| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2015/00198/И |
| Дугаар | 00970 |
| Огноо | 2016-07-09 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 00970
Зохигчдийн эвлэрлийг баталж,
дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Швейцарь улсын Шим тех Гмбх,Израйль улсын “Мизрахи Тефахот” банк,Орхон аймгийн Татварын хэлтэс,Нийгмийн даатгалын хэлтэс,Орхон тек ХХК, Шим технолоджи” ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Шим технолоджи” ХХК-д хариуцагдах дампуурсанд тооцуулах,төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн талаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шим технолоджи" ХХК нь 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс санхүүгийн чадавхигүйн улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогссон билээ.2010 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар “Шим технологи” ХХК-ийн бусдад төлөх өр, төлбөр дараах байдалтай байна.
Үүнд:“Эрдэнэт үйлдвэр" ХХК-д төлөх нийт өр, төлбөр 4,13 тэрбум төгрөг;“Метал-Тех" компанид төлөх нийт өр төлбөр 9,7 сая ам.доллар, үүнээс ногдол ашгийн өглөг 1,35 сая ам. доллар;Израили улсын Мизрахи банкинд төлөх урт хугацаат зээлийн өглөгийн үлдэгдэл “.03 сая ам.доллар /хүүгийн хамт/, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өглөг 3,01 сая ам. доллар;Бусад байгууллагад төлөх өр, төлбөрийн дүн 150547 ам. доллар, 42 425 236.5 төгрөг; Нийт өр, төлбөрийн дүн 20,023,617 ам. доллар, үүнээс урт хугацаат өр, төлбөрийн дүн 12 954 911 ам.доллар,богино хугацаат өр, төлбөрийн дүн 6 418 387 ам.доллар, 923 451 749 төгрөг байна. “Шим технолопжи” ХХК-ийн эргэлтийн хөрөнгө 2,66 тэрбум төгрөг, эргэлтийн бус хөрөнгийн дүн 29.98 тэрбум төгрөг, нийт хөрөнгийн дүн 31,64 тэрбум төгрөг байна.
Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу тооцон үзэхэд "Шим технолопжи" ХХК-ийн өөрийн хөрөнгө нь 2,99 тэрбум төгрөг байна.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасан.Шим технолоджи ХХК-ийн тухайд хууль буюу гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн үүрэг нь өөрийн хөрөнгөөс нь 4,19 тэрбум төгрөгөөр их байгаа нь уг компанийг төлбөрийн чадваргүйн улмаас дампуурсанд тооцож татан буулгах үндэслэл, нөхцөл бий болсныг нотолж байна."Шим технолоджи ” ХХК нь төлбөрийн чадваргүйн улмаас Израили улсын Мизрахи банкинд төлөх урт хугацаат зээлийн өглөг 7 031 323 ам. доллар, үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өглөгийн дүн 3,01 сая ам. доллар буюу 3,76 тэрбум төгрөгийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахгүй байгаа учраас Мизрахи банк уг зээлийг “Шим технолоджи" ХХК-ийн өмнөөс төлөхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас удаа дараа нэхэж шаардсаар байна.Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд: “Шим технолоджи” ХХК-д холбогдуулж дампуурлын хэрэг үүсгэх; “Шим технологи” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана уу гэжээ.
Нэхэмжлэгч: “Орхонтех” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Орконтех” ХХК нь Монгол-Изриалын хамтарсан “Шим-Техноложди” ХХК- Молебдений үйлдвэрийн 6 кВ-ын агаарын шугам, кабелийг угсарч, тохируулах ажлыг 2007 оны 12-р сарын 04-ний өдрийн 50/07 тоот гэрзэний дагуу 97 хувийг хийж гүйцэтгэсэн ба шугамыг холбох ажил үлдсэн болно. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий Дулааны станцад турбин генератор суурилуулж байгаатай холбогдуулан ажлыг түр зогсоосон болно.Үүнээс хойш уг ажлыг дуусгах буюу шугамыг холбох талаар “Шим технологи” ХХК-д удаа дараа шаардаж байсан боловч өнөөг хүртэл арга хэмжээ болно.Уг ажпын нийт өртөг 61,114,006 төгрөг ба 2007 оны 12-р сарын 06-ний өдөр ажлын урьдчилгаа төлбөр 48,891,200 төгрөгийг шилжүүлэн авсан болно.Иймд уг ажпыг гүйцээж хийх ба үлдэгдзл 12,222,806 төгрөгийг “Шим технологи” ХХК-иас гаргаж өгне үү? “ гэжээ.
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын гарзаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Татан буугдахтай холбоотой баримтын шалгалт хийгдэн илэрсэн зөрчилд ногдуулсан Татварын улсын байцаагчийн 201015 тоот актын төлбөр 11665700 төгрөг, 2011 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар төлбөл зохих өр хөдөлмөрийн хелс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос албан татварын тайлангаар 7614100 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 4613800 төгрөг, авто тээвзр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тайлангаар 633400 төгрөг нийт 24527000 төгрөгийг “Шим технолоджи” ХХК-наас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: Израиль улсын “Мизрахи Тефахот” банкнаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Орхон аймаг дахь Сум дундын шүүхээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний нэхэмжлэлийн дагуу “Шим технологи” ХХК-ний нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгчдийн анхны хурал зарлаж харилцагчдыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргахыг даалгасны дагуу 1.“Мизрахи Тефахот” банк болон “Шим технологи” ХХК-ийн харилцан тохиролцсоны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас батлан даасан зээлийн хүрээнд 30 удаагийн шилжүүлгээр нийт 4 369 220.63 ам.долларыг “Шим технологи” ХХК-д шилжүүлсэн болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй байгаа тул дээр дурдсан зээлийг хариуцагчаар төлүүлэхээр буцаан шаардаж байна.
2.“Мизрахи Тефахот” банк болон “Шим технологи” ХХК-ийн харилцан тохиролцсоны дагуу 'Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас батлан даасан зээлийн хүрээнд 28 удаагийн шилжүүлгээр нийт 3 274 386.93 ам.долларыг “Шим технологи” ХХК-д шилжүүлсэн болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй байгаа тул дээр дурдсан зээлийг хариуцагчаар төлүүлэхээр буцаан шаардаж байна.Иймээс дээрх зээлийн хүрээнд шилжүүлсэн хоёр удаагийн багц шилжүүлэг болох нийт 7,643,607.56 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ
Нэхэмжлэгч : “Метал Тек” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Метал тек” ХХК болон “Шим технологи” ХХК-ийн хооронд 2005 оны 6 дугаар сарын 15- ны өдөр байгуулагдсан 1506/05 дугаартай Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Метал тек” ХХК нь 8 841 500 ам.доллар хүртэлх хэмжээний тоног төхөөрөмжийн зээлийг олгох уүргийг хүлээсэн болно. Гэрээнд заасан үүргээ биелүүлэх зорилгоор “Метал тек” ХХК нь нийт 7 330 526 ам.долларын тоног төхөөрөмжийн зээлийг “Шим технологи” ХХК-д олгосон ба зээлдэгч үндсэн зээлийг 10 хэсэгчлэн төлөх ёстой байсан болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл 2 удаа тус бүр 733 053 ам.доллар буюу нийт 1 466 106 ам.долларыг ундсэн зээлд төлсөн болно. Иймээс үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 5 864 421 ам.доллар, зээлийн хүү 364 237 ам.доллар, нийт 6 228 658 ам.долларыг гаргуулах, “Метал тек” ХХК болон “Шим технологи” ХХК-ийн хооронд 2007 оны 9 дүгээр сарын 3- ны өдөр үйлдсэн гэрээний протоколд заасны дагуу зээлдүүлэгч “Метал тек” ХХК нь 2 064 444 ам.долларын тоног төхөөрөмжийн зээлийг олгосон ба өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй болно. Дээр дурдсан үндсэн зээлийн хүү нь 658 042 ам.доллар нийт 722 486 ам.долларыг гаргуулах, 2008, 2009 онуудад “Метал тек” ХХК-иас “Шим технологи” ХХК-д нийт 405 225 ам.долларын тоног төхөөрөмжийн зээл олгосон ба үүнээс төлөлт огт хийгдээгүй байгаа болно. Үндсэн зээл болон түүний хүү болох 134 121 ам.доллар, нийт 539 346 ам.доллар “Шим технологи” ХХК-ийн 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн хувь нийлүүлэгчпийн хурлын протоколд заасны дагуу нийт цэвэр ашгийн 40 хувь буюу 1 360 171 ам.долларын ногдол ашгийг “Метал тек” ХХК-д төлөх ёстой байсан ба өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгдээгүй болно. Энэхүү ногдол ашиг болон түүнд холбогдох 366 113 ам.долларын хүү, нийт 1 726 284 ам.доллар, “Метал тек” ХХК-иас “Шим технологи” ХХК-д ажиллахаар 15 мэргэжилтэн Монгол Улсад ирсэн ба тэдгээрийг ажиллах хугацаанд мэргэжилтнүүдийн ажлын зардал, тээвэр, байр, хоолны зардал болон ажлын хэрэгцээнд зориулж түрээсэлсэн машины хөлсөнд 2007-2011 оны хооронд нийт 1 865 878 ам.долларыг төлсөн байна. 6. “Шим технологи” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Айк Розенбергийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцохоор Монгол улс уруу аялсан аяллын зардалд 2006-2011 онуудад нийт 147 000 ам.долларыг зээлийн хэлбэрээр төлсөн болно.Нийт 11 707 140 ам долларын үндсэн зээл,хүүнд 1 522 512 ам доллар,нийт 13 229 652 ам долларыг хариуцагчаас гаргуулна уу гэжээ.
Нэхэмжлэгч : “Метек Метал Тек С Эй” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ...“Метек Метал Тек С Эй” ХХК нь 2009-2011 онуудад Шим технолоджи ХХК-д 24 удаагийн шилжүүлгээр нийт 781 806 ам долларын зээлийг олгосон ба үүнээс одоогоор төлөлт хийгдээгүй байна.Иймд үндсэн зээлийн хамт холбогдох хүү 20 937 ам долларыг нийт 802 743 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч : “Метал Тек” ХХК Швейцарын Шим тех Гмбх-д өр шилжүүлэх гэрээг /2013-11-04-ний өдрийн/үндэслэн Нэхэмжлэгч Швейцарын Шим тех Гмбх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Метал Тех ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 9,130,921.60 ам доллар,Метек Метал Тех С Эй ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 353,811.77 ам доллар болгон тус тус өөрчилж байна.Нийт 9,484,733.37 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Шим технолоджи” ХХК нь 250 даатгуулагчийн 44805806.00 /Дөчин дөрвөн сая найман зуун таван мянга найман зуун зургаан/ төгрөгийн цалингийн санд ногдох 12979804.69 /Арван хоёр сая есөн зуун далан есөн мянга найман зуун дөрвөн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар “Шим технолоджи” ХХК-аас 12,879,804.69 /Арван хоёр сая есөн зуун далан есөн мянга найман зуун дөрвөн төгрөг н есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: Шим технолоджи ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол-Израйлийн хамтарсан “Шим-Технолоджи”ХХК -нь 2009 оны 02 сарын 1-нээс сул зогссон бөгөөд Ерөнхий захирлын тушаалаар нийт ажилчдын цалинг 03.16-наас 5-30%-иар бууруулсан тул нийт хугацааны сул зогсолтын зөрүү 356 127 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид 2016 оны 06 сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Израйлын “Метал-Тех“ Компанийн хувьцааны эрх Шим тех Гмбх -д шилжсэнтэй холбогдон нэхэмжлэгчийн эрх үүрэг” Шим тех Гмбх” компанид шилжсэн ба “Шим технолоджи” ХХК -иас дампуурлын хэрэг үүсэх үед нэхэмжилсэн нэхэмжлэлийн төлбөр 9,172,659 ( Есөн сая нэг зуун далан хоёр мянга зургаан зуун тавин есөн ) ам долларын үнийн дүнгээр нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож, графикийн дагуу төлөхөөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулав.
Нэхэмжлэгч хуулийн дагуу өөрчлөгдсөн тухай нотлох баримт болох Итгэмжпэл, Өр шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ зэргийг шүүхэд хүргүүлсэн болно.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн болно. ( Талуудын хооронд тохиролцож 2016.06.20-ны өдөр байгуулсан төлбөр төлөх графикийг гэрээнд хавсаргав.) Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй.Талууд эрх зүйн бүрэн чадамжтай болно гэжээ.
Зохигчид 2016 оны 06 сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Дампуурлын тухай хуулийн 25, 30 дугаар зүйлийн 30.2. дугаар заалт болон Шим Технолоджи ХХК-д холбогдуулан үүсгэсэн дампуурлын хэргийн шүүхээс томилогдсон Хэрэг гүйцэтгэгчийн зарласан, түүний хяналтанд хийсэн 2016 оны 06 дугаар сарын өдрийн Нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Талууд дараах зүйлийг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулж байна. Үүнд: Шим -Технолоджи ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31 -ны байдлаар Эрдэнэт үйлдвэр ХХК-д төлөх ёстой худалдаж авсан молибдений баяжмалын төлбөр 8,752,312 ам. доллар болон бусад төлбөр 219,991,068 төгрөгийг Талуудын баталсан төлбөр барагдуулах хуваарийн дагуу шүүхийн бус журмаар төлж барагдуулна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн шүүхийн зардлуудыг 2016 онд багтааж төлнө. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамжийг Монгол улсын хуулийн дагуу 50 хувиар, шүүхээс томилсон шинжээчид төлсөн зардал хамаарна.
“Шим –Технолоджи” ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ХХК-д төлөх төлбөрийн хуваарь, тооцоо нийлсэн акт болон Шим-Технолоджи ХХК-ийн нэхэмжлэгчдийн хурлын шийдвэрийг хавсаргав.
Хэрэв Шим-Технолоджи ХХК нь Талуудын баталсан төлбөрийн хуваарийг зөрчиж төлбөр барагдуулах үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй тохиолдолд Эрдэнэт үйлдвэр ХХК нь Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хандаж төлүүлнэ. Шим-Технолоджи ХХК нь энэ тохиолдолд үл маргах ба шүүхэд болон бусад байгууллагад гомдол, зарга үүсгэх эрхгүй гэжээ.
Зохигчид 2016 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Шим-Технолоджи ХХК нь 2009 оны 3 сараас 2011 оны 6 сарын дуустал хугацаанд компаний ажилчдад олговол зохих ажилчдын сул зогсолтын нөхөн олговорын зөрүүний төлбөр 356,126,127.023 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч талууд харилцан тохиролцоонд хүрч дараахь хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэлийн нийт дүн 356,126,127.023 төгрөгнөөс үлдсэн төлбөр болох 249,023,680 төгрөгийг 2016 оны 3-р улиралд 124,511,840 төгрөг, 2016 оны 4-р улиралд 124,511,840 төгрөг тус тус төлж барагдуулна. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар баталгаажуулж гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.Талууд эрх зүйн бүрэн чадамжтай болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ХХК “Шим технолоджи” ХХК-д холбогдуулан дампуурсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Израйль улсын “Метал-Тех“ ХХК, Метек Метал Тех С Эй ХХК, “Мизрахи Тефахот” банк,Орхон аймгийн Орхон аймгийн Татварын хэлтэс,Нийгмийн даатгалын хэлтэс,Орхон тек ХХК, Шим технолоджи” ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хороо нэхэмжлэл хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Израйль улсын “Метал-Тех“ ХХК, Метек Метал Тех С Эй ХХК-иуд Өр шилжүүлэх гэрээний үндсэн дээр Швейцарь улсын Шим тех Гмбх-д нэхэмжлэгчийн эрхийг шилжүүлсэн байна.
Шүүх 2011-1-06-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчид Дампуурлын хэрэг үүсгэж,2011-5-11-ний өдрийн 576 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2013-12-26-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар Нэхэмжлэгчдийн хурлаас баталсан “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө”г баталж,төлөвлөгөөний биелэлтийг хуульд нийцүүлэн хянаж,зохион байгуулалтыг хангах үүргийг хэрэг гүйцэтгэгч “Монгол Такстин” ХХК-д үүрэг болгосон ба,төлөвлөгөөг биелүүлэх хугацааг 2016-2-16-ны өдрийн 1046 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сарын хугацаагааар сунгасан байна.
Хэрэг гүйцэтгэгч томилогдсоноос хойш 17 удаа нэхэмжлэгчдийн хурал зарлан хуралдуулж, хариуцагчийн санхүүгийн байдал,орлого зарлагын тайлан тэнцэлд сар бүр шалгалт хийж дүгнэлт танилцуулга бичин шүүхэд ирүүлж, төлөвлөгөөний биелэлтийг илтгэж ажилласан байна.
2016-6-20-ны өдрийн Нэхэмжлэгчдийн хуралд тавьсан Хэрэг гүйцэтгэгчийн тайлангаас үзвэл,жижиг нэхэмжлэгчдийн өр төлбөрийг орлого орж эхэлснээс хойш 6 сарын дотор барагдуулах төлөвлөгөө 100% биеэлж Татварын хэлтэс,Нийгмийн даатгалын хэлтэсийн болон Орхон Тек ХХК-ний өр төлбөр бүрэн барагдсан,Үйлдвэрчний хорооны нэхэмжлэлийн биелэлт 50 %тай байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ний өр төлбөрийг орлого орж эхэлснээс хойш 2 жилийн дотор барагдуулах төлөвлөгөөний биелэлт 42%тай буюу 3,240.10 ам долларын биелэлттэй,Метал Тех,Мизрахи банкны өр төлбөрийг хүүгийн хамт 7 жилийн дотор барагдуулах төлөвлөгөөний биелэлт 0%тай байна.
Нэхэмжлэгчдийн 17 дахь удаагийн хурлаас Эрдэнэт үйлдвэр ХХК, Шим тех Гмбх,Үйлдвэрчний эвлэл зэрэг нэхэмжлэгч нар Хариуцагчтай өр төлбөрийг барагдуулах талаар эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох,Хариуцагчийн үйл ажиллагааг дэмжин үргэлжлүүлэх талаар санал нэгдэн шийдвэр гаргажээ.
Харин нэхэмжлэгч Мизрахи Тефахот банк шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэгчдийн хуралд нэг ч удаа оролцоогүй,шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих эсэх талаар тайлбар нэмж гаргаагүй,хариуцагчийн төлбөр төлөх хуваарьт санал гаргаж,хариу ирүүлээгүй талаар дурдаж ,холбогдох имэйлийн товчоог хавсаргаж шүүхэд ирүүлжээ.
Мизрахи банк 2011 оны 6 сарын 20-ны өдөр Д.Энхзул,Брент Уайт,А.Мандуул нарт олгосон шүүхэд төлөөлөх төлөөллийн хугацаа заагаагүй итгэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар олгосон өдрөөс хойш 1 жил хүчинтэй байна гэсний дагуу хүчингүй болсон байна.
Хэрэг гүйцэтгэгч хамгийн сүүлд 2016-6-17-ны өдөр нэхэмжлэгчдийн хурлын зарыг Мизрахи банкны хаягаар хүргүүлсэн байх боловч ямар нэг хариу ирүүлээгүй байна.
Бусад нэхэмжлэгч нар хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан болон Мизрахи банк 2011 онд Монголын шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Шим технолоджи ХХК-д холбогдуулан гаргасан Мизрахи Тефахот банкны нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Мизрахи банк төлбөрийн асуудлыг Монголын хуулийн дагуу ердийн журмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.
Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний дагуу Шим технолоджи” ХХК-ний үйлдвэрлэлийн процесс,санхүү 2 жил 6 сарын хугацаанд хэрэг гүйцэтгэгчийн хяналт дор явагдаж төлбөрийн гүйцэтгэл 23 %тай,Эрдэнэт үйлдвэр ХХК-ний эзэмших хувийг 34%-д хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөө биелэгдээгүй боловч нэхэмжлэгч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК, Шим тех Гмбх,Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тус тус хариуцагч “Шим технолоджи” ХХК-тай өр төлбөрийг барагдуулах хуваарь гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Шим технолоджи” ХХК-д холбогдох дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ний хариуцагч “Шим технолоджи” ХХК-д холбогдуулан гаргасан дампуурсанд тооцуулах тухай иргэний хэрэгт зохигчид, төлбөрийг талуудын баталсан хуваарийн дагуу төлөхөөр тус тус эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 210000941 тоот дансанд төлсөн 550 төгрөг,Метал Тех ХХК-наас 2011-7-10-ны өдөр төлсөн 70200 төгрөг, Мизрахи Тефахот банкнаас төлсөн 70200 төгрөг,Орхон Тек ХХК-ний төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж,Татварын хэлтэс,Нийгмийн даатгалын хэлтэс,Үйлдвэрчний эвлэлийн хороо улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасныг баримтлан Израйль улсын Мизрахи Тефахот банкны Шим технолоджи” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцаасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн 2013-5-14-ний өдрийн 1400 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ