Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

иргэдийн төлөөлөгч: Ц.Баярсайхан;

шүүгдэгч: Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэндсүрэнгийн Нд холбогдох эрүүгийн 201725021045  дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 22-25 тоотод оршин суух, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 552 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 6 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 хоногийн хорих ялыг өрπ