Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 259

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809018251042 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 28 гудамж, 358 тоотод оршин суудаг,

2018 оны 6 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2018 оны 10 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдсэн, М.Д /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч М.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 188 тоотод иргэн Г.Нямсүрэнгийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч 500.000 төгрөгийг 5108162679 дугаарын данс руу шилжүүлэн авч хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…миний бие 2018 оны 4 дүгээр сарын 09-ны үеэр найз Түвшинбатын хамтаар Сансар хорооллын үйлчилгээний төвийн дор байдаг интернэтийн газар цаг аваад суусан. Тэгээд би Нямсүрэн гэх хүний фэйсбүүкийг үзэж байгаад хэрэглэгчийн нэр болон утасны дугаар хоёрыг нууц үгэнд нь хийсэн чинь нэвтэрчихсэн. Тэгээд би  2-3 хүнээс чатаар мөнгө асууж байгаад Отгонбаатар гэх хүнээс 500.000 төгрөгийг найз Түвшинбатын найз Дэлгэрмаа гэх охины данс руу шилжүүлсэн. ...би чат бичиж мөнгө гуйж 500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Хохирогч Г.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...миний бие Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айлын норов барилгын дэлгүүрт ажилладаг. Өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай ажил амардаг учраас би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 188 тоотод гэртээ амарсан. Тэгээд 18 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Отгондоржийн утас руу эгч Давгасүрэн залгаж Нямаа чи надаас юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэхээр нь би мэдэхгүй ээ би тэгж яриагүй гэсэн фэйсбүүкээр чинь мессеж бичээд байна гэсэн. Тэгээд удаагүй байж байтал охин Сувдын фэйсбүүкийн мессенжерээр Солонгос улсад байгаа дүү Отгонбаатар нь 500.000 төгрөг явуулчихсан шүү Нямаа чи эгчид хэлээрэй гэсэн мессэж ирсэн. Тэгээд би юу болоод байгааг ойлгохгүй байсан ба фэйсбүүкийн мессэж рүү ороход миний утаснаас ямар ч мессэж гарч ирэхгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 /,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-21/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-33-34/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 188 тоотод иргэн Г.Нямсүрэнгийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч 500.000 төгрөгийг 5108162679 дугаарын данс руу шилжүүлэн авч хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Нямсүрэнгийн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч М.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Дгийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Д дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Нямсүрэнд 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчид учирсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч М.Дагвасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Дагвасүрэнгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч М.Дагвасүрэнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч М.Д нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлсэн бөгөөд түүнд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ял тус тус оногдуулсан байх ба тэрээр энэхүү ялуудыг бүрэн эдлэж дуусан болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР