Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Н.Булганчимэг,

Нарийн бичгийн дарга, М.Цэрэнням,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржав,

Иргэдийн төлөөлөгч Г.Ганболд нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхад овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1811032321170 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Урианхад овогт Б.Б, 1994 оны 11 сарын 27-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, хүргэн ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 911-В тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:НЧ94112719/,

Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911в тоотод төрсөн эцэг Ө.Батсайханыг өшиглөн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Тухайн үед 16-17 цагийн үед аав гэртээ орж ирсэн. Орж ирэх үедээ ууртай байсан. Танай хогийхон чинь яадаг болсон юм бэ гээд ээжтэй маргалдаж эхэлсэн. Тэр хүмүүс чинь чамайг бодвол амьдралтай хүмүүс гээд маргалдаж эхэлсэн. Би дуугүй байх талаар хэлэхэд чам шиг бандитай ярихгүй гэсэн. Би цаашаа хараад хэвтэж байх үед манай ээж хөлөө бариад ёооё гэж орилсон. Ингээд би бачимдсандаа аавыгаа өшиглөсөн. Ингээд аавыгаа гэрээс өргөөд гаргасан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сэргээх зорилгоор аавыгаа гадаа гаргасан. Өглөө 09 цагийн үед манай аав унтаж байсан. Би цэргийн бүртгэл хийлгээд гэртээ 10 цагийн үед буцаж ирэхэд аав унтаж байсан. Би ээжээсээ аав одоо болтол босоогүй байгаа талаар хэлээд аавыг дуудтал аав сэрэхгүй байсан учраас эгч Сарнайцэцэг рүү залгасан. Түргэн тусламж  дуудах талаар хэлсэн. Ингээд түргэн тусламж дуудсан ба 1 цагийн үед ирсэн. Түргэний машинд би хамт суугаад явсан. Чингэлтэй дүүргийн 7 давхар эмнэлгийн хүлээн авах тасагт би хүлээж байсан. Удалгүй танай аав харавсан ба нуруунаас нь шингэн авах талаар хэлсэн ба үүнийг ээж, эгч хоёртоо хэлсэн. Өвчний түүх нээлгээд эмнэлгийн хаалга тогшиж өгөх үед танай аавын бие муу байна гэр бүлийн хүмүүсийг дуудах талаар хэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт манай аавыг оруулсан. Удалгүй аавыхаа хажууд зогсож байтал эмч ар гэрийхэн нь ирсэн үү гэж асуусан. Би аавын орны хажуу талд зогсож байх үед манай эгч залгаад аль хаалгаар орох вэ гэж асуугаад ээж, эгч хоёрыгоо дагуулаад ирэхэд аав маань нас барсан байсан” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911в тоотод ээж Туул аав Батсайхан, Сарнайцэцэг түүний нөхөр Буянзаяа, 1 настай Төгөлдөр нарын хамтаар оршин суудаг. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед би гэртээ ээж Туул, эгч Сарнайцэцэгийн хүүхэд 1 настай Төгөлдөр нарын хамтаар байж байхад аав Батсайхан архи уучихсан согтуу орж ирээд ээжийг янхан гичий гээд хэл амаар доромжлоод бусадтай хардаад хэрүүл хийсэн. Би өөрөө их цочмог ууртай юм аа. Тэгээд ээжийгээ өмөөрөөд аав руу хандаж та яагаад ээжийг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь хуц чи муу банди чам шиг бандьтай юм ярихгүй гээд ээжийг гичий гэж хараасан. Тэр үед аав монгол гэрийн зуухны хойд хэсэгт газарт явган сууж байсан би уурандаа аавын цээж рүү нэг удаа өшиглөсөн чинь шалан дээр дээшээ хараад унасан унахаар нь толгойн хэсэг рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-143-145х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 11  дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд манай бэр Туул над руу утсаар ярьснаа Батсайхан харвалт өгөөд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн. Би эгч Даваажавт энэ талаар хэлээд 16 цагийн орчимд Улаанбаатар хот руу гарах гэж байхад Туул дахин ярьснаа Батсайхан нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эгчийн хамт хот руу ирээд талийгаач Батсайханы гэрт очоод эхнэр Туулаас нь яасан юу болсон бэ гэж асуухад өчигдөр орой согтуу ирээд унтсан маргааш өглөө нь унтаад сэрэхгүй байсан 10-11 цагийн үед хүүхэд маань аавыгаа дуудсан чинь ухаангүй болчихсон байсан. Тэгээд түргэн дуудсан л гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-56-57х/,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний дүү харгис хэрцгий хүн байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан. Б.Бийн ээж энэ асуудалд буруутай гэж үздэг. Миний дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлдээ агсан тавьсан зүйл байдаггүй. Миний дүү тээврийн хэрэгсэл жолоодон амьдралаа авч явдаг байсан. Туул болон хүүхдүүд нь миний дүүг хүндэлдэггүй. Миний дүүг хөөгөөд эгч рүүгээ яв гэж хэлдэг. 2-3 жил группэд байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Эгчийгээ дагуулан ирээд юу болсон талаар Баярцэнгэлээс асуухад юу ч болоогүй гэж хэлсэн. Миний дүүгийн хүүхэд аавыгаа зодсон зүйл байхгүй гэж бодож байсан. Дүүгийхээ оршуулгыг хийсэн. Баярцэнгэл болон түүний эгч байнга загнадаг талаар хэлсэн. Баярцэнгэл цочмог ууртай аавдаа гар хүрдэг байсан. Миний дүүгийн үр хүүхэд учраас нэхэмжлэх зүйлгүй. Миний дүүгийн хүүхдүүд учраас тус болох талаар бодож ирсэн. Гэтэл миний дүүгийн амь насанд хүрсэн үйлдэл гаргасан. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зүйлийн талаар хэлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч Ц.Мэндээгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-911б тоотод эхнэр Ц.Нансалмаагийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр энэ хаягт 2015 оноос хойш амьдарч байгаа. Манай амьдарч байгаа Хот тохижилт ХХК аж ахуйн хашаа байгаа юм. Уг хашаанд хот тохижуулах газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс амьдардаг ...Би Батсайханыг нас барахын өмнө өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө эрүүл архи уугаагүй байж байхад нь дайралдсан бид хоёр юм яриагүй. Тэгээд яг тэр өдөр 15-16 цагийн үед Батсайхан согтуу гаднаас гэртээ орж ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ согтуу орилж байгаас сонсогдсон яг юу гэж орилж байгаа талаар сонсогдоогүй. Тухайн үед ... ” гэсэн мэдүүлэг /хх-63-64х/,

            Шинжээч Ц.Оюун-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цогцосны гадна үзлэгээр цээжний зүүн доод хэсэгт цус хуралттай, задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл тогтоогдсон нь тухайн гэмтэл авсан хэсэг тус бүртээ 1, 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл эдгээр гэмтлүүдээс тархинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж баруун зулайгаас, чамархай дух, яс руу үргэлжилсэн цөмөрсөн хугарал байх ба энэ гэмтлийн нөлөөгөөр тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн аалзан хальсан доорх голомтот цус харвалт тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомттой цус харвалт нь үүссэн гэж ойлгож болно. Харин хавирганд үүссэн гэмтэл нь суганы урд шугамаар дараалласан хавирганы хугарал байсан нь мөн мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм ...” гэсэн мэдүүлэг /хх-92-94х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2539 тоот дүгнэлтэд:

            “1. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун зулайгаас чамархай, дух, яс руу үргэлжилсэн цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа тархины баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, хуйхны дотор баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, цээжний зүүн талын 3,4,5, 6-р хавирганы далд хугарал, цээжний цус хуралт, хууларсан шарх, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

            4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

            5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.

            6. Талийгаач О/I/ бүлгийн цустай байна” гэжээ /хх-85-89х/,

           

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-15х/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-170х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-169х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911в тоотод төрсөн эцэг Ө.Батсайханыг өшиглөн зодож алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Бээс өгсөн: ”Тухайн үед 16-17 цагийн үед аав гэртээ орж ирсэн. Орж ирэх үедээ ууртай байсан. Танай хогийхон чинь яадаг болсон юм бэ гээд ээжтэй маргалдаж эхэлсэн. Тэр хүмүүс чинь чамайг бодвол амьдралтай хүмүүс гээд маргалдаж эхэлсэн. Би дуугүй байх талаар хэлэхэд чам шиг бандитай ярихгүй гэсэн. Би цаашаа хараад хэвтэж байх үед манай ээж хөлөө бариад ёооё гэж орилсон. Ингээд би бачимдсандаа аавыгаа өшиглөсөн. Ингээд аавыгаа гэрээс өргөөд гаргасан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сэргээх зорилгоор аавыгаа гадаа гаргасан. Өглөө 09 цагийн үед манай аав унтаж байсан. Би цэргийн бүртгэл хийлгээд гэртээ 10 цагийн үед буцаж ирэхэд аав унтаж байсан. Би ээжээсээ аав одоо болтол босоогүй байгаа талаар хэлээд аавыг дуудтал аав сэрэхгүй байсан учраас эгч Сарнайцэцэг рүү залгасан. Түргэн тусламж  дуудах талаар хэлсэн. Ингээд түргэн тусламж дуудсан ба 1 цагийн үед ирсэн. Түргэний машинд би хамт суугаад явсан. Чингэлтэй дүүргийн 7 давхар эмнэлгийн хүлээн авах тасагт би хүлээж байсан. Удалгүй танай аав харавсан ба нуруунаас нь шингэн авах талаар хэлсэн ба үүнийг ээж, эгч хоёртоо хэлсэн. Өвчний түүх нээлгээд эмнэлгийн хаалга тогшиж өгөх үед танай аавын бие муу байна гэр бүлийн хүмүүсийг дуудах талаар хэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт манай аавыг оруулсан. Удалгүй аавыхаа хажууд зогсож байтал эмч ар гэрийхэн нь ирсэн үү гэж асуусан. Би аавын орны хажуу талд зогсож байх үед манай эгч залгаад аль хаалгаар орох вэ гэж асуугаад ээж, эгч хоёрыгоо дагуулаад ирэхэд аав маань нас барсан байсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бээс яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911в тоотод ээж Туул аав Батсайхан, Сарнайцэцэг түүний нөхөр Буянзаяа, 1 настай Төгөлдөр нарын хамтаар оршин суудаг. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цагийн үед би гэртээ ээж Туул, эгч Сарнайцэцэгийн хүүхэд 1 настай Төгөлдөр нарын хамтаар байж байхад аав Батсайхан архи уучихсан согтуу орж ирээд ээжийг янхан гичий гээд хэл амаар доромжлоод бусадтай хардаад хэрүүл хийсэн. Би өөрөө их цочмог ууртай юм аа. Тэгээд ээжийгээ өмөөрөөд аав руу хандаж та яагаад ээжийг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь хуц чи муу банди чам шиг бандьтай юм ярихгүй гээд ээжийг гичий гэж хараасан. Тэр үед аав монгол гэрийн зуухны хойд хэсэгт газарт явган сууж байсан би уурандаа аавын цээж рүү нэг удаа өшиглөсөн чинь шалан дээр дээшээ хараад унасан унахаар нь толгойн хэсэг рүү нь нэг удаа хүчтэй өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-143-145х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 11  дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд манай бэр Туул над руу утсаар ярьснаа Батсайхан харвалт өгөөд Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн. Би эгч Даваажавт энэ талаар хэлээд 16 цагийн орчимд Улаанбаатар хот руу гарах гэж байхад Туул дахин ярьснаа Батсайхан нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эгчийн хамт хот руу ирээд талийгаач Батсайханы гэрт очоод эхнэр Туулаас нь яасан юу болсон бэ гэж асуухад өчигдөр орой согтуу ирээд унтсан маргааш өглөө нь унтаад сэрэхгүй байсан 10-11 цагийн үед хүүхэд маань аавыгаа дуудсан чинь ухаангүй болчихсон байсан. Тэгээд түргэн дуудсан л гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-56-57х/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржаваас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний дүү харгис хэрцгий хүн байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан. Б.Бийн ээж энэ асуудалд буруутай гэж үздэг. Миний дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлдээ агсан тавьсан зүйл байдаггүй. Миний дүү тээврийн хэрэгсэл жолоодон амьдралаа авч явдаг байсан. Туул болон хүүхдүүд нь миний дүүг хүндэлдэггүй. Миний дүүг хөөгөөд эгч рүүгээ яв гэж хэлдэг. 2-3 жил группэд байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Эгчийгээ дагуулан ирээд юу болсон талаар Баярцэнгэлээс асуухад юу ч болоогүй гэж хэлсэн. Миний дүүгийн хүүхэд аавыгаа зодсон зүйл байхгүй гэж бодож байсан. Дүүгийхээ оршуулгыг хийсэн. Баярцэнгэл болон түүний эгч байнга загнадаг талаар хэлсэн. Баярцэнгэл цочмог ууртай аавдаа гар хүрдэг байсан. Миний дүүгийн үр хүүхэд учраас нэхэмжлэх зүйлгүй. Миний дүүгийн хүүхдүүд учраас тус болох талаар бодож ирсэн. Гэтэл миний дүүгийн амь насанд хүрсэн үйлдэл гаргасан. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх зүйлийн талаар хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Мэндээгээс өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-911б тоотод эхнэр Ц.Нансалмаагийн хамт амьдардаг. Эхнэр бид хоёр энэ хаягт 2015 оноос хойш амьдарч байгаа. Манай амьдарч байгаа Хот тохижилт ХХК аж ахуйн хашаа байгаа юм. Уг хашаанд хот тохижуулах газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс амьдардаг ...Би Батсайханыг нас барахын өмнө өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө эрүүл архи уугаагүй байж байхад нь дайралдсан бид хоёр юм яриагүй. Тэгээд яг тэр өдөр 15-16 цагийн үед Батсайхан согтуу гаднаас гэртээ орж ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ согтуу орилж байгаас сонсогдсон яг юу гэж орилж байгаа талаар сонсогдоогүй. Тухайн үед ... ” гэх мэдүүлэг /хх-63-64х/,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Цогцосны гадна үзлэгээр цээжний зүүн доод хэсэгт цус хуралттай, задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл тогтоогдсон нь тухайн гэмтэл авсан хэсэг тус бүртээ 1, 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл эдгээр гэмтлүүдээс тархинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж баруун зулайгаас, чамархай дух, яс руу үргэлжилсэн цөмөрсөн хугарал байх ба энэ гэмтлийн нөлөөгөөр тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн аалзан хальсан доорх голомтот цус харвалт тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомттой цус харвалт нь үүссэн гэж ойлгож болно. Харин хавирганд үүссэн гэмтэл нь суганы урд шугамаар дараалласан хавирганы хугарал байсан нь мөн мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм ...” /хх-92-94х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2539 тоот дүгнэлт /хх-85-89х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-15х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-170х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-169х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Мягмаржав нь мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын болон бусад зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх ба мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг харгалзан түүнд хуульд зааснаар хөнгөн ял оноож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар бараан өнгийн 1 хос арзгар ултай гутлыг устгаж, шүүгдэгч  100 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.