| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0347/Э |
| Дугаар | 340 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Батаагийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 1909008040304 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй /3 дугаар анги төгссөн гэх уншиж бичиж чадна/, мэргэжилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны 1363 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дорноговь аймгийн Айраг суманд (н.Батсайханыд амьдардаг) гэх, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЕА 76062110 / Боржигон овогт Б-н Т нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамж 25 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хамтран амьдрагч Д.Ертөнцийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Ертөнц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамжны 20 тоотод гэртээ хүүхдийн шкаб дотор хүүхдийн хувцсаа хийсэн газарт сууж байтал миний хамтран амьдрагч Б-н Тнь гаднаас согтуу, архи үнэртүүлсэн ороод ирэх шиг харагдсан би нээх юм бодоогүй буруу хараад сууж байтал миний араас ганжин шиг хатуу юмаар нуруу хэсэг рүү цохиод авахаар нь өвдөөд байгаа ш дээ гэж орилоод дээшээ хараад хэвтсэн чинь дээрээс хавирга руу хөлөөрөө дэвсээд, хөл, гуя хэсэг рүү ганжин шиг юмаар цохиод байсан зодох үедээ юм хэлэхгүй байсан. Тэгснээ шууд гэрээс гараад яваад өгсөн юм. Тэгээд би шууд дүү Бурмаагийн гар утас руу залгаад Түмээ “Намайг гэрт орж ирээд зодоод гараад явчихлаа” гэж хэлсэн юм. Удалгүй дүү Бурмаа нь ирээд юу болсон талаар асуухаар нь хэлсэн. Тэр үед цагдаад мэдэгдээгүй юм. Маргааш нь цагдаагийн байгууллага дээр ирээд өргөдөл гомдол өгсөн. Түмэнжаргалтай гэр бүлийн баталгаа байхгүй. 2014 оноос эхлэн одоо хүртэл нэг гэрт цугтаа амьдарч байгаа. Б.Т нь гэр бүлийн дотор хэрүүл маргаан үүсгээд байдаг. Байнгын намайг зодоод байдаггүй гэжээ. / хх 20-22 /
Яллагдагч Б.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гадуур гарч найз нар болох Амараа, Баяка, Зоригоо нартай уулзаад архи уусан юм. Удалгүй би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамж 25 тоотод гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Ертөнц нь гэртээ байж байсан Тэгээд би юунаас болоод хамтран амьдрагч Ертөнцийг зодсон гэдгээ санахгүй байна. Нэг мэдэхэд гурилын илдүүр барьчихсан хамтран амьдрагч Ертөнцийг нуруу хэсэг болон цээж бие рүү цохьсон. Би урьд өмнө хамтран амьдрагч Ертөнцийг зодож байгаагүй. 2014 оноос хойш одоо хүртэл цугтаа амьдарч байгаа Ертөнцтэй гэр бүлийн баталгаа байхгүй гэжээ. / хх 5-6 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1251 дүгээр дүгнэлтэнд:
1. Д.Ертөнцийн биед баруун IX, X, XI, ХИ-р хавирга хугаралтай, баруун зүүн гуя, бугалга, шилбэ, нуруу, өгзгөнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 30 /
Шүүгдэгч Б.Тыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-6 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчтой сайн дуруураа эвлэрсэн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн 1 дүгээр гудамж 25 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хамтран амьдрагч Д.Ертөнцийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэртээ сууж байтал миний хамтран амьдрагч Б-н Тнь гаднаас согтуурхсан байдалтай архи үнэртүүлсэн орж ирээд миний араас ганжин шиг хатуу юмаар нуруу хэсэг рүү цохиод хавирга руу хөлөөрөө дэвсээд, хөл, хөлний гуя хэсэг рүү ганжин шиг юмаар цохиод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсн хохирогч Д.Ертөнцийн мэдүүлэг / хх 20-22 /, ... Би юунаас болоод хамтран амьдрагч Ертөнцийг зодсон гэдгээ санахгүй байна. Нэг мэдэхэд гурилын илдүүр барьчихсан хамтран амьдрагч Ертөнцийг нуруу хэсэг болон цээж бие рүү цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Тын мэдүүлэг / хх 5-6 /, ...Д.Ертөнцийн биед баруун IX, X, XI, ХИ-р хавирга хугаралтай, баруун зүүн гуя, бугалга, шилбэ, нуруу, өгзгөнд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1251 дүгээр дүгнэлт / хх 30 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын саналыг үндэслэн 600 нэгж буюу тус бүр 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Тыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тд оногдуулсан торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ