Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 301

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,               

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ж-н Б нарт холбогдох эрүүгийн 201526020978 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байр 58 тоотод түр оршин суух,

2005 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: М3 74082763/ Боржигон овогт Ж-н Б нь:

 

2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Мягмарт будааны бизнес эрхэлж байгаа хөрөнгө оруулалт хийгээч гэж худал хэлж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах ХААН банкны салбараас 6.000.000 төгрөг,

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр будаа Замын-Үүдийн гааль дээр ирчихсэн байна мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлж, Хэрлэнчимэгээр дамжуулан 7.800.000 төгрөг,

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд БНХАУ-аас оруулж ирэх цагаан будаанд гаалийн бүрдүүлэлт хийж өгнө гэж худал хэлж, Д.Ёндондүйчирээс нийт 3 удаагийн үйлдлээр 20.712.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Мягмар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Ж.Б “Мөнгө байна уу? Мөнгө байвал будааны бизнест хөрөнгө оруулбал чи ашиг олно” гэж хэлсэн. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 6.000.000 төгрөгийг  Хэрлэнчимэгийн данс руу шилжүүлсэн. Дахин 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө Баяржаргал над руу утасдаж “Замын-Үүд дэх гааль дээр будаа ирчихсэн байна. Яаралтай Хятад явах шаардлагатай байна. Мөнгөө өгөөд явуулчих” гэж надад хэлсэн. Тэр үед би гадуур ажилтай явж байгаад “За. Тэгвэл Хэрлэнчимэгийг хотын гааль дээр хүрээд ир гээд дамжуулаад хэлчих” гэж Баяржаргалд хэлсэн. 15 цагийн алдад Хэрлэнчимэг гадаа ирчихлээ гэхээр нь Хотын гаалийн машины зогсоол дээр 7.800.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн гэжээ. / хх 39 /

 

ХААН банкны Мөнгөн шилжүүлгийн баримт: "Дансны номер 5027678661 данс эзэмшигчийн нэр Төмөрсүх Хэрлэнчимэг гүйлгээний утга будааны үнэ 6.000.000 төгрөг Булгаа Мягмар / хх 44 /

 

Гэрч А.Лхагвасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Мягмар ахлах Гаалийн Хаан банкнаас өөрийн данснаасаа 8 сая төгрөгийг бэлнээр аваад гарч ирээд 160 см орчим өндөртэй үл ялиг махлагдуу ахимаг насны эмэгтэйд өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна гэжээ. / хх 48 /

 

Гэрч С.Хос-Од мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Мягмар ах 8.000.000 төгрөг бэлнээр авч 200.000 төгрөгийг авч үлдээд 7.800.000 төгрөгийг үл таних 160 см орчим өндөртөй ахимаг насны эмэгтэйд 7.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ. / хх 49 /

 

Гэрч А.Хэрлэнчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Ж.Б Мягмар гэдэг хүнтэй хамт бизнес хийх гэж мөнгө зээлэх гэж байгаа гэж хэлж байсан. Ж.Б Мягмартай яриад мөнгө зээлэхээр боллоо гээд миний 5005627338 гэсэн дугаарын дансаар мөнгө шилжүүлж авсан. Бид хоёр хорооллын Хаан банкнаас бэлнээр миний данснаас тэр мөнгийг гаргаж аваад Ж.Б тэр мөнгийг авсан. Дараа нь вокзалын хажуу талын банкнаас Мягмар өөрөө мөнгө аваад Ж.Бд өгсөн. Би Мягмараас мөнгө зээлсэн зүйл байхгүй гэжээ. / 2 дугаар хавтас 209 /

 

Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 183 /

 

С.Баярмаагийн Хаан банкны 5069229184 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 188 /

 

Хохирогч Д.Ёндондүйчир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 27, 30-ны өдрүүдэд “Замын-Үүдээр манай компаний нэр дээр хоёр вагон цагаан будаа орж ирж байсан юм. Би Баяржаргалд хандаж Замын-Үүд дээр 2 вагон цагаан будаа орж ирж байгаа. Гаалийн бүрдүүлэлтийг нь хийх хэрэгтэй байна гэхэд Баяржаргал “Би яваад гаалийн бүрдүүлэлтийг нь хийгээд будааг чинь

аваад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж Балжинням руу яриад “Гаалийн бүрдүүлэлт хийхэд урьдчилгаа 2 сая төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу манай ээж Балжинням Баяржаргалын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Баяржаргал над руу залгаад “Гаалийн бүрдүүлэлтээ хийчихлээ. Нэг вагоны мөнгө 10.356.000 төгрөг болж байна. Одоо үлдэгдэл 8.356.000 төгрөгөө шилжүүлчих. Мөнгөө тушаагаад вагоноо авлаа” гэхээр нь би Баяржаргалын надад өгсөн Хаан банкны 5069229184 тоот данс руу 8.356.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Баяржаргал над руу залгаад “Хоёр дахь вагоныг чинь ирэхээр нэг мөсөн хоёр вагоныхоо гаалийн бүрдүүлэлтийг хийхээр боллоо. Гаалийн ажилтнууд нэг мөсөн хоёр вагоны бүрдүүлэлтийг хийе гээд байна. Хоёр дахь вагоны 10.356.000 төгрөгөө шилжүүл. Тэгээд хоёр вагоны хоёуланг нь явууллаа” гэж хэлсэн. Өмнө нь Ж.Б хэд хэдэн удаа гаалийн бүрдүүлэлт хийж байсан болохоор итгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10.356.000 төгрөгийг 5069229184 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ Баяржаргал утсаа авахаа болиод надтай холбогдохоо больсон. Би өөрийн хоёр вагон цагаан будаагаа сургалтал нэг нь хотын гаалийн баталгаат агуулахад нөгөө нь Замын-Үүд дээр байсан гэжээ. / хх 196-167 /

 

Гэрч С.Баярмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...”Би гаалиар будаа оруулах гэж байгаа. Тэрний мөнгийг таны данс руу шилжүүлээд авчихъя” гэхээр нь өөрийнхөө 5069229184 тоот дансны дугаарыг Баяржаргалд өгсөн. Удалгүй залгаад “Эгчээ таны данс руу мөнгө орчихлоо. Би очоод авъя” гэсэн. Баяржаргал манай байрны гадаа ирчихлээ гэж залгахаар нь би гарч Баяржаргалтай уулзаад гэрийнхээ урд талын Хаан банкнаас мөнгийг нь авч өгсөн. Тэгэхэд 8.356.000 төгрөг байсан. Тэгээд удалгүй 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баяржаргал над руу залгаад таны данс руу дахиад мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би зөвшөөрөхөд миний данс руу 10.356.000 төгрөг шилжүүлээд ирж авсан гэжээ. / хх 199 /

 

Сэжигтэн Ж.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эхний вагоны бүрдүүлэлтийг хийж байхад хоёр дахь вагон будаа ороод ирсэн юм. Гэхдээ 2 дахь вагон будааны бүрдүүлэлтийг хийгээгүй. Хоёр дахь вагоны бүрдүүлэлтийн мөнгө болох 10.356.000 төгрөгийг би Балжинням эгчид хэлээд Ёндондүйчирээс дансаар авчихсан гэжээ. / хх 203 /

 

Шүүгдэгч Ж.Б-ыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 248-249 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 136 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогч Мягмарын хохирлоос 10.000.000 төгрөгт хууль ёсны дагуу газар шилжүүлж, үлдсэн мөнгийн бэлнээр өгсөн. Хохирогч  Д.Ёндондүйчирийн хохиролд 7.500.000 төгрөгт газар шилжүүлж, үлдсэн мөнгийг мөн адил бэлнээр өгсөн гэв.  

 

 

Шүүгдэгч Ж.Б нь:

- 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Мягмарт будааны бизнес эрхэлж байгаа хөрөнгө оруулалт хийгээч гэж худал хэлж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах ХААН банкны салбараас 6.000.000 төгрөг,

- 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр будаа Замын-Үүдийн гааль дээр ирчихсэн байна мөнгө хэрэгтэй байна гэж худал хэлж Хэрлэнчимэгээр дамжуулан 7.800.000 төгрөг,

- 2015 оны 11 дүгээр сарын 28-наас  өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд БНХАУ-аас оруулж ирэх цагаан будаанд гаалийн бүрдүүлэлт хийж өгнө гэж худал хэлж, Д.Ёндондүйчирээс нийт 3 удаагийн үйлдлээр 20.712.000 төгрөгийн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Ж.Б над руу утасдаж “Замын-Үүд дэх гааль дээр будаа ирчихсэн байна. Яаралтай Хятад явах шаардлагатай байна мөнгөө өгөөд явуулчих” гэж надад хэлсэн. Хотын гаалийн машины зогсоол дээр 7.800.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мягмарын мэдүүлэг / хх 39 /, ... Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт / хх 44 /, ...Мягмар ахлах Гаалийн Хаан банкнаас өөрийн данснаасаа 8 сая төгрөгийг бэлнээр аваад гарч ирээд 160 см орчим өндөртэй үл ялиг махлагдуу ахимаг насны эмэгтэйд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Лхагвасүрэнгийн мэдүүлэг / хх 48 /, ...Мягмар ах 8.000.000 төгрөг бэлнээр авч 200.000 төгрөгийг авч үлдээд 7.800.000 төгрөгийг үл таних 160 см орчим өндөртөй ахимаг насны эмэгтэйд 7.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Хос-Одын мэдүүлэг / хх 49 /, ...Ж.Б Мягмартай яриад мөнгө зээлэхээр боллоо гээд миний 5005627338 гэсэн дугаарын дансаар мөнгө шилжүүлж аваад бид хоёр хорооллын Хаан банкнаас бэлнээр миний данснаас тэр мөнгийг гаргаж аваад Ж.Бд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Хэрлэнчимэгийн мэдүүлэг / хх  2 дугаар хавтас 209 /, ...Банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 183 /, ...С.Баярмаагийн Хаан банкны 5069229184 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 188 /, ... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж рүү Балжинням яриад гаалийн бүрдүүлэлт хийхэд урьдчилгаа 2 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсний дагуу манай ээж Балжинням Баяржаргалын данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Баяржаргал над руу залгаад “Гаалийн бүрдүүлэлтээ хийчихлээ. Нэг вагоны мөнгө 10.356.000 төгрөг болж байна. Одоо үлдэгдэл 8.356.000 төгрөгөө шилжүүлчих. Мөнгөө тушаагаад вагоноо авлаа гэхээр нь би Баяржаргалын надад өгсөн Хаан банкны 5069229184 тоот данс руу 8.356.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Ж.Б хэд хэдэн удаа гаалийн бүрдүүлэлт хийж байсан болохоор итгээд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 10.356.000 төгрөгийг 5069229184 тоот данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Ёндондүйчирийн мэдүүлэг / хх 196-167 /, ...Би гаалиар будаа оруулах гэж байгаа тэрний мөнгийг таны данс руу шилжүүлээд авчихъя гэхээр нь өөрийнхөө 5069229184 тоот дансны дугаарыг Баяржаргалд өгсөн. Удалгүй залгаад эгчээ таны данс руу мөнгө орчихлоо би очоод авъя гээд 8.356.000 төгрөг байсан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахиад мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь би зөвшөөрөхөд миний данс руу 10.356.000 төгрөг шилжүүлээд ирж авсан гэж мөрдөн

 

шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Баярмаагийн мэдүүлэг / хх 199 /,  ...Эхний вагоны бүрдүүлэлтийг хийж байхад хоёр дахь вагон будаа ороод ирсэн юм. Гэхдээ 2 дахь вагон будааны бүрдүүлэлтийг хийгээгүй. Хоёр дахь вагоны бүрдүүлэлтийн мөнгө болох 10.356.000 төгрөгийг би Балжинням эгчид хэлээд Ёндондүйчирээс дансаар авчихсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн сэжигтэн Ж.Баяржалгалын мэдүүлэг / хх 203 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүний хувийн байдал, учруулсан хохирол, прокурорын саналыг харгалзан түүнийг 2500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 75000 төгрөгөөр тооцож, торгуулийн ялаас хасах нь зүйтэй байна.  

 

Тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 333 дугаар шүүгчийн захирамжаар Ж.Бд Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                      

1. Шүүгдэгч Боржигон овогт Ж-н Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 / хоёр мянга таван зуу / нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бын цагдан хоригдсон 5 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 75000 төгрөгөөр тооцож, Ж.Бын эдлэх ялаас хасаж түүний торгуулийн ялыг 2.425.000 төгрөгөөр тогтоосугай.

 

7. Ж.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 333 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ