| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00592/и |
| Дугаар | 151/ШШ2016/0858 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2016/0858
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2016/00854 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1985 оны 02 дугаар сарын 10 өдөр төрсөн, эмэгтэй, 58 настай, Төв аймаг, заамар сум, Тосон 1 дүгээр багт оршин суудаг, Эрдэнэ хамба овогтой Цэрэнбазарын Давгадэмбэрэл РД:/НН58021092/-ийн нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Давгадэмбэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би Төв аймгийн Заамар суманд 1981 оноос 2016 оныг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн болон цэргийн батлах дээр бичигдсэн овог нэр зөрүүтэй байгаа учраас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Манай нутгийнхан намайг Дэмбэрэл гэж дууддаг байсан. Тухайн үеийн албан хаагч нарын зөрүүтэй бичсэнээс болсон гэж бодож байна. Миний аав ээжээс өгсөн нэр Цэрэнбазарын Давгадэмбэрэл нэртэй бөгөөд иргэний үнэмлэх дээр Цэрэнбазарын Давгадэмбэрэл гэж бичигдсэн байгаа. Иймд миний хөдөлмөрийн дэвэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшичээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 2-5, 17, 20/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Давгадэмбэрэл нь 1981 оны 04 сарын 01 өдөр Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 06 сарын 11 өдрөөс 1979 оны 06 сарын 18 өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг нотлох Төв аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь Цэрэнбазарын Давгадэмбэрэл мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор Ц.Давгадэмбэрэл нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Төв аймгийн Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах зэрэг баримт бичгүүд дээр Цэрэнбазарын Дэмбэрэрэл гэж нэрээр дурдсан нь Ц.Давгадэмбэрэлийн иргэний үнэмлэхэд Цэрэнбазарын Давгадэмбэрэл гэж бичигдсэнтэй тохирохгүй болох нь 2012 оны 07 сарын 30 өдөр олгосон Ц.Давгадэмбэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, Батлан хамгаалах төв архивын 2013 оны 03 сарын 15 өдрийн 39/3 дугаартай лавлагаа /хх 3/, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах /хх 5/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Ц.Давгадэмбэрэлийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, Төв аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах /хх 5/, гэрч Я.Төмөр-Очир, С.Баатархүү /хх 17, 20/ нарын гэрчийн мэдүүлэг зэргээр Ц.Давгадэмбэрэлийг багаас нь найз нөхөд, танилууд нь Дэмбэрэл гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна.
Иймд 1981 оны 04 сарын 01 өдөр Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Ц.Давгадэмбэрэл мөн болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Цэрэнбазарын Дэмбэрэлд 1981 оны 04 сарын 01 өдөр Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1975 оны 11 сарын 30 өдөр олгосон 319616 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Эрдэнэхамба овогт Цэрэнбазарын Давгадэмбэрэл мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Давгадэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА