Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг Баруун-Өлөнтийн 40 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эмэгтэй, Түмэн овогт Ш.Д /РД:МИ91051604, утас:96233269/-оос гаргасан

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг Баруун-Өлөнтийн 40 тоотод оршин суух улсын бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймаг Мандал сум 1-р баг 43-р байрны 2-28 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Г. Э /РД:МЗ90092472, утас:99791274/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Э бид хоёр 2010 оны 03 дугаар сарын 11-нд танилцаж, Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтөнд хамт амьдарч байх хугацаанд 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Э.Анужин төрсөн. Тухайн үед Э МСҮТ-д сурдаг байсан ба ар гэртэй анхаарал халамж тавьдаг байсан. Улаанбаатар хотод Э “Аръя” гэх компанид ажилд орсноос хойш ар гэртээ тавих анхаарал халамж нь муу болж, 11 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл гэртээ байх болж, хамт байх хугацаандаа хааяа хэрэлдэж маргалДаг байсан. Э охин бид 3 хадмындаа амьдарч байсан. Хадмуудтайгаа амьдарч байх хугацаанд хадам ээж маань хэрүүл маргаан үүсгэж намайг хэл амаар доромжлох болсон. Хадам ээж надаас миний хүүхдүүд яаж шуухан амьдарч байна даа гэж асуухын оронд манайд яах гэж ирсэн юм бэ гэдэг. Бид 2 ямар нохой биш гэр ороноосоо хөөж туух нь ч ихсэх болсон. 2015 оноос хойш Э бид 2-ын дунд байнгын хэрүүл маргаан гарах болсон. Манай эгч миний 2 дүү яагаад хэрэлдэж маргалдаад байгаа юм бэ, одоо эвлэрцгээ үр хүүхэдтэй байж тэгж боДоггүй юм, тусдаа орон гэр оронтой болцгоо, дүүг минь албан ёсоор гуйж ав гэж Эт хэлэхэд тэр эгчийн өөдөөс би дүүг чинь бэр гуйж чадахгүй, дүүгээ манайхаас аваад зайл гэж хэлсэн гэсэн. Энэ үгийг нь сонсоод би охиноо аваад гэрээс нь гарахад Э надад өөрийнхөө амаар манай гэрээс нэг гарсан бол дахиж орж ирдэггүй юм. Битгий манай гэрт дахин ирээрэй гэж надад хэлсэн. Улаанбаатар хотод би эгчийндээ охиныхоо хамт амьдарч байгаад Этай охиноо бодоод л буцаад эвлэрсэн. Эвлэрээд сар ч болоогүй байхад Эын ээж намайг гэрээсээ хөөсөн. Э өөрөө ч гэсэн намайг тэнэмэлээр дуудаад яах гэж ирсэн юм бэ гээд хараалын үгээр дайрч доромжилсон. Хүний эх хүн өөрийн үр хүүхдээ бодоод ухамсартай байж болмоор юм гэтэл Эын ээжид тийм зүйл байдаггүй. Би ч энэ байдлыг олон удаа тэсэж байсан. Этай эвлэрэх гэж ч олон удаа хичээсэн гэхдээ би одоо ийм дарамтанд амьдармааргүй байна. Эвлэрлээ гээд эхний нэг сар сайхан байна. 2 дахь сараас нь эхлээд элдвээр хэлүүлмээргүй байна шүү дээ. Намайг “Жи Эн”-д ажиллаж байхад Э нэг удаа гэсэн охин та 2 яаж байна гэж асуугаагүй, би тэнд 4 сар ажиллаж амьдарсан. Шүүхээр явах болсон чинь одоо л гэв гэнэт хүүхэдтэй гэдгээ мэдэж хүүхэдтэйгээ хамт баймаар байна гэж байгаад харамсалтай байна. Би нөхриийгөө охинтойгоо уулзмаар байна гэсэн үед нь уулзуулдаг. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг тогтоолгомоор байна гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Д бид хоёр 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, үерхэж байгаад хамт амьдарч, 2011 оны 02 дугаар сарын 09-нд охин Анужин төрсөн. Тэр үед бид 3 хадмынд Мандал сумыг 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 40 тоотод хамт амьдарч байсан. 2012 онд 04 дүгээр сард би УБ хотод “Аръя” гэдэг компанид ажилд орсон. Ажлын хугацаа 04 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг, тэр хугацаанд ажил ихтэй байсан болохоор гэртээ ирэх нь бага байсан. Өвөл амардаг ч гэсэн энэ 2-ынхоо төлөө гээд  уул руу модонд явдаг байсан. 2015 оноос эхлэн хэрүүл гарах болсон, ихэндээ хадам талаас болж хэрүүл маргаан гардаг байсан. Хадмууд гэрт орж ирээд л хэрүүл гаргачихаад явдаг байсан. 2016 оны 05 дугаар сард намайг ажилдаа явсан хойгуур гэнэт Д хөдөө явлаа гэсэн өөрийнх нь утас сүлжээтэй мөрлтөө 2-3 хоног таг чиг алга болчихсон. Энэ талаар манай ээж утас чинь сүлжээтэй байхад хүүхэд рүүгээ ярьчихад яадаг юм гэж Дыг загнасан гэсэн. Өөр манайхнаас Дыг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. 2016 оны 05 дугаар сараас эхлээд сална сарнина гэрлэлтээ цуцлуулна гэж хэлэх болсон. Би Дыг “Жи Эн”-д амьдарч байхад нь очиж уулзаж байсан. Намайг очихоор муухай хардаг. Тэгээд би гараад явчихдаг. Надтай ярилцах, харьцах дургүй, хүсэлгүй, хар яр гэж аашилдаг. Би охиныгоо хойд эцгийн царай харуулмааргүй байна. Охиноо өөр дээрээ авмаар байна. Ды хамт амьдарч байгаа хүн ямар хүн гэдгийг би мэдэхгүй, ямар ч хүн байсан гэсэн би охиноо ээжид нь өгмөөргүй байна гэв.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Г.Эаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 

Нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Г.Э нар нь 2010 онд танилцан хамтран амьдарч  2011 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэгсэдийн дундаас 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин Эын Анужин төрсөн болох нь зохигчдын өөрсдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, багийн нийгмийн ажилтны тодорхойлолт болон багийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. Гэрлэгсэд нь амьдрах хугацаанд 2016 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид хамтран амьдрах боломжгүй нь гэрлэгсэдийн тайлбараар нотлогдож байна.

Мөн зохигчид тусдаа амьдарч, нэхэмжлэгч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа зэрэг бодит шалтгаан байгаа тул цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй нь тэдний шүүх хуралдаан дээрх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг эхийн халамж зэргийг харгалзан 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Анужинг төрсөн эх Ш.Ды  асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Д, хариуцагч Г.Э нарын гэрлэлтийг цуцалж, хариуцагч Г.Эаас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд буцаан олгох нь зүйтэй ба зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.  

 Түүнчлэн гэрлэгсэд гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Г. Э, Түмэн овогт Ш. Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 09-нд өдөр төрсөн охин Эын Анужинг төрсөн эх Ш.Ды асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 09-нд өдөр төрсөн охин Эын Анужинг 11 нас хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн эцэг Боржигон овогт Г. Эаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ды улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргаж  нэхэмжлэгч Ш.Дд  буцаан  олгосугай.

          

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгуулагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ариунсанаад даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заадлах шатны шүүхэд гомдол  гаргах эрхтэй.

 

 

 

                             

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ