| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00591/и |
| Дугаар | 151/ШШ2016/00854 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2016/00854
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2016/00854 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1965 оны 05 дугаар сарын 17 өдөр төрсөн, 51 настай, Төв аймаг, Заамар сум, Тосон 1 дүгээр багт оршин суух, Түнжин овогт Дашдондогийн Хандаа РД:/НН65051764/-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Хандаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Хандаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие 1984 оноос эхэлж Заамар нэгдлийн Ар-Урт бригадад үтрэмийн нормчноор ажиллаж эхэлсэн бөгөөд тус байгууллагад 4 жил ажилласан. 1988 оноос Заамар нэгдлийн Тосон бригадад малчнаар 5 жил ажилласан. Манай 1992 оны 5 сард Сүүл бугын өвөлжөөнд байхад гэр минь шатаж бүх бичиг баримт үрэгдсэн учир шүүхэд хандаж байна. Иймд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн намайг Төв аймгийн Заамар нэгдлийн Ар-Урт бргиадад 1984 оны 01 сарын 01 өдрөөс 1987 оны 12 сарын 31 өдрийг дуустал үтрэмийн нормчноор, тус нэгдлийн Тосон бригадад1988 оны 01 сарын 01 өдрийг хүртэл 1992 оны 12 сарын 31 өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү ” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5-7, 10-10, 13-14, 19, 26-28, 31-34, 36-39/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Хандаа нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Урт бргиадад 1984 оны 01 сарын 01 өдрөөс 1987 оны 12 сарын 31 өдрийг дуустал үтрэмийн нормчноор, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Тосон бригадад 1988 оны 01 сарын 01 өдрийг хүртэл 1992 оны 12 сарын 31 өдрийг хүртэл малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Хандаагийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Хандаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлвэл:
1. Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 сарын 15 өдрийн нэмэгдэл чөлөө олгох тухай “...Тосон бригадын хоньчин Д.Хандаад 10 дугаар сарын 16 өдрөөс эхлэн нярай хүүхдээ асрах нэмэгдэл чөлөөг тус тус олгосугай...” гэх бичилттэй 105 дугаартай тушаал /хх 5/,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Түнжин овогт Дашдондогийн Хандаа нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ар-Урт бригадад 1984 оны 01 сарын 01 өдрөөс 1987 оны 12 сарын 31 өдөр хүртэл үтрэмийн нормчноор, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Тосон бригадад 1988 оны 01 сарын 01 өдрөөс 1991 оны 01 сарын 01 өдөр хүртэл малчинаар, Төв аймгийн Заамар сумын Заамар ХК-д 1991 оны 01 сарын 03 өдрөөс 1992 оны 12 сарын 31 өдөр хүртэл малчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Хандаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА