| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00175/И |
| Дугаар | 00183 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэгийн даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг 2 дугаар хэсэг 1-р гудамж 06 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, Боржигон овогт Болдын Б /РД:МБ77072115, утас:99344674 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р баг 2 дугаар хэсэг 1-р гудамж 06 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, Иш овогт Болдоогийн А /РД:ОН86071463. утас:99376884/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэнжпэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний бие нь 2005 онд Увс аймгийн Түргэн суманд ажиллаж байгаад анх Атэй танилцсан. Бид холбоотой байж байгаад 2006 онд А нь Увс аймгаас шилжин Баянгол суманд ирж бид хоёр хамтран амьдарч 2006-07-19-нд гэрлэлтээ хууль ёсоор батлуулж 2007-02-07-нд том охин Б.Саранцэцэг, 2013-09- 19-нд бага охин Б.Анужин нар төрсөн. Бид амьдралын эхний жилүүдэд бусдын адил амьдарч байсан. Би Бороо гоулд ХХК-д ажилд орж, эхнэр гэртээ хүүхдээ хараад байдаг байсан. Гэтэл 2008 оноос эхнэр маань Батбаатар гэж залуутай холбоотой болж намайг ажилтай үед гадуур, дотуур архи ууж явах болсон. Энэ залуутайгаа явж байгаад автын осолд хүртэл орж байсан. Би энэ байдлыг нь хэлэхэд тоодоггүй байсан. 2010 онд эхнэр Даваа Мандал ХХК-д ажилд орсон. Тэгээд амьдрал ахуйгаа өөд татах байх гэж бодож байтал бүр их гадуур явж дахин хамт ажилладаг Ү.Эрхэмбаяр гэж залуутай холбогдож тэр залууг гэр бүлээс нь салгаж бөөн хэрүүл маргаан болох болсон. Би мөн л хэлсэн боловч дийлдэхгүй байсан ба архи ууж байсан залуучуудтай нь хүртэл зодолдож байсан. Би хөдөө ажилладаг болохоор байнга хажууд нь байхгүй, ажпаас ирэхээр л хүмүүс, ах, дүү нар зөндөө юм ярих болсон. Би 2 охиноо бодож олон жил болж байна. Намайг хөдөөнөөс шөнө ирэхэд Эрхэмбаяртайгаа цуг гэрт унтаж байсан. Энэ байдлыг харж хэрүүл маргаан хийхээр чамайг цагдаад өгнө гэж дарэмтладаг. Б.Аийн аав, эгч нь эхэндээ охиноо өмөөрдөг байсаи боловч сүүлдээ учрыг нь мэдэж одоо яахаа мэдэхээ больж өөрийг нь буруутгах болсон. Одоо А нь Эрхэмбаяр гэж залуутай байнга хамт байх болсон тул би энэ байдлыг нь үнэхээр тэвчихээ боллоо. Хоёр охиноо гэж бодсоор яваад олон жил доромжлууллаа.Одоо гэрлэлтээ цуцлуулъя гэж бодож байна.Миний амьдралыг харсан манай ээж,аав, дүү нар тэвчихгүй ,ээж маань Аийн эгчид дээрх байдлыг нь хэлэхэд А нь өөрийгөө өмөөрч ээжтэй муудаж ээжийг маань нүүрийг машины түлхүүрээр урж цагдаа хуулийн байгууллагаар явах боллоо. Хурдан салж хол байхгүй бол ах, дүү аав.ээжийгээгзэ ч хэрэгт хийх нь байна. Би уг нь 2 хүүхэд, эхнэр хайрлаж хүндэлж өдий хүртэп амьдарсан гэж боддог. Би эхнэрээ төрөхөд машин хүртэл авч өгч байсан. Бид хамт амьдрах 10-н жилийн хугацаанд би Бороо гоулд ХХК-д ажиллаж, амралтаараа эхнэр бид хоёр ногоо тарьж 2 давхар байшин , 30x30 харьиаатай газартай, 6x8 харьцаатай засвар үйлчилгээ явуулах зориулалтай гражтай,марк 2 суудлын авто машинтай боломжийн амьдарч байсан. Өнөөдөр би Б.Аийн өөрийн буруутай үйлдлийн улмаас гэрээсээ хөөгдөж амьдарч байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд дуудагдаж Баруунхараагаас ирэхэд эхнэр маань машинаа у.чаад гаицаараа, би явган ирэх жишээтэй л одоо амьдарч байна даа. Хойшид бид хамт амьдрах ямар ч боломжгүй. Б.А нь 2 хүүхдээ орхиод гадуур яваад, 2 охин маань идэж уух юмгүй хэцүү байх боллоо. Цаашид Б.А нь хүүхдээ харж авч явж чадахгүй байх гэж бодож байна.Энэ байдлаар бичээд дурьдаад байвал их зүйл бий. Би 2 охиныхоо ээжийг муу байлгаж, мууг нь дуудаад яахав дээ гэж бодож байна. Миний мэхэмжлэлийн шаардлага бол: гэрлэлтээ цуцлуулж 2 охиноо өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Б.А нь эд хөрөнгийн асуудал ярьвал еөрөө үнэлүүлж эд хөрөнгөө шийднэ бизээ.
Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Б бид хоёр 2006 оны 07 дугаар сарын 19-нд гэрлэлтээ алан ёсоор батлуулж гэр бүл болсон бид 2007 оны 02 дугаар сарын 07-нд охин Саранцэцэг, 2013 оны 09 дүгээр сарын 19-нд охин Анужин нар төрсөн. Б.Б нь сүүлийн жилүүдэд хүний үгээр үг хийж намайг худал гүжирдэх болсон. Намайг Батбаатар, Эрхэмбаатар нартай холбогдож байсан гадуур дотуур архи ууж явах болсон гэдэг худлаа ор үндэсгүй юм. Гэр бүл салах болсон шалтгаан нь Б.Б нь гэр орондоо бараг байдаггүй гэр орондоо байх хугацаандаа 2 охин болон надтай харьцаа муутай биднийг хайрлаж халамжилдаггүй би л мөнгө олж та нарыг тэжээж байгаа гэсэн байдлаар харьцдаг түүнээс үр хүүхдүүдээ хань ижлээ гэсэн ханийн сэтгэл ханийн хайр халамжаар ханддаггүй иймээс би Б.Бгээс гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 охиноо өөрөө авна охин хүүхдүүдээ салгахгүй. Одоо байгаа эд хөрөнгөнөөс Б авахгүй гэж хэлсэн харин 2 охиндоо эцэг Б.Бгээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Б нь гэр бүл болж байгаа асуудлыг байнга ээж, ах дүү нартаа очиж ярьдгаас болж ээж, ах дүү нар нь бидний амьдралд оролцох болсон. Би эд хөрөнгөө хуулийн дагуу шийдүүлэе гэсэн бодолтой байсан боловч бид хоёр хоорондоо ярилцаад эд хөрөнгөө хуваахгүйгээр 3 жилийн хугацаанд 2 хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр 3 жилийн дараагаас тэтгэлэг авахаар тохироод гэрээ байгуулсан юм гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Аээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжпэгч Б.Б, хариуцагч Б.А нар 2006 оны 07 дугаар сарын 19-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд 2007 оны 02 дугаар сарын 07-нд охин Саранцэцэг, 2013 оны 09 дүгээр сарын 19-нд охин Анужин төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан авагдсан бичгийн нотлох баримт болох төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд нөхөр Бгийн ээж ах дүү нар гэр бүлийн асуудалд байнга оролцдог, эхнэр Б.А нь гэр бүлийн талаар тогтворгүй, бусадтай гэр бүлийн харьцаатай итгэл алддаг, нөхөр Б.Б нь эхнэрээ байнга харддаг зэрэг шалтгаанаар гэрлэгсдийн хооронд таарамжгүй байдал үүсснээс тусдаа амьдарч байгаа гэрлэгсдийн хэн аль нь гэрлэлтийг цааш үргэлжүүлэх сонирхолгүй зэргээс үзэхэд гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. Зохигчид нь эд хөрөнгө болон, хүүхдийн асрамж, тэтгэмжийн асуудал дээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба энэ гэрээ хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг гэрээг шүүхийн шийдвэрт тусгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1,116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Болдын Б, Иш овогт Болдоогийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн охин Б.Саранцэцэг, 2013 оны 09 дүгээр сарын 19-нд төрсөн охин Б.Анужин нарыг төрсөн эх Б.Аийн асрамжинд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Нэхэмжлэгч Б.Б, Б.А нарын хооронд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар эвлэрэлийн гэрээ байгуулсан болохыг дурьдсугай.
5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Б.Б нь чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчин төгөлдөр оолсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ