| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00621/и |
| Дугаар | 151/ШШ2016/00861 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2016/00861
| 2016 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2016/00861 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1972 оны 01 дүгээр сарын 21 өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарст бумбат 2 дугаар гудамж, 9 тоотод оршин суудаг Тангуд овогтой Бямбажавын Даваатөмөр РД:/НД72012175/-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваатөмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие бага дунд сургууль төгсөөд 1987 оноос Төв аймгийн “Архуст” сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар орж 1991 оны дуустал ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул архивын лавлагаа болон цалингийн лавлагаа зэргийг үндэслэн 1987 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан 5 жилийн хугацаан сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Даваатөмөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“Миний бие нь хөдөө амьдарч буй тул хол газраас олон дахин ирэхэд хүндрэлтэй байгаа, мөн миний 2 хөл муу, таяг тулж явдаг. Иймд миний эдгээр шалтгааныг харгалзан үзээд намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3-5, 8-9, 11, 14, 16, 22-23, 28-31/бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Даваатөмөр нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Даваатөмөрийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал нь Төв аймгийн Архив, Үндэсний төв архиваас гарч ирээгүйгээс нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Б.Даваатөмөр нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.Даваатөмөр нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
Иймд Б.Даваатөмөр нь Төв аймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тангуд овогтой Бямбажавын Даваатөмөр нь Төваймгийн Архуст сумын Тэжээлийн аж ахуйд 1987 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Даваатөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА