| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0189/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт С.Нд холбогдох эрүүгийн 1811003790051 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржгон овогт С.Н, Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг, Хэрлэнгийн 1-25 тоотод оршин суух,
Урьд: - 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 03 сар 10 хоногийн хорих ялаар,
- 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар,
- 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 415 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ....................
Шүүгдэгч С овогтой Н /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь согтуугаар, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Баяржаргалын өвлийн сууцны цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг полиусан аяга, 1 ширхэг хөгжим, 1 ширхэг куртик, 1 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг цэнэглэдэг дрилл, 1 ширхэг сэлэм, 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өмгөөлөгчөөр дамжуулан намайг яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа ...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ...би хулгай хийхээсээ өмнө 0.33 литрийн савалгаатай Ерөөл нэртэй архийг ганцаараа уусан байсан ...”, “...би уг айлаас хулгайлах гэмт хэрэг үйлдээд их удаан хугацаа өнгөрсөн болохоор тухайн үед уг айлаас хулгай хийсэн талаараа миний санаж байгаа зүйл маань орж гараад байна. Би уг айлаас хулгайлсан эд зүйлс болох сэлэм болон хөгжим, 2 ширхэг аяга зэргийг нь эхлээд гэрээс нь авч гараад хойд талын айлын хашааны доод талд нь тавиад эргэж нөгөө айл руугаа ороод дахин цахилгаан багаж болон куртик зэргийг аваад хашааны доод талд байсан эд зүйлийг авахаа болиод орхиод явсан байна ...” гэх мэдүүлэг /хх-61-67х/,
Шүүгдэгч С.Нээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед дүүгийндээ байж байтал манай дүүгийн эхнэр намайг гэрээсээ хөөсөн. Гэрээс нь гараад өөрийн төрсөн нутаг Дорнод аймаг руу явахаар болсон. Явах гэтэл замын зардал байхгүй байсан учир хулгай хийсэн” гэв.
Хохирогч Л.Баяржаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийн 14 цаг хүртэлх хугацаанд манай зуслангийн байшинд хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм ...манай гэрээс цахилгаан дрилл 2 ширхэг, цахилгаан хөрөө алдагдсан гэж бүртгүүлсэн. Би гэрийнхээ эд зүйлийг дахин нягталж бүртгэж үзтэл полиусан аяга 2 ширхэг, сэлэм, куртик, хөгжим зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...”, “...манай гэрээс алдсан эд зүйлс болох дээрх эд зүйлсээс манай хойд айлын залуу манай хашаанд уг эд зүйлс байна танайх мөн үү гэж асуугаад 2 ширхэг гадуураа луун хээтэй полиусан аяга болон хуучин цагийн хийцийн сэлэм, СД-ний хөгжим зэргийг оруулж ирж өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-36-40х/,
Гэрч Ц.Дармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр жижиг намхан нуруутай залуу миний дугаар руу залгаад ...улаан өнгийн цахилгаан дрилл, цахилгаан түрдэг хөрөө, батерей дрилл зэрэг эд зүйлийг 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан уг эд зүйлийг өөрийн багаж байгаа юм, дриллний цэнэглэгчийг яасан юм гэхэд ажил дээрээ мартсан байна гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-41-43х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28-30х/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-31-32х/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн ЧД2-18-299, ЧД2-19-061 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 603.000 /зургаан зуун гурван мянган төгрөг/-р үнэлэгдэв ...”, “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 117.000 /нэг зуун арван долоон мянган төгрөг/-р үнэлэгдэв ...” гэсэн дүгнэлтүүд /хх-45-46х, 49-50х/,
Шүүгдэгч С.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83х/,
Шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан талаарх баримтуудын хуулбар /хх-55-61х/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Солтарчулуун овогтой Нямгэрэл нь согтуугаар, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Баяржаргалын өвлийн сууцны цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг полиусан аяга, 1 ширхэг хөгжим, 1 ширхэг куртик, 1 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг цэнэглэдэг дрилл, 1 ширхэг сэлэм, 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч С.Н нь хохирогч Л.Баяржаргалд 720.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч нь 432.000 төгрөгийн эд зүйлийг буцаан олж авсан байх тул үлдэх 288.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь 76 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдав.