| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00824/и |
| Дугаар | 151/ШШ2016/00799 |
| Огноо | 2016-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 151/ШШ2016/00799
| 2016 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 151/ШШ2016/00799 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1964 оны 03 дугаар сарын 07-ний өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Төв аймаг Дэлгэрхаан сумын 2 дугээр баг, Дуут-Хуримт гэх газар оршин суух, Цахар овогт Бадарчингийн Отгонпүрэв /РД:НЛ64030769/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... Б.Отгонпүрэв миний бие 1964 оны 03 сарын 07 өдөр төрсөн, 52 настай. Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байгаад сургуулиа төгсөлгүйгээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1980 оны 09 сарын 01 өдрөөс 1984 оны 10 сарын 01 өдрийг хүртэл цагаан хэрэглэл угаагчаар, 1984 оны 10 сарын 01 өдрөөс 1985 оны 05 сарын 01 өдрийг хүртэл сургуульд галч цэвэрлэгчээр ажиллаж байгаад нөхөртэй болж тус сумынхаа Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1985 оноос 1993 он дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан.
Би 4 хүүхэд гаргасан, тэтгэвэрт гарах нас хүрсэн учир өндөр насны тэтгэвэртээ гарах гээд Нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзахад таны Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан баримт дутуу байна, энэ хугацааг шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд хандахад шүүх нэхэмжлэлийг хангаж, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 25 өдрийн 521 дугаар шийдвэрээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1980 оны 09 сарын 01 өдрөөс 1984оны 10 сарын 01 өдрийг хүртэл цагаан хэрэглэл угаагчаар, 1984 оны 10 сарын 01 өдрөөс 1985 оны 05 сарын 01 өдрийг хүртэл тус сургуульдаа галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан хугацааг тогтоож шийдвэрлэсэн.
Миний бие шүүхийн шийдвэрийг хүлээж аваад, тэтгэвэрийн материалуудаа бүрдүүлээд Нийгмийн даатгалын газар хандахад Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байна, дахин шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн хариу өгсөн. Одоо манай нөхөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт биеийн байдал маш муу хэвтэн эмчлүүлж байна. Нийгмийн даатгалын байцаагч миний тэтгэврийн материалын талаар буруу хэлж, намайг чирэгдүүлж удаа дараа танай байгууллагад хандахад хүргэлээ.
Б.Отгонпүрэв миний бие нөхрийн хамт тус нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан нь үнэн. Энэ талаар гэрчүүд болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан хугацааг тогтоож, хэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна...” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5-6, 8-11,/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонпүрэв нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Отгонпүрэвийн ажилд томилсон болсон ажлаас чөлөөлсөн тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Отгонпүрэв нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Б.Отгонпүрэв нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд Хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал тасралтгүй малчинаар ажиллаж байсан байдал нь:
Нэхэмжлэгч Б.Отгонпүрэвийг Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цахар овогт Бадарчингийн Отгонпүрэв нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучууд хөгжил нэгдлийн Давст бригадад 1991 оны 01 сарын 01 өдрөөс 1993 оны 12 сарын 31 өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Отгонпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА