Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00175

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Дуламжавд холбогдох төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дуламжав нь “Жи мобайл” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 240000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр 20000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Одоо төхөөрөмжийн төлбөрөөс 80000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй. Иймд Д.Дуламжаваас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 40000 төгрөг нийт 120000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Дуламжаваас төхөөрөмжийн үнэ 80000 төгрөг, алданги 40000 төгрөг нийт 120000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Д.Дуламжав нь 120000 төгрөгөө төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Дуламжавт холбогдуулан 120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээж төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Дуламжавд холбогдох 120000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсныг баталж хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                       Д.РЕНЧЕНХОРОЛ.