| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0195/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Е |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Х.Еркебулан,
Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,
Хохирогч Л.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Н-н О-т холбогдох эрүүгийн 1809052220017 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Саранхаст" ХХК-нд нягтлан ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Харчин овогт Н-н О-г нь:
- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 2 жилийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Бага тойруу салбарын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 35,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, хохирогч Л.Анхбаярт 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Анхбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 06-ны өдөр манай банкны харилцагч Н.Оюунтуул гэж хүн өөрийн охины дансанд сар бүрийн 2-ны өдөр болон 17-ны өдрүүдэд 35,000 төгрогийг 2 жилийн хугацаанд тогтмол шилжүүлэг хийхээр хүсэлт өгсөн. Гэтэл сар бүрийн 17-ны өдөр ордог тогтмол шилжүүлэг нь Оюунтуулын охины данс руу орохгүй харин манай байгууллагын харилцагч болох Н.Оюунчимэгийн 453160447 дугаартай данс руу нийт 2 жилийн хугацаанд 840,000 төгрөгийн тогтмол шилжүүлэг орсон. Энэ явдлын талаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай харилцагч болох Оюунтуул салбар дээр ирж охиныхоо дансыг шалгаад мэдсэн. Дансаа шалгуулж үзүүлэхэд төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас буруу данс руу мөнгө орсон байсан. Тийм учраас уг мөнгө орсон харилцагч Оюунчимэгээс 840,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / хх 8-9 /
Гэрч Н.Оюунтуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл өөрийн охин болох Аялгуугийн хадгаламжийн данс руу тогтмол цалингаас 70,000 төгрөг сар болгон суутгаж хийхээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсэн. Энэ гүйлгээ сард 2 салгаж тусдаа хийдэг. Харин эхний хагас сарын 35,000 төгрөг Н.Огэх хүний данс руу ороод сүүлийн хагас сарын 35,000 төгрөг охины минь данс руу ороод яваад байсныг мэдэлгүй 2 жил болсон. Тэгээд Худалдаа хөгжпийн банктай хийсэн гэрээний хугацаа дуусаад би өөр хүний данс руу 840,000 төгрөг орсон гэдгийг мэдсэн юм. ...Худалдаа хөгжлийн банкнаас хохирол болох 840,000 төгрөгийг зохих ёсны хүүтэй нь хамт өгсөн гэжээ. / хх 10-11 /
Гэрч Н.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Анх 2016 оны 10 сарын 17-нд миний дансанд 35,000 төгрөг хүний нэр байхгүй "тогтмол шилжүүлэг" гэсэн нэртэйгээр орж ирсэн. Тухайн үед би Худалдаа хөгжлийн банк руу залгаж ямар учиртай талаар асуухад: "Алтан карт эзэмшигчийн урамшуулал таны дансанд орсон. Таны мөнгө ашиглаж болно" гэж хэлэхээр нь би энэ мөнгийг ашиглаж эхэлсэн. Энэ явдлын дараа 2018 оны 10 дугаар сард Худалдаа хөгжлийн банкны ажилтан: "таны энэ дансанд 2016 оны 10 сараас эхэлээд 2018 оны 10 сар хүртэл 35,000 төгрөг орсон байна. Энэ талаар яагаад банкинд хандаж хэлээгүй юм бэ" гэж ярьсан. Би тэр үед анх мөнгө ороход банк руу залгаж лавласан талаар тэр ажилтанд хэлсэн. Дараа нь 10 сарын сүүлээр Худалдаа хөгжлийн банкны хуулийн зөвлөх гэх хүн: "та хүний эд хөрөнгийг шамшигдуулсан байна ирж уулз" гэсэн. Тус өдөр би очиж уулзах гэхэд тэр хүн хуралд орсон байсан тэгээд уулзаж чадаагүй. ...Би хүний мөнгийг авсан болохоор буцааж төлнө гэхдээ 50 хувийн төлнө. Үлдсэн 50 хувийн банкны теллер төлнө гэж үзэж байна. Миний дансанд нийт 840,000 төгрөг 24 сарын хугацаанд орсон байна. Миний дансанд 2 жилийн хугацаанд орсон гэх 840,000 төгрөгийг би өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ашиглаагүй гэжээ. / 12-14, 15 /
Гэрч Н.Энхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай Харилцагчийн мэдээллийн хэлтэс нь банкны харилцагчаас манай банкинд хандаж гаргасан банкны бүтээгдэхүүний үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвөлгөө өгөх үүрэгтэй. Үүний дагуу иргэд харилцагч нартай өдөр болгон тулж харьцаж ажилладаг. Мэдээлэл зөвөлгөө өгөхдөө харилцагчийн утасны дугаар болон имэйл хаягаар хандалт хийж мэдээллээр хангадаг. Норовсамбуу овогтой Оюунчимэг нь манай банкинд харилцах данс болон Алтан карт эзэмшдэг харилцагч мөн. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Бага тойруу салбараас Дебит энгийн Алтан карт 3 жилийн хугацаатай авсан. Ингэхдээ 3 жилийн хугацаатай авсан учир 35,000 төгрөгний хураамж төлсөн. Худалдаа Хөгжлийн банкны харилцагчид Дебит Алтан карт олгосон тохиолдолд банкны зүгээс ямар нэгэн урамшуулал хөнгөлөлт огт байхгүй. Харин Кредит карт буюу Зээлийн карт авсан тохиолдолд жилийн шимэтгэл авахгүй. Энэ нь өөрөө банкнаас харилцагчид үзүүлж байгаа хөнгөлөлтийн нэг хэлбэр юм. Н.Оюунчимэгийн хувьд Девит буюу энгийн Алтан карт эзэмшдэг харилцагч юм. Манай банкны зүгээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны хооронд буюу 2 жилийн хугацаанд иргэн Н.Оюунчимэгт ямар нэгэн мөнгөн урамшуулал олгоогүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, банкны дотоод журамд зааснаар Алтан карт эзэмшигч нарт ямар ч тохиолдолд мөнгөн хэлбэрээр урамшуулал олгох зохицуулалт байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Оманай харилцагчийн мэдээллийн хэлтэст энэ талаар хандаж лавлаж асуусан мэдээлэл манайд авагдаагүй байна. Харин харилцагчтай ярьсан мэдээллүүдийг тухай бүрт нь бүртгэж авдаг. Уг харилцагчийн мэдээллийг шүүж нягталж үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Мост моней үйлчилгээний талаар мэдээлэл авсан байна. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Мост моней үйлчилгээний пин кодны блокыг гаргуулах үйлчилгээ авсан байна. Манай банкны харилцагчийн мэдээллийн хэлтсийн ажилтнууд банкны харилцагч нарыг буруу мэдээллээр хангаж зөвлөгөө өгнө гэж байхгүй. Яагаад гэвэл би өөрөө давхар хянаж шалгаж байдаг. Мөн би 2016 оны 10 дугаар сард уг хэлтэст банкны ахлах ажилтнаар ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлыг маш сайн мэдэж байна гэжээ. / хх 20-22 /
Гэрч Б.Ундармаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №130415 дугаартай "Тогтмол шилжүүлгийн үйлчилгээ"-ний хүсэлтийг хянасан ажилтан гэдэг дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Манай банкны борлуулалт мэдээллийн ажилтнууд гүйлгээний цаг дууссаны дараа өөрсдийн бүртгэсэн харилцагчийн мэдээлэл, баримтын хамт давхар хянуулахаар надад өгдөг. Үүний дагуу тогтмол шилжүүлгийн үйлчилгээний хүсэлтийг харилцагчийн дансны гарын үсэгтэй нь тулгалт хийх замаар хянаж үзээд давхар би гарын үсэг зурдаг юм. Иргэн Н.Оюунтуулын хувьд 2016 оны 10 сарын 06-ны өдөр манай банкинд хандаж, сар бүрийн 02-ны өдөр 35,000 төгрөгийг өөрийн төрсөн охин болох М.Аялгуугийн 453160477 тоот "хугацаагүй хадгаламж"-ийн данс руу тогтмол шилжүүлж байх хүсэлт гаргасныг борлуулалт мэдээллийн ажилтан Анхбаяр хүлээн авч холбогдох бүртгэл хийхдээ М.Аялгуугийн биш иргэн Н.Оюунчимэгийн 453160447 тоот "картын харилцах данс" руу андуурч бүртгэл хийж холбосон байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу 24 сарын хугацаанд нийт 840,000 төгрөг иргэн Н.Оюунчимэгийн данс руу тогтмол орсон байсан. Ингэхдээ уг бүртгэлийн хуудсыг хэвлэж гарган иргэн Н.Оюунтуулд давхар танилцуулж гарын үсэг зуруулсан байсан. Манай банкны "Тогтмол шилжүүлэг бүртгэх зөвлөмж"-д заасны дагуу бүртгэл хийсний дараа хүсэлтийг хэвлэж, харилцагчид танилцуулсны дараа гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Уг зөвлөмжийн дагуу харилцагч Н.Оюунтуулд танилцуулж баталгаажуулсны дараа харилцагчаар гарын үсэг зуруулсан байсныг би хянасан. Банкны салбарын захирал намайг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулж, дахин энэ төрлийн зөрчил давтан гаргахгүй байхыг анхааруулсан гэжээ. / хх 17-19 /
Яллагдагч Н.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хэн гэж ажилтан надтай ярьсныг мэдэхгүй байна. 2016 оны 10 сард яг хоногийг нь санахгүй байна. Миний хувьд уг мөнгөний 50 хувийг өгнө. Үлдэгдэл мөнгийг теллер болон ахлах теллер нараар төлүүлнэ. Эсвэл 35,000 төгрөг дансанд орсон хугацаагаар сар бүр хийнэ гэжээ. / хх 28-29 /
Худалдаа Хөгжлийн банкны тогтмол шилжүүлгийн үйлчилгээний хүсэлтийн хуулбар / хх 61-62 /
Иргэн Н.Оюунтуулын Худалдаа хөгжлийн банкны 453158326 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга / хх 63-74 /
Худалдаа хөгжлийн банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцлийн хуулбар / хх 44-53 /
Яллагдагч Н.О-н Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн дебит карт эзэмших хүсэлт, дебит карт эзэмших талаар байгуулсан гэрээний хуулбар / хх 55-56 /
Яллагдагч Н.О-н Худалдаа хөгжлийн банкны харилцагчаар бүртгүүлэх хүсэлт / хх 54 /
Яллагдагч Н.О-н Худалдаа хөгжлийн банктай утсаар
холбогдсон мэдээллийн түүх / хх 43 /
Шүүгдэгч Н.О-г 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 28-29 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 сарын 17-нд миний дансанд 35,000 төгрөг хүний нэр байхгүй "тогтмол шилжүүлэг" гэсэн нэртэйгээр орж ирсэн. Тухайн үед би Худалдаа хөгжлийн банк руу залгаж ямар учиртай талаар лавлаж асуухад: "Алтан карт эзэмшигчийн урамшуулал таны дансанд орсон. Таны мөнгө. Ашиглаж болно" гэж хэлсэн. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд нийт 840,000 төгрөг орсныг би хэрэглэсэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сард Худалдаа хөгжлийн банкны ажилтан над руу ярьж, Таны дансанд 2016 оны 10 сараас 2018 оны 10 сар хүртэл 35,000 төгрөг орсон байна. Энэ талаар яагаад банкинд хандаж хэлээгүй юм бэ" гэж ярьсан. Би тэр үед анх мөнгө ороход банк руу залгаж лавласан талаар тэр ажилтанд хэлсэн. Би хүний мөнгийг авсан болохоор буцааж төлнө гэхдээ 50 хувийн төлнө. Үлдсэн 50 хувийн банкны теллер төлнө гэж үзэж байна. Банкны ажилтан үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Би энэ мөнгийг банкны ажилтны буруугаас авсан. Хохирогч надаас уйчлалт гуйх ёстой. Хохирлын 840.000 төгрөгийг төлье. Зүйл ангийг зөвшөөрөхгүй гэв.
Хохирогч О.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай банканд харилцагч Н.Оюунтуул 2016 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн охины дансанд сар бүрийн 2 болон 17-ны өдрүүдэд 35,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд тогтмол шилжүүлэг хийхээр хүсэлтээ өгсөн байдаг. Гэтэл сар бүрийн 17-ны өдөр ордог тогтмол шилжүүлэг нь Н.Оюунтуулын охины данс руу орохгүй, манай байгууллагын харилцагч болох Н.Оюунчимэгийн 453160447 дугаартай данс руу орж, нийт 2 жилийн хугацаанд 840,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ талаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай харилцагч болох Н.Оюунтуул ирж охиныхоо дансыг шалгаад мэдсэн. Дансаа шалгуулж үзүүлэхэд төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас буруу данс руу мөнгө орсон байсан. Тийм учраас харилцагч Н.Оюунтуулд бид хохирлыг төлж, Н.О840,000 төгрөгийг нэхэмжилсэн. 840.000 төгрөгийг хүлээн авлаа.
Алтан карт эзэмшигч нарт ямар ч тохиолдолд мөнгөн хэлбэрээр урамшуулал олгох зохицуулалт байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Оманай харилцагчийн мэдээллийн хэлтэст энэ талаар хандаж лавлаж асуусан мэдээлэл манайд авагдаагүй байна. Манайх харилцагчтай ярьсан мэдээллүүдийг тухай бүрт нь бүртгэж авдаг, засварлах боломжгүй. Манай банк алдаатай гүйлгээ хийсэн Анхбаярыг ажлаас халж, ахлах ажилтан Ундармаад сануулах арга хэмжээ авсан гэв.
Шүүгдэгч Н.О нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны Бага тойруу салбарын төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 35,000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, Худалдаа хөгжлийн банкны бага тойруу салбарт хохирогч Л.Анхбаярт 840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... 2016 оны 10 сарын 06-ны өдөр манай банкны харилцагч Н.Оюунтуул өөрийн охины дансанд сар бүрийн 2, 17-ны өдрүүдэд 35,000 төгрогийг 2 жилийн хугацаанд тогтмол шилжүүлэг хийхээр хүсэлт өгсөн. Гэтэл сар бүрийн 17-ны өдөр ордог тогтмол шилжүүлэг нь манай байгууллагын харилцагч болох Н.Оюунчимэгийн 453160447 дугаартай данс руу орж, нийт 2 жилийн хугацаанд 840,000 төгрөг орсон тул гаргуулж өгнө үү гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Л.Анхбаярын мэдүүлэг / хх 8-9 /, ...2016 оны 10 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл өөрийн охин Аялгуугийн хадгаламжийн данс руу тогтмол цалингаас 70,000 төгрөг сар болгон суутгаж хийхээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийсэн. Харин эхний хагас сарын 35,000 төгрөг Н.Огэх хүний данс руу ороод нийт 840.000 төгрөг болсныг банк зохих ёсны хүүтэй нь хамт өгсөн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Оюунтуулын мэдүүлэг / хх 10-11 /, ...Анх 2016 оны 10 сарын 17-нд миний дансанд 35,000 төгрөг хүний нэр байхгүй "тогтмол шилжүүлэг" гэсэн нэртэйгээр орж ирсэн. Тухайн үед би Худалдаа хөгжлийн банк руу залгаж ямар учиртай талаар асуухад: "Алтан карт эзэмшигчийн урамшуулал таны дансанд орсон. Таны мөнгө ашиглаж болно" гэж хэлэхээр нь би энэ мөнгийг ашиглаж эхэлсэн. Нийт 840.000 төгрөг орсон гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 12-14 /, ... Н.Онь манай салбараас Дебит энгийн Алтан карт 3 жилийн хугацаатай авсан учир 35,000 төгрөгний хураамж төлсөн. Дебит Алтан карт олгосон тохиолдолд банкны зүгээс ямар нэгэн урамшуулал хөнгөлөлт огт байхгүй. Харин Кредит карт буюу Зээлийн карт авсан тохиолдолд жилийн шимтгэл авахгүй. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Оманай харилцагчийн мэдээллийн хэлтэст энэ талаар хандаж лавлаж асуусан мэдээлэл манайд авагдаагүй байна. Харин харилцагчтай ярьсан мэдээллүүдийг тухай бүрт нь бүртгэж авдаг гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Энхбаатарын мэдүүлэг / хх 20-22 /, ... Хүсэлт гаргасныг борлуулалт мэдээллийн ажилтан Анхбаяр хүлээн авч холбогдох бүртгэл хийхдээ М.Аялгуугийн биш иргэн Н.Оюунчимэгийн 453160447 тоот "картын харилцах данс" руу андуурч бүртгэл хийж холбосон байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл буюу 24 сарын хугацаанд нийт 840,000 төгрөг иргэн Н.Оюунчимэгийн данс руу тогтмол орсон байсан. Борлуулалт мэдээллийн ажилтнууд гүйлгээний цаг дууссаны дараа өөрсдийн бүртгэсэн харилцагчийн мэдээлэл, баримтын хамт давхар хянуулахаар надад өгдөг. Захирлын зүгээс намайг ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр сахилгын сануулах шийтгэл ногдуулж, дахин энэ төрлийн зөрчил давтан гаргахгүй байхыг анхааруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б.Ундармаагийн мэдүүлэг / хх 17-19 /, ...Худалдаа Хөгжлийн банкны тогтмол шилжүүлгийн үйлчилгээний хүсэлтийн хуулбар / хх 61-62 /, ....Иргэн Н.Оюунтуулын Худалдаа хөгжлийн банкны 453158326 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга / хх 63-74 /, ....Худалдаа хөгжлийн банкны хүү шимтгэлийн ерөнхий нөхцлийн хуулбар / хх 44-53 /, ... Н.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн дебит карт эзэмших хүсэлт, дебит карт эзэмших талаар байгуулсан гэрээний хуулбар / хх 55-56 /, ... Н.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны харилцагчаар бүртгүүлэх хүсэлт / хх 54 /...Н.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банктай утсаар холбогдсон мэдээллийн түүх / хх 43 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Н.О-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.О нь хохирлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Онь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Н-н О-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.О нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ