Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2016/00862

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Л.Б, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2010 оны  сарын өдөр төрсөн охин Б.М, 2012 оны 07 сарын 13 өдөр төрсөн охин Б.М нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар охин Б.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар  бүр эцэг Л. Б-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Хариуцагч Л.Б сөрөг нэхэмжлэлээсээ бүхэлд нь, нэхэмжлэгч Б.О дундын эд хөрөнгө хуваалгах, охин Б.М-д тэтгэлэг авах шаардлагаасаа тус тус татгалзаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

4. Л.Б-с 6 сая төгрөг гаргуулан Б.О-т олгож, энэ мөнгийг хүлээн авсаны дараа дундын өмчийн хашаа, байшингийн өмчлөх эрхийг Б.О нь Л.Б-ын нэр дээр шилжүүлэх, банкнаас авсан цалингийн зээл болон Сум хөгжүүлэх сангаас авсан 3,5 сая төгрөгийн зээлийн төлбөрүүдийг Б.О хариуцан барагдуулахаар зохигчид тус тус тохиролцсон болохыг дурдсугай.

5. Охин Б.М, Б.М нарыг асран хүмүүжүүлэх, эцэг Л.Б хашаа байшин зарсан мөнгөнөөс охидын нэр дээр мөнгөн хадгаламж нээх, ирээдүйд сурлага хүмүүжилтэй нь холбоотой гарах аливаа зардлыг адил хэмжээгээр хариуцах зэрэг асуудлаар зохигчид зөвшилцөн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 28 209 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг шүүх хуралдаанд оролцсон талд мэдэгдсүгэй.

8. Шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.