| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0319/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Н.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000000347 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржгон овогт Н.Бт, 1979 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Жи Ди ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77а-3а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: -Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Сум дундын шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, .......................................................
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-3а тоотод иргэн Б.Баярбаатарыг ажил хийсэнгүй гэх шалтгаанаар хэвлийд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч бид хоёр багийн найзууд. Тэрээр над руу аяга шидсэн боловч оноогүй, би зөрүүлээд талх зүсэж байсан хутгыг айлгах зорилготой шидэхэд түүнийг гэмтээсэн” гэв.
Хохирогч Б.Баярбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би багын найз Нямсүрэнгийн Билэгттэй 2019 оны 3 дугаар сарын 21-ний орой 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастад байх гэрт нь уулзсан. Билэгт бид хоёр 1 шил Монгол стандарт архи хувааж уусан. Би нэг мэдэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Тухайн үед Билэгт бид хоёроос өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-12х/,
Гэрч Д.Соджамц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би Согоот 116 чиглэлийн автомашинд 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед 21-22 цагийн орчим шиг санагдаж байна. Манай найз гудамжинд хутгалуулсан байна гэх дуудлага, мэдээлэл ирээд уг дуудлагын дагуу дуудлага өгсөн хаягаар явахад гудамжны үзүүрт дуудлага өгсөн Билэгт, Баярбаатар гэгч нь эмнэлэгт үзүүлчихсэн дуудлагаа буцаая гээд зогсож байсан. Эрүүгийн мөрдөгч Баярманлайтай хамт Баярбаатар, Билэгт нартай уулзахад үг нь зөрж байгаад сүүлдээ Билэгт хэргээ хүлээсэн. Ингээд жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг шалгалт хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-17х/,
Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...яаралтай тусламжийн хуудсанд хэсэг газрын үзлэгт хэвлийн баруун дээд хэсэгт дээрээс доош чиглэлтэй гүн хутгалагдсан шарх гэсэн байна. Нэвтэрсэн шарх гэж бичигдээгүй байна. Мөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хэвлийн ЭХО-д хэвлийн хөндийд сул шингэнгүй гэсэн бөгөөд энэ нь хэвлийд нэвтрээгүй байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна ...” гэх мэдүүлэг /хх-22х/,
Яллагдагч Н.Б мэдүүлэхдээ: “...Би Баярбаатарыг ажил төрөл эрхэлсэнгүй гээд хэлсэн. Тэгээд нэлээд маргалдсан. Баярбаатар аяга шидсэн шиг санагдаж байна. Тэр аяга намайг оноогүй. Тэгэхээр нь би талх зүсэж байсан хар иштэй хутга аваад айлгах санаатай Баярбаатарыг цээжний нь орчим хатгачихсан чинь цус гарсан ...” гэх мэдүүлэг /хх-28-29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №3794 тоот дүгнэлтэд:
“1.Б.Баярбаатарын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77-3а тоотод иргэн Б.Баярбаатарыг ажил хийсэнгүй гэх шалтгаанаар хэвлийд нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.