Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 218/МА2024/00008

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж шийдвэрлэсэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2024/00137 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох Өвлөгдөх эд хөрөнгөөс өвлөгчид ногдох хэсгийг хуваарилуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, түүнээс талийгаач *******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах, гаргуулах, өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд *******ийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, түүний өмгөөлөгч , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...Миний эцэг, миний хүү гийн нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар нас барсан. ******* миний бие талийгаачийн ганц төрсөн хүү нь билээ. Би эцэгтэйгээ ам бүл 2-уул Дундговь аймгийн Хулд сумын 3-р багт амьдарч байсан бөгөөд өрхийн бүртгэл, багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Миний эцгийн нэр дээр өвлөгдөх дараах эд хөрөнгө байгаа. Үүнд: Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, *******ийн өмчлөлийн газар, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85 м.кв талбайтай, *******ийн өмчлөлийн газар,

Хоёр: Миний талийгаач эцэг ******* нь хойд эх *******тай 2015 оны 03 сарын 31-нд гэрлэлтээ батлуулсан. ...Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дараах дундын эд хөрөнгө байгаа болно. Үүнд: Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0810000075 тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, 24-45 УНЯ улсын дугаартай, lexus- 570 маркийн тээврийн хэрэгсэл юм. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь 2021 оны 10-1-р сард бусдад 120,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг өөрөө авсан байдаг.

Гурав: Эцэг минь нас барснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хүү ******* миний бие болон эцэг ******* миний бие хууль ёсны өвлөгч юм. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн нөхцөлд нас барсны дараагаар түүний ногдох хэсгийг тодорхойлохоор, 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн шаардлагаар хуваахаар тус тус зохицуулсан. Хуулийн дээрх заалтын хүрээнд талийгаач *******ийн төрсөн хүү *******, төрсөн эцэг ******* бид нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчийн хувьд дээрх 2 хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс талийгаач *******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгохоор шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар ******* миний бие өвийг хүлээн авсан бөгөөд өвөө ******* нь хуулийн 528.2-т зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ. Өвлөгдөх эд хөрөнгийн хуваарилалтын талаар өвлөгчид маргаантай байгаа тул шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Дараах өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгчдөд /*******, *******, *******/ ногдох хэсгийг хуваарилуулах. Үүнд: Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, 358,000,000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15Б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн г0810000161 дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай. 1000000 төгрөгийн үнэлгээтэй *******ийн өмчлөлийн газар, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85 м.кв талбайтай, 1000000 төгрөгийн үнэлгээтэй, *******ийн өмчлөлийн газар, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******. *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, *******аас *******т ногдох хувийг гаргуулах, 120.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 24-45 УНЯ улсын дугаартай. lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, *******аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120.000.000 төгрөгийн 3/1 хувь болох 40.000.000 төгрөгийг гаргуулж *******т олгуулах, тээврийн хэрэгслийг худалдсан үнэ 120000000 төгрөгийн талийгаач *******т ногдох хэсэг 40.000.000 төгрөгийн хууль ёсны өвлөгчөөр хүү *******, эцэг ******* болохыг тогтоож, 26.666.666 төгрөгийг *******аас гаргуулж *******, ******* нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ******* миний бие нөхөр гийн тэй 2015 оноос гэр бүл болон хамтын амьдрал маань эхэлсэн ба бидний хувьд хэн хэнд маань өмнөх гэр бүлийн амьдрал байсан бөгөөд нөхрийн маань хүү *******ыг 9-р анги, миний охин ийг 8-р ангид сурч байхад бид 2 хамт нийлж улмаар 2015 оны 3 сарын 31 -нд гэрлэлтээ батлуулж байсан юм. Одоогоор хүү ******* нь оюутан болж Улаанбаатар хотод амьдарч байсан. Охин маань ч 2018 оноос оюутан болж Улаанбаатар хотод суралцах болсон. Нөхөр бид хоёр Дундговь аймгийн Хулд сумандаа амьдарч амьдралаа дээш татах гэж бусдын адил ажиллаж хөдөлмөрлөж байсан ба нөхөр маань 2021 оны 5 сарын 21-нд таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиосон. Талийгаач бид 2 хамт амьдарч эхэлсэн үеэс ажиллаж хөдөлмөрлөж байгаад одоогийн амьдрал ахуй эд хөрөнгийг бий болгосон. Нөхрийг маань нас барснаас хойш хүү ******* нь элдэв янзын ааш зан гаргаж нөхрийн маань ах, дүү нартайгаа нийлж намайг элдвээр хэлж доромжлон, заналхийлж дарамталж аавынхаа эд хөрөнгийг авна гэж өнөөдрийг хүрч, тэр ч бүү хэл нөхрийн маань үхэлд намайг буруутгаж цагдаад хүртэл өгч шалгуулж байсан. Тэр болгоныг би тэвчин өдийг хүрч ирсэн. Улмаар дээрх шахалт, хавчлага, дарамтаас зайлсхийж, *******ын шаардлагаар миний бие өв нээгдэх хуулийн хугацаанаас өмнө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон талийгаачаас өвлөгдөх нийт 330,825,000 төгрөгийн эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд гарын үсэг зуруулан баримт үйлдэж хүлээлгэн өгсөн. Талийгаач болон бидний амьдарч байсан манай гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Зүүн жирэмийн А, 15Б тоотод байрлах 376.85 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн , Ү-0810000075 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлийн дугаартай газрын хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө нь өвлөгч ******* болон талийгаачийн бидний нэр дээр бүртгэлтэй байдаг билээ. Иймээс миний бие өөрийн одоо амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд харин гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хувийг хуульд заасан хувийг нь мөнгөн хэлбэрээр гаргаж өгөх асуудал дээр маргахгүй болно. Гэхдээ *******ын нэхэмжлэлдээ бичсэн дараах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал, талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа барилгын хэсэг болон газрыг талийгчийн хуваарьт хөрөнгө гэж үзээд хууль ёсны 3 өвлөгч нарт тэнцүү хуваахаар шаарджээ. Гэтэл миний нэр дээрх хөрөнгийг барилгын нөгөө хэсгийг нь гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзээд улмаар гэр бүлийн гишүүнд оногдох хувь болон өвлөгдөхөд ногдох хөрөнгийн хамт шаардсан байна. Ийнхүү нэг газар байрлаж буй нэг барилгын хоёр өмчлөх эрхийн гэрчилгээтэй хөрөнгөд ийнхүү ялгамжтай байдал үүсгэж буй нь шударга бус юм. Учир нь, хэрэв талийгаачийн нэр дээрх хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, хуваарьт хөрөнгө гэж үзэж байгаа бол миний нэр дээрх бүртгэл ч адил хуваарьт хөрөнгө байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгний нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл хамаараад хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Түүнчлэн гэр бүлийн гишүүнд миний охин *******ийг үл тоомсорлон орхигдуулж нэхэмжлэл гаргасан байгааг дурдахыг хүсч байна. Иймд миний бие талийгаач нөхрийнхөө хуваарьт болон гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу өвлөгч нар болон гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг хуваахад татгалзах зүйлгүй гэдгийг дахин илэрхийлж байх тул зөвхөн нэхэмжлэгч нарын шаардсан үндэслэл, хэмжээгээр хөрөнгийг хуваах боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Нөхрийг маань нас барснаас хойш хүү ******* нь элдэв янзын ааш зан гаргаж нөхрийн маань ах, дүү нартайгаа нийлж намайг элдвээр хэлж доромжлон, заналхийлж дарамталж аавынхаа эд хөрөнгийг авна гэж өнөөдрийг хүрч, тэр ч бүү хэл нөхрийн маань үхэлд намайг буруутгаж цагдаа, прокурорт хүртэл өгч шалгуулж байсан. Тэр болгоныг би тэвчин өдийг хүрч ирсэн. Улмаар дээрх шахалт, хавчлага, дарамтаас зайлсхийж, *******ын шаардлагаар миний бие өв нээгдэх хуулийн хугацаанаас өмнө гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон талийгаачаас өвлөгдөх эд хөрөнгүүдийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд гарын үсэг зуруулан баримт үйлдэж хүлээлгэн өгсөн.

Нэг. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын дараах эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгсөн.

Эд хөрөнгө

Хэмжих нэгж

Нэг бүрийн үнэ

Нийт

1

60 инчийн зурагт /SANSUNG/

1 ширхэг

3,500,000

3,500,000

2

Ханын ком тавилга /цагаан өнгөтэй/

1 ширхэг

3,200,000

3,200,000

3

Цагаан өнгөтэй арьсан буйдан

1 ширхэг

3,000,000

3,000,000

4

Хөргөгч /hitachi бренд/ хаалгатай

1 ширхэг

3,200,000

3,200,000

5

Шарах шүүгээ /hansa бренд/

1 ширхэг

1,200,000

1,200,000

6

Индукцийн плитка /Hansa бренд, 4 ширэмтэй/

1 ширхэг

1,400,000

1,400,000

7

Цахилгаан зуух /hansa/

1 ширхэг

600,000

600,000

8

Тоос сорогч /samsung/

1 ширхэг

400,000

400,000

9

Эрдэнэт хивс /“5:4” харьцаатай, товруутай хүрэн хээтэй, цагаан өнгийн/

1 ширхэг

1,400,000

1,400,000

10

Автомат угаалгын машин /samsung 7кг даацтай/

1 ширхэг

1,400,000

1,400,000

11

Морин хуур /хийлгэж байсан/

1 ширхэг

800,000

800,000

12

Унтлагын өрөөний ком тавилга /ханын тавилга, хувцасны шүүгээ, буйдан/

ком

17,000,000

17,000,000

13

Дунд өрөөний ком тавилга ханын шкаф, ор/

ком

3,500,000

3,500,000

14

Урд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/ -

ком

3,400,000

3,400,000

15

Их гарын мөнгөн аяга /3 литрийнх/

1 ширхэг

14,000,000

14,000,000

16

Их гарын мөнгөн аяга /1.5 литрийнх/

1 ширхэг

9,000,000

9,000,000

17

Дунд гарын мөнгөн аяга /1 литрийнх/

1 ширхэг

6,000,000

6,000,000

18

Мөнгөн аяга /ёроолдоо луу хээтэй/

1 ширхэг

3,000,000

3,000,000

19

7-той мөнгөн аяга

12 ширхэг

350,000

4,200,000

20

2-той мөнгөн аяга /шинээр нь аваад тус бүр дээр 1 цэн мөнгө нэмж хийлгэж байсан/

25 ширхэг

210,000

7,500.000

21

3-тай мөнгөн аяга

8 ширхэг

10,000

800,000

22

20 тоннын контейнер

1 ширхэг

3,000000

3,000,000

23

Нийт 333

толгой мал

Адуу 42

Азарга -1 Соёолон- 21 Шүдлэн -3 Даага -3 Унага -7

Хурдны угшлын үнэлгээг оруулаагүй байгаа болно.

50,400,000

 

 

Хонь 91

Хурга -20 Бусад -71

-

18,000,000

 

 

Ямаа 200

Ишиг-80 Бусад насны ямаа- 120

 

40,000,000

24

Авто машин 8136 ДУА дугаартай ISUZU марк

1 ширхэг

10,000,000

10,000,000

25

5000000 төгрөг өгсөн /экскаваторын худалдсан төлбөрийн үлдэгдэл/

 

5,000,000

5,000,000

 

Нийт

 

 

227,500,000

 

Нийт 227,500,000 төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн дундын эд хөрөнгийн эд зүйл, мал, мөнгийг өгсөн болно. Үүнээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү ногдох ёстой тул 4/1 хувь болох 56,875,000 төгрөгийг миний бие шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсэг болох 4/1 хувь болох 56,875,000 төгрөгийн хэсгийг хууль ёсны өвлөгч нар болох талийгаачийн төрсөн хүү, аав болон миний бие адил тэнцүү өвлөх эрхтэй тул 1/3 хувь 18,958,333 төгрөг нь надад оногдох ёстой байсан.

Хоёр: Талийгаачийн дараах хуваарьт эд хөрөнгийг *******т өгсөн.

Эд хөрөнгө

Хэмжих

нэгж

Нэг бүрийн үнэ

нийт

1

Алтан гинж/738 гр, сорьц 925, нэг цэн нь 245,000 төгрөг/

1 ширхэг

9,310,000

9,310,000

2

Алтан бугуйвч /сорьц 918/, 22,5 граммтай/

1 ширхэг

5,512,000

5,512,000

3

Монетон гинж 38 гр /сорьц 14к

1 ширхэг

6,080,000

6,080,000

4

Шүртэй алтан бөгж /19 граммтай/

1 ширхэг

4,700,000

4.700,000

5

Ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж /27 граммтай/

1 ширхэг

4,320.000

4,320,000

6

Цул алтан бөгж /17 граммтай/

1 ширхэг

4.165.000

4.165.000

7

Мана шигтгээтэй монетон бөгж 5,6 граммтай /сорьц 585/

1 ширхэг

896,000

896.000

8

Цул жижиг монетон бөгж 3,7 граммтай /сорьц 585/

1 ширхэг

592,000

592,000

9

Хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг /157 граммтай, 925-ын сорьцтой

1 ширхэг

750,000

750,000

10

Шүрэн толгойтой их гарын хөөрөг /Оранж шаргал өнгөтэй, Од толгойтой, давсан одтой, Цэгэн болон сунасан алтан нуухтай/

1 ширхэг

50,000,000

50,000,000

11

Их гарын тариат мана хөөрөг хар өнгөтэй, /алтан нуухтай/

1 ширхэг

6.000.000

6.000,000

12

Их гарын Чүнчиг норов хөөрөг

1 ширхэг

3,000,000

3.000,000

13

Хөөрөгний даалин /шар торгон зүү ороосон /

1 ширхэг

2800000

2800000

14

Булган хүрэм

1 ширхэг

4000000

4000000

15

Мөнгөн бүс

1 ширхэг

1200000

1200000

 

Нийт

 

 

103325000

 

Нийт 103,325,000 /нэг зуун гурван сая гурван зуун хорин таван мянган/ төгрөгийн үнэ бүхий өвлөгдөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн болно. Үүнээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч нар болох талийгаачийн төрсөн хүү, аав болон миний бие бид адил тэнцүү өвлөх эрхтэй тул 1/3 хувь болох 34,441,666 төгрөгийг өвлөгч миний бие шаардах эрхтэй.

Гурав. Гэр бүлийн хамтран өмчлөх амины орон сууцнаас гишүүдэд оногдох хэсгийг тодорхойлох тухайд талийгаач болон бидний амьдарч байсан манай гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Зүүн Жирэмийн А, 15Б тоотод байрлах 376,85 м.кв талбай бүхий, Улсын бүртгэлийн Ү-0810000075, дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий дугаарт бүртгэлтэй газрын хамт 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн үнэ бүхий хөрөнгө нь өвлөгч ******* болон талийгаач бидний нэр дээр бүртгэлтэй байдаг билээ. Тиймээс миний бие өөрийн одоо амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд харин гэр бүлийн бусад гишүүдэд оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргаж өгөх асуудал дээр маргахгүй болно. Иймд хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг болох 110,274,999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: *******аас *******, ******* бидэнд хариуцуулж, тавилга, эд хөрөнгө, мал, мөнгөн эдлэл, үнэт зүйл / хөрөг, алтан гинж, бөгж/ тээврийн хэрэгсэл 5.000.000 төгрөг, нийт 330825000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс ******* нь өөрт ногдох хэсэг болох 110274999 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэж ойлгож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Нийт 330 толгой мал угаасаа байхгүй, талийгаач болон ******* нар зээл авахын тулд анхнаасаа малыг худлаа тоолуулдаг байсан юм билээ. Идэшний ойр зуурын хэдхэн мал л байсан. Нийт 333 толгой малыг нийт 108,400,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж гэж ойлголоо. Тухайлбал хурга-20, бусад хонь-71 толгой, нийт 91 толгой малыг 18,000,000 төгрөгөөр үнэлгээг тооцож нэхсэн байх шиг. 18,000,000/91=197,802 төгрөг /нэг хонийг, хургыг/, ямааг нэг бүрийг 200,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн харагдаж байна. Энэ бол үнэхээр үндэслэлгүй үнэлгээ байна. Ийм мал байхгүй, багийн засаг даргын тодорхойлолтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа.

5,000,000 төгрөг нэхэмжилжээ. Энэ үндэслэлгүй. Аавыг минь нас барснаас хойш ******* надад 5 сая төгрөг өгөөгүй болно.

Надаас байрны тавилга, цахилгаан бараа нэхэмжилжээ. Энэ нэхэмжлээд байгаа эд зүйлийг надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Би аавыгаа нас барснаас хойш эдгээр гэрийн тавилга, цахилгаан эд зүйлсийг зарж, худалдаж өдөр тутмын хэрэгцээ, сургалтын төлбөрийнхөө зарим хэсгийг хангаж байсан. Үүн дотор нэхэмжлээд байгаа морин хуурыг бол миний эцгийн дүү бэлэглэж байсан, *******д хамааралгүй хөрөнгө гэх мэт.

8136 ДУА дугаартай ISUZU маркийн тээврийн хэрэгсэл нь *******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгө бишээ. Холбогдох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн.

Эцгийн минь эдэлж, хэрэглэж байсан үнэт эдлэл, хөөрөг, булган хүрэм, мөнгөн бүс зэрэг эд зүйлийн үнийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зарим нь огт байхгүй зүйлийг ч нэхэмжилсэн байна. Эдгээр эд зүйлийг ямар ч үндэслэлгүйгээр маш үнэтэй үнэлсэн байна. Миний эцгийн хуваарьт хөрөнгө. Ийм өндөр үнэлгээтэй үнэт эдлэл байхгүй. Тэр мөнгөн бүс нь бол талийгаач эцгийн хөрөнгө биш өвөөгийн бүс байсан. Үүнийг ******* өөрөө мэдэж байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар миний бие талийгаач хүүгийнхээ хууль ёсны өвлөгч юм. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч *******аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг *******т хүлээлгэж өгсөн гэх эд хөрөнгүүдийн хувьд бол би огт мэдэхгүй, надаас нэхэмжлэх үндэслэлгүй. Авто машин, 5 сая төгрөг, контейнер зэргийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Миний талийгаач хүүгийн өмчилж, эзэмшиж, хэрэглэж ирсэн үнэт эдлэл, мөнгөн эдлэл, хөөрөг зэргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний талийгаач хүү *******тай суухаасаа өмнө өмчилж, хэрэглэж байсан эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө. Үүнийг хүү нь дангаараа өвлөх ёстой гэж үзэж байна. Хэрэв үүн дээрээ тулбал *******тай миний хүү гэр бүл болсноос хойш алт, үнэт эдлэл олныг авч өгч байсан байх ёстой. Бид үүнийг бол гэр бүлийн дундын эд хөрөнгөд тооцож нэхэмжлээгүй байгааг *******ыг уг нь ойлгох ёстой гэж бодож байна. Хүүгийн минь ясыг ингэтэл нь өндөлзүүлж, өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан эд зүйлийг төрсөн хүүтэй нь булаацалдаад байхгүй байсан бол уу гэж би *******ыг боддог юм. Миний талийгаач хүү болон нарын хамтран бүтээсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг л хуулийнх нь дагуу хуваагаад авчхаж болмоор санагдаад байхын. Энэ хүмүүст хангалттай хөрөнгө үлдээсэн. Эр хүний хийморь малгай бүсэндээ, эр хүний гоёл нь бол хөөрөг байдаг. Гэтэл хорвоо дээрх ганц хүүгээс нь үүнийг нь нэхээд байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас миний талийгаач хүүгийн хуваарьт хөрөнгө. Энэ нэхээд байгаа эд хөрөнгө дотор 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бүс нэхэмжилсэн байх юм. Энэ бүс бол талийгаач хүү минь миний мөнгөн бүсийг түр хэрэглэж зүүж байснаа буцааж өгсөн. Энэ бүс бол миний бүс байхад нэхсэн байгааг үнэхээр гайхаж байна. ******* өөрөө энийг мэдэж байгаа. Би настай хүн болоод мөнгөн бүс зэргээ тэр бүр хэрэглээд байдаггүй тул хүүдээ хэрэглүүлж байсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд ******* бие даасан шаардлагадаа: Тус шүүхэд иргэн *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж буй бөгөөд уг хэрэгт миний бие бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч намайг оролцуулсан билээ. Үүнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй ******* нь миний төрсөн ээж бөгөөд намайг 14 настай байхад хойд аав талийгаач *******тэй 2015 онд гэр бүл болж бид ам бүл дөрвүүлээ хамт амьдарч эхэлсэн. Хойд аав нас барсны улмаас энэхүү гэр бүлийн эд хөрөнгийг хуваах асуудал үүссэн гэж ойлгож байгаа ба гэр бүлийн дундын дараах эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна. Үүнд:

Эд хөрөнгө

Хэмжих нэгж

Нэг бүрийн үнэ /төгрөг/

Нийт

1

60 инчийн зурагт /SANSUNG/

1 ширхэг

3,500,000

3,500,000

2

Ханын ком тавилга /цагаан өнгөтэй/

1

3,200,000

3,200,000

3

Цагаан өнгөтэй арьсан буйдан

1 ширхэг

3,000,000

3,000,000

4

Хөргөгч /hitachi бренд/ хаалгатай

1 ширхэг

3,200,000

3,200,000

5

Шарах шүүгээ /hansa бренд/

1 ширхэг

1,200,000

1,200,000

6

Индукцийн плитка /Hansa бренд, 4 ширэмтэй/

1 ширхэг

1,400,000

1,400,000

7

Цахилгаан зуух /hansa/

1 ширхэг

600,000

600,000

8

Тоос сорогч /samsung/

1 ширхэг

400,000

400,000

9

Эрдэнэт хивс /“5:4” харьцаатай, товруутай хүрэн хээтэй, цагаан өнгийн/

1 ширхэг

1,400,000

1,400,000

10

Автомат угаалгын машин /samsung 7кг даацтай/

1 ширхэг

1,400,000

1,400,000

11

Морин хуур /хийлгэж байсан/

1 ширхэг

800,000

800,000

12

Унтлагын өрөөний ком тавилга /ханын тавилга, хувцасны шүүгээ, буйдан/

ком

17,000,000

17,000,000

13

Дунд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/

ком

3,500,000

3,500,000

14

Урд өрөөний ком тавилга /ханын шкаф, ор/ -

ком

3,400,000

3,400,000

15

Их гарын мөнгөн аяга /3 литрийнх/

1 ширхэг

14,000,000

14,000,000

16

Их гарын мөнгөн аяга /1.5 литрийнх/

1 ширхэг

9,000,000

9,000,000

17

Дунд гарын мөнгөн аяга /1 литрийнх/

1 ширхэг

6,000,000

6,000,000

18

Мөнгөн аяга /ёроолдоо луу хээтэй/

1 ширхэг

3,000,000

3,000,000

19

7-той мөнгөн аяга

12 ширхэг

350,000

4,200,000

20

2-той мөнгөн аяга /шинээр нь аваад тус бүр дээр 1 цэн мөнгө нэмж хийлгэж байсан/

25 ширхэг

210,000

7,500,000

21

3-тай мөнгөн аяга

8 ширхэг

10,000

800,000

22

20 тоннын контейнер

1 ширхэг

3,000000

3,000,000

23

Нийт 333

толгой мал

Адуу 42

Азарга -1 Соёолон- 21 Шүдлэн -3 Даага -3 Унага -7

Хурдны угшлын үнэлгээг оруулаагүй байгаа болно.

50,400,000

 

 

Хонь 91

Хурга -20 Бусад -71

-

18,000,000

 

 

Ямаа 200

Ишиг-80 Бусад насны ямаа-120

 

40,000,000

 

Нийт

 

 

 

212,500,000

 

Нийт 212,500,000/хоёр зуун арван хоёр сая таван зуун мянган/төгрөгийн үнэтэй гэр бүлийн дундын эд хөрөнгийн эд зүйл, малтай холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх заалт болон 129.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү ногдох ёстой тул 53,125,0 /тавин гурван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг нь надад оногдох ёстой гэж үзэж байна.

Хоёр. Гэр бүлийн хамтран өмчлөх амины орон сууцнаас гишүүнд оногдох хэсгийг тодорхойлох тухай.

Манай гэр бүлийн амьдарч байсан Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутайн зүүн жирэмийн А, 15Б тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-080000075, Ү-080000076 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доор байрлах 925 м талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлтийн дугаар бүхий газрын хамт улсын бүртгэлд үнэлгээг нь 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг гэсэн байх тул уг үнэ бүхий хөрөнгөөс нь гэр бүлийн гишүүн надад мөн 4/1 хувь буюу 50,000,000 төгрөг оногдох ёстой гэж үзэж байна. Тиймээс гэр бүлийн гишүүн надад гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох нийт 103,125,000 төгрөгийн хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч ******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь:

*******ын охин ******* нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 8-р хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1-705 тоотод оршин суудаг. Энэ хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө бөгөөд би энэ хөрөнгийг хуваалгах талаар нэхэмжлэл гаргах бодолгүй байсан. Надаас хуучин тавилга нэхэмжилж, өвлөх эрхгүй байж, миний аавын өвлөгдөх хөрөнгөөс дагавар хүүхдийн хувьд хувааж авна гэж байгаа бол надад бас *******ээс болон, хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно.

******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар миний эцгийн хөрөнгийг өвлөх эрхгүй, хууль ёсны өвлөгч биш юм. Мөн манай өрхийн бүртгэл, ам тоонд хамт амьдарч байгаагүй. Иймээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч ******* ******* нар нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч бид анхан шатны шүүхэд *******д хариуцуулан 2022.09.26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан өөрчилж байна. Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376.85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, 387.546.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, биднээс 129.182.000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгох, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй *******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, үнэлгээнээс *******д ногдох хувийг олгох, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай Зүүн жирэм 1 гудамж, 15А тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376.85м.кв талбайтай, 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй, *******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, хөрөнгийн үнээс *******д ногдох хувийг олгох, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95.16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 0810000076 тоот гэрчилгээтэй, 97.861.000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 32.620.333 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг *******, ******* нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 21.746.888 төгрөгийг, *******аас нийт 54.367.221 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгуулах,

Нэг. 24-45 УНЯ улсын дугаартай, lexus-570 маркийн, 120.000.000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг *******, *******, талийгаач нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулан үнэ 120.000.000 төгрөгөөс *******т оногдох 40.000.000 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг *******, ******* нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 26.666.666 төгрөгийг, *******аас нийт 66.666.666 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилж байна.

Хоёр: Бид нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: Миний эцэг, талийгаач ******* нь 2021 оны 05 сарын 21-ний өдөр нас барсан. Миний эцэг амьд байхдаа Дундговь аймгийн Хулд суманд жоншны болон хувиараа бизнес эрхэлж, ашиг орлого их олдог байсан. Миний эцгийг нас барахад жоншин дээр ашиглаж, ажиллуулж байсан экскаватор, ковш зэрэг байсныг нас барснаас нь хойш 10 хоноогүй байхад ******* нь нийт 76.500.000 төгрөгөөр бусдад худалдсан. Үүнээс 61.500.000 төгрөгийг ******* нь 2021.05.30-аас 31-ний хооронд өөрийнхөө 5450056963 тоот дансаар экскэ, ковш зарсан үнэ гэх гүйлгээний утгаар хүлээж авсан. Энэ мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг нь ******* талийгаачтай хамт байхдаа зээлсэн ломбардны мөнгөө төлсөн. Ингээд 41.500.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгө бол гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө. Иймээс дээрх 41.500.000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 20.750.0 төгрөгийг *******аас гаргуулах, /Энэхүү мөнгө *******ын 5450056963 тоот дансны хуулгын 2021.05.30-31-ний өдрийн орлого, баримтаар нотлогдож байгаа/

Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хажууд байсан эцэг минь худалдан авч, ашиглаж, эзэмшиж байсан 40 тоннын контейнерыг 2022 оны 12 дугаар сард ******* нь бусдад надад мэдэгдэлгүйгээр худалдан борлуулж, мөнгийг өөрөө ашигласан байна. Энэ 40 тн контейнер нь 20.000.000 төгрөгийн үнэлгээтэй, энэхүү 20.000. 000        төгрөгийн үнэлгээтэй 40 тоннын контейнерыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 10.000.000 төгрөгийг *******аас гаргуулах,

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар сарын 1 дүгээр орцны 705 тоот хаягт байршилтай 42.92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 95.000.000 төгрөгийн үнэлгээтэй *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож надад ногдох 31.600.000 төгрөгийг, талийгаач *******т оногдох хэсгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Ж.Эрдэнэ-Очир надад ногдох 15.800.000 төгрөгийг, *******аас нийт 47.400.000 төгрөгийг гаргуулах

Учир нь энэ үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг худалдаж авах үед миний эцэг болон ******* нар нь хамтран амьдарч байсан бөгөөд орон сууцны зээлийг нь миний эцэг өөрөө мөнгө гаргаж төлсөн байдаг. Үүнээс хойш энэ байранд *******ын охин, ээж нар нь амьдардаг байсан. Иймээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 520 дугаар зүйл, 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар гаргуулж өгнө үү.

******* нь миний талийгаач эцэгтэй 2013 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд 2015 оны 03 сарын 31-нд гэр бүлээ батлуулсан. Ингээд хамтран амьдарч, гэр бүл болсон цагаас хойш миний эцэг ч авч өгсөн, мөн гэр бүлийн дундын эд хөрөнгөөс авсан *******ын хэрэглэж, өмчилж байгаа алт, үнэт эдлэлүүд бий. Үүнд: хээтэй алтан ээмэг 8.5 гр -1 ширхэг, алтан бөгж -2 ширхэг, алтан гинж- 1 ширхэг, алтан кулон-1 ширхэг, монетон ээмэг-3 хос, монетон бөгж- 3 ширхэг, монетон бугуйвч - 1 ширхэг, үндсэн тагш- 1 ширхэг. Эдгээр үнэт эдлэлийг дараах байдлаар үнэлж байна.

Үнэт эдлэл, хэрэгслийн нэр  шинж байлал.

Too 1 1

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

хээтэй алтан ээмэг 8.5 гр

1

2.150.000

2.150.000

2

Алтан бөгж

2

1,000,000

2,000,000

3

Алтан гинж

1

2,500,000

2,500,000

4

Алтан кулон

1

2,000,000

2,000,000

5

Монетон ээмэг

3 хос

2,000,000

2,000,000

6

Монетон бөгж

3

700,000

2,100,000

7

Монетон бугуйвч

1

2,500,000

2,500,000

8

Үндсэн тагш

1

800,000

800,000

 

 

 

 

16,050,000

 

Дээрх 8 нэр төрлийн 16,050,000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, *******аас 8.025.000 төгрөгийг гаргуулж т олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нийт 86.175.000 төгрөгөөр нэмэгдүүлэн *******аас нэхэмжилж байна гэжээ.

         9. Хариуцагч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Уг хэрэгт нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэнтэй холбогдуулан энэхүү тайлбарыг гаргаж байна.

Нэг. Өөрчилсөн гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлага нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өвлөгч нарт оногдох хэсгийг гаргуулах тухай байсныг гэр бүлийн хөрөнгийг гаргуулах тухай гэж өөрчилсөн гэж ойлгогдож байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөөгүй байна. Миний хувьд шүүхэд анхнаасаа гаргасан тайлбар, байр суурь маань өөрчлөгдөөгүй бөгөөд дэмжиж байгаа. Тодруулбал, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг өвлөгч нарт хуульд заасан хувь, хэмжээгээр хуваахад огт татгалзахгүй бөгөөд ямар нэгэн маргаан байхгүй тул нэхэмжлэгч нар нь өвлөх эрхтэй эсэх дээр маргахгүй юм. Харин нэхэмжлэгч нарын хувьд асуудалд маргааны байр сууринаас хандаж, хуваах асуудлыг зөвхөн өөрсдийнхөөрөө шийднэ гэх бөгөөд уг шаардлага, тайлбар нь хуульд заасан байгаагаас илт зөрүүтэй буюу миний хуваарьт хөрөнгө, хувийн эд зүйлийг хүртэл авах болон гуравдагч этгээдээр оролцож байгаа охин *******ийг гэр бүлийн гишүүн биш мэтээр бүр мөсөн хасах зэргээр хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бөгөөд хүүхдүүдэд болон өвлөгч нарт хэн алинд нь оногдох хувийг нь гаргаж өгөх боловч ханьтайгаа хамт өөрийн хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгөө зарцуулж босгосон өөрийн амины орон сууц, амьжиргаагаа залгуулдаг аж ахуйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 8 нэрийн дэлгүүр, дэн буудал зэрэг бий болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж өгөх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэмэгдүүлсэн шаардлагадаа хувийн эд зүйлс болох ээмэг, бөгж, бугуйвч, гинж, аяга зэрэг болон гэр бүл болохоос өмнө байсан ээжийн маань амьдардаг орон сууцыг хүртэл хувааж авахаар нэхэмжилсэн байгааг ойлгохгүй байх бөгөөд миний бие зөвшөөрөх боломжгүй. Гэр бүлийн нэг гишүүн хуваарьт хөрөнгө, эмэгтэй хүний хэрэглэдэг хувийн эд зүйлсийг хуваах үндэслэл байхгүйгээс гадна энэхүү өвийн маргаанд миний хувийн эд зүйлс, хуваарьт хөрөнгөтэй холбогдох маргаан биш юм. Түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагад экскаватор, ковш, контейнерийг намайг зарсан гэж шүүхэд мэдүүлжээ. Ковш, контейнер манайд байсан нь үнэн боловч энэхүү хөрөнгийг миний бие дур мэдэж зараагүй. Талийгаач нас барахаасаа өмнө экскаватор, ковшийг зарна гэж ярьж байсан бөгөөд уг зарыг нь ******* өөрөө тавьсан юм. Зарын дагуу н.Батболд гэх хүн талийгаачтай уулзаад экскаватор, ковшийг нь уурхай дээр үзэж, үнэ хөлсийг тохирсон байсан ба энэ үнэ тохирох, худалдах яриа хэлцэлд нь огт оролцоогүй бөгөөд би хожим мэдсэн. Учир нь талийгаачтай ярилцсан байснаас хойш 2-3 хоногийн дараа талийгаачийн зүрх нь гэнэт өвдөж нас барсан. гэх хүн нь ажил явдлын дараа ирээд экскаватор, ковшийг нь авч явсан ба ингэхдээ төлбөрт нь миний данс руу 69,500,000 төгрөгийг шилжүүлсэн ба экскаватор, ковшийнх нь баримт бичиг нь *******т хүлээлгэж өгсөн ба яг нэр шилжүүлэхдээ экскаваторын бичиг баримтын 5,000,000 төгрөгийг ******* буцааж авсан. Энэхүү төлбөрөөс гадна 10,000,000 төгрөгт нь тооцож улсын дугаартай, ISUZU ELF маркийн автомашиныг нь талийгаач үзээд авахаар тохиролцсон байсан. Уг автомашиныг ******* хүлээж авсан ба өөрийнхөө үеэл ын нэр дээр шилжүүлж авсан. Мөн экскаватор, ковшийн баримт бичгийг од шилжүүлж өгөхдөө надаас буцааж авсан 5,000,000 төгрөгийг нь ******* өөрийнхөө дансаар авсан. Над руу шилжүүлсэн төлбөрөөс миний бие 13,945,500 “Завьяа тагш” ломбарднаас эд зүйлсийг, 23,360,000 төгрөгийг “Начин Заан” ломбарднаас эд зүйлсийг тус тус чөлөөлж авахад шилжүүлсэн ба 7,000,000 төгрөгийг нь Зайсанд байсан байрны үлдэгдэл төлбөрт гэх хүнд шилжүүлсэн, өвлийн идэш болох 2 үхрийн мөнгө 3,000,000 төгрөгийг бэлнээр д өгсөн, мөн өвөл өвс тэжээлийг , нараас зээлээр авсан байсан төлбөрөөс 3,000,000 төгрөгийг нь тус тус өгсөн байдаг. Контейнерийн тухайд талийгаачийн өртэй байсан гэх хүн нь өрнийхөө үлдэгдэл төлбөрт тооцож аваад явсан. Ийнхүү төлбөртэй холбогдох асуудлыг ******* мэдэж байгаа хэдий ч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус байна. Дээрх мөнгөн төлбөрийн асуудлыг мөнгө шилжүүлж авсан хүмүүсийг нь шүүхэд гэрчээр асуулгах болно. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

10.Гуравдагч этгээд ******* нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй ******* нь миний төрсөн ээж бөгөөд хойд аав талийгаач *******тэй 2015 онд гэр бүл болж, бид ам бүл дөрвүүлээ хамт амьдарч эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь намайг энэхүү гэр бүлийн гишүүн биш мэтээр нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн дундын эд хөрөнгүүдийг надад оногдохгүй байхаар шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагууд нь гуравдагч этгээд миний бие эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байх тул хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

11.1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Зүүн жирэм тоот хаягт байрлах 18544009687825 нэгж талбарын дугаартай 925 м.кв газар, *******ын өмчлөлийн Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм тоот хаягт байршилтай 95,16 м.кв хувийн сууц, овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн 376,85 м.кв талбайтай хувийн сууц, *******ын өмчлөлийн 2445 УНЯ улсын дугаартай LEXUS LX-570-L200 маркийн авто машиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгөөс овогт гийн /ЗМ78070216/ агсанд оногдох хэсгийг нэхэмжлэгч овогт ийн /ЗМ99081518/, овогт ийн /3M39062018/, хариуцагч овогт гийн /ЗЮ77080264/ нар нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоож,

11.2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 103125000 /нэг зуун гурван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд овогтын /ЗК01303046/-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

11.3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, 520 дугаар зүйлийн 520.1.1., 520.6-д зааснаар овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай зүүн жирэм А тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай Ү-081000076 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч овогт ийн /ЗМ99081518/-ын өмчлөлд, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай зүүн жирэм тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлийн хувийн орон сууцыг овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлд, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутай зүүн жирэм тоотод байршилтай Г/0810000161 дугаар гэрчилгээтэй 925 м.кв талбайтай овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн газраас410 м.кв газрыг үл хөдлөх хөрөнгө байрлах хэсгийг оролцуулан овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлд, үлдэх 515 м.кв газрыг овогт ийн /ЗМ99081518/-ын өмчлөлд тус тус шилжүүлэн, хариуцагч овогт гийн /ЗЮ77080264/-аас 14455500 /арван дөрвөн сая дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт ийн /ЗМ39062018/-Д, нэхэмжлэгч овогт ийн Эрдэнэ- Очир /ЗМ99081518/-оос 148978793 /нэг зуун дөчин найман сая есөн зуун далан найман мянга долоон зуун ерэн гурван мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч овогт гийн /ЗЮ77080264/-д тус тус олгож,

11.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729225 /долоон зуун хорин есөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709325 /долоон зуун өсөн мянга гурван зуун хорин таван/ төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673575 /зургаан зуун далан гурван мянга таван зуун далан таван/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас 1804568 /нэг сая найман зуун дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч *******, ******* нараас 548465 /таван зуун дөчин найман мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгийг гаргуулан хариуцагч *******д, хариуцагч *******аас 1823582 /нэг сая найман зуун хорин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,

11.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1-р орцны 705 тоот байрлах 42.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, ногдох хэсгийг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.гэж нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гомдолтой байна.

Учир нь энэ үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг худалдаж авах үед миний эцэг болон ******* нар нь хамтран амьдарч байсан бөгөөд орон сууцны зээлийг нь миний эцэг өөрөө мөнгө гаргаж төлсөн байдаг. Үүнээс хойш энэ байранд *******ын охин, ээж нар нь амьдардаг байсан. Талийгаачтай гэр бүл болохоос өмнө бий болсон хөрөнгө бол биш, хамтран амьдарч байх хугацаанд бий болсон хөрөнгө, хэрэгт авагдсан талийгаачийн болон *******ын дансны хуулгаар энэ нь нотлогдож байгаа.

Иймээс Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар 95.000.000 төгрөгийн үнэлгээтэй *******ын өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүүнжавын гудамж 25/3 дугаар байрны 1-р орцны 705 тоот байрлах 42.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, надад ногдох 31.600.000 төгрөгийг, талийгаач *******т ногдох хувь 31.600.000 төгрөгөөс Ж.Эрдэнэ-Очир, надад ногдох 15.800.000 төгрөгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, *******аас нийт 47.400.000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

          2. Анхан шатны шүүхээс хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талийгаачийн нэр дээр 2020 оны жилийн эцсийн тооллогоор тоологдсон гэх 333 толгой малыг бодит байтал дээр байсан мэт дүгнэж. Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлангаар 333 толгой малыг нийт 62.480.000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн үнэлгээнээс хариуцагч *******д ногдох 27.768.000 төгрөгийг *******оос гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хэрэгт цугларсан бичгийн баримтаар тоо толгой тодорхойгүй боловч *******ийн өмчлөлд мал байсан болох нь тогтоогдож байх тул 2020 оны жилийн эцсээр тоологдсон малыг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж ирүүлсэн үнэлгээгээр тооцон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй гэж үзэв хэмээн дүгнэжээ.

Хариуцагч нь ******* надаас 333 толгой мал нэхэмжилдэг. Аав *******ээс ийм мал надад өвлөгдөж ирээгүй, энэ бол цаасан дээр байдаг худлаа тоо. Идэшний хэрэгцээндээ л хэдэн малтай байсан. Миний мэдэж байгаагаар одоо 10 толгой хонь, 20 хүрэхгүй ямаа, адууны хувьд 12 адуу байгаа талаар би үнэн зөв тайлбараа шүүхэд гаргасан. Энэ мал миний болон эцгийн хуваарьт хөрөнгө. Албан ёсны гэр бүл болох миний ээжтэй сууж байх үед нь бий болсон мал байсан. Түүнийг өсгөсөн гэхээсээ илүү идэж уугаад дуусгасан. 2015 онд *******тай гэр бүл болохоос өмнө 2014 онд 195 толгой мал тоолуулсан байдаг. Ер нь бол цаасан дээр байдаг тоо. Бодит байдал дээр ийм мал байгаагүй. 2020 онд 333 толгой мал тоолуулсан гэдэг боловч үүнийг миний эцэг тоолуулаагүй, тооллогын баримтад гарын үсэг зураагүй байдаг. Хариуцагч ******* нь 333 толгой мал байсан гэдэг бол үүнийгээ өөрөө нотлох ёстой, нотлоогүй байхад, мөн шүүхээс тоо толгой нь тодорхойгүй гэж дүгнэчхээд надаас малын үнэлгээнээс 27.768.000 төгрөг гаргуулсанд гомдолтой байна.

Малын тухайд идэшний хэдхэн мал байж байгаад дууссан талаар бид анхан шатны шүүх хуралд тодорхой тайлбараа гаргасан, бидний тайлбар гэрч , Өлзийбаатар, Ш.Цогзолмаа, Цэнгэлсайхан нарын мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, 2021 онд мал тоологдоогүй болох багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогддог. 1-р хавтаст хэргийн 57-р талд 2020 оны Мал тооллогын А данс гэх баримт авагдсан. Энэхүү баримтад 333 толгой мал тоологдсон гэх боловч мал тоолуулсан малчин ******* гарын үсгээ зураагүй, өөрөөр хэлбэл энэ малыг тоолуулаагүй.

Хэрэв 333 толгой мал байсан юм бол миний эцэг 2021 оны 05 сарын 23-нд нас барснаас хойш энэ малыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар хэн эзэмдэн авч, эрхлэн удирдсан юм бэ, энэ малыг яагаад надаас нэхэмжилж байгаа юм бэ?. надаас шаардах эрхгүй, шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Талийгаач нас барснаас хойших 3 жилийн хугацаанд энэ мал одоо тэгээд хаана байгаа юм бэ? ийм мал байгаа гэдгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээ on нотлоогүй байхад, шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн хариуцагч ******* нь 333 толгой малыг өвлөх хүсэлт огт гаргаагүй байгааг шүүх анзаараагүй, угаасаа мал байхгүй тул өвлөх хүсэлтдээ бичиж гаргаагүй байх.

Шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мал байсан эсэх талаарх гэрчүүдийн мэдүүлгийг, багын засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг огт үнэлээгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжилсэн талийгаачийн хуваарьт хөрөнгө болох миний эцгийн зүүж хэрэглэж байсан алтан гинж /738 гр/ үнэлгээ 9.310.000 төгрөг, алтан бугуйвч /22.5 гр/, үнэлгээ- 5.512.500 төгрөг, монетон гинж /38гр/ үнэлгээ нь 5.510.000 төгрөг, шүртэй алтан бөгж /19гр/ үнэлгээ -4.655.000 төгрөг, цул алтан бөгж /17гр/ үнэлгээ - 4.165.000 төгрөг, цул жижиг монетон бөгж /3.7гр үнэлгээ-536.000 төгрөгийн үнэлгээтэй, Ундрам шигтгээтэй луун хээтэй монетон бөгж /27 гр/ үнэлгээ - 3.915.000 төгрөг, Мана шигтгээтэй монетон бөгж /5.6гр/ үнэлгээ-812.000 төгрөг, 2 талдаа тумбааштай мөнгөн хөөрөг үнэлгээ 600.000 төгрөг зэрэг нь нийт 35.015.500 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө нь *******тай хамт амьдрахаас өмнө байсан, миний эцгийн хуваарьт хөрөнгө юм. Үүнийг ******* ч өөрөө мэдэж байгаа, мөн хуваарьт хөрөнгө байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ш.Цогзолмаа, ийн мэдүүлэг, гэрэл зураг зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байхад шүүх надаас дээрх 35.015.500 төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, хөөрөгний үнээс *******д ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

*******аас өмнө хамтран амьдарч байсан хүнтэйгээ хамт авхуулсан зураг дээр энэ үнэт эдлэлүүд миний талийгаач эцэг зүүж хэрэглэж байсан нь харагддаг юм. Иймээс гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх энэ нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

3. Гуравдагч этгээд ******* бол миний эцгийн дагавар хүүхэд бидэнтэй огт хамт амьдарч байгаагүй, харин талийгаачийн зүгээс ******* автомашин. Улаанбаатар хотод одоо амьдарч байгаа орон сууцыг нь худалдан авах хөрөнгө, мөнгийг нь өгч байсан нь үнэн. Шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 139/ШШ2024/00137 дугаар шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

13. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2024/00137 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэг. Гэр бүлийн гишүүний талаар.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслээд шүүх дараах дүгнэлтийг хийлээ” гэсэн хэсгийн 1-д “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь гэрлэгчдийн хүүхэд болох нь нотлогдож байх боловч “гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа хүүхэд” гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна.” гэх дүгнэлт хийж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Талийгаач бид хоёр 2015 онд гэр бүл болоход ******* 13 настай, ******* 15 настай байсан. Ийнхүү бид 4 гишүүнтэй гэр бүл болсон ба охин маань 2017-2019 онд ахлах сургуулиа хотод сурч төгсөж, улмаар Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд 2019-2023 онд суралцаж төгссөн.

Харин ******* нь 2017 онд хүртэлх хугацаанд ахлах сургуулиа Дундговь аймгийн төв болох Мандалговь сумын ЕБС-д сурч төгсөөд, 2017-2021 онд Улаанбаатар хотод сурсан.

Өөрөөр хэлбэл, *******, ******* хоёр хоёулаа ахлах сургууль, их сургуульд суралцахдаа Дундговь аймгийн Хулд суманд суралцаагүй бөгөөд гагцхүү хичээлийнхээ амралтаар Хулд суманд ирдэг ба бусад цагт Улаанбаатарт бид 4 Зайсан дахь байранд амьдарч байсан.

Энэ талаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 139/TM2024/00165 дугаар тэмдэглэлийн 15 дахь талын доороосоо 5 дахь мөрөнд *******ын хариулт, 4-р хавтасны 9 дэх тал эхний догол мөрт гэрч ийн мэдүүлэг болон мөн тэмдэглэлийн 22 дахь талд гуравдагч этгээдийн сүүлийн хариултаас тус тус харж болно.

Ийнхүү биднийг гэр бүл болсноос хойш *******, ******* нар нь суралцах сургуулиа сонгох нь тэдний эрх ба Хулд сумаас өөр газар, өөр өөрсдийн сонгосон сургуульдаа суралцаж төгссөн нь тэднийг гэр бүлийн гишүүн биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасан “гэр бүлийн гишүүнээс гарсан” зүйл байхгүй.

Тодруулбал, хуулийн дээрх заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 20 дугаар тогтоолын 6.1-д “Энэ зүйлийн 129.1.1-д заасан “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдэгт гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчингүйд тооцох, өрх тусгаарлах зэргээр тухайн гэр бүлээс албан ёсоор гарч, иргэний бүртгэлд өөрчлөлт орох тохиолдлуудыг хамааруулна” гэж заасан ба манай гэр бүлийн бүртгэлд өөрчлөлт орсон зүйл байхгүй юм.

Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 319 дэх талд Хулд сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/384 албан тоотоор талийгаачийг нас барсны дараах цаг хугацаанд “Иргэн ******* нь Зүүн жирмийн тоотод ам бүл 3-уулаа оршин сууж байгаа болохыг тодорхойлов” гэсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 1-р хавтасны 37 дахь талын ******* агсан нь хүү *******той ам бүл 2-уул оршин суудаг гэж *******ыг намайг хассан илт бодит байдалд нийцэхгүй албан тоотыг үгүйсгэж байгааг тодотгох нь зүйтэй.

Мөн талийгаач бидний гэр бүл хэдүүлээ амьдарч байсан нь зөвхөн багийн засаг даргын оршин суух хаягийн бүртгэлийн тодорхойлолтоос гадна гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог. Тухайлбал, 4-р хавтасны 6 дахь талын эхний догол мөрт гэрч Д.Өлзийбаатарын мэдүүлэг, 4-р хавтасны 244-245 дахь талд гэрч Б.Цэнгэлмаагаас асуусан Талийгаач хэнтэйгээ амьдарч байсан бэ? гэсэн асуултад хариулсан мэдүүлэг зэргээр нотлогдож байгааг шүүх үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх гэр бүлийн гишүүний талаарх үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөх замаар шийдвэрлэсэн нь буруу болсон ба миний хүүхдийг манай гэр бүлийн гишүүн биш гэж ялгаварлан үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг яасан ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хоёр. Хуваарьт хөрөнгийн талаар.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслээд шүүх дараах дүгнэлтийг хийлээ” гэсэн хэсгийн 2-д “2445 УНЯ” улсын дугаартай автомашиныг гэр бүлийн хөрөнгө хэмээн үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Анхан шатны шүүх Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 116 албан тоот нь 1-р хавтаст 105 дахь тал, мөн 2-р хавтаст 390 дэх талд хоёр удаа авагдсан ба энэхүү албан тоотуудад *******ын өмчлөлд 2015-01-06-ны өдөр болон 2015-10-06-ны өдөр бүртгэгдсэн гэж зөрүүтэй байх тул аль нь үнэн зөв болохыг дүгнэх боломжгүй гэжээ.

Энэхүү албан тоот нь огт ойлгомжгүй зүйл биш юм. Эхлээд шүүхэд ирсэн нь 1-р хавтаст 105 дахь талд авагдсан ба *******ын өмчлөлд шилжиж ирсэн огноо бүртгэл өмнөх өмчлөгчөөс 2015-01-06-ны өдөр шилжээд 2015-10-06-ны өдөр гэж техникийн алдаатай ирсэн. Үүнийгээ тухайн Авто тээврийн төв залруулж дахин ирүүлсэн нь 2-р хавтасны 390 дэх талд авагдсан ба ингэхдээ өмнөх өмчлөгчөөс 2015-01-06-ны өдөр шилжээд мөн тухайн 2015-01-06-ны өдөр *******ын нэр дээр бүртгэгдсэн гэж зөв ирсэн юм.

Түүнчлэн энэхүү зөрүүтэй байдалтай нь холбогдуулан миний бие 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн үйлчилгээний цахим машинаас ******* миний нэр дээрх өмнө эзэмшиж байсан бүхий л тээврийн хэрэгслийн лавлагааг гаргуулан шүүхэд өгсөн ба 2-р хавтасны 328 дахь талд нотлох баримтын шаардлага ханган авагдсан байдаг.

Тиймээс анхан шүүх маргааны үйл баримт хийгээд нотлох баримтыг бүрэн гүйцэт судлалгүйгээр хэт нэхэмжлэгч талын байр сууринаас тайлбарлаж байгаа нь маргааныг хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан гэж үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Улмаар цааш нь дүгнэлтдээ “...*******, ******* нарыг хамтран амьдарснаас хойш бий болсон хөрөнгө гэдэгтэй маргахгүй байна. Иймд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх нь зүйтэй байна” гэжээ.

Энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасантай нийцэхгүй байна.

Талийгаач бид гэр бүл болохоосоо өмнө хамтын амьдралтай байсан нь үнэн бөгөөд 2013 оноос хамтран амьдарсан. Ийнхүү гэрлэлтээ батлуулах хүртлээ бид хамтран бичил уурхайн хэлбэрээр жонш олборлолтын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд бидний дансаар тус тусдаа орлого орж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л миний болон талийгаачийн дансны хуулгаас туйлын тодорхой харагддаг билээ.

Энэхүү орлогоос дээрх автомашиныг авсан нь гэр бүлийн эд хөрөнгө гэж тооцогдох ёсгүй бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдалтай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гаргасан “Гэр бүлийн холбогдолтой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” 3 дугаар зөвлөмжийн Гэрлэгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг хуваахад гэр бүлийн гишүүнд ногдох хувийг тодорхойлох хэсгийн 1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчдын дундын өмчийн талаарх маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт ямар ч тохиолдолд хамаарахгүй болохыг анхаарах нь чухал. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим энд үйлчлэхгүй болно. ...Нөгөө талаар, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3,-т “тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан тул гэрлэлтээс үүссэн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг гэрлэлтээ бүртгүүлээгүй буюу гэрлэлт үүсээгүй харилцаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэж болохгүй юм” гэж тайлбарласан байдаг тул гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнөх харилцаа болон түүний үндсэн дээр үүссэн эд хөрөнгийг гэр бүлийн хөрөнгө гэж хувааж шийдвэрлэх ёсгүй.

Гурав. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу тогтоох хэсгийн өмнөх хуудаст Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутайн зүүн жирэмийн A, 15Б тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-0810000075, дугаарт бүргэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хуваахдаа “Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нэгэнд дангаар өмчлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн байна.

Талийгаач бид гэр бүл болсноос хойш гэр бүлийн орлогоороо энэхүү хөрөнгийг бий болгож, өөрсдийн өдөр тутмын орлого, амьжиргааны эх үүсвэр бүхий үйлчилгээ, үйл ажиллагаатай болгохын төлөө бүхий л хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж, нойр хоолоо хасан байж зүтгэж зорьсон билээ.

Гэтэл эцэст нь ийнхүү бий болгож, үйл ажиллагаа явуулахтай зэрэгцэн нөхөр маань нас барахад шүүх ямар нэгэн асуултгүйгээр, ямар нэг үндэслэл байхгүй гэж гэрлэгчдийн нөгөөг нь үл тоож байгаад гомдолтой байна.

Одоо миний бие энэхүү хөрөнгөө ашиглан үйлчилгээгээ эрхэлж байж л орлого олох ба өөр орлого олох эх үүсвэр байхгүй ба ийнхүү хэн алин нь зүтгэж байхдаа хүүхдүүдээсээ нэг төгрөг гаргуулах нь бүү хэл барилгын үйл ажиллагаанд ч туслан оролцуулалгүйгээр өөрсдөө шийдсэн. Гэхдээ хүүхдүүдийг оролцоогүй гэж буруутгаж байгаа зүйл биш ийнхүү хөрөнгийг бий болгоход оролцсон байдал, гэр бүлийн аж ахуйг цаашид явуулах зайлшгүй шаардагдах хөрөнгийг харгалзахгүйгээр хувааж шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 -д заасныг зөрчиж байна.

Түүнчлэн 1-р хавтасны 85-87 дэх талуудад дээрх үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг байгаа техникийн нөхцөл, дэд бүтцийн бүдүүвч зураг, фото зураг зэргээс хэдийгээр гэрчилгээ нь хоёр тусдаа боловч нэг газар дээр байрлаж байгаа нэг л обьект бөгөөд нэг л дэд бүтэц бүхий цахилгаан, халаалттай болох нь харагдана. Тиймээс хоёр тусад нь ашиглах боломжгүй байгааг шүүх анхааралгүйгээр гэрчилгээнд үндэслэн хуваасан нь бодит байдалд хэрэгжих боломжгүй шийдвэрийг гаргаж байна.

Мөн газрын өмчлөлийн асуудлыг хүртэл зөвхөн тоонд үндэслэн хуваах нь учир дутагдалтай бөгөөд маргааныг шийдвэрлэх бус дахин өөр маргааныг үүсгэсэн шийдвэрийг гаргаж байна. Иймд дээр хуулийн зохицуулалт болон бодит байдал зэргийг харгалзаж үзэж хөрөнгийн өмчлөлийг надад үлдээх бүрэн үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Ийнхүү дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1391111112024/00117 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байх тул гомдолд зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 139/И1Ш2024/00137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг үндэслээд шүүх дараах дүгнэлтийг хийлээ” гэсэн хэсгийн 1-д “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь гэрлэгчдийн хүүхэд болох нь нотлогдож байх боловч “гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа хүүхэд” гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна.” гэх дүгнэлт хийж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Талийгаач болон ******* нар нь 2015 онд гэр бүл болоход ******* 13 настай, ******* 15 настай байсан. Ийнхүү бид 4 гишүүнтэй гэр бүл болсон ба охин маань 2017-2019 онд ахлах сургуулиа хотод сурч төгсөж, улмаар Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуульд 2019-2023 онд суралцаж төгссөн.

Харин ******* нь 2017 онд хүртэлх хугацаанд ахлах сургуулиа Дундговь аймгийн төв болох Мандалговь сумын ЕБС-д сурч төгсөөд, 2017-2021 онд Улаанбаатар хотод сурсан.

Өөрөөр хэлбэл, *******, ******* хоёр хоёулаа ахлах сургууль, их сургуульд суралцахдаа Дундговь аймгийн Хулд суманд суралцаагүй бөгөөд гагцхүү хичээлийнхээ амралтаар Хулд суманд ирдэг ба бусад цагт Улаанбаатарт дөрвүүлээ Зайсан дахь байранд амьдарч байсан.

Энэ талаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 139/TM2024/00165 дугаар тэмдэглэлийн 15 дахь талын доороосоо 5 дахь мөрөнд *******ын хариулт, 4-р хавтасны 9 дэх тал эхний догол мөрт гэрч ийн мэдүүлэг болон мөн тэмдэглэлийн 22 дахь талд гуравдагч этгээдийн сүүлийн хариултаас тус тус харж болно.

Ийнхүү талийгаач гэр бүл болсноос хойш *******, ******* нар нь суралцах сургуулиа сонгох нь тэдний эрх ба Хулд сумаас өөр газар, өөр өөрсдийн сонгосон сургуульдаа суралцаж төгссөн нь тэднийг гэр бүлийн гишүүн биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д заасан “гэр бүлийн гишүүнээс гарсан” зүйл байхгүй.

Тодруулбал, хуулийн дээрх заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 20 дугаар тогтоолын 6.1-д “Энэ зүйлийн 129.1.1-д заасан “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах” гэдэгт гэрлэлт цуцлах, гэрлэлтийг хүчингүйд тооцох, өрх тусгаарлах зэргээр тухайн гэр бүлээс албан ёсоор гарч, иргэний бүртгэлд өөрчлөлт орох тохиолдлуудыг хамааруулна” гэж заасан ба манай гэр бүлийн бүртгэлд өөрчлөлт орсон зүйл байхгүй юм.

Түүнчлэн 2-р хавтаст хэргийн 319 дэх талд Хулд сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9/384 албан тоотоор талийгаачийг нас барсны дараах цаг хугацаанд “Иргэн ******* нь Зүүн жирмийн тоотод ам бүл 3-уулаа оршин сууж байгаа болохыг тодорхойлов” гэсэн байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан 1-р хавтасны 37 дахь талын ******* агсан нь хүү *******той ам бүл 2- уул оршин суудаг гэх /*******ыг хассан/ албан тоотыг үгүйсгэж байгааг тодотгох нь зүйтэй.

Мөн талийгаач болон ******* нарын гэр бүл хэдүүлээ амьдарч байсан нь зөвхөн багийн засаг даргын оршин суух хаягийн бүртгэлийн тодорхойлолтоос гадна гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог.

Тухайлбал, 4-р хавтасны 6 дахь талын эхний догол мөрт гэрч Д.Өлзийбаатарын мэдүүлэг, 4-р хавтасны 244-245 дахь талд гэрч Б.Цэнгэлмаагаас асуусан Талийгаач хэнтэйгээ амьдарч байсан бэ? гэсэн асуултад хариулсан мэдүүлэг зэргээр нотлогдож байгааг шүүх үнэлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүх гэр бүлийн гишүүний талаарх үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөх замаар шийдвэрлэсэн нь буруу болсон тул гэр бүлийн гишүүн *******т гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутайн зүүн жирэмийн A, 15Б тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-0810000075, дугаарт бүргэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доор байрлах газрын хамт үнэлгээг нь 487,407,000 төгрөгөөр тогтоосон тул уг хөрөнгөөс гэр бүлийн гишүүн *******т  ¼ % хувь буюу 162,469,000 төгрөг, мөн гэр бүлийн бусад хөрөнгө болох гэр ахуйн эд зүйлс, контейнер, изису автомашин, экскаватор, адуу малын үнэлгээг тус бүр гаргуулж нийт 126,940,500 төгрөгөөр тогтоосон байх тул үүнээс оногдох ¼  хувь буюу 31,735,125 төгрөгийн хөрөнгө тус тус оногдох ёстой ба нийт 194,204,125 төгрөгийг гуравдагч этгээд *******т гаргуулж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

15. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2545 УНЯ лексус 570 маркийн машиныг хуваарьт хөрөнгө гэж байна. Энэ машин нь 2015 оны 10 сард гэрчилгээ авсан. гэдэг хүнтэй 2013 онд манай аав учирсан. 2445 УНЯ гэдэг 570 машины өмнө 2444 УНҮ гэдэг лексус 570 машин унадаг байсан. Унаж байсан машиныг нь гэдэг хүн өөрөө унаж явж байгаад давааны эцсийн хойно адуу мөргөөд юу ч үгүй эвдэлсэн. Тэгэхэд манай аав тухайн үед энэ хүнтэй суухаас өмнө өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн байсан. Тийм учраас тухайн үед шууд маргааш нь тэр машинаа ачуулж хаянгуутаа би шинэ машин авлаа гээд одоо яриад байгаа 2445 УНЯ саарал 570 машиныг бэлэн 250 сая төгрөгөөр авч байсан. гэдэг хүүхэн манай аавтай суухаас өмнө эмнэлэгт наркозын эмч байсан гэсэн. Одоогоор эмчийн цалин 1.500.000 орчим байх. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүн бэлэн 250 сая төгрөгөөр машин хулдалдаад авах хэмжээнд байгаагүй гэж бодож байна. Энэ бол миний аавын хөрөнгө. Миний аав Цогзолмаа гэдэг хүүхэнтэй суухаас өмнө Ланд 80, 105, лексус 470 унаад лексус 570 машиныг унасан. 2445-аас өмнө 2 машин байсан. 2444 УНЯ, 2888 гэдэг улаан өнгөтэй 570 байсан. Цогзолмаа гэдэг хүүхэнтэй ханилаад Цогзолмаа гэдэг хүүхэн нь манай ааваас салахдаа тэр улаан өнгийн 570 машиныг аваад салсан. Харин ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. 2444 УНҮ хар 570 машиныг өөрөө авч үлдсэн. Энэ хөрөнгийг би үүсгэсэн, би ажил хөдөлмөр хийж үүсгэсэн гэж гэдэг хүн яриад байгаа. Энэ хөрөнгийг Цогзолмаа гэдэг хүүхэнтэй Гурвансайхан сумын жоншноос авхуулаад Дундговь аймгийн Хулд сумын жонш хүртэл үйл ажиллагаа явуулж ажиллуулж байсан юм. Энэ хүн бэлэн хөрөнгө дээр ирсэн. Миний аав гуйлгачин байгаагүй. Нэр төртэй, цол хэргэмтэй хүн байсан. Би аавынхаа ганц хүүхэд. гэдэг хүн манайд ирэхдээ унах унаагүй, зээлийн байртай ирж байсан. Тэр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байгаа 42м2 2 өрөө байр байдаг. Урьдчилгаа мөнгийг нь өгчихсөн гээд ирж байсан. Манай аав бэлэн мөнгөөр 10, 20 саяар нь төлсөөр байгаад 5-10 хоногийн дотор хаачихсан нотлох баримттай дансны хуулга байгаа. нь манай аав болон надтай хамт амьдарч байгаагүй, зуны амралтаараа хааяа ирдэг байсан. 2 талаасаа 1, 1 дагавар хүүхэдтэй сууж байсан гэдгийг үгүйсгэхгүй байгаа. Энэ хүний хүүхэд биш гэж огт хэлээгүй. 2 өрөө байрандаа эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Зайсангийн байранд амьдардаг байсан гэж яриад байна. Манай аавыг өнгөрснөөс хойш Зайсанд 4 өрөө байр байсныг гэдэг хүн, хүнтэй хуйвалдаад 240 сая төгрөгөөр зараад би өвлийн хүйтэн 12 сард хөөгдөөд гарч байсан. Хэдэн эвдэрхий тавилгыг нь хүртэл шинэ тавилгын үнээр надаас байнга нэхдэг. Анх худалдаж аваад бараг 7-8 жил хэрэглэчихсэн тавилгыг шинэ тавилгын үнээр нэхдэг. Тэр тавилгатай нь би 12 сарын 20-ны үеэр хөөгдөөд гарч байсан. Хэдэн тавилгыг нь яахаа мэдэхгүй байж байгаад заримыг нь хог дээр хаясан. Хэдэн цахилгаан тавилгыг нь авч үлдсэн., манай аав 2 байнга хойшоо урагшаа ажил төрөлтэй явж байдаг болохоор хотод 2, 3 хонодог байсан. Харин тэр үед охин нь ирэх үгүйтэй байдаг байсан. Би тухайн байранд үеэлтэйгээ хамт амьдардаг байсан. манай ам бүлийн тоонд огт байхгүй. Ам бүлийн тоон дээр Дундговь аймгийн Хулд сумын Шувуутайн зүүн жирмийн 3 дугаар баг дээр эцэг ийн хамт хоёулаа байдаг байсан. Баянгол дүүргийн байрны хувьд 20 орчим сая төгрөгийг нь урьдчилгаа мөнгө гээд өгчихсөн байсан байх. Манай аав 70-80 орчим сая төгрөгийг нь лав шилжүүлж байсан. Тухайн үед би юмыг наана, цаанатай нь мэддэг байсан. Аавынхаа бизнест оролцоод байдаггүй байсан. Би өртэй хүүхэнтэй суухгүй, өмнө нь сууж байсан хүнийхээ өр ширийг дардаг байсан. Би одоо ёстой өртэй хүнтэй суухгүй гээд худалдаж авч байсан байрных нь сүүлийнх нь зээлийг бүгдийг нь төлж байсан. Энэ байр нь манай гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж байгаа тул хувааж авах нь зүйтэй гэж үзэж байна. 333 толгой мал дээр хэлэхэд манай аавыг нас барснаас хойш гэдэг хүн надтай хамт яваад 333 толгой мал чамд хүлээлгэж өглөө шүү гэж одоо нэг ч удаа ярьж байгаагүй, очиж ч байгаагүй. Цаасан дээр байдаг тоо нэхэмжлээд нэг их мөнгө нэхээд байдаг. 333 толгой малыг хэн хариулж байсан юм, хэн дээр байсан юм, чихлээс буюу таньж мэдэх юм байгаа юу? Манай аав уул уурхайн бизнес эрхэлдэг байхдаа өөрөө малтай байж хүнээс мал худалдаж авч идэх нь хаашаа юм гээд өөрийнхөө малаас маш их хэмжээгээр мал ирдэг байсан. Бараг 7 хоногтоо 10 гаруй мал иддэг байсан. Гэрчийн мэдүүлэг дээр ч байгаа. Шүдлэн бага мал ирдэг болсон гэдэг нь үнэн. Бараг нэг хоногийн хоолны мах ирээд дуусаж байна гээд тогооч нь миний хажууд ярьж байсан. Сүүлд үлдсэн 10 хүрэхгүй ямаа 10 хүрэхгүй хонь байсныг аавыг нас барахын өмнөхөн гэдэг хүн надтай Сайнаа гэдэг хүнийг авч яваад портер машин дээр 40 гаран мал ачиж ирээд бүгдийг нь бойлж байсныг санаж байна. Тэрийг өвөлжинын хамаатнууд ч идсэн, өөрсдөө ч идээд дууссан. Үүнийг би сайн санаж байна. Бараг юм үлдсэнгүй дээ гээд ачаад байж байхад гэдэг хүн миний хажууд зогсож байсан. Миний бичсэн тоотод 10 гаруй хонь ямаа, 11 адуу тэрийг би 2021 оны 05 сарын 11-нээс хойш өөрөө маллаж адгуулаагүй. Хий хоосон мал их хэмжээгээр нэхээд байдаг нь утга учиргүй зүйл гэж бодож байна. 35 сая төгрөгийн алт, үнэт эдлэл байгаад байгаа. Энэ нь манай аавын хуваарьт хөрөнгө гэж бодож байгаа. Цогзолмаа гэдэг хүүхэн гэрчийн мэдүүлэг дээрээ бүх алт мөнгийг нь бараг надаас илүү тоочиж хэлсэн байсан. 10 сая төгрөгийн алтан гинжийг 07 сарын 22-ны өдөр төрсөн өдрөөр нь манай 2 охин бэлэглэж байсан юм, алтан бөгж байсан, урдаа том кулонтой бөгж байхаар нь хүн амьтан цохичих гээд байдаг байхаар нь тэрийг нь солиулаарай гэж байгаад өөр болгож байсан гэж тодорхой мэдүүлсэн байсан. 35 сая төгрөгийн алт, мөнгө нь манай аавын хуваарьт хөрөнгө. Харин манайд ирэхдээ миний мэдэхээр алт мөнгө эдэлж байгаагүй. Манай аавтай сууснаас хойш алт мөнгө хэрэглэдэг болсон байх. Өөрийнх нь эдэлж байсан эдлэл рүү нь орохоор эдлэл рүү нь орохоор хуваарьт хөрөнгө болж таараад байдаг. Манай аавын эдэлж хэрэглэж байсан зүйл бол хуваарьт хөрөнгө биш дундын өмч болж таараад байдаг. Үүнд гомдолтой байгаа. Үүнийг манай аавын хуваарьт хөрөнгө гэдгийг тогтоож өгөөч гэж хүсэж байна ... гэв.

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өлзийжаргалын давж заалдах гомдлын 3 дугаар хуудсанд талийгаач бид 2 гэр бүл болсноос хойш хамтын амьдралтай байсан үнэн бөгөөд 2013 оноос хойш хамтран амьдарсан гэж байна. Хамтран амьдарснаас хойш 8 жил гэрлэлт батлуулснаас хойш 6 жилийн асуудал ярьж байгаа. Энэ хүн хоосон хүнтэй суугаагүй. гэдэг хүн 2011 оноос хойш жонш гэдэг бизнесийг анх эхлээд Гурвансайханы жоншноос 0-ээс нь эхлээд Дундговь аймагт уул уурхай огт хувьсаагүй байхад 2011 оноос хойш Хулд сумын жоншны уул уурхайг өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаан, нөөц бололцоо потенциал дээр тулгуурлаж маш их хөрөнгө гаргаж байж анх орон нутгийн мэдэлд авч уул уурхай зориулалтаар зөвхөн нутгийн иргэд авах эрхийг энэ хүн өөрөө хөөцөлдөж бий болгосон юм.аас өмнө 3 жилийн хугацаанд энэ бизнес нь оргил үедээ хүрч өдөрт 40--50 сая төгрөг, 7 хоногт цэвэр ашиг нь гэхэд 100-200 сая төгрөгийн ашиг орлоготой бизнес эрхэлж байсан хүнтэй суусан болохоос 0-ээс эхэлж ам бүл дөрвүүлээ амьдраад энэ бүх хөрөнгийг бий болгочихсон хүн огт биш юм. 2 дугаарт энэ Улаанбаатар хотын 2 өрөө эмч, багш нарын 10 сая төгрөгийн байраа зарж үрээд урьдчилгаа мөнгө хийгээд 65 сая төгрөгийн, ипотекийн зээлтэй 2 өрөө байраа дөнгөж авчихсан байж байхдаа гэдэг хүнтэй суусан юм. Ингээд суухдаа энэ хүн Улаанбаатар хотын харьяа дээр шилжээд оччихсон байсан. Талийгаачийнын ээжтэй 2013 онд салахдаа би энэ хүүхдийг өөрөө өсгөж өндийлгөж, тэжээж, ирээдүйн амьдралд нь залгуулж чадна гэсэн албан ёсны шүүхийн шийдвэрээр энэ хүүхдийг өөрийн эрх мэдэлд шилжүүлж авч ам бүл хоёулаа амьдарсан.тай суухдаа ч ам бүл хоёулаа байсан. Нас бартлаа энэ ам бүлийн тоо огт өөрчлөгдөөгүй. гэдэг хүн хэдийгээр хамтран амьдраад 2013 оноос хойш гэрлэлтээ батлуулаад 2 талаасаа 1, 1 хүүхэдтэй суусан боловч гэдэг хүн Улаанбаатар хотын харьяанд, гэдэг хүн Дундговийн харьяанд хүүтэйгээ байдаг байсан. Гэрлэлтийн баталгаатай боловч ам бүл нь өнгөрөх хүртэл тусдаа байсан. Гэтэл Хулдын энэ хаяг дээр ам бүл дөрвүүлээ амьдарч байсан нь үнэн гээд байгаа. гэдэг хүн 2021 оны 05 сарын 22-нд өнгөрсөн байхад багийн Засаг дарга нотолж байна гэсэн нотолгоо нь 2022 оны 10 сарын 11-ний өдрийн албан бичиг байдаг. Гэтэл өнгөрснөөс хойш 1 жилийн дараа өмч хөрөнгө хуваах болоод ирэхээр охинтойгоо тухайн хаяг дээр яваад очдог юм уу. Ганц үлдсэн хүүг нь тэр байранд амьдруулахгүй, миний байр гээд цагдаатай нийлээд талийгаачийн үлдсэн хувцсыг нь ганц улаан чемодаманд хийгээд хөөгөөд явуулчихсан шүү дээ. Үүнийг нутгийн иргэд бүгд мэднэ. Тэрнээс хойшыг тэр байранд нэг ч удаа шагайлгаагүй. Дээрээс нь уул уурхайн ашгаас 300 сая төгрөгөөр лиценз аваад 20 сая төгрөгийн HS 250 гэдэг машин охинд нь бэлэглэж байсан. Гэтэл өнөөдөр ийн ганц хүү нарийн нандин зүйл нэхээгүй. Харин энэ хүн сэмэрхий самбай, сэтэрхий зүү хүртэл нэхээд зогсож байна. 2 дугаарт 2013 оноос хойш 2 өрөө сууц нь бий болсон, дөнгөж зээл авчихсан, урьдчилгаагаа хийсэн, тавилга байхгүй, 65 сая төгрөгийн ипотекийн зээлтэй, өөрөө хот руу шилжчихсэн, ажил хийгээгүй ийм байсан хүнтэй суусан. Манай дүү өөрөө уул уурхайн бизнес эрхэлдэг байсан хүн гэхэд банкны зээл байхгүй. Энэ хүн 200-300 сая төгрөгийн өр ярьдаг юм. Гэтэл бүх өрөө өөрийнхөө хөрөнгөөр дарсан. Энэ хүн ганц ч төгрөг зарцуулаагүй. Талийгаач нь би өртэй хүүхэнтэй суухгүй гэдэг байсан. Үүнийг түмэнд зарладаг байсан. Авгайн байрны өрийг дарах гэж байгаа гэж хэлээд эхлээд байрны өрийг нь дарахаас өмнө энэ хүний ээж охин 2-ыг нь ая тухтай амьдруулахын тулд миний дүү гэдэг хүн бүтэн засварыг нь хийлгэж, иж бүрэн тавилгатай болгож өгсөн. Мөн 65 сая төгрөгийн ипотекийн зээлийн төлсөн. Ингэж энэ хүний өрийг барагдуулсан. Охин хүүхдээ гаргаад 14 жил амьдарсан байна. Тэр хугацаандаа энэ хүн тэр их эд хөрөнгийг яагаад хураагаагүй юм. Гэтэл 2-3 жилийн хугацаанд бараг тэрбум төгрөгийн хөрөнгө бий болгосон гэж яриад байгаа. Ийм огт үндэслэлгүй юм ярьж болохгүй. 35 сая төгрөгийн алтан эдлэлийг энэ хүн сайндаа энэ хүүхдэд нь өгсөн юм биш. Өөрөөс нь өмнө байсан учраас шүүх цагдаагаар явсан ч өөрт нь ирэхгүй гэдгийг мэдээд өгсөн байх. Үүнийг дундын хөрөнгө гэж үзээд анхан шатны шүүх шийдвэрлэснээс ядаж аавынх нь эдлэлийг ялгаад салгаад өгөөч.ын эдэлж байгаа ийн авч өгсөн зүйлийг энэ хүний хуваарьт хөрөнгө болгоод байдаг, харин өөрийнх нь эдэлж байсан зүйлийг дундын хөрөнгө болгоод байна. Ийм байж болохгүй байх гэж харж байна. Дараа нь 333 толгой мал дээр хэлэхэд өмнө нь тодорхой тооны малтай байсан гэдгийг бид үгүйсгээгүй. Гэтэл малгүй гэж үгүйсгэж байгаад баригдаад ирэхээрээ малтай болсон юм шиг өмгөөлөгч нь хүртэл тэгж тайлбарлаад байна. Өнөөдөр 333 толгой бага малыг зөвхөн 2020 оны А дансаар өөрөө баталгаажуулаагүй, гарын үсэг зураагүй багийн даргын баримтыг үндэслээд нэхээд байгаа юм. 333 толгой бага мал 20 гаран адууг хаана адгуулаад явах юм. Хэрвээ адгуулаад явлаа гэхэд тэр их мал чинь тодорхой хэмжээнд айлын хөрөнгө болчихоод байгаа биз. Гэтэл ийн хүү хэдэн толгой малыг тийшээ туугаад явж гэсэн баримт хаана байна. Гэтэл идэж уугаад үрэгдсэнийг мэдэж байгаа. Яагаад ийм их мал тоолуулаад байгаа юм бэ гэж хэлдэг байсан. Гэтэл ноос ноолуурын урамшуулал гэж 2019-2020 онд нэг ямааны тоо болгонд юм уу хонины тоо болгонд улс өгч байсан юм. Ганцхан үүнийг авах гэж бүртгүүлээд явсан гэж талийгаач өөрөө хүнд хэлсэн байгаа юм. Түүнээс ийм хэмжээний мал байгаагүй. Хэрвээ байсан бол өөрөө очоод тоолоод авахгүй яасан юм. Орох оронгүй хүүхдэд 333 толгой малыг үнэ төлбөргүй хэн маллаж өгөх юм. Тийм хүн байхгүй шүү дээ. Иймд Эрдэнэ-Очроос гаргуулжд өгөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа... гэв.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч гэж гомдол гаргаснаа дэмжиж байна. Мөн бид үндсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага дээр 16.050.000 төгрөгийн үнэлгээ бүхийын зүүж эдэлдэг үнэт эдлэлүүдийг хуваалгая гэдэг шаардлага гаргасан юм. Гэтэл үүнийг шүүхээс Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3 дахь хэсэгт заасныг тайлбарлаад, тайлбарлахдаа 127.1.3-д зааснаар амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл гуайн зүүж байсан алт монет эдлэл гэдэг байдлаар хуваах боломжгүй гэдгээр тайлбарласан. Гэтэл Улсын дээд шүүхийн 2009 оны 06 сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 12 дугаар бүлгийг тайлбарласан байдаг. Энэ тогтоолын 4.3-д тайлбарласан байгаа. Иргэний хуулийн 127.1.3-д заасан амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө гэдэгт гэрлэснээс хойш бий болсон үнэт эдлэл, эрдэнэс хамаарахгүй. Алт, монетыг бид мэдээж үнэт эдлэл гэж үзнэ, тийм учраас хамаарахгүй гэж тайлбарласан байдаг юм. Энэ нь манай үндсэн нэхэмжлэлээс дээрх Улаанбаатар хотын байр болон гуай үнэт эдлэлийг хувааж шийдвэрлээгүйд гомдож байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд ийм гомдол гаргасан. Дараа нь гуайн сөрөг нэхэмжлэлийн асуудал яригдана. Сөрөг нэхэмжлэлдээ бид нараас маш олон зүйлийг нэхэмжилсэн. Талийгаач нь үйл баримтын хувьд 1977 онд төрөөд 2021 онд 44 насандаа нас барсан. гуайтай 2015 оны 03 сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулаад 2021 оны 05 сарын 21-ний өдөр нас бараад үндсэндээ гуайтай амьдарсан амьдралын түүх нь 8 жилийн асуудал байдаг юм. Одоо маргаад байгаа хөрөнгүүдийг бий болгох эх үүсвэрийг Хулдын жонш гарч талийгаач нөхөрлөлийн журмаар жоншийг олборлох байдлаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж өнөөдөр шүүх хуралдааны танхимд маргаад байгаа хөрөнгүүдийг бий болгох эх сурвалж тавигдсан. Талийгаач огт хөрөнгөгүй хоосон нөхөр суугаагүй. Үүнийг орон нутгийн хүмүүс нугаараа мэднэ. Тухайлбал бид гомдлын 2 дугаар үндэслэл дээр талийгаачийн 35 сая төгрөгийн алт, үнэт эдлэл нь үнэхээр хуваарьт хөрөнгө байсан гэдгийг бид нотлуулсан. Өөрөөр хэлбэл гомдлын 2.2-т дурдаад байгаа 35.065.000 төгрөгийн үнэт эдлэлүүд гуайтай суухаас өмнө бий болсон хуваарьт хөрөнгө юм. Харин гуайн хөрөнгүүдийг хуваарьт хөрөнгө гээд хуваадаггүй. Талийгаачид хуваарьт хөрөнгө гэж байхгүй. Дараагийн асуудалд 333 толгой тоо малыг байгаа гэж үзээд шүүх хуваагаад шийдсэнд туйлын гомдолтой байна. Талийгаачийг нас барахад 333 толгой мал байсан юм уу, үгүй юм уу гэдэг нотлох баримт ярьж байгаа. Хавтаст хэргийн 57 дугаар талд мал тооллогын 2020 оны талийгаачийг нас барахын өмнөх А дансыг гаргаад ирж байгаа юм. Тооллогын комиссын дарга Мөнх-Эрдэнэ гэдэг хүн тоолчхоод байгаа болохоос биш талийгаач энэ малыг огт тоолуулаагүй. Энэ мал байхгүй. Дараагийн асуудал Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 3-д зааснаар үнэхээр энэ мал байсан бол өнөөдрийг хүртэл хугацаанд хэн эзэмшилдээ авч эрхлэн удирдсан юм гэдэг асуудал яригдана. Үнэхээр энэ мал байсан бол хамт амьдардаггүй хүмүүс нь өв авъя гэж нотариатын танхимд өвлөх хүсэлтээ гаргасан юм уу? гуай Хулд суманд байрлах улаан тоосгон байрыг хувааж авъя гэдэг өв гаргаад байгаа болохоос биш энэ 333 толгой малыг өв авъя гэж хүсэлт гаргаагүй, ийн хувьд ч гаргаагүй. Өнөөдөр хариуцагч талаас баримтаа нотлоогүй, иргэний эрх зүйн харилцааны зарчим нотлох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод тухайн мал байдаг бол тоолоод ав гэхэд ийм мал байхгүй гэдгийг тогтоосон. Байхгүй байсан малыг яаж тоолуулах вэ? үүнийг гэрчилсэн Цэнгэлсайхан, Өлзийбаатар гэж 2 гэрч байгаа. Тухайн улаан байрыг барьж байх үед тогоочоор ажиллаж байсан ийм хүмүүс байсан. Хэдхэн мал байдаг байсан. Идшинд хэрэглээд байсан. Сүүлдээ малууд нь багасаад бараг төлөг, шүдлэн ирж байсан гэж ярьж байдаг. Харин 12 адуу байгаа. Гэхдээ үнэхээр хуваарьт хөрөнгө ярьж байгаа тохиолдолд гуайд үг үсгийн холбоо байхгүй. Өнөөдөр талийгаач хорвоо дээр төрсөн ганцхан хүүтэй. Ганц хүү нь миний хажууд сууж байгаа. Талийгаач өөрөө хурдан морь сонирхдог хоббитой хүн байсан. Ганц хүүд нь найз нөхдөд нь ганц нэг адуу бэлэглэдэг. Хүү нь мөн адил морины сонирхолтой хүүхэд байсан. Талийгаачийг нас барснаас хойш өнөөдөр 3 жилийн нүүрийг үзэхэд тэр мал хаана байгаа нь тодорхойгүй, өчнөөн зуд болоход хэн ч хариулж маллаагүй байхад өөрийн гэсэн гэр орон байхгүй энэ хүүхдээс 333 толгой малаас ноогдох хувь 27 сая төгрөгийг гаргуулаад шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 528.3-д зааснаар өнөөдөр хэн эзэмшилдээ авч эрхлэн удирдсан юм бэ, хэн өвлөх эрхийн хүсэлт гаргасан юм бэ? үнэхээр мал байдаг бол ганцхан гуай жилийн дотор талийгаачийн эд хөрөнгийг өвлөх талаар хүсэлт гаргах ёстой. Гэтэл ийм мал байдаг гэдэг талаар юм уу, ийм хүсэлт гаргасан юм байхгүй. Үндсэндээ нөгөө талаасаа өвлөх эрхээ алдчихсан. 2 дугаарт бодит байдал дээр байхгүй. 3 дугаарт Мөнх-Эрдэнэ гэж Засаг дарга будилааны эзэн байдаг. Энэ мал байхгүй, тоологдоогүй гэдэг баримтаа гаргаад ирчихсэн. 1 дүгээр хавтаст хэргийн материалын 57 дугаар талд 2020 оны тооллого байгаа. 2020 оны тооллого гэх баримт байгаа боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, талийгаач энэ малыг огт тоолуулаагүй, гарын үсэггүй ийм баримт байдгийг шүүх бүрэлдэхүүн хянаж үзнэ үү гэж хүсэж байна. Гомдолтой холбогдуулаад гэдэг хүний 103 сая төгрөгт ноогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүн гэж хэн юм бэ гэдгийг шүүх, шүүхийн шийдвэр дотроо маш тодорхой дурдаад өгчихсөн. Гэрлэгчидтэй хамт амьдарч байсан төрсөн болон үрчилсэн дагавар хүүхэд гэр бүлийн гишүүнд хамаарна гээд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дээр заачихсан байгаа. ийн хувьд гуайн хүүхэд гэдэг дээр бид маргаагүй, дагавар хүүхэд гэдэг дээр маргаагүй. Гэхдээ энэ гэр бүлд амьдарч байгаагүй. Улаанбаатар хот Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 705 тоот хаягт байрших 42м2 ээжийнхээ өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө дотор 2013 оноос хойш амьдарч байгаа. энэ хэрэг дотор үндсэндээ хууль журмын дагуу ярихад бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр оролцъё гэдэг хүсэлт гаргасан. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээдээр оруулахаар хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд өөрөөр хэлбэл гуравдагч этгээд шаардлага гаргахгүй байтал шүүх хүлээж авч процесс зөрчөөд маргааныг бий болгоод байдаг асуудал байгаа. Өвлөгч биш, би гэр бүлийн ноогдох хөрөнгөөс хуваая гэдэг юм яриад байгаа боловч өнөөдөр талийгаачийн нэр дээр бүртгэгдсэн гэдэг 333 толгой мал, 376м2 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгө, мөнгөн эдлэл зэргийг хуваалгая гээд яриад байдаг. Бодит ганцхан үнэнд шүүх анхаарах хэрэгтэй. 2021 оны 05 сарын 21-ний өдөр талийгаач нас барснаас хойш 49 хоног өнгөрсөн үү, үгүй юу өнөөдөр орох орон, очих хаяггүй явж байгаа. Хэдэн мөнгөн аяга аавынх нь хэрэглэж байсан хэдэн юмыг цүнх дотор хийгээд гаргачихсан. Хааяа үүнээс нь зарж амьдардаг Ганц хүү нь ядаж аавынхаа гал голомтыг залгаад 376м2 байрыг миний өмчлөлд үлдээгээд би тэндээ амьдаръя гэж гомдоод байгаа. Гэтэл гуай би тэрийг ч авах ёстой. 2 байрны цахилгаан нь нэг. 2 хүн ашиглах боломжгүй юм шиг яриад байна. Энэ чинь 2 өөр талаасаа нэг нь хүнсний зориулалттай, нэг нь зочид буудлын зориулалттай, дээр нь гэр орон болгоод амьдарчихсан үл хөдлөх эд хөрөнгө байж байгаа. Өнөөдөр 2 хэсэг хуваагаад 2 талаар нь амьдрахад ямар саад байхгүй. Энэ байрыг бий болсон түүх дээр хэн хэн нь маргахгүй байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас ярихад илүүц байх гэж бодож байна. Тийм учраас 376м2 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчын өмчлөлд үлдээсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч. Алт мөнгөний хувьд тэр мөнгөн аяганууд гуайтай хойш бий болсон хөрөнгө учраас бид хүлээн зөвшөөрөөд маргахгүй байгаа. Үнэхээр хуваарьт хөрөнгө гэж ялгаад, ийм хууль зүйн ойлголт яриад шийднэ гэвэл 36.050.000 төгрөгийн үнэлгээ бүхий өөрөөр хэлбэл өмнө нь хамтран амьдарч байсан Цогзолмаа болон түүнтэй хамт амьдарч байхдаа хүүхдүүд нь бэлэглэсэн зүйлүүдийг хуваахгүйгээр үлдээгээд өгөөч гэдэг тайлбар өгч байгаа юм.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүн гэдэг хамт амьдарч байгаа хүнийг хэлэх ёстой. Талийгаачтай хамт амьдарч байгаагүй. Мөн нь 2013 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байсан. 2017 онд иргэний үнэмлэх авахдаа мөн Улаанбаатар хотод амьдарч байсан гэдэг баримтууд нь нотлогдсон, мөн хавтаст хэргийн материалд ирсэн өөрийнх нь иргэний үнэмлэх, бусад баримтуудаар нотлогдож байгаа. Дундын эд хөрөнгийг хуваалгая гэдэг асуудал яриад байгаа боловч гэр бүлийн гишүүн байгаагүй учраас Иргэний хуулийн 129, 130-д гишүүнээс гаргах гэдэг асуудал байхгүй учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нөгөө талаас би ярьсан юм юу вэ гэхээр хавтаст хэргийн материалын 245-249 дүгээр талд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тогтоосон мөртлөө шаардлага аваад талуудад гардуулаад яваад байсан асуудлууд бий. Тийм учраас энэ хүн ажиллагаанд оролцоод байх субъект биш. Дараагийн асуудал нь талийгаачийн нэр дээр байгаа 333 толгой мал, 376м2 үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож авна гэдэг байдлаар шаардлага дотор нь яваад байдаг. Энэ асуудал хэрвээ яригдах юм бол өвийн асуудал яригдана. Өвийн асуудал яригдах юм бол өв авах эрхээ алдсан. 2 дугаарт Иргэний хуулийн 528.1, 3-д зааснаар өв авъя гэдэг хүсэлтийг нотариатын танхимд талийгаачийг нас барснаас хойш огт гаргаж байгаагүй. Эдгээр үндэслэлүүдийг шүүх анхаарч үзээч гэж хэлэх байна. Иймд ийн гаргаж, өмгөөлөгч нь тайлбарлаад байгаа гомдлууд хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрт энэ гомдлын хүрээнд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна ... гэв.

18. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ийм адилхан нөхцөл байдалтай байхад нэг нь гэр бүлийн гишүүн болоод нэг нь яагаад гэр бүлийн гишүүн болохгүй байгаа юм. Үүнд би гомдолтой байна. Тийм учраас миний хүүхдийг гэр бүлийн гишүүн гэдгийг нь тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөх байх гэж бодож байна. Талийгаач нөхөр минь нас барсан нь бид нарт үнэхээрийн гашуудаж харамсаад барахгүй зүйл болсон. Энэ хүн хэрвээ нас бараагүй байсан бол ийм асуудал сөхөгдөхгүй, хэзээ ч энэ миний охин биш гэж хэлэх хүн биш. Би талийгаачтай суусан цагаас хойш миний охин ааваа гэж явсан. Миний охины аавын орон зайг энэ хүн дүүргэж байсан, охиных нь орон зайг миний охин ч дүүргэж байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр хамт амьдарч байсан, нэг гэр бүл байсан гэдгийг нотолж байгаа. Ковид болоход сүүлийн 2 жил бид хэд Хулд суманд улаан байшиндаа дөрвүүлээ хамт амьдарсан. Үүнийг манай малчин ч гэрчилж байгаа. Мөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. 2 дугаарт миний 2445 УНЯ лексус 570 машин нь би тодорхой хэмжээний орлоготой, ямар хэмжээний орлого олдог байсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Авто тээврийн үндэсний төвийн эхний ирсэн бичиг нь алдаатай ирсэн байна гэдгийг шүүх хурал дээр хэлээд дахиж авхуулъя гээд залруулсан бичгээ өгсөн байгаа. Энэ нь үнэхээр миний өөрийн хуваарьт хөрөнгө буюу миний эзэмшлийн хөрөнгө юм. Үүнийг гэр бүлийн дундын хөрөнгө болгож оруулсан нь хуульд нийцэхгүй асуудал юм. 3 дугаарт яагаад үл хөдлөх эд хөрөнгийг надад өгч болохгүй байгаа юм гэдэг дээр гайхаад байна. Ханьтайгаа санаа сэтгэл нийлээд суухдаа гэр бүлийнхээ цаашдын амьжиргааг залгуулах гэж л энэ үйлчилгээний төвийг барьсан юм. Талийгаач бид 2 суухад энэ хүнд өвлөгдөх хөрөнгө гэж байгаагүй. Барилга байшин байгаагүй. Энэ нь нотлох баримтуудаар өөрийнх нь эзэмшиж байсан зүйлс харагдаж байгаа байх гэж бодож байна. Би эд нарыг өөрсдийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл оюун юу байдаг юм, өр зээл хийж энэ болгоныг бий болгосон юм. Яагаад надад үлдэх үндэслэл байхгүй гэж. Энэ хүн нас барснаараа миний амьдрал дуусахгүй шүү дээ. Талийгаач нас барахаар намайг зайл гэж байгаатай ялгаагүй болж байна. Энэ үйлчилгээний төвийг өөрсдийнхөө амьжиргааг залгаж сайн сайхан явахын төлөө барьсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээсэй ... гэв.

19. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Баянгол дүүрэгт байгаа байрыг зээлээ төлж чадахгүй байхад нь миний аав төлөөд өгчихсөн юм шиг зүйл ярьж байна. 2013 онд энэ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь үүссэн. Энэ хүмүүс 2015 оны 3 сард гэр бүл болсон. Яаж яваад энэ хүмүүсийн хуваах хөрөнгө болчихоод байгаа юм. Энэ нь зүй ёс, ёс суртахуун юм уу. Хамт амьдарснаас хойш бий болсон бүх хөрөнгийг хуваах ёстой юм уу. Уучлаарай, тийм хууль Монгол Улсад байхгүй. 2445 УНЯ улсын дугаартай авто машиныг авахад эдэн төгрөг зарцуулсан юм. Хэдэн төгрөг өгсөн юм. Үүнийг яаж нотолж байгаа юм. Энэ 2 хүний хооронд ямар яриа байсныг та нар яаж мэдэж байгаа юм. Мэдэх зүйл дээрээ очоод зогс. Мэдэхгүй юм руугаа битгий яв. Би ийм л зүйл хүсэж байна. Дараагийн асуудал нь үнэт эдлэл. гэдэг хүний хуваарьт үнэт эдлэлийг авах ёстой гэж байгаа юм. Бид нар талийгаачийн хуваарьт хөрөнгө дээр огт маргаагүй. Хуваарьт хөрөнгө гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хуваарьт хөрөнгө харин өвлөгдөх хөрөнгө учраас хуваах ёстой. Тэрнээс биш хуваарьт хөрөнгө гэхээр тэрийг нь нэг хүн ганцаараа аваад бусад хүндээ өгөхгүй байх ёстой гэсэн тухай байхгүй. Иргэний хуулийн 515.1-д өвлүүлэх эд хөрөнгөд юу ордог талаар зааж өгсөн байгаа. Хуваарьт хөрөнгө байгаа гэр бүлийн дундын эд хөрөнгийн оногдох хэсгийг хуваарилах ёстой. Тэгэхээр хуваарьт хөрөнгө учраас тэрийг чинь хууль ёсны өвлөгч нь 3 тэнцүү хувааж буюу нэхэмжлэгч 2 хүн гэдэг хүнд хувааж өгөх ёстой. Тэгээд оногдох хэсэг нь ирж байгаа. Тэгэхэд хуваарьт хөрөнгө учраас өгөхгүй. Харинын хуваарьт хөрөнгөөс бид нарт өгөхгүй байна гээд байх юм. Энэ чинь нас барсан хүний өвийг хуваадаг болохоос амьд байгаа хүний хуваарьт хөрөнгийг хуваадаг юм уу.ын хуваарьт хөрөнгийг яагаад хуваах гээд дайраад байгаа юм. Нас барсан гэж тооцуулах гээд байгаа юм уу.

Амьд байгаа хүний хуваарьт хөрөнгийг хуваадаг хууль зүйн заалт байдаггүй юм. Хуульд битгий хэл наад захын ёс суртахууны асуудал юм. Би нэхэмжлэгч нар шиг нотлох баримтад үндэслээгүй, хий хоосон тайлбар хэлэхгүй. Бүгдийг нь баримттай хэлнэ. 5 дугаар хавтаст хэргийн 125 дахь талд авагдсанын өөрийнх нь гаргасан тайлбар байгаа. 20 ямаа, 12 тооны адуу, 50-60 хонь байгаа. Манай ах дээр байдаг гэсэн тайлбар өгсөн байдаг. Тийм бол шүүхэд үнэнээ мэдүүлээд энд ийм мал байна, хэдэн тооны мал байна, энийгээ яах вэ гэдэг тухай ярих ёстой. Гэтэл шүүх дээр нэг өөр ярьдаг. Шүүхээс гадуур нэг өөр тайлбар гаргадаг. 2015 оноос хойш мал тоолсон тооллогын баримт хавтаст хэрэгт байгаа. Хуваарьт хөрөнгө гэж яриад байгаа бол нотлохгүй яасан юм. Малыг нь маллаж байсан хүний гэрчийн мэдүүлэг байна. Өөр бид нар яаж нотлох ёстой вэ? Улаанбаатарт оршин суудаг учраас Дундговьд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн тайлбар гаргаад байна. Ямар ч үйл ажиллагааг явуулахад зохион байгуулалт, мэдлэг чадвар, санхүүгийн тооцоо шаарддаг юм. Энэ 2 хүн 2013 онд хамт амьдарч эхлэхэд талийгаачийн нэр дээр юу юу байсныг нэхэмжлэгч тал яагаад нотлохгүй байгаа юм. Ямар хөрөнгө байсан юм, ямар барилга байсан юм, ямар машин байсан юм. Энэ талаар нотолсон баримт байхгүй. Би талийгаачийг муу хэлэх гэж байгаа юм биш. Гэхдээ төгс хүн биш шүү дээ. гэдэг хүн мөн адил төгс биш. Гэхдээ энэ 2 хүн нийлж байж үйл ажиллагаа явуулдаг юм. Бие биеийнхээ дутууг нөхөж явдаг юм. Хэн нь юу шаардаж байгааг хэргийн материалд байгаа зүйлийг өөрсдөө харах хэрэгтэй. гэдэг хүн яг үндсэндээ энд нэхэмжлэлээр ч оролцох шаардлага байхгүй. Яах гэж орж ирж байгаа юм гэхээр ийм зүйл шүүх хуралдаан дээр гэдэг хүн рүү дайрч ярихын тулд орж ирж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болон гомдлын шаардлага үндэслэлгүй. Энэ хэсгүүд дээр анхан шатны шүүх хуульд зааснаар шийдсэн. Тийм учраас гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгаа ... гэв.

20. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Талийгаач тэй хариуцагч нь 2015 онд гэр бүл болоход манай үйлчлүүлэгч 13 настай, нэхэмжлэгч 15 настай байсан гэдэг. Улмаар насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ 2 талаасаа гэр бүл болсон айл байдаг. Манай үйлчлүүлэгчийн гаргасан бие даасан шаардлагатай холбоотойгоор анхан шатны шүүх 137 дугаартай шүүхийн шийдвэрээр манай үйлчлүүлэгчийг гэрлэгчидтэй хамт амьдарч байсан хүүхэд мөн гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна гэдэг үндэслэлгүй үндэслэлээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн хугацаанаас хойш өөр газар сурч боловсорч байсан байж болно. Гэвч эцэг эхийнхээ хамт амьдарч байсан гэдгийг нотолсон баримт, гэрчийн мэдүүлгүүд байсаар байхад үндэслэлгүйгээр бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл т ноогдох Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр баг Шувуутайн зүүн жирмийн тоотод байрлах 467 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн дундын эд хөрөнгүүд болох 127 сая төгрөгийн эд хөрөнгөөс 4 гишүүдэд ноогдох хөрөнгийн 4/1 болох нийтдээ 192 сая төгрөгийн эд хөрөнгийг эзэмших үндэслэлтэй байгаа. Гэтэл Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт тодорхой байдаг. Үүнийг Улсын дээд шүүхийн 2009 оны 24 тоот тогтоолоор тайлбарласан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүнээс гарсан гэдэг ойлголт энд байхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж манай үйлчлүүлэгчид 192 сая төгрөгийн тухайн эд хөрөнгүүдийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэгч талаас гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 333 толгой мал ерөөсөө байгаагүй цаасан дээр тоологддог байсан байдлаар тайлбарлаж гомдлоо гаргаж ярьдаг. Мал гэдэг зүйл тооллогын баримтаар ганц нотлогдож байдаг эд хөрөнгө, энэ эд хөрөнгө нь жил бүр тоологдоод явсан, гэрлэгчдийг гэр бүл болсноос хойш ч тоологдоод явж байсан. Энэ талаар малын А данс бүх юм нь авагдаад явчихсан байдаг. Гэрч Өлзийбаатар, Цэнгэлмаа нарын мэдүүлгээр ийм хэмжээний мал байсан гэдгийг тодорхой мэдүүлж байдаг. Мөн энэ хугацаанд хамт амьдарч байсан. Хавтаст хэрэгт авагдсан багийн даргын тодорхойлолтоор хамт амьдарч байсан, ам бүл 4 байсан гэдгийг бичсэн баримтууд байгаа. ийг үндэслэлгүйгээр хасаад шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна ... гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

            Нэхэмжлэгч *******, ******* нар үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд ******* бие даасан шаардлага тус тус гаргажээ. Тухайлбал:

Нэхэмжлэгч *******, ******* нар Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай, 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, 358,000,000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө,

  1. Мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ийн өмчлөлийн газар,
  2. Мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-08Ю000076 дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376,85 м.кв талбайтай, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, *******ийн өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээс өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч *******, *******, ******* нарт ногдох хэсгийг хуваарилуулах,
  3. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4-т зааснаар Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, *******аас *******т ногдох хувийг гаргуулах,
  4. 120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, *******аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120,000,000 төгрөгийн 3/1 хувь болох 40,000,000 төгрөгийг гаргуулж *******т олгуулах, тээврийн хэрэгслийг худалдсан үнэ 120,000,000 төгрөгийн талийгаач *******т ногдох хэсэг 40,000,000 төгрөгийн хууль ёсны өвлөгчөөр хүү *******, эцэг ******* болохыг тогтоож, 26,666,666 төгрөгийг *******аас гаргуулж *******, ******* нарт олгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нар:

Нэгдүгээрт:

  1. Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15А тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, 387,546,000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх өвлөгдөх эд хөрөнгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, Р.Эрдэнэ- Очир, ******* нарын өмчлөлд үлдээж, биднээс 129,182,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******д олгох,
  2. Мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, *******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, үнэлгээнээс *******д ногдох хувийг олгох,
  3. Мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, хувийн сууцны зориулалттай, 376,85 м.кв талбайтай, 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй, *******ийн өмчлөлийн газрыг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******, ******* нарын өмчлөлд үлдээж, хөрөнгийн үнээс *******д ногдох хувийг гаргуулах,
  4. Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, 97,861,000 төгрөгийн үнэлгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1,129 дүгээр зүйлийн 129..1.4-т зааснаар *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 32,620,333 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг *******, ******* нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэг 21,746,888 төгрөгийг, *******аас нийт 54,367,221 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгуулах
  5. 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркийн, 120,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг *******, *******, талийгаач ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******аас тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнэ 120,000,000 төгрөгөөс *******т оногдох 40,000,000 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг *******, ******* нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, ногдох хэсэгт 26,666,666 төгрөгийг, *******аас нийт 66,666,666 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгуулах

Хоёрдугаарт:

  1. Талийгаач *******ийг нас барснаас хойш зарсан экскэватор, ковшны үнээс үлдсэн 41,500,000 төгрөгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 20,750,000 төгрөгийг *******аас гаргуулах,
  2. 40 тоннын контейнерийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 10,000,000 төгрөгийг *******аас гаргуулах,
  3. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар сарын 1 дүгээр орцны 705 тоот хаягт байршилтай 42,92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 95,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 31,600,000 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******т ногдох 15,800,000 төгрөгийг, *******аас нийт 47,400,000 төгрөгийг гаргуулах.
  4. *******ын эдэлж хэрэглэж буй хээтэй алтан ээмэг, алтан бөгж, алтан гинж, алтан кулон, монетон ээмэг, монетон бөгж, монетон бугуйвч, үндсэн тагш нийт 16,050,000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, *******аас 8,025,000 төгрөгийг гаргуулж т олгуулахаар нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Хариуцагч *******аас  *******ын өмчлөлд шилжсэн гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох 60 инчийн зурагт, цагаан өнгийн ханын ком тавилга, цагаан өнгөтэй арьсан буйдан, 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, 4 ширэмтэй индукцын плитка, цахилгаан зуух, тоос сорогч, 5x4 хэмжээтэй Эрдэнэт хивс, автомат угаалгын машин, морин хуур, унтлагын өрөөний ком тавилга, дунд өрөөний ком тавилга, урд өрөөний ком тавилга, 3 литрийн их гарын мөнгөн аяга, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга, 7-той мөнгөн аяга 12 ширхэг, 2- той мөнгөн аяга 25 ширхэг, 3-тай мөнгөн аяга 8 ширхэг, 20 тоннын контейнер, 333 тоо толгой мал /үүнд азарга 1, соёолон 21, хязаалан 7, шүдлэн 3, даага 3, унага 7, хурга 20, бусад хонь71, ишиг80, бусад ямаа 120/, 81-36 ДУАулсын дугаартай ISUZU маркын автомашин, экскэватор худалдсан төлбөрийн үлдэгдэл 5,000,000 төгрөг нийт 227,500,000 төгрөгөөс 56,875,000 төгрөгийг, талийгаачийн хуваарьт эд хөрөнгө болох 738 гр алтан гинж, 22,5 гр алтан бугуйвч, 38 гр монетон гинж, шүртэй алтан бөгж, ундрам шигтгээтэй луу хээтэй монетон бөгж, 17 гр цул алтан бөгж, мана шигтгээтэй монетон бөгж, 3,7 гр цул жижиг монетон бөгж, хоёр талдаа тумбааштай мөнгөн хөөрөг, алтан нуухтай шүрэн толгойтой их гарын хөөрөг, их гарын тариат мана хөөрөг, их гарын чүнчигноров хөөрөг, шар торгон хөөрөгний даалин, булган хүрэм, мөнгөн бүс нийт 103,325,000 төгрөгийн өвлөгдөх эд хөрөнгөөс 1/3 хувь болох 34,441,666 төгрөг, нийт 110,274,999 /нэг зуун арван сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг гаргуулахаар, гэр бүлийн өмч болох Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Зүүн жирэм А, 15Б тоотод байрлах 376,85 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0810000075, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон түүний доор байрлах 925 м.кв талбай Г-0810000161 дугаартай улсын бүртгэлийн газрын хамт өвлөгч ******* болон талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байдаг тул өөрийн амьдарч байгаа амины орон сууцаа өөрийн өмчлөлдөө үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд гэр бүлийн бусад гишүүдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 60 инчийн зурагт, цагаан өнгөтэй ханын ком тавилга, цагаан өнгөтэй арьсан буйдан, 2 хаалгатай хөргөгч, шарах шүүгээ, 4 ширэмтэй индукцын плитка, цахилгаан зуух, тоос сорогч, 5*4 харьцаатай Эрдэнэт хивс, автомат угаалгын машин, морин хуур, унтлагын өрөөний ком тавилга, дунд өрөөний ком тавилга, урд өрөөний ком тавилга, 3 литрийн их гарын мөнгөн аяга, 1,5 литрийн их гарын мөнгөн аяга, 1 литрийн дунд гарын мөнгөн аяга, ёроолдоо луу хээтэй мөнгөн аяга, 7-той мөнгөн аяга 12 ширхэг, 2-той мөнгөн аяга 25 ширхэг, 3-тай мөнгөн аяга 8 ширхэг, 20 тоннын контейнер, 333 толгой мал, нийт 212,500,000 төгрөгийн эд хөрөнгөөс гэр бүлийн 4 гишүүдэд адил тэнцүү хувааж 53,125,000 төгрөг гаргуулах, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутайн зүүн жирэмийн А, 15Б тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-080000075, Ү-080000076 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон түүний доор байрлах 925 м.кв талбай бүхий Г-0810000161 улсын бүртгэлийн дугаар бүхий газрын хамт улсын бүртгэлд үнэлгээг нь 200,000,000 төгрөг гэсэн байх тул өөрт оногдох 50,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан зарчимд нийцээгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх маргааныг хавтаст хэргийн хүрээнд залруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, *******ийн өмчлөлийн газар, мөн хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркийн тээврийн хэрэгсэл, 20 тоннын контейнер, экскэватор, ковш зэрэг эд хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох,  эдгээр эд зүйлсийн үнэлгээ болох 663407721 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд /*******, *******,  *******, ******* / хуваах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагатай.  Учир нь

      Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн шаардлагыг шийдвэрлэхдээ “******* гэр нь бүлийн гишүүн гэх нэр томьёонд хамаарахгүй, ******* агсныг нас барах үед түүний гэр бүлийн гишүүн байсан нь нотлогдоогүй, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж ойлгоно, тэрээр Улаанбаатар хотод оршин суудаг байсан нь гэрлэгчидтэй хамт амьдарч байгаа хүүхэд” гэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, холбогдох хуулийг буруу тайлбарлажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ...гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэсэн байхад шүүхийн энэхүү дүгнэлт нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байна.

Энэ нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж ******* нь *******ын охин мөн тул дээр заасан Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг тодорхойлуулж, авах эрхтэй, харин Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан өвлөгчид хамаарахгүй, өв хүлээн авах талаар хуульд заасан хугацаанд хандаж байсан талаар нотлох баримтгүй байх тул өвлөх эрхгүй гэж үзээд энэ талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Харин маргаан бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээс хариуцагч ******* нь 100,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 20 тонн контнерийн үнэ 3,000,000 төгрөг, экскэватор, ковшны үнэ 60,000,000 төгрөг буюу нийт 260861060 төгрөгийн эд хөрөнгө авсан нь тогтоогдсон тул түүнд ногдох хөрөнгөнөөс хасч тооцох нь зүйтэй.

Ийнхүү гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд хуваарилж тооцоход  нэг хүнд 165851930 төгрөг ногдохоор байна.

Талийгаач *******т ногдох 165,851,930 төгрөгийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан өвлөх эрхтэй гишүүд болох *******, *******, ******* нарт хуваахад 1 гишүүнд 55,283,977 төгрөг ногдоно.

Шүүх *******ын өмчлөлд 97,861,060 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, *******т 387,546,660 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өвлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

*******т өвлүүлсэн 387,546,660 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү болох 181,410,753 төгрөгийг түүнээс гаргуулан бусад гишүүдэд олгох үндэслэлтэй боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ийн шаардлагын хүрээнд 103,125,000 төгрөгийг нэхэмжлэгч *******оос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас:

  • Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар орцны 705 тоот хаягт байршилтай 42,92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 95,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 31,600,000 төгрөгийг, талийгаач *******т ногдох хэсгийг өвлөх эрхтэйг тогтоолгож, *******т ногдох 15,800,000 төгрөгийг, *******аас нийт 47,400,000 төгрөгийг гаргуулах,
  • *******ын эдэлж хэрэглэж буй хээтэй алтан ээмэг, алтан бөгж, алтан гинж, алтан кулон, монетон ээмэг, монетон бөгж, монетон бугуйвч, үндсэн тагш нийт 16,050,000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, *******аас 8,025,000 төгрөгийг гаргуулж т олгуулах хэсгүүдийг шийдвэрлэлгүй орхигдуулсан.
  • 376,85 м.кв талбай бүхий 1,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******ийн өмчлөлийн газартай холбоотой нотолсон баримт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн атлаа шийдвэрлээгүй , 
  • 40 тоннын контейнерийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, *******т ногдох 10,000,000 төгрөгийг *******аас гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байхад татгалзлыг баталж шийдвэрлээгүй нь тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцээгүй энэ хэсгийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй байна.                                                                                                         

Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шийдвэрлэхдээ шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас бодитой дүгнэлт хийгээгүй байна. Тухайлбал:

  • 333 толгой малын үнэ нэхэмжилсэн хэсэгт маргааны үйл баримтыг хэргийн нотлох баримттай харьцуулан үзэхэд шүүх уг малыг 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр гаргуулж шийдвэрлэжээ. Гэтэл ******* нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нас барсан талаар гэрчилгээ хэрэгт авагдсан байна. Энэ талаар нэхэмжлэгч ******* 2020 оны жилийн эцсээр тоологдсон мал өнөөдрийн байдлаар байхгүй байх боломжтой, мал нь өсөж үрждэг, үхэж хорогддог хөдлөх эд хөрөнгө, 333 толгой мал өнөөдрийн байдлаар байхгүй, ******* өөрөө сайн мэдэж байгаа бойчин авчираад  өдөрт 60, 70 толгойгоор нь нядалж ачуулж байсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Талийгаачийг нас барснаас хойш ямар насны, хэчнээн тоо толгой /бод, бог/ бүхий мал байсан талаар хэрэгт нотлогдоогүй  байхад түүнийг нас барахаас өмнө тоологдсон зөвхөн малын А дансны хуулбараар /хэргийн 3-р хавтас 545-563-рт, 5-р хавтас 28-43-рт/ тооцож хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тодорхойлсон үнийн дүнгээр тооцон нэхэмжлэгчээс тодорхой хувийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан  шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг хангасны эцэст нэхэмжлэлийг хүлээн авах, авсан тохиолдолд маргааны үйл баримтыг тодруулж шийдвэрлэх зарчимд нийцээгүй байна. Энэ талаар нэхэмжлэгч нарын  гаргасан гомдол, тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ талаар мэдүүлсэн гэрч байгаа гэж  ******* тайлбарлах боловч тухайн мэдүүлгээр нотлогдоогүй байна.  

  • Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 54,330,000 төгрөгийн үнэлгээ бүхий тавилга эд зүйл мөн 76,966,000 төгрөгийн үнэт эдлэлийг *******оос гаргуулахаар шаардсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар ******* өөрөө талийгаачийг нас барсны дараа эдгээр эд зүйлсийг *******т гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан байна. Талууд эрх зүйн ямар харилцааны үндсэн дээр тухайн эд зүйлсийг өгч авалцсан болох, нэгэнт өгсөн эд зүйлээ одоо яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах болсон зэрэг үндэслэлээ хариуцагч тодорхойлж, нотлоогүй буюу ийм эрхтэй эсэх, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан “... өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэх заалтад хэрхэн нийцэж буйд дүгнэлт хийгээгүй байна.

Маргаж буй эд зүйл үнэт эдлэлд талийгаачийнх мөн эсэх нь ч эргэлзээ бүхий зүйл байсан байна. Тодруулбал: ******* тайлбарлахдаа “...Миний талийгаач хүүгийн хуваарьт хөрөнгө болох энэ нэхээд байгаа эд хөрөнгөн дотор 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн бүс байх юм. Энэ бүс бол талийгаач хүү минь миний мөнгөн бүсийг түр хэрэглэж зүүж байснаа буцааж өгсөн. Энэ бүс бол миний бүс байхад нэхсэн байгааг үнэхээр гайхаж байна. ******* өөрөө энийг мэдэж байгаа” гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнийн зөрүүг нэхэмжлэгч *******оос гадна өөрийн ээж болох *******аас, нэхэмжлэгч ******* нь өөрийн хүү болох талийгаач *******т ногдох эд хөрөнгөөс өвлөх эрхтэй 55,283,988 төгрөгийг  *******оос тус тус шаардах эрх боловч  шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Мөн маргааны зүйл болох экскаватор, ковшны үнэ болох 75 сая төгрөгнөөс ******* 15 сая төгрөгийг нь авсан гэдэг нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамж 1804568 /нэг сая найман зуун дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 4 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар талд шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 1804568 төгрөгийг нэхэмжлэгч талаас төлсөн баримт авагдсан байхад ийнхүү нэхэмжлэгч нараас гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 139/ШШ2024/00137 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1-4 дүгээр заалтуудыг бүхэлд нь

1. Иргэний    хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутайн зүүн жирэм 1 гудамж 15Б тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 925 м.кв талбайтай, *******ийн өмчлөлийн газар, мөн хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, хувийн орон сууцны зориулалттай, *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, 24-45 УНЯ улсын дугаартай, Lexus-570 маркийн тээврийн хэрэгсэл, 20 тоннын контейнер, экскэватор, ковш зэрэг эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

2. Дээрх эд хөрөнгөөс овогт гийн /ЗМ78070216/ агсанд оногдох хэсгийг нэхэмжлэгч овогт ийн /ЗМ99081518/, овогт ийн /3M39062018/, хариуцагч овогт гийн /ЗЮ77080264/ нар нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэйг тогтоосугай.

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай зүүн жирэм А тоот хаягт байршилтай 376,85 м.кв талбайтай Ү-081000076 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч овогт ийн /ЗМ99081518/-ын өмчлөлд, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг, Шувуутай зүүн жирэм тоот хаягт байршилтай 95,16 м.кв талбайтай овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлийн хувийн орон сууцыг овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлд, Дундговь аймгийн Хулд сумын 1-р баг Шувуутай зүүн жирэм тоотод байршилтай Г/0810000161 дугаар гэрчилгээтэй 925 м.кв талбайтай овогт гийн /ЗМ78070216/-ийн өмчлөлийн газраас 410 м.кв газрыг үл хөдлөх хөрөнгө байрлах хэсгийг оролцуулан овогт гийн /ЗЮ77080264/-ын өмчлөлд, үлдэх 515 м.кв газрыг овогт ийн /ЗМ99081518/-ын өмчлөлд тус тус шилжүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д зааснаар *******оос гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээнээс 103,125,000 /нэг зуун гурван сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд овогтын /ЗК01303046/-т олгосугай.

5. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 376,85 м.кв талбай бүхий 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ийн өмчлөлийн газрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, зохих хувиар гаргуулах, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо Чингүнжавын гудамж 25/3 дугаар орцны 705 тоот хаягт байршилтай 42,92 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 95,000,000 төгрөгийн үнэлгээтэй *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт 47,400,000 төгрөгийг олгуулах, *******ын эдэлж хэрэглэж буй хээтэй алтан ээмэг, алтан бөгж, алтан гинж, алтан кулон, монетон ээмэг, монетон бөгж, монетон бугуйвч, үндсэн тагш нийт 16,050,000 төгрөгийн үнэтэй үнэт эдлэлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, *******аас 8,025,000 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 333 толгой мал, 54,330,000 төгрөгийн үнэлгээ бүхий тавилга эд зүйл, 76,966,000 төгрөгийн үнэт эдлэлийг дундын өмчлөлийн эд хөрөнгөнд тооцуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын 40 тоннын чингэлэгний /контейнер/ үнийн дүнгээс өөрт ногдох хэсэг болох 10,000,000 төгрөгийг *******аас гаргуулах шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 729225 /долоон зуун хорин есөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709325 /долоон зуун өсөн мянга гурван зуун хорин таван/ төгрөг, гуравдагч этгээдээс *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 673575 /зургаан зуун далан гурван мянга таван зуун далан таван/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 673575 /зургаан зуун далан гурван мянга таван зуун далан таван/ төгрөгийг гаргуулж *******т олгож, хариуцагч *******аас 1823582 /нэг сая найман зуун хорин гурван мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай” гэж, шийдвэрийн 5 дахь заалтыг 8 болгон өөрчилсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ын төлсөн 1207722 төгрөг, нэхэмжлэгч *******т 708880 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* 455396 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                             ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

 

                                                            Г.МӨНХБАТ