүгнэлтэд:
Коммисын дарга Д.Дэжидмаа,
Гишүүн Д.Баттөр
Илтгэгч Я.Ганхүү /хх-ийн 76-77/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №84 тоот дүгнэлтэд:
Коммисын дарга Д.Дэжидмаа,
Гишүүн Д.Баттөр
Илтгэгч Я.Ганхүү /хх-ийн 80-82/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №86 тоот дүгнэлтэд:
Коммисын дарга Д.Дэжидмаа,
Гишүүн Я.Ганхүү
Илтгэгч Д.Баттөр /хх-ийн 84-85/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №85 тоот дүгнэлтэд:
Коммисын дарга Д.Дэжидмаа,
Гишүүн Я.Ганхүү
Илтгэгч Д.Баттөр /хх-ийн 87-88/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №85 тоот дүгнэлтэд:
Коммисын дарга Д.Дэжидмаа,
Гишүүн Я.Ганхүү
Илтгэгч Д.Баттөр /хх-ийн 90-91/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 8-10/, нэгжлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-12/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-15, 19-20, 23-24, 27, 33-34/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-18, 21-21-22, 25-26, 28, 35-36/, тээврийн хэрэглэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-32/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 38/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Хүн төрөлхтний болон Монгол улсын хүн амын эрүүл мэнд, удмын сан, нийгмийн сайн сайхан, хүмүүсийн аюулгүй аж байдалд маш ноцтой хор хохирол бүхий гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл дэлхийн хамтын нийгэмлэг болох Нэгдсэн Үндэстний байгууллагаас хориглосон, манай улс энэ төрлийн гэмт хэргийн ноцтой хор уршгийг нь ойлгон, хүлээн зөвшөөрч Олон улсын гэрээгээр үүрэг хүлээн нэгдсэн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 1 болон 2 дугаар жагсаалтанд орсон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шүүгдэгч нар нь хууль бусаар олж авч хэрэглэх, хадгалах, бусдадаа бэлэглэх, худалдах зэргээр ноцтой хууль зөрчсөн үйлдлүүдийг хийж байжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Харин прокуророос шүүгдэгч Б.Ды хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан болон худалдаалах зорилгогүйгээр М.Сад өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Сын хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтын дагуу хууль хэрэглээний хувьд шүүгдэгч Б.Д, М.С нарыг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэж үзэх хүнд ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр зүйлчилж, хөнгөн ялтай гэмт хэргийн үйлдлийг нь хүндэд нь багтаан зүйлчлэлийг зөвтгөн нэгтгэх шаардлагатай гэж үзлээ.
Энэ нь дээрх 2 шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн хэрэглээ болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Номундалай, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, А.Ундрах, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Одонтунгалаг, шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Номундалай, М.С нарыг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, шүүгдэгч М.Быг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн, шүүгдэгч Э.А, М.Н нарыг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, үйлдлийн оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай байдлаар оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д, М.С нарт шүүх тэдний гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан идэвхтэй үйлдэл, оролцоо, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хүнд гэмт хэрэгт тооцогдох тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч М.Б, Э.А, М.Н нарын үйлдлийн оролцоо, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөн гэмт хэргийн зүйлчлэлтэй зэргийг харгалзан прокуророос санал болгосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэснийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд хэрэглэхийг хязгаарлах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ды энэ хэрэгт нийт 137 хоног, шүүгдэгч М.Сын энэ хэрэгт нийт 18 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсан хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Д, шүүгдэгч М.С нарт урьд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг сонгон хэрэглэсэн байсныг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч М.Б, Э.А, М.Н нар нь энэ хэрэгт тус бүр 1 хоног урьдчилан цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтуудын хувьд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгч нарын гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан хар тамхи болон хар тамхийг татаж хэрэглэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банкинд шилжүүлж, шүүгдэгч Б.Саас хураан авсан хар өнгийн 1 ширхэг түрийвчийг өөрт нь буцаан олгож, түүнээс хураан авсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, нийт 190.000 төгрөгийг улсын орлого болгохоор тогтов.