| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00815/и |
| Дугаар | 151/ШШ2016/00839 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00839
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00839 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 23 өдөр төрсөн, 55 настай, Төв аймаг, Архуст сум, Нарст 2 дугаар баг, 4 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, Монгол овогт Наваанцэрэнгийн Ариунцэцэг РД:/НД61072367/-ийн нэхэмжлэлтэй,
хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Би 1979 оноос 2004 он хүртэл Архуст сумын Шунхлай ХК-д няраваар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн овог зөрүүтэй, төрсөн он сар буруу бичсэн учраас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.
Учир нь анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Наваанцэрэн гэдгийг Наваансүрэн гэж бичээд, мөн 1961 онд төрсөнийг минь 1960 он гэж давхардуулж бичсэний улмаас зөрчилтэй болоод байна. Миний бусад баримт бичиг болох иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, төрсниий гэрчилгээ бүгд аав Наваанцэрэн овгоор байдаг юм. Иймд миний анх ажилд орохдоо нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Наваанцэрэн овогтой Ариунцэцэг намайг мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 5, 8, 16-18, 20-21, 23/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунцэцэг нь Худалдаа бэлтгэлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Наваанцэрэнгийн Ариунцэцэг мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор Н.Ариунцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Худалдаа бэлтгэлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрт Наваанцэрэнгийн Ариунцэцэгийн нэрийг Наваансүрэнгийн Ариунцэцэг гэж дурдсан нь Н.Ариунцэцэгийн иргэний үнэмлэхэд Наваанцэрэнгийн Ариунцэцэг гэж бичигдсэнтэй тохирохгүй болох нь 2012 оны 07 сарын 30 өдөр Наваанцэрэнгийн Ариунцэцэгт олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, Худалдаа бэлтгэлийн сургуулиас Наваансүрэнгийн Ариунцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 04 өдрийн 242/002867 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Худалдаа бэлтгэлийн сургуулиас Наваансүрэнгийн Ариунцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 04 өдрийн 242/002867 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх 21/, Үндсэнтй төв архивын 1989 оны хүн амын тооллогын лавлагаа /хх 23/, гэрч Н.Цэдэвсүрэнгийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг /хх 5, 16/, гэрч Н.Агаарын тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг, түүний малчин мэргэжлийн үнэмлэх /хх 17-18, 20/ зэрэг нотлох баримтуудаар Н.Ариунцэцэгийн төрсөн эцэг нь Наваанцэрэнгийн Ариунцэцэг болох нь тогтоогдож байна.
Иймд Худалдаа бэлтгэлийн сургуулиас Наваансүрэнгийн Ариунцэцэгт олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Наваанцэрэнгийн Ариунцэцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Наваансүрэнгийн Ариунцэцэгт Худалдаа бэлтгэлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Монгол овогт Наваанцэрэнгийн Ариунцэцэг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Ариунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА