| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00646/и |
| Дугаар | 151/ШШ2016/00848 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2016/00848
| 2016 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 151/ШШ2016/00848 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Б.Сундуйбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай Төв аймаг, Дэлгэрхаан сумын Засаг даргын нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 20 өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Тус сумын Давст багийн иргэн Батцэцэг овогтой Сундуйбаатар нь оюуны хомсдолтой нь тогтоогдсон тул эрх зүйн чадваргүйг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:
“Манай багийн Давст багийн иргэн Батцэцэгийн Сундуйбаатар /НЛ96051412/... нь сонгууль өгөх эрх зүйн чадамжгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөрийн биеэр шүүхэд очих боломжгүй учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь Б.Сундуйбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байх ба нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь Б.Сундуйбаатарыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.АРИУНАА