| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00818/и |
| Дугаар | 151/ШШ2016/00844 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00844
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00844 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 11 өдөр төрсөн, 55 настай, Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, ланс 3Б гудамж, 7 тоотод оршин суудаг, Боржигон овогт Готовын Цэгмид РД:/НЭ61071164/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Г.Цэгмид Төв аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль гэж байгуулагдаж байхад 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдчихсэн мөн ажилд анх орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа. 1984 оноос хойш хөдөлмөрийн чадвараа алдаад группэд байгаа. Одоо тэтгэвэрт гарах нас нь болсон учраас группээсээ гарч, тэтгэврээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл Төв аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4-7, 9, 11, 17, 19-20, 22, 27-28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цэгмид нь Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн хоёрдугаар дугаар дунд сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Цэгмидийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Г.Цэгмид нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл: нэхэмжлэгч Г.Цэгмид нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар арван жилийн дунд сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь:
Иймд нэхэмжлэгч Г.Цэгмидийг Зуунмод хотын 10 жилийн хоёрдугаар дугаар дунд сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Готовын Цэгмид нь Зуунмод хотын 10 жилийн хоёрдугаар дугаар дунд сургуульд 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 14 өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА