| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0184/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Уранбилэг,
улсын яллагч Г.Сундуй,
шүүгдэгч Р.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Р.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809045360964 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 29-нд Төв аймагт төрсөн, 50 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, охины хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, усан сангийн 6-66 тоотод түр оршин суудаг, Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Цавчиртад оршин суух бүртгэлтэй,
2007 оны 01 дүгээр сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
2013 оны 07 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 231 дүгээр зүйлийн 231.1, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдлэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 21-нд эдлээгүй үлдсэн 5 сар, 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2015 оны 11 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны №868 дугаар магадлалаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, Р.О/регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Р.Онь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын урд талын зам дээр Л.Бурмаатай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Оюунчимэгийг согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын урд талын зам дээр Л.Бурмаатай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Р.Оюунчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Р.Онь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын урд талын зам дээр Л.Бурмаатай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.Бурмаагийн “Би 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн 1842 улсын дугаартай приус 20 машинтай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын зүүн талын автомашины зогсоол дээр хүн авах гээд зогсож байхад Монет Чимгээ гэх эмэгтэй өөрийнхөө машинаар миний машиныг хашиж зогссон. Тэгсэн Монет Чимгээ миний машины ард суугаад жолоочийн хажууд Равдангийн Оюунчимэг гэх эмэгтэй миний хажууд суусан. Тэгсэн чинь Оюунчимэг миний машины түлхүүрийг булааж аваад 10.000 төгрөг өгөөч, ахмадын баяр болж байна гэж хэлсэн. Тэгээд миний машины хайрцаг савыг ухаж байгаад намайг машинаас түлхэж буулгасан. Тэгээд Р.Онамайг багшийн дээдийн тийшээгээ дагуулж яваад миний нүүр хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-7,8-9/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11986 тоот актын “…Л.Бурмаагийн биед 2 шүдний сулрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Р.Омөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баяр тэмдэглээд архи уучихсан байсан. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, соёлын төвийн ард зогсоол дээр дүүгийнхээ найз Л.Бурмаатай тааралдсан. Тэгээд Л.Бурмаа намайг хүнд муу хэлсэн гэж хүнээс сонссон байсан болохоор миний уур хүрээд Л.Бурмаагийн нүүр хэсэгт 1 удаа алгадсан. Бага зэрэг зууралдсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Р.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Р.Онь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Р.Оюунчимэгт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Р.Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Р.Оюунчимэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Онь тус эрүүгийн хэрэгт урьдчилан 30 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Р.Оюунчимэгийг энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүйг болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.О-г 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.О-н цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Шүүгдэгч Р.Онь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Р.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Оюунчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР