| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00802/и |
| Дугаар | 151/ШШ2016/00845 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00845
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00845 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1957 оны 05 дугаар сарын 04 өдөр төрсөн, эрэгтэй, 59 настай, Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар баг, Уянга гэх газар оршин суудаг, Баярт овогт Ожмаагийн Лувсансампил РД:/НР57050478/-ын нэхэмжлэлтэй,
бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Лувсансампил, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Лувсансампил нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Би 1975 онд цэргийн албанд Хайлаастын 121 дүгээр цэргийн ангид татагдаж 1978 онд халагдсан. Энэ үед цэргийн батлахын овог нэрийг нагац ах Д.Пүрэвээр бичигдчихсэн байсан. Гэрийн эзэн гээд Пүрэвээр овоглочихсон цэргийн зарлан ирчихсэн байсан. Иймд цэргийн батлахыг Ожмаагийн Лувсансампил миний цэргийн батлах мөн болохыг баталж өгнө үү. Мөн цэргээс халагдаж ирээд 1979 оноос 1991 оныг дуустал “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын байцаагч ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилт нь дутуу байгаа учраас 1979 оны 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 7-10, 13-15, 17, 19, 21-22, 25, 27-29, 37, 39, 46-48 / бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Лувсансампил нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 01 сарын 01 өдрөөс 1991 оны 12 сарын 31 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, 1975 оны 01 сарын 03 өдрийн 307525 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Ожмаагийн Лувсансампил мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
О.Лувсансампилын 1991 онд ажлаас халагдсан тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй, ажлаас халагдсан тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор О.Лувсансампил нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хугацаат цэргийн алба хаасныг нотлох 1975 оны 01 сарын 03 өдрийн 307525 дугаартай цэргийн батлах дээр Пүрэв гэж дурдсан эцгийн нэр нь иргэний үнэмлэхэд Ожмаагийн гэж бичигдсэнтэй тохирохгүй байна. Гэвч О.Лувсансампилын эх нь Нацаг юмын Ожмаа гэсэн нэртэй байсан нь Улын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 07 сарын 21 өдрийн 00/004576 дугаартай лавлагаа болон гэрчийн мэдүүлгээр /хх 39, 46/ нотлогдож байна. Иймд эрх олгосон дээрх баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь О.Лувсансампил мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
О.Лувсансампил нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 01 сарын 01 өдрөөс 1991 оны 12 сарын 31 өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баярт овогт Ожмаагийн Лувсансампил нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 07 сарын 01 өдрөөс 1991 оны 12 сарын 31 өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу 1975 оны 01 сарын 03 өдрийн 307525 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Баярт овогт Ожмаагийн Лувсансампил болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Лувсансампилын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА